header image

scrollШИНЭ БИЧЛЭГҮҮД

он цагийн алсад 2
ялихгүй буруу байна аа
Хэрэв ээ би шидтэн бол (мөрөөдөж байна)
The story of the Mongols whom we call the tartars
Намайг гаргаарай (уншсан номын тухайд)
хотын хог ба миний амьдрал
Ураны уурхайн уршиг
Сүүлийн жилийн хугацаанд уншсан номнууд
миний хийхийг хүсэж байгаа ажлууд
манайхан буюу цагаан баавгайчууд санал асууж байна
Эх орон ч гэж хэн бэ ?
блог мн-ийн 2011 оны 6 сарын байдлаарх тойм
ЕРТӨНЦИЙН ӨНЦӨГ БУЛАН БҮРД
мөнгө хэмээх орон зай дахь хүн хэмээх цаг хугацаа
он цагийн алсад
Би итгэж байна, тиймээс би амьдарч байна
Сайхны нэгэн билээ чи
хуучин хоёр гар
Арааны онол
Шадар гурван цэрэг 3н жилийн хойно
миний хүнсний аюулгүй байдал
нийтлэлээс төрсөн бодол
Хайрын тухай афоризм
Шинэ жилийн мэнд дэвшүүлье
Өчүүхэн шоргоолж ба барс хоёр
The only one
Хэрвээ
Ирээдүйд биднийг юу хүлээж байгаа вэ
39 номын худалдаа
наадамхан буюу сумын наадамд хүрэх замд
Big sales for all
Санал болгох нь*
KhuvSchool* хөгжлийг хүсдэг залууст
бүх блогчидод
Обамагийн хэлсэн үг
Гэрэлт найзуудад
Monita нөхөд өөө*
blog new year
алтайн магтаал
юмны учир сумны занги...*
блогч миний зэвсэгийн эрдэм хүрсэнгүй*
Саран...*
Хямрал
Заяаны ханиа гуйхүй*
Аdulation*
Хүн гэдэг энэ*
garvhigtai*
хайрцагны улсууд*
Smeraldo*
амьдрал үнэ цэнэтэй утга учиртай санагдах юмаа
Андрей Павлович – Obod -
дурсамж....*
хамгийн хүчтэй сэтгэгдэл*
чамайг амьдрал алгаддаг уу*
Сэтгэл гижигдэх бороон дуслууд
буруу шаахуу*
Хойд Монголчууд Оросод эзлэгдсэн нь түүх
алт... ард түмэний тайлбаргүй талархал
алуурчин би ардын баатар
Аз Жаргалыг заавал олоорой, тэнд байналээ*
бодол минь, ноймор дугаараа алдсан...бодол минь*
сэтгэл гэдэг*
жигүүртэй юм шиг залуу насны жинхэнэ болоод үнэн хайр*
хүний ганц хүү*
эзэн хүний шинжүүд ба төлөвшилийн тухай*
bhutan-d 2000
ДУР ЭЗНЭЭ ГОЛДОГГҮЙ*
....битүүхэндээ дуртай*
хүн төрөлхтний хамгийн аугаа сод ухаантан мэргэдийн санаа бодлоор сэлбэгдсэн тийм баялаг оюуны ертөнц....*
эцэгээ өмөөрөхүй...Мөнөөх хөх цэргүүд ба Эх орны Онцгой байдал*
доромжлогдсон тусгаар тогтнол минь*
хүсэл минь*
2 dollar
Jargaliin chimeetei boroo-d ireedvi hezee ?*
Сэтгэл их хөдлөж байна ээ*
Гурван шүдэтийн хүү*
хар костюм*
Demchig Monastery energy center of wold
Бодол минь*
Сайхан Сояиа*
бүтэлгүйтэл*
залхаахгүй...*
гэрэл унтрахаас өмнө*
асуулт дараа нь хариулт*
Шувуу буюу тогруу хэмээх хочийн тухайд*
дарангуйлагчийн эсрэг дарангуйлагч*
МАРШАЛЫН ШИРЭЭН ДЭЭРЭЭС ....*
ЦАГААН МАЛГАЙТ-2*
ЦАГААН МАЛГАЙТ*
МОСКВА НУЛИМСАНД ДУРГҮЙ ээ*
архи ууж сурсан минь учиртай 1 , 2*
*1
харин би*
уншаад нэг үзээрэй
шинэ жилээрээ ганцаараа*
ЭРХЭМСЭГ ОРШИХУЙН ТУХАЙД 2*
ЭРХЭМСЭГ ОРШИХУЙН ТУХАЙД*
Юу ч мэдэхгүй байх*
Ичгэвтэр байдал*
УНШВАЛ ЗОХИЛТОЙ НОМС*
МОНГОЛ-ын үр сад билээ бид*
Minii khuugiin uvriin devter, khuudas 17 (ПАренин)*
ЭЦЭСЛЭВ, БАЯРТАЙ БЛОГ ЕРТӨНЦ....*
ХИЛЭНЦ-д зориулла ХаЙр дУрЛал, гЭр БүЛ*
ХИЛЭНЦ-д зориулла аЖил МэрГэжИл*
*ЭНЭ
өөртөө, эндүүрэл-үүд минь баяртай*
ҮхэХ нь Ээ*
ГаЛт ШуВуУ*
зоргоор унших номнууд*
орхиод явсан хүмүүс ( цуврал -1)*
ганц жип авчихаад үхэх юмсаан*
АЖЛЫН ТУХАЙД НЭГ ИЙМ ЮМ БАЙДАГ ЮМ БАЙНА*
монголын шинэ өглөө*
Delhiin hun amiig odoo bgaa hemjeeg ni 100 hun amtai negen tosgon bolgon jijisgevel iim boloh bnaa.
Хилэнц-д зориуллаа эрүүл мэнд*
харамсалтай байна, ийм их гунигтай байсан үеэ мартаж,*
ЧИ ХЭН ВЭ ? *ХИЛЭНЦ* -д зориуллаа*
уулзаж учрах тоолонгоор л*
үүлнээс бичсэн дурсамж*
Такси драйвер*
парапсихологи*
солиотой юм уу хаашаа юм*
тас харанхуй *
амьдрал мөнгө 2*
бидний сэтгэл голын ус*
first love
та нар итгэх үү*
бодол минь
биегүй би*
өнгөрсөн хойн нь харамсах хэрэггүй ээ*
Хагархай тольны дууль Парени
let it real...парени
Haiku like aphorisms by Bayanaa
Dectaphone-tnuud...Парени
Галзуугийн эмнэлэг бичсэн Парени
хүн бүрийг завьжуулах төсөл pareni*
ЕРТӨНЦИЙН ӨНЦӨГ БУЛАН БҮРТ ХАЙР....*
учиргүй их хайр*
onigoo
гайтай юм аа*
зүрхээ гэж*
утга учир*
одод*
гуниггүй бай*
буудаад унaгаа*
хэвлэгдээгүй номны оршил ба миний философиуд*
хэзээ ч хайртай гэж хэлэхгүй хүнийг ч хайр хайралдаг*
“Амиа золиослогч оюутнууд”*
Хаалттай нийгмийн хар бараан нь.*
Бидний бахархдаг, миний Монгол*
иссэнүүдийн маань гарчиг*
Тааламжтай үг сонсох хэнд ч аятай*
2003 онд бичсэн шүлгүүд гэхүү дэ*
би өөрийн түүхээ бичиж эхлэв*
amidraliin shat (stair of life)
dadicte selves (one person)
Zvvd
amidralaa gej (vrgeljilel 2)
amidralaa gej (vrgeljilel 1)*
Бэр Цэцэг
ydaj baihad daa
eh oron shataj bna
welocome to my idea
not bad (Lenski ene tuhai udaan bodsoon)
zayanii hania guihui
Дууслаа дууслаа (сар шинийн мэнд)*
namar tsagaa gej |zaluu nasaa gej|*
Happy new year

[ цааш... ]


МИНИЙ ХӨРӨГ


scroll ХОЛБООСУУД

хувийн тэмдэглэл
алдахгүйгээр онохгүй
hot TIME, Ooh

scroll АНГИЛАЛ

iim negen ywdal
bvsgvichvvd
zvvdend ch oromgvi ywdal

scroll СЭТГЭГДЛҮҮД



scroll ТООЛУУР

Та 250268 дахь зочин боллоо.

// Сутайн суран хөхүүд - бодрол, хүүрнэлүүд
my ideas

Ураны уурхайн уршиг


“Таныг гэртээ гэрэл асаахад манай энд амьдрал зогсдог.” Том ЛаБлон, Сисетон, Дакота, ураны уурхайгаас бичиж байна...

 
Ерөнхий ойлголт буюу ураны уурхайн хаягдал


Уран олборлох нь экспортоос олох орлого, ажлын байр (гэхдээ аюултай бөгөөд түр зуурын) бий болгох сайн талтаа. Гэвч олборлолтын байгаль орчин, эдийн засаг, нутгийн ард, эрүүл мэндэд учруулах хор уршиг нь тэдгээр сайн талаасаа илүү хөнөөлтэй.[1]

 

Олборлуулж байгаа ураны уурхай олон төрлийн хорт хаягдал бий болгодог :

 

            Агаарт хаях хаягдал : радон хий болон цацраг идэвхт тоос

Ураны уурхайн хамгийн аюултай хаягдлуудын нэг нь радон хий. Нүдэнд үл үзэгдэх, үнэргүй энэ ховор хий нь бүтээгдэхүүн боловсруулах төхөөрөмж, ухсан шороо, шингэн хаягдал хадгалах савнаас тархдаг.

Радон хий нь хэдэн арван километр хол салхинд тээгдэх боломжтой. Харьцангуй хурдан (физик үе нь 3,8 өдөр) задарч цацраг идэвхт хүнд металлууд үүсгэдэг. Түүнээс гадна эдгээр металлыг залгивал илүү их цацраг хортой. Гэтэл эдгээр металл нь ураны уурхайн агааржуулагч нүхний ойролцоох газар, ургамалд тогтож залгих замаар хордуулдаг. Альфа туяа цацруулагч эдгээр цацраг идэвхт атомуудыг амьсгалах юм уу залгиснаар уушгины хавдар тусах эрсдэлтэй.[2]

Зөвхөн нөөцийг тандах зорилгоор өрөмдлөг хийх нь хүртэл байгалийг бохирдуулж байгаа хэрэг юм. Ураны ордод хүрэхүйц гүн нүхэлсэн цооногоос газар дээр гаргаж ирсэн шороо нь цацраг идэвхтэй байж болно. Өрөмдлөгийн цооног нь цацраг идэвхт хүдрийн биетээс тусгаарлагдсан байсан гүний усны нөөцийг цацрагтай холилдох боломжтой болгож тэрхүү усны нөөцийг цацрагт хордуулах аюултай. Түүнээс гадна цооногийг бөглөлгүй орхивол гүн дэх уран задарснаар радон хий агаарт чөлөөтэй тархах нөхцөл бүрдүүлнэ.[3]

 

Жишээлбэл : Нигер улсын хойд хэсэгт 130-180 метр гүнд Имурарен хэмээх шинээр уран олборлох төсөл хайгуул судалгааны шатандаа явж буй. Дээж авах зорилгоор өрөмдсөн цооногийн хажууд овоолсон бөөн шаварт 2007 оны 4 сарын 11нд хоёр франц оюутан эмэгтэйн хийсэн хэмжилтээс үзэхэд гамма цацраг хэвийн хэмжээнээс 5-9 дахин их байв. Дов болгон овоолсон энэ шороо маш их талбайг эзэлж байсан бөгөөд хязгаарлан хамгаалах ямар ч арга хэмжээ аваагүй байв. Тэгэхлээр тандах зорилгоор хайгуулын өрөмдлөг хийх нь цацраг идэвхт бодис газар дээр үнэхээр ил гаргадаг байна.[4]


 1.    Шингэн хаягдал : өрөмдөх үед шавхаж авсан ус, уурхай дотор урсаж байсан усыг шавхаж авсны дараа болон бусад боловсруулалтад хэрэглэсэн усыг цэвэрлэхгүй асгадаг.

2.    Хатуу хуурай хаягдал: шингэн хаягдлыг цэвэрлэх явцад гарах шавар болон уусахгүй бодис. Ураныг гаргаж авсны дараа үлдэх шавар нь байгаль дахь ураны цацраг идэвхийн 80%-с илүүг нь агуулдаг. Химийн аргаар ураныг гаргаж авдаг ч бусад цацраг идэвхт хүнд металлыг (ториум 230, радиум 226 гэх мэт) ялгаж авдаггүй. Жишээлбэл : Нигер дэх АРЕВА-гийн салбарууд болох СОМАИР[5], КОМИНАК[6]-ийн үйлдвэрүүдийн гаргасан ийм шаврыг машинаар ачиж “уул” болгон овоолон орхидог. Овоолсон шавраа бүтээдэггүй тул салхинд хийсэхээс гадна газар доорхи усны нөөцөд шингэх эрсдэлтэй. Нарийн элсэн ширхэг хэлбэртэй энэ хаягдал нь маш их цацраг хортой (КОМИНАК-ийн хаягдал 500 000 Бекерел/кг аас дээш идэвхтэй байв). КОМИНАК-ийн ийм хаягдлан уул нь 50 га газар эзэлсэн, 27 метр өндөртэй, 10 сая тонн цацраг идэвхт хаягдал агуулж байна. 2004 оны сүүлийн байдлаар СОМАИР нь 11 га газарт 13,5 сая тонн хаягдал овоолоод байна. Үүнээс гадна бусад хатуу биет хаягдлыг мартаж болохгүй. Тухайлбал, СОМАИР-ийн хувьд газрын гадарга дээр химийн аргаар уран ялгаж авсны дараа үлдэх хаягдал нь 12.1 сая тонн ядуу агуулгатай уран агуулсан хүдэр буюу хуурай хаягдал. Уул уурхайн компаниуд ядаж салхинд хийсгэхээс сэргийлж газар ухан булсан нь үгүй.[7]

3.    Шимгүй шороо : газраас гарга авсан ч маш бага хэмжээний уран агуулсан тул ураныг нь ялган аваагүй чулуулаг. Ийм хэдэн сая тонн үржил шимгүй шороо ураны уурхайд бий болдог. Ийм шороог буруу газар хаях юм уу сайн бүрхэж хязгаарлаагүйн улмаас радон хий болон цацраг идэвхт тоос агаарт хаяж, борооны усанд нэвчсэнээр газрын гадаргын болон гүний усны нөөцийг хордуулдаг.
4.    Ядуу хүдэр : 0.03- 0.8 хувийн уран агуулсан хүдрээс ураныг гаргаж авахгүй байх нь бий. Шимгүй шорооны адил хадгалах асуудал нь бэрхшээлтэй ч шимгүй шорооноос ураны хэмжээгээр их тул илүү аюултай юм.

 Эдгээр хаягдал нь орчин тойрныг цацраг идэвхт өртүүлж, хүн, амьтан, ургамлыг хордуулдаг. Үүнээс гадна зарим хаягдал нь цацраг идэвхээс гадна ураныг ялгаж авснаас бий болох хүхрийн хүчил гэх мэт химийн бодис, хүнд металлууд агуулдгаараа хортой.

 Эцэст нь уурхайг ашигласнаар бусад зорилгоор ашиглах аргагүй талбай, уурхайн ойролцоо амьдрах нутгийн ардын амьдралд сөргөөр нөлөөлөх нийгмийн үр дагаврыг мартаж болохгүй.[8]


 Нигер улсын жишээ


 
           Францын АРЕВА компани 40 жилийн өмнөөс үйлдвэрлэх нийт ураныхаа 40 % - ийг дэлхийн хамгийн ядуу 3 орны нэг болох Нигер улсын хойд хэсгээс олборлодог байна.[9] АРЕВА нь дэлхийн 2 дахь том уран үйлдвэрлэгч. Нигер улс нь уран үйлдвэрлэлтээрээ дэлхийд 4т орох бөгөөд нөөцөөрөө мөн 4т орно.

Нигерийн уран үйлдвэрлэлтийг 1971 онд АРЕВА-гийн салбар болох СОМАИР дараахан нь КОМИНАК компаниуд Японы ОУРД[10], Испаний ЕНУСА[11] гэх мэттэй Нигерийн засгийн газраар дамжуулан хамтран эхлүүлсэн.[12]

Элсэн цөлд орших 840,000 хүн амтай Арлит хотын ойролцоо СОМАИР компанийн ил уурхай, КОМИНАК-ийн ашигладаг далд уурхай байдаг. Франц дахь ураны уурхайнууд хаагдахын хэрээр Арлит дахь уурхай томров. Уул овоо шиг их хаягдлаас үүдэлтэй цацраг идэвхт тоос хотод амьсгалахын аргагүй болгож, усны нөөцийг хордуулж, уурхайн эргэн тойрон хэдэн арван километр дахь ан амьтан, ургамлыг устгасан. Цацраг идэвхт төмрийн хаягдал хаа сайгүй.

2003 онд Франц дахь Цацраг идэвх судлалын бие даасан комисс болох КРИИРАД[13] Нигерийн нэгэн нийгэмлэгийн хүсэлтээр тэнд очиж хэмжилт хийж, дээж авсан. Хил дээр тэдний багаж, аппаратыг хураан авсан ч жирийн Гейгер аппаратаар хэмжилт хийж, Франц дахь лабораторидоо дээж авчран шинжилснээр агаар, ус, хүмүүсийн олж авсан төмрийн хаягдалд цацраг идэвх зөвшөөрөгдөх хэмжээнээс хэд дахин илүү байгааг илрүүлсэн.[14]

 Ураны хүдрийг боловсруулахад маш их ус хэрэгтэй болдог. Иймээс Нигер дэх ураны уурхай усны нөөц цацрагт хордох, усны нөөц дуусах гэсэн урт хугацааны турш үргэлжлэх уршиг тарьсан.

 АРЕВА компани нь элсэн цөл дэх уурхайд хэрэглэхээр Тарат хэмээх 150 метрийн гүнд орших усны нөөцөөс шахаж авдаг. Гаргаж авсан усны 60% - ийг унданд, 40% - ийг үйлдвэрлэлийн зорилгоор ашигладаг байна. Гэтэл энэ усны нөөц нь геологийн маш эртний үед бий болсон дахин сэргэхгүй ус юм. 1964-2004 оны хооронд 275 сая м3 ус гаргаж аваад байна. Түүгээр зогсохгүй олборлолтын явцад их бага цацраг идэвхт хэдэн сая тонн (2004 онд гэхэд СОМАИР компани 10.6 сая тонн) уулын чулуулгийг хөндөж, ашигт малтмал дахь цацраг идэвхт металлыг илүү хөдөлгөөнтэй болгосноор энэ усны нөөц цацраг идэвхт хүнд металл болон химийн хорт бодисуудад хордох эрсдэл нь ихэссэн.[15]

 150 метрээс арай дээр оршиж, гол, худгийг усаар хангаж байдаг нутгийн гүний усны 2 гол нөөцийн нэгний нь хэмжээ 70% орчмоор багасаад байгаа нь санаа зовохгүй байхын аргагүй асуудал билээ. Усны нөөц нь дахин нөхөн сэргээгдэж чадахгүй гэдэг нь тодорхой тул энэ нутагт амьдрал үгүй болно гэсэн үг.[16] Мод ургахдаа дээд тал нь 60 м гүнээс л ус татаж авч чаддаг тул энэ нутагт одоо бараг мод ургадаггүй. Урьд нь эндээс 10 км яваад л ой мод байдаг байсан бол одоо 300 км хол явж байж модтой таарна.

Гүний усыг хоослоод зогсохгүй хотын хэрэглээний усыг бас бохирдуулсан.

2003 оноос эхлэн 2005 он хүртэл Арлит дахь уурхайн компаниудын нийлүүлсэн усанд КРИИРАД хэмжилт хийхэд альфа идэвхжил ДЭМБ нарийн шинжилгээ хийх шаардлагатай хэмээн тогтоосон доод хэмжээнээс 10-100 дахин их байв.[17]

 Грийнписийн[18] сүүлд өгсөн мэдээгээр энэ нутгийн агаар дахь радоны хий байгалийн хэмжээнээс 3-7 дахин их байв.[19]

 Газраас авсан дээжүүдийн нэгэнд уран болон бусад цацраг идэвхт бодис олон улсын стандартад тогтоосноос илүү, бусад хэвийн гэж хэмжсэн нутгийнхаас 100 дахин илүү байв.[20]

 Түүгээр зогсохгүй ураныг боловсруулахад их хэмжээний хүхрийн хүчил хэрэгтэй болдог. Хүхрийн хүчлийг энэ нутагт маш муу нөхцөлд гарган авдаг нь хүчлэн бороо ороход хүргэж, нутгийн ургамлыг устгасан. Идэх өвс, ургамал олдохгүй болсноос амьтад нь дүрвэж Арлит хотын ойр орчим амьдралгүй хоосон болжээ. Үйлдвэрийн хаягдал ус нь томоохон хөндийд цутгаж, нүүдлийн шувууд түүнээс нь уун хордож үхдэг.[21]

 Уран агуулсан өтгөрүүлсэн хүдрийг тээвэрлэх аюулгүйн нөхцөл нь огт хангалтгүй : цацраг идэвх ялгаруулах торхон дээр зорчигч суулгаж явах, жолоочийн хөлсийг тогтмол төлөхгүй байх, машины дугуй муу байх явдал элбэг.

 2004 оны нэгдүгээр сард ийм машин осолд орж 5 хүн нас барсан. Цацраг идэвхт бодис зам дээр асгарсныг КРИИРАД-ын лабораторид хэмжихэд хэвийн хэмжээнээс 1000 – 10 000 дахин их бохирдсон байсан энэхүү газрыг сар гаран болж байж цэвэрлэсэн.[22]

 Ураны уурхайн ажилчдыг радоны хий хэт их амьсгалуулахаас сэргийлж агааржуулагч нүхнүүд гаргасан байдаг. Гэвч энэ нь гадаах орчныг бохирдуулж уурхай байгаа бүст амьдрах нүүдэлчид төдийгүй ойролцоох хотын иргэдийг хордуулж байна.

 Уурхайн захирлууд хуучин төмрийн хаягдлаа уурхайчдад бэлэглэдэг байв. Уурхайчид төмрийг эргүүлэн Арлит-ийн төмрийн эдлэл хийдэг хүмүүст зардаг. Ийм төмрөөр хоолны сав, цонхны хүрээ, байшингийн дээвэр г.м. зүйлс хийсэн. КРИИРАД-ын тайланд эдгээр эд зүйлс нь цацраг хортой бөгөөд Нигер улс даяар зарагдсан гэж мэдээлжээ.[23]

 Уран үйлдвэрлэхэд хэрэглэдэг эрчим хүч

Ашигт малтмалыг олборлох баяжуулах бүх үйл ажиллагаанд маш их эрчим хүч хэрэглэдэг. Нигерийн уурхайд хэрэглэх эрчим хүчийг нүүрсний цахилгаан станцаас гарган авдаг. Үүнээс гадна СОМАИР, КОМИНАК 2 өөрсдөө дизель хөдөлгүүрүүдтэй. Энэ 2 үйлдвэрийн жилийн хэрэглээ нь 90 Гвт/цаг.

 Дээр нь 10,000 м3 гаруй газрын тос (уурхайн машин техник, хүдэр болон ураны хүчлийг хатаахад) хэрэглэдэг. КОМИНАК-н 2002 оны хэрэглээнээс үзэхэд : нүүрс гарган авах болон хүхэр (11,768т), цемент (5,160т), хлорт натри (3,799т), нүүрстөрөгчид натри (2,955т), амониомын нитрат (1,487т), магнези (637т), тэсрэх бодис (325т) г.м. бодисуудыг гарган авах, тээвэрлэх эрчим хүчийг тооцолгүйгээр, нэг тонн уран үйлдвэрлэхэд 9.7 тонн газрын тос хэрэглэдэг байна.

 СОМАИР 2004 тайланд эрчим хүчний хэрэглээний тухай мэдээлээгүй ч тэдний үйлдвэрийн нэг тонн хүдрээс гарган авах ураны хэмжээ (3 кг) КОМИНАК-ын нэг тонн хүдрээс гарган авах ураны хэмжээ (5 кг) - нээс бага тул илүү эрчим хүч хэрэглэдэг байх магадлалтай.[24]


 Ураны уурхайгаас үүдсэн нийгмийн бусад асуудлууд


Уурхайн 3000 ажилчдын 40% гаруй нь түр гэрээтэй ажилчид. Тэд тэтгэвэр юм уу эрүүл мэндийн ямар ч тусламж авдаггүй. АРЕВА –гийн салбар энэ компаниуд хэзээ ч ажил мэргэжлийн холбогдолтой өвчин илрүүлээгүй гэж хэлдэг. Хавдар тусан нас барсан олон тооны ажилчдыг огт дурддаггүй. Уурхайчдад зориулсан эмнэлэг нь ДОХ-н вирус илрүүлэх лабораторийг маш хурдан нээсэн нь мэргэжлийн үүдэлтэй өвчнийг нуух заль юм.[25]

 КОМИНАК-ийн олборлох уурхайн орчинд үзүүлэх нөлөөний талаарх судалгаанд : уурхайн үйл ажиллагаанаас үүдсэн байнгын дуу чимээ, тоос нь энэ нутагт чих, хамар хоолой, нүдний өвчин сэдрэх, шинээр тусахад хүргэж байна. Амьсгалын хурц өрөвслөөр нас барагсдын тоо Арлит-д 16.9%, Агадез-д 10.95%, улсын дунджаар 8.54% байна.[26]

Нигерийн Засгийн газар уурхайн уршигт байдлыг эсэргүүцсэн, нутгийн уугуул иргэд болох туарегуудтай яриа хэлэлцээр хийхээс татгалздаг.

 Нигерийн армид бүрэн эрхийг өгснөөр тэд баривчилгаа, аллага, нүүдэлчдийн амьжиргааны эх үүсвэр болох малыг хядах, газар тариалан эрхлэх аргагүй болгох гэх мэт бусармаг зүйл хийдэг. Хүн ам нүүн шилжиж, төрийн бус байгууллагуудыг хорьж, хэвлэл мэдээлэл хяналтад дор ажиллах байдал үүсгэсэн.[27]



 
Орчуулан найруулсан М.Баттуяа

Хянасан: ураны геологич Ленски

 Эх сурвалж:

[1] http://www.ccnr.org/uranium_cnp_f.html, Канадад уран олборлосны үр дагаврын тухай тэндхийн цөмийн энерги дэлгэрүүлэхийн эсрэг хөдөлгөөний бэлтгэсэн баримт

[2] http://www.criirad.org/actualites/dossiers2005/niger/liens_pdf/Note_Criirad.pdf, КРИИРАД нь Францын Валонс хотод байрлах, цацраг идэвхийн талаар судалгаа хийдэг, мэдээлэл өгдөг бие даасан комисс. Энд Нигерийн ураны уурхайн талаар гаргасан тайлан нь байна.

[3] http://www.criirad.org/actualites/dossiers2005/niger/liens_pdf/Note_Criirad.pdf, дээр иш татсан

[4] http://www.criirad.org/actualites/dossiers2005/niger/liens_pdf/Note_Criirad.pdf, дээр иш татсан

 [5] SOMAПR, Sociйtй des Mines d’Aпr буюу Аир-ийн уурхайн компани нэртэй Францын АРЕВА компанийн Нигер улс дахь нэгэн салбар. 1971 онд байгуулагдсан, 100% АРЕВА-гийн хөрөнгө оруулалттай.

[6] COMINAK, Compagnie Miniиre d’Akouta буюу Акута-гийн уурхайн компани нэртэй. 1974 онд байгуулагдасан. 34% -г нь АРЕВА, 31 %- г нь Нигерийн SOPAMIN, 25 % -г нь Японы OURD (Overseas Uranium Resources Development Company Ltd) 10 %-г нь Испаний ENUSA (Empresa Nacional del Uranio S.A) нар тус тус эзэмшдэг.

[7] http://www.criirad.org/actualites/dossiers2005/niger/liens_pdf/Note_Criirad.pdf, дээр иш татсан

[8] http://www.actualites-news-environnement.com/23532-Greenpeace-denonce-exploitation-Uranium-Areva-Niger.html, байгаль орчны талаархи мэдээлэл өгдөг сайт, Грийнпийс АРЕВА компаний Нигер дэх уран олборлолтыг буруушааж байна гэсэн гарчигтай мэдээ

[9] http://areva.niger.free.fr/docs/communique.pdf, “АРЕВА Нигерт хууль тогтоохгүй” гэдэг нэртэй энэ хөдөлгөөнийг Францын цөмийн эсрэг, байгаль орчныг хамгаалах, нийгэм, эдийн засгийн 10 аад байгууллага дэмжин, Нигерийн иргэдийн оролцоотойгоор удирдан явуулж байгаа. Францын Засгийн газар, АРЕВА, Европын Холбоо болон бусад олон улсын хамтын нийгэмлэг үүрэг хариуцлагаа хүлээх ёстой гэж шаардаж буй энэ хөдөлгөөний гаргасан мэдэгдэл энд байна.

[10] OURD (Overseas Uranium Resources Development Company Ltd)

[11] ENUSA (Empresa Nacional del Uranio S.A)

[12] http://www.criirad.org/actualites/dossiers2005/niger/liens_pdf/Note_Criirad.pdf, дээр иш татсан

[13] CRIIRAD, Commission de Recherche et d’Informations Indйpendantes sur la Radioactivitй

[14] http://www.sortirdunucleaire.ch/index.php?id=46, Цөмийн энергээс гарахуй гэдэг Щвейцарийн нийгэмлэг. Шинээр АЦС бариулахгүй байх, байгаа АЦС-уудыг аль болох түргэн хаах, сэргээгдэх эрчим хүчийг дэмжих зорилготой энэ нийгэмлэгийн ураны олборлолт, боловсруулалтын талаар бэлтгэсэн баримт.

[15] http://www.criirad.org/actualites/dossiers2005/niger/liens_pdf/Note_Criirad.pdf, дээр иш татсан

[16] http://www.sortirdunucleaire.ch/index.php?id=46, дээр иш татсан

[17] http://www.criirad.org/actualites/dossiers2005/niger/liens_pdf/Note_Criirad.pdf, дээр иш татсан

[18] Greenpeace international, байгаль хамгаалах, энхийн үйлсийг дэмжих зорилготой олон улсын засгийн газрын бус байгууллага. 40 гаруй оронд салбартай.

[19] http://www.actualites-news-environnement.com/23532-Greenpeace-denonce-exploitation-Uranium-Areva-Niger.html, дээр иш татсан

[20] http://www.actualites-news-environnement.com/23532-Greenpeace-denonce-exploitation-Uranium-Areva-Niger.html, дээр иш татсан

[21] http://www.sortirdunucleaire.ch/index.php?id=46, дээр иш татсан

[22] http://www.criirad.org/actualites/dossiers2005/niger/liens_pdf/Note_Criirad.pdf, дээр иш татсан

[23] http://www.sortirdunucleaire.ch/index.php?id=46, дээр иш татсан

 [24] http://www.sortirdunucleaire.ch/index.php?id=46, дээр иш татсан

[25] http://www.sortirdunucleaire.ch/index.php?id=46, дээр иш татсан

[26] http://www.criirad.org/actualites/dossiers2005/niger/liens_pdf/Note_Criirad.pdf, дээр иш татсан

[27] http://areva.niger.free.fr/docs/communique.pdf, дээр иш татсан

 



Нийт 944 удаа уншигдсан | 4 сэтгэгдэлтэй
Сэтгэгдлүүд...


Сэтгэгдэл бичих
Ленски (зочин) | 2011-12-08 | 11:11
дээрх зочин хүсвэл миний блогоос дэлгэрэнгүй мэдээллийг аваарай http://uranium.blogmn.net/



Ленски (зочин) | 2011-12-08 | 11:09
хэрэв тэр бичгийн цаасанд хаагддаг агаарт буй альфа цацраг туяа бүхий цацраг идэвхт бөөмийг залгивал биед 10 жил дотоод шарлага үүсгэж хор хавдар болдог гэдгийг та мэдэх үү ?
Ураныг Монголчууд зөв ашиглаж чадахгүй байгаа юм биш л дээ. Хүн төрөлхтөн үүнийг зүй зохистой хэрэглэх боломжгүй байгаа юм 1950-иад оноос хойш 50 гаруй жилийн дотор осолгүй ажилласан АЦС гэж алга түүний цацраг идэвхт хог хаягдал цөмийн шаарыг булшлах ганц ч байгууламж гэж алга. 1000 мв цахилгаан гаргадаг АЦС жилд 20тн ураны шахмал түлш гаргадаг. 600°С халуунд 40 мян литр ус хэрэглэнэ. Осол гарвал 500 мян литр ус зарцуулж байна. Түүний 1Кв үнэ нүүрсний Дулааны Цахилгаан Станцаас 24 төгрөгөөр л хямд байна. Хог хягдал нь 240 мянган жил хор хөнөөлтэй байна. Үүнийг аюулгүй хадгалах зардлыг зөвхөн цахилгаан гаргадаг АЦС-ийн цахилгааны үнэ дээр тооцвол галзуурсан их тоо гарч ирнэ. Ураны ашиглаж болно гэхдээ ураныг уурхайгаас баяжуулан авахад ямар хэрэггүй ядуу агуулгатай хүдэр болон цацраг идэвхт шавар шороо бүхий нийт цацрагийн 90% орчим нь үлдэж байна. АСЦ-д хэрэглэсэн ураны ахиад 90 орчим хувь нь хэзээ ч арилахгүй цөмийн цацрагт шаар болон тунаж байна даа. Хүн төрөлхтний тогтоосон нөөцийн 80 гаруй хувийг эрчим хүчний зориулалттай ашиглаж байгаа бөгөөд энэ нөөц ирэх зууны эхээр дуусна. Ташрамд дурдахад эрдэс баялгийн нийт нөөцийг дэлхийн хүн амын 20% нь л хэрэглэж байна даа



Зочин | 2011-12-08 | 00:17
uraniigaa mongolchuud zow ashiglaval uneheer chuhal ashigtai talaas ni jaahan yum oruulval yasii.....alipa cacrag gdg chin bichgiin caasand l haagddag zuil shuu de teriig nee ih 100 dahin ih ene ter geed surjigneh hereg bna u........



Зочин | 2011-12-08 | 00:12
dajgui yum bna mongolchuud sain hynalt tavih heregtei baih........gehdee nuursee hytadruu zooj duusahaasaa umnu ydaj atomiin cahilgaan stancaa barij ehelmeer yum.........daraa nuursgui bolchood erchim huchniihee asuudliig yaj shiidverleh yum bol do gj..duusahgui yum shig l zan gargahiin hytad mangar ih nuuctei manai nuursiig avaachaad huraachdag gedgiig medej bgaa bolwuuu






:-)