header image

scrollШИНЭ БИЧЛЭГҮҮД

он цагийн алсад 2
ялихгүй буруу байна аа
Хэрэв ээ би шидтэн бол (мөрөөдөж байна)
The story of the Mongols whom we call the tartars
Намайг гаргаарай (уншсан номын тухайд)
хотын хог ба миний амьдрал
Ураны уурхайн уршиг
Сүүлийн жилийн хугацаанд уншсан номнууд
миний хийхийг хүсэж байгаа ажлууд
манайхан буюу цагаан баавгайчууд санал асууж байна
Эх орон ч гэж хэн бэ ?
блог мн-ийн 2011 оны 6 сарын байдлаарх тойм
ЕРТӨНЦИЙН ӨНЦӨГ БУЛАН БҮРД
мөнгө хэмээх орон зай дахь хүн хэмээх цаг хугацаа
он цагийн алсад
Би итгэж байна, тиймээс би амьдарч байна
Сайхны нэгэн билээ чи
хуучин хоёр гар
Арааны онол
Шадар гурван цэрэг 3н жилийн хойно
миний хүнсний аюулгүй байдал
нийтлэлээс төрсөн бодол
Хайрын тухай афоризм
Шинэ жилийн мэнд дэвшүүлье
Өчүүхэн шоргоолж ба барс хоёр
The only one
Хэрвээ
Ирээдүйд биднийг юу хүлээж байгаа вэ
39 номын худалдаа
наадамхан буюу сумын наадамд хүрэх замд
Big sales for all
Санал болгох нь*
KhuvSchool* хөгжлийг хүсдэг залууст
бүх блогчидод
Обамагийн хэлсэн үг
Гэрэлт найзуудад
Monita нөхөд өөө*
blog new year
алтайн магтаал
юмны учир сумны занги...*
блогч миний зэвсэгийн эрдэм хүрсэнгүй*
Саран...*
Хямрал
Заяаны ханиа гуйхүй*
Аdulation*
Хүн гэдэг энэ*
garvhigtai*
хайрцагны улсууд*
Smeraldo*
амьдрал үнэ цэнэтэй утга учиртай санагдах юмаа
Андрей Павлович – Obod -
дурсамж....*
хамгийн хүчтэй сэтгэгдэл*
чамайг амьдрал алгаддаг уу*
Сэтгэл гижигдэх бороон дуслууд
буруу шаахуу*
Хойд Монголчууд Оросод эзлэгдсэн нь түүх
алт... ард түмэний тайлбаргүй талархал
алуурчин би ардын баатар
Аз Жаргалыг заавал олоорой, тэнд байналээ*
бодол минь, ноймор дугаараа алдсан...бодол минь*
сэтгэл гэдэг*
жигүүртэй юм шиг залуу насны жинхэнэ болоод үнэн хайр*
хүний ганц хүү*
эзэн хүний шинжүүд ба төлөвшилийн тухай*
bhutan-d 2000
ДУР ЭЗНЭЭ ГОЛДОГГҮЙ*
....битүүхэндээ дуртай*
хүн төрөлхтний хамгийн аугаа сод ухаантан мэргэдийн санаа бодлоор сэлбэгдсэн тийм баялаг оюуны ертөнц....*
эцэгээ өмөөрөхүй...Мөнөөх хөх цэргүүд ба Эх орны Онцгой байдал*
доромжлогдсон тусгаар тогтнол минь*
хүсэл минь*
2 dollar
Jargaliin chimeetei boroo-d ireedvi hezee ?*
Сэтгэл их хөдлөж байна ээ*
Гурван шүдэтийн хүү*
хар костюм*
Demchig Monastery energy center of wold
Бодол минь*
Сайхан Сояиа*
бүтэлгүйтэл*
залхаахгүй...*
гэрэл унтрахаас өмнө*
асуулт дараа нь хариулт*
Шувуу буюу тогруу хэмээх хочийн тухайд*
дарангуйлагчийн эсрэг дарангуйлагч*
МАРШАЛЫН ШИРЭЭН ДЭЭРЭЭС ....*
ЦАГААН МАЛГАЙТ-2*
ЦАГААН МАЛГАЙТ*
МОСКВА НУЛИМСАНД ДУРГҮЙ ээ*
архи ууж сурсан минь учиртай 1 , 2*
*1
харин би*
уншаад нэг үзээрэй
шинэ жилээрээ ганцаараа*
ЭРХЭМСЭГ ОРШИХУЙН ТУХАЙД 2*
ЭРХЭМСЭГ ОРШИХУЙН ТУХАЙД*
Юу ч мэдэхгүй байх*
Ичгэвтэр байдал*
УНШВАЛ ЗОХИЛТОЙ НОМС*
МОНГОЛ-ын үр сад билээ бид*
Minii khuugiin uvriin devter, khuudas 17 (ПАренин)*
ЭЦЭСЛЭВ, БАЯРТАЙ БЛОГ ЕРТӨНЦ....*
ХИЛЭНЦ-д зориулла ХаЙр дУрЛал, гЭр БүЛ*
ХИЛЭНЦ-д зориулла аЖил МэрГэжИл*
*ЭНЭ
өөртөө, эндүүрэл-үүд минь баяртай*
ҮхэХ нь Ээ*
ГаЛт ШуВуУ*
зоргоор унших номнууд*
орхиод явсан хүмүүс ( цуврал -1)*
ганц жип авчихаад үхэх юмсаан*
АЖЛЫН ТУХАЙД НЭГ ИЙМ ЮМ БАЙДАГ ЮМ БАЙНА*
монголын шинэ өглөө*
Delhiin hun amiig odoo bgaa hemjeeg ni 100 hun amtai negen tosgon bolgon jijisgevel iim boloh bnaa.
Хилэнц-д зориуллаа эрүүл мэнд*
харамсалтай байна, ийм их гунигтай байсан үеэ мартаж,*
ЧИ ХЭН ВЭ ? *ХИЛЭНЦ* -д зориуллаа*
уулзаж учрах тоолонгоор л*
үүлнээс бичсэн дурсамж*
Такси драйвер*
парапсихологи*
солиотой юм уу хаашаа юм*
тас харанхуй *
амьдрал мөнгө 2*
бидний сэтгэл голын ус*
first love
та нар итгэх үү*
бодол минь
биегүй би*
өнгөрсөн хойн нь харамсах хэрэггүй ээ*
Хагархай тольны дууль Парени
let it real...парени
Haiku like aphorisms by Bayanaa
Dectaphone-tnuud...Парени
Галзуугийн эмнэлэг бичсэн Парени
хүн бүрийг завьжуулах төсөл pareni*
ЕРТӨНЦИЙН ӨНЦӨГ БУЛАН БҮРТ ХАЙР....*
учиргүй их хайр*
onigoo
гайтай юм аа*
зүрхээ гэж*
утга учир*
одод*
гуниггүй бай*
буудаад унaгаа*
хэвлэгдээгүй номны оршил ба миний философиуд*
хэзээ ч хайртай гэж хэлэхгүй хүнийг ч хайр хайралдаг*
“Амиа золиослогч оюутнууд”*
Хаалттай нийгмийн хар бараан нь.*
Бидний бахархдаг, миний Монгол*
иссэнүүдийн маань гарчиг*
Тааламжтай үг сонсох хэнд ч аятай*
2003 онд бичсэн шүлгүүд гэхүү дэ*
би өөрийн түүхээ бичиж эхлэв*
amidraliin shat (stair of life)
dadicte selves (one person)
Zvvd
amidralaa gej (vrgeljilel 2)
amidralaa gej (vrgeljilel 1)*
Бэр Цэцэг
ydaj baihad daa
eh oron shataj bna
welocome to my idea
not bad (Lenski ene tuhai udaan bodsoon)
zayanii hania guihui
Дууслаа дууслаа (сар шинийн мэнд)*
namar tsagaa gej |zaluu nasaa gej|*
Happy new year

[ цааш... ]


МИНИЙ ХӨРӨГ


scroll ХОЛБООСУУД

хувийн тэмдэглэл
алдахгүйгээр онохгүй
hot TIME, Ooh

scroll АНГИЛАЛ

iim negen ywdal
bvsgvichvvd
zvvdend ch oromgvi ywdal

scroll СЭТГЭГДЛҮҮД



scroll ТООЛУУР

Та 251166 дахь зочин боллоо.

// Сутайн суран хөхүүд - бодрол, хүүрнэлүүд
my ideas

Ирээдүйд биднийг юу хүлээж байгаа вэ


2009 оны 6-р сарын 25 ны хэрэг явдал биднийг бурхнаас заяасан нэгэн аугаа их том гэр бүл мөн болохыг сануулсан мэт .... хүн төрөлхтнийг өөрсдийгөө ойлгоход нь тусалсан гэмээр...
Зургаан тэрбум гаруй зүрх цохилж буй энэ дэлхий ертөнц биднийх, энэ дэлхийд гаднын хүн гэж үгүй. Тэрхүү цохилж буй 6н тэрбум зүрхнээс нэгэн зүрх гэнэт зогсоход анзаарагдахгүй өнгөрөх нь илбэг хэдий боловч энэ удаа бүх зүйл өөр, бүр онцгой байсан юм.
Шаргал үстэй, хар шар арьстай, намхан нуруутай, зарим нь бичиг үсэг мэднэ, зарим нь цэвэр ус уухыг хүсдэг, зарим нь дайн дажинд нэрвэгдэж буй, зарим нь ижил хүйстэн, зарим нь хөгшин, зарим нь царай муутай ба залуу, ганц бие гэх мэт тэдгээр эрэгтэй эмэгтэй хүмүүст, хүн төрөлхтөнд бүгдэд нь бид өөрсдийнхөө аж амьдралыг аварцгаая,
(We are the world) гэж тэр нэгэн онцгой бөгөөд гэнэт цохилохоо больсон зүрх дуулдаг байжээ. Түүний дууг одоо бүгд дуулдаг болсон. Магадгүй дэлхий өөрөө түүний дууг анх ганцаараа дуулдаг байсан байх, (earth songs) тиймээс ч тэр гэнэт цохилохгүй болсон зүрх тэр дууг нь ганцаараа сонсдог байсныхаа төлөө биднийг дэлхийгээ энэ ертөнцөө анагаая, (Heal the world) түүнийг аварцгаая гэж дуулсан байх....

энэ бол Майкл Джексоны гэгээн дурсгал юм.

Түүнийг үхүүлэхийг олон зуун шүтэн бишрэгчид нь зөвшөөрөхгүй. Тиймээс ч тэд Майкл Джексоныг сүүлийн үед амар заяаг нь үзүүлэхээ нэгэнт больсон шар хэвлэлээс зугтаахдаа ийм арга олсон бөгөөд түүнд үлдсэн цаг хугацааг тэр амар жимэр өнгөрүүлэхийг хүссэн гэдэг ярианд итгэх болсон.

Зарим нэг нь түүнийг олон орд харшаасаа ч илүү их өр зээлтэй тиймээс ч түүнийхээ төлөө гэнэт үхсэн юм гэлцэнэ.
Зарим нь арьс аа солиулсан нь түүний нас өтлөх тусам түүнийг зовоож гаднах дүр төрх нь өөрт нь таалагдахгүй болсноос хар тамхи хэтрүүлж хэрэглэх болсон бөгөөд энэ зуршил нь түүнийг үгүй хийсэн гэх.
Майкл Джексоныг хорвоогийн мөнх бусыг үзүүлснийх нь төлөө зарим нь түүнийг сэтгэлдээ эгнэгт мөнхөлж түүнийг мөнхрүүлсэн бөгөөд ижилгүй их, нэгэн гэр бүлийн гишүүн мөн болохынхоо хувьд бахдал төрөм хувь заяатай гэж ядуу зүдүү, хорвоогийн олон зовлон гачаалыг үл ажран баясгалантайгаар амьдрах болсон.

Хорьдугаар зууны сүүлийн арван жилд л сая нэг энхжин тохинож буй эх орныхоо төлөө хүн төрөлхтний анхаарлыг хандуулах гэсэндээ нутаг нэгтнүүд маань түүний хаалгыг тогшиж айлчлан ирэхийг урих гэж байсан ч тохиолдол бий гэх...
Тэрээр нэгэн удаа алдар цуутай хэвлэл мэдээлэлд өөрийгөө хөлдөөх бөгөөд 70 жил магадгүй 100н жилийн дараа гарч ирж хойшлуулсан тоглолтоо хийх болно гэж хэлж байсныг нь тэмдэглэн үлдээжээ.
Хамгийн анх хүн хөлдөөх туршилтыг АНУ-д хийсэн бөгөөд туршилтыг дуусгавар болохоос өмнө зогсоож ШУ-д өөрийгөө бүрэн гэрээсэлж чадсан 26 настай нэгэн бүсгүйг энх тунх амьдрахад шаардагдах эрдэс бодис витамин-аар хангаж эмчилгээ сувилгааг хариуцах болсон гэдэг. Сильвестер  Сталлоне-гын гол дүрийг нь бүтээсэн  Голливудын кинонд гардаг шиг ирээдүйд хөлдүүс амилдагтай адил зүйл болсон бол яах вэ ?

Мэдээж хэрэг Майкл Джексон зүгээр эгэл жирийн нэгэнтэй адилхан хөлдөхгүй нь мэдээж, тиймээс тэрээр алтан шармал хатгамалтай хувцас өмсөж гартаа хундага дарс барьсан байдалтай л хөлдөх байсан... Хэрэв зээ тийм зүйл тохиосон байх аваас хүчил төрөгч хэмээх нэртэй цэнгэлдэхэд түүний хойшлуулсан (нэгэнт тоглохоо өнгөрсөн бус...) This Is It  сингле цомог-ын тоглолт болох нь дамжиггүй юм.

Хэдий тийм боловч түүнийг сэрэхэд хорвоо дэлхий дээр цөөхөн хотууд үлдэж ихэнх далайн эрэг усанд живж, олон арлууд үгүй болж тэр үед хүн төрөлхтөн улс үндэстнүүд бус цагаачид, хэрмэл хүмүүсийн нэгэн том гэр болон үлдэж, тэр үед Панда хулсны баавгай, Сибирийн ой тайгаас эхлээд трофикийн бүсэд хүртэл өргөн тархсан амьдрах чадвар сайтай Уссур, Корбеттын бар үгүй болж, олон зүйл шувууд тэнгэрт дахин нисэхгүй болсон байж болох юм. Магадгүй улс орнуудын дунд чимээгүй өрнөж буй бактериологийн дайн шувууны, гахайн, илжигний гэхийн оронд хар арьстны, Азийн, цагаан арьстны гэх улаан цайм нэр зүүж, эрэгтэйчүүдийн, хүүхдүүдийн гэх мэт элдэв тууралт үхлийн ужиг ханиад халдварт өвчинд нэрвэгдэж ч болох юм. Магадгүй тэр үед хүн төрөлхтөн нефть шатдаг хий, дараа нь нүүрс түүний дараа цөмийн энергийг хэрэглэж дууссан байж ч болох юм. Эсвэл бүр
Майкл Джексоныг өнөөдөр хэрхэн гэсгээж амьдруулах нь тодорхойгүй хөлдөөх аргаар хөлдөөж, энэ нь ирээдүйд түүнийг лаан баримал шиг зөвхөн хөлдүүс хэвээр нь л үзэх боломжтойгоор шилэн хоргонд байлгах байх. Учир нь түүнийг гэсгээж болдоггүй буруу технологиор хөлдөөснөөс тэр гэж ирээдүйн ШУ дүгнэлт гаргах болно.
Хэрэв
Майкл Джексон нэгэнт сэрэхгүй бол түүний гарт буй болор хундагатай түүхэн он жилийн турш хамгийн дэврүүн ирээдүйдээ бат итгэлтэй байсан нэгэн эрхмийн гарт байсан тэр хундага дарс, хөлдүү бөгөөд хундаганд он удаан жил хадгалагдан үлдсэн итгэл найдварын бамбар, эсвэл бүр дуудлага худалдааны үнэт эрдэнэ болж үлдэх бизээ. Хоёр нүдэндээ зоос наасан хүмүүс энэ бол хүн төрөлхтний хүсэл эрмэлзэл мөн хэмээн тэрхүү хундага дарсыг авахын төлөө ирээдүйг сайнаар харагч, итгэл найдварын бамбарыг барьсан эрхэм хүний хуруунуудыг хугалахаас татгалзахгүй байх болов уу.
Магадгүй түүнийг сэрэх үед түүнд хамгийн сонирхолтой зүйл бол дэлхийн атлас байж ч болох юм. улс орнуудын хил хязгаар гэж үгүй хойд туйл хайлсан зарим газар нар жаргахыг мэдэхгүй зарим газар бороо зогсохыг мэдэхгүй болсон байж болох юм. Хэрэв хүн төрөлхтөн үнэртэй усаар гоёдоггүй, хөргөгчид махаа хадгалдаггүй, бүх хүмүүс ажилдаа унадаг дугуйгаар зорчиж нарны энерги, салхин сэнс, дугуйны эргэлтээс гаргаж авсан генераторын цахилгаан үүсгэвэр зэргийг ашиглаж залуус тамхи татах бус ууланд авирч охид зөвхөн зүрх сэтгэлийн дуудлагаар хүнтэй гэрлэж гэр бүл бүр аз жаргалтай инээж байвал ирээдүйд сайн зүйлсийг бид авч ирж чадна гэж гүнээ итгэгч нэгэн баярлаж, тэр цаг хугацаанд аж төрж оршихын оронд дахин хөлдөөхийг хүсэх болов уу... Учир нь тэрээр түүнээс илүү сайхан цагийг олж хараад түүнд хүрэхийн тулд өртөө улаа болсон, цаг хугацааныхаа ганц аялал болох бодит үнэн болсон мөстлөгтөө тавтай морилох бизээ...

...Оддын өвчинд нэрвэгдэж байхдаа бусад бүх хүмүүс хорвоо нэг өөр байх ёстой мэт санагдаж утга учиргүй болж хар тамхинд ордог бол тэрээр бүх оддыг чи өөрийнхөө хэр чадалтайг дутуу үнэлж хүсэл мөрөөдлийнхөө зорьсон оргилд хэт амархан хүрсэн бол дахиад өөр шинэ улам ч өндөр оргил уруу хар гэж түүхэн амьдралаараа шивнэн хэлжээ..... (энэ бол хэт чадвартай хэрнээ түүнийгээ багаар үнэлсэн хүмүүст хамаарах зүйл)

 





Нийт 946 удаа уншигдсан | 2 сэтгэгдэлтэй
Сэтгэгдлүүд...


Сэтгэгдэл бичих
Зочин | 2009-12-01 | 13:51
thhhhhh



Гүн эмгэнэл илэрхийлье
Frank | 2009-10-03 | 14:00
Эгэлгүй хүмүүс энгүүн амьдарсаар энэ биеэрээ эрх чөлөөг тунхаглана.






:-)