header image

scrollШИНЭ БИЧЛЭГҮҮД

он цагийн алсад 2
ялихгүй буруу байна аа
Хэрэв ээ би шидтэн бол (мөрөөдөж байна)
The story of the Mongols whom we call the tartars
Намайг гаргаарай (уншсан номын тухайд)
хотын хог ба миний амьдрал
Ураны уурхайн уршиг
Сүүлийн жилийн хугацаанд уншсан номнууд
миний хийхийг хүсэж байгаа ажлууд
манайхан буюу цагаан баавгайчууд санал асууж байна
Эх орон ч гэж хэн бэ ?
блог мн-ийн 2011 оны 6 сарын байдлаарх тойм
ЕРТӨНЦИЙН ӨНЦӨГ БУЛАН БҮРД
мөнгө хэмээх орон зай дахь хүн хэмээх цаг хугацаа
он цагийн алсад
Би итгэж байна, тиймээс би амьдарч байна
Сайхны нэгэн билээ чи
хуучин хоёр гар
Арааны онол
Шадар гурван цэрэг 3н жилийн хойно
миний хүнсний аюулгүй байдал
нийтлэлээс төрсөн бодол
Хайрын тухай афоризм
Шинэ жилийн мэнд дэвшүүлье
Өчүүхэн шоргоолж ба барс хоёр
The only one
Хэрвээ
Ирээдүйд биднийг юу хүлээж байгаа вэ
39 номын худалдаа
наадамхан буюу сумын наадамд хүрэх замд
Big sales for all
Санал болгох нь*
KhuvSchool* хөгжлийг хүсдэг залууст
бүх блогчидод
Обамагийн хэлсэн үг
Гэрэлт найзуудад
Monita нөхөд өөө*
blog new year
алтайн магтаал
юмны учир сумны занги...*
блогч миний зэвсэгийн эрдэм хүрсэнгүй*
Саран...*
Хямрал
Заяаны ханиа гуйхүй*
Аdulation*
Хүн гэдэг энэ*
garvhigtai*
хайрцагны улсууд*
Smeraldo*
амьдрал үнэ цэнэтэй утга учиртай санагдах юмаа
Андрей Павлович – Obod -
дурсамж....*
хамгийн хүчтэй сэтгэгдэл*
чамайг амьдрал алгаддаг уу*
Сэтгэл гижигдэх бороон дуслууд
буруу шаахуу*
Хойд Монголчууд Оросод эзлэгдсэн нь түүх
алт... ард түмэний тайлбаргүй талархал
алуурчин би ардын баатар
Аз Жаргалыг заавал олоорой, тэнд байналээ*
бодол минь, ноймор дугаараа алдсан...бодол минь*
сэтгэл гэдэг*
жигүүртэй юм шиг залуу насны жинхэнэ болоод үнэн хайр*
хүний ганц хүү*
эзэн хүний шинжүүд ба төлөвшилийн тухай*
bhutan-d 2000
ДУР ЭЗНЭЭ ГОЛДОГГҮЙ*
....битүүхэндээ дуртай*
хүн төрөлхтний хамгийн аугаа сод ухаантан мэргэдийн санаа бодлоор сэлбэгдсэн тийм баялаг оюуны ертөнц....*
эцэгээ өмөөрөхүй...Мөнөөх хөх цэргүүд ба Эх орны Онцгой байдал*
доромжлогдсон тусгаар тогтнол минь*
хүсэл минь*
2 dollar
Jargaliin chimeetei boroo-d ireedvi hezee ?*
Сэтгэл их хөдлөж байна ээ*
Гурван шүдэтийн хүү*
хар костюм*
Demchig Monastery energy center of wold
Бодол минь*
Сайхан Сояиа*
бүтэлгүйтэл*
залхаахгүй...*
гэрэл унтрахаас өмнө*
асуулт дараа нь хариулт*
Шувуу буюу тогруу хэмээх хочийн тухайд*
дарангуйлагчийн эсрэг дарангуйлагч*
МАРШАЛЫН ШИРЭЭН ДЭЭРЭЭС ....*
ЦАГААН МАЛГАЙТ-2*
ЦАГААН МАЛГАЙТ*
МОСКВА НУЛИМСАНД ДУРГҮЙ ээ*
архи ууж сурсан минь учиртай 1 , 2*
*1
харин би*
уншаад нэг үзээрэй
шинэ жилээрээ ганцаараа*
ЭРХЭМСЭГ ОРШИХУЙН ТУХАЙД 2*
ЭРХЭМСЭГ ОРШИХУЙН ТУХАЙД*
Юу ч мэдэхгүй байх*
Ичгэвтэр байдал*
УНШВАЛ ЗОХИЛТОЙ НОМС*
МОНГОЛ-ын үр сад билээ бид*
Minii khuugiin uvriin devter, khuudas 17 (ПАренин)*
ЭЦЭСЛЭВ, БАЯРТАЙ БЛОГ ЕРТӨНЦ....*
ХИЛЭНЦ-д зориулла ХаЙр дУрЛал, гЭр БүЛ*
ХИЛЭНЦ-д зориулла аЖил МэрГэжИл*
*ЭНЭ
өөртөө, эндүүрэл-үүд минь баяртай*
ҮхэХ нь Ээ*
ГаЛт ШуВуУ*
зоргоор унших номнууд*
орхиод явсан хүмүүс ( цуврал -1)*
ганц жип авчихаад үхэх юмсаан*
АЖЛЫН ТУХАЙД НЭГ ИЙМ ЮМ БАЙДАГ ЮМ БАЙНА*
монголын шинэ өглөө*
Delhiin hun amiig odoo bgaa hemjeeg ni 100 hun amtai negen tosgon bolgon jijisgevel iim boloh bnaa.
Хилэнц-д зориуллаа эрүүл мэнд*
харамсалтай байна, ийм их гунигтай байсан үеэ мартаж,*
ЧИ ХЭН ВЭ ? *ХИЛЭНЦ* -д зориуллаа*
уулзаж учрах тоолонгоор л*
үүлнээс бичсэн дурсамж*
Такси драйвер*
парапсихологи*
солиотой юм уу хаашаа юм*
тас харанхуй *
амьдрал мөнгө 2*
бидний сэтгэл голын ус*
first love
та нар итгэх үү*
бодол минь
биегүй би*
өнгөрсөн хойн нь харамсах хэрэггүй ээ*
Хагархай тольны дууль Парени
let it real...парени
Haiku like aphorisms by Bayanaa
Dectaphone-tnuud...Парени
Галзуугийн эмнэлэг бичсэн Парени
хүн бүрийг завьжуулах төсөл pareni*
ЕРТӨНЦИЙН ӨНЦӨГ БУЛАН БҮРТ ХАЙР....*
учиргүй их хайр*
onigoo
гайтай юм аа*
зүрхээ гэж*
утга учир*
одод*
гуниггүй бай*
буудаад унaгаа*
хэвлэгдээгүй номны оршил ба миний философиуд*
хэзээ ч хайртай гэж хэлэхгүй хүнийг ч хайр хайралдаг*
“Амиа золиослогч оюутнууд”*
Хаалттай нийгмийн хар бараан нь.*
Бидний бахархдаг, миний Монгол*
иссэнүүдийн маань гарчиг*
Тааламжтай үг сонсох хэнд ч аятай*
2003 онд бичсэн шүлгүүд гэхүү дэ*
би өөрийн түүхээ бичиж эхлэв*
amidraliin shat (stair of life)
dadicte selves (one person)
Zvvd
amidralaa gej (vrgeljilel 2)
amidralaa gej (vrgeljilel 1)*
Бэр Цэцэг
ydaj baihad daa
eh oron shataj bna
welocome to my idea
not bad (Lenski ene tuhai udaan bodsoon)
zayanii hania guihui
Дууслаа дууслаа (сар шинийн мэнд)*
namar tsagaa gej |zaluu nasaa gej|*
Happy new year

[ цааш... ]


МИНИЙ ХӨРӨГ


scroll ХОЛБООСУУД

хувийн тэмдэглэл
алдахгүйгээр онохгүй
hot TIME, Ooh

scroll АНГИЛАЛ

iim negen ywdal
bvsgvichvvd
zvvdend ch oromgvi ywdal

scroll СЭТГЭГДЛҮҮД



scroll ТООЛУУР

Та 250873 дахь зочин боллоо.

// Сутайн суран хөхүүд - бодрол, хүүрнэлүүд
my ideas

Сайхны нэгэн билээ чи


Нарны цацраг нэвт тусаж чадахгүй өтгөн утаа манан дунд өдрүүд өнгөрөхөд аргагүй юунд ч эс торох хээрийн салхи амталмаар санагдах юм...
захидлын хаяг сольж бичиж байгаагүй зангаараа нэгжээд олж чадаагүй чиний тухайд, өөрийнхөө тухайд.... өнөөдөр, түмэн зүйлийн сонор дунд аниргүйг чагнан бичлээ...

санахын жаргал аа ... гэж хагацлын гашууныг нуусан үгс шиг санагдах юм...
Хол ойрын ялгаагүй хайрын сэтгэл уяхан гэж яасан худал үг вэ, дэргэд байгаа нэгнээ санан үгүйлнэ гэж  үү дээ, алслан холдох бүрийдээ ойртдог хайр гэж дууны үг бий дээ, энэ л үнэн бололтой... шашин төрөө дээдэлдэг ч дээлтэй өтгөс шиг ээ хүндэлдэггүй, сайхан эх орноо хайрладаг ч чамайгаа багтаах зай бий... зүрхэнд минь...
энэ зүрхэнд хайр бий... мөрөөдөл бий..., жаргал бий...

Хаяа зүрхний цохилт 120 хүрч толгой эрэгдэг байсан үед чухам л цээжээ түнхийлгэн амьсгал сороод эвгүйтвэл баруун гар байсхийгээд татвалзаж, хоолойн өнгө чичрэхээс өмнө энэ бүхэн чиний тухай, миний дотор буй догдолсон сэтгэлээс үүдэлтэйг нууж амжаад хээв нэг танилцсан өдрөөс хойш чи бидэн хорвоогийн өдрүүдийг хамт элээж баяр бахдал гуниг гутралын улайссан чавхдас болон эгшиглэж яваа билээ...

Чамдаа би сайхны нэгэн билээ чи гэж ч хэлээгүй ээ, бусад нь ханиа бусдаас онцгой нэгэн, наран саран, жараахай гэнэ... би чамайгаа овгийн эхний үсгийн хамтаар орилж дуудна... муухай ааштай, давлиун зантай ч, ган зоригт зүрх минь чиний өмнө хайлсан тугалга эсвэл бүр шоколад...билээ.... үймсэн бодлуудаасаа чиний тухай гээж гадагшлуулдагтаа чи минь надад онцгой, хайрын тухай улиглан дуулж явсан олон дурдатгал энэ блогт бий... чиний тухай байхгүй... хүн хажуу хаалганд амьдардаг найзтайгаа дурсгалын зураг татуулаад байдаггүй юм байна... танилцсан тэр өдөр авсан гүн амьсгалыг гаргамаар байсан миний хүүхдүүдийн төрсөн өдөр,... олон сар хээр яваад ирдэг өдрүүд, эмнэлэгт хагалгаанд орсон тэр үед чинь, энэ бүхэнд чиний амттай хоолыг улаан хоолойн доо зай гарахааргүй чихэж эсвэл, завгүй, ядарсан гэдэг үгнүүдийг ээлжлэн уцаарлангуй хэлдгээс болсон байх... жилийн 4 сар гэртэй алдаг оног байж 180 хоног сайдаж сайрхах нь бүү хэл, хэрэлдэж муудах боломжгүй байдгаас ч болсон байх... саяхан л мандаж  онгоцоор гадгаад дотоодод нисэж байснаа, унадаг тэр өвөл гутал цоорхой, чи минь бөгжөө Ломбардад тавиад янзлуулаад ирэхэд, өрөөснийг нь өглөө өмсөхөд өөрөө чи шөнө наачихсан байхад, би бүх амьсгалаа гаргаад байдгаа уудалмаар л санж билээ.... Гэрт барааны савангүй үе байдаг байсан болохоор би хань даа, хайрын тухай нялуун үг унгаж чаддаггүй байлаа... та гурвыг унтуулаад шөнөөр сууна, их төлөв өдөрт 6 цаг л унтана. Миний амьдрал энгийн ердөө та нарыгаа өлсгөхгүй байх... өөр зүйлд зорьдоггүй... хүүхэд ханиадтай чамайг эмнэлэгт байхад гэрт хулгай орох үеэр орилмоор байж билээ, паампрас бүү хэл, эм авч чадахгүй, эм бүү хэл өдөр бүр хоол хүргэж дөнгөхгүй үеүдэд би унтдаггүй , нойр хүрдэггүй байсаан... ийм л үед ажлаас минь халж гялайлгахад ажилгүй намайг чи минь үглэж яншаагүй... тийм л болохоор би зүрхнийхээ цохилтыг 130 болоход цементэн зам дээр хөлөө жийгээд сууж байхдаа инээмсэглэдэг...
Тийм болохоор тэр жил анхны ажлынхаа орлогыг тоолж суудаг орой том хүү пөөх гэж дуу алдсаныг би мартдаггүй... миний хүү юу ойлгосон юм бүү мэд...дөнгөж ойтой байсан...
тийм болохоор тэр үед авсан томоос том хөргөгч одоо багадаж, тэр үед өмсдөг гутал холгодог болсон ч...

долоо найман жилийн өмнө бичсэн шүлгүүдийг уншаад 20 настайдаа дурлахдаа ийм зүйл бичдэг байж надад ил захидал ч хаяглаагүй гэж үг унгасан болохоор... хайр нь хань нь чиний төлөө цохилох зүрхтэй гэж ... өөр нэг хүнд зориулсан шүлгээ хаягийн сольж явуулахгүй гэж өөрийгөө чагнаж бичлээ удахгүй очоод тэвэрье...

Өчигдөр дугуйгаар явлаа өмдний шуумаг орооцолдож зажлагдаад муухай болсныг эс тооцвол сайн л явна...

Хүн бас шүлэг энэ тэрээр бөөлжих нь халаггүй нас,, тийм үе бий бололтой... тэр үед ажлаа тараад ирэхдээ ямар гэрт орж ирэх, гэр нь, хүүхэд нь, гэргий нь ямар байх тухай нүдээ аниад төсөөлдөг байлаа ..  найз нөхөр нь хамаатан садан нь тэмүүлсэн тийм л гэрийн эзэн болно доо гэж мөрөөднө, хүмүүс асуудлаа мартаад манайд ирнэ гэдэг завшаантай хэрэг байхаар... тэр үедээ, тэгээд ёстой ямар хүнтэй хань ижил болох нь бүү мэд тийм үедээ бичсэн юм, эзэн нь энэ ч байх, тэр ч байх гэж бодож байсан... тийм нэг шүлгээ энд уялаа.... шүлэг УНШИХ





Нийт 1113 удаа уншигдсан | 14 сэтгэгдэлтэй
Сэтгэгдлүүд...


Сэтгэгдэл бичих
шинээ (зочин) | 2010-12-25 | 14:17
Чи надад ингэж хэлээгүй биз дээ гээлүүү... хэхэ
Танай гэр бүлд шулууухан сэтгэлийн үгээ хэлчихье.
Өндөр хавцалаас унах гээд нарийхан өвснөөс зуураад тогтож байхад хариугүй унахын даваан дээр та хоёр бүдүүхэн мод олоод ирье гээд явсан ч би тэр өвснөөс орилж чарлалгүй зуурч эцсийн мөчөө үзсэн чадахаар ихээр та хоёр итгэдэг шүү.
Та хоёртоо аз жаргал хүсье.



Ariga (зочин) | 2010-12-10 | 23:30
Ta 2too az jargal husie urgelj oodlon devjij gereltej yavaarai, Mongoliin saihan ger buluudiin neg n tanai ger bul bilee гоё шүү



Цагаан хараацай | 2010-12-05 | 22:06
Ямар гээч гэгээлэг юм олооод уншчихаваа гэж өөртөө талархав. Амьдралаа үнэлж чаддаг эр хүн бүхэнд талархая. Ийм ханьтай бүсгүй үлэмжийн чанартай байхаас ч яахав.Чин сэтгэлээсээ танай гэр бүлд аз жаргал хүсье



odko (зочин) | 2010-11-11 | 12:01
goe yum aaaaaaaaaaaaaaaaaaa



g84 | 2010-09-28 | 16:19
эрхэм хундагтангууд блогт зочилсонд талархъя
эхнээсээ эцэс хүртэл эр хүн байсан...шдэ
чиний ерөөл биелж тэр жил хэлсэн даруйд чинь ханьтайга учирсан юмдаа
гэхдээ энэ тухай одоо л бичиж байна
юм өнгөрсөн цаг дээр очихоороо хэлэхэд амар байдаг байна...



хундага | 2010-09-26 | 11:23
хэдийдээ амжуулчив аа.. эхнэр, хүүхэд.. хөөргөн Гэ84 чэнн бас эр хүнийм гээч, тэднийгээ хамгаас илүү хайрладаг.

аз жаргал хүсье ээ!



Friska | 2010-09-26 | 10:05
мундаг ярзайтал инээх



Life (зочин) | 2010-09-25 | 14:37
ta 2too hamgiin sain saihan buhniig, ohoordom jaahan ursed ni az jargal eruul enhiig husey. uchirsan bugdiig davan tuulah setgeliin tenheetei baigaarai.



xvv | 2010-09-18 | 02:02
Нулимс, зүрх зүгээр байлгаарай нөхдөө, уяраад нүд мүдэнд нойтон юм гарч ирээд байна хэлээ гаргах хайртай тэврэлт та 4-т хайртай хүн олон бий шүү баярлах Бас уучлаарай, хайртай шүү л гэж хэлье дээ ярзайтал инээх



g84 | 2010-09-16 | 15:37



Чойрын Хүү | 2010-09-16 | 14:02
Аз жаргалын үүд хүн бүхэнд нээлттэй гэж.
Та хоёр тэр хаалгаар хамтдаа хөтлөлцөн алхаж байгаад баяртай байна. Сайн сайханыг хүсье баярлах



arius | 2010-09-16 | 13:43
bi ta 2-oor mash ih baharhaj baina. tanai ger bul saihanii neg yum shuu баярлах



Хүслийнжигүүр | 2010-09-16 | 12:53
Та 2 тоо хамгийн сайн сайхныг хүсий... Аз жаргал аз жаргал тэврэлт



Зочин | 2010-09-15 | 21:17
hairt mini bi chamaaraa urgelj baharhadag.Gomorhol nehseniig mini uuchlaarai.chi bid 2 yuch ugui baih uye bsaan, chamaigaa ajilaasaa garchihaad bhad amidral hetsuu l bsan.gevch bi chamdaa itgedeg, mon chamaigaa hundeldeg, hairaldag uchiraas (mongo alga, chi ajilgui bn gj)uuraldgui bsiim aa.harin chamdaa uram zorig ogohiin bol manai amidral osoj devjine l gj boddog bsan.tiim bolohoor bi ogloo 5, 6n tsagt bosoj hool hiij ogch, ar geriinhee jijig asuudaliig chamdaa nyalzaalgui ooroo zohitsuuldag bsiim. odoo bol my hair mundag bgaa.bidnii amidral ers oorchlogdoj bga.tsaashdaa bur mundag bh bolnoo.chamdaa itgedeg,chamaigaa hairaldag,chamaaraa baharhadag,bas suuliin ued chiniihee hobby.g ih demjdeg bolj bgaa bas ooroo ch sonirhodog bolood bgaa.za bicheed bval ih yum bichih ni bn. gevch hair ni chamtaigaa adil goy uran bichij chadahgui uchraas ingeed ondorliy. CHAMDAA HAIRTAI SHUU HAIRT HANI MINI.






:-)