header image

scrollШИНЭ БИЧЛЭГҮҮД

он цагийн алсад 2
ялихгүй буруу байна аа
Хэрэв ээ би шидтэн бол (мөрөөдөж байна)
The story of the Mongols whom we call the tartars
Намайг гаргаарай (уншсан номын тухайд)
хотын хог ба миний амьдрал
Ураны уурхайн уршиг
Сүүлийн жилийн хугацаанд уншсан номнууд
миний хийхийг хүсэж байгаа ажлууд
манайхан буюу цагаан баавгайчууд санал асууж байна
Эх орон ч гэж хэн бэ ?
блог мн-ийн 2011 оны 6 сарын байдлаарх тойм
ЕРТӨНЦИЙН ӨНЦӨГ БУЛАН БҮРД
мөнгө хэмээх орон зай дахь хүн хэмээх цаг хугацаа
он цагийн алсад
Би итгэж байна, тиймээс би амьдарч байна
Сайхны нэгэн билээ чи
хуучин хоёр гар
Арааны онол
Шадар гурван цэрэг 3н жилийн хойно
миний хүнсний аюулгүй байдал
нийтлэлээс төрсөн бодол
Хайрын тухай афоризм
Шинэ жилийн мэнд дэвшүүлье
Өчүүхэн шоргоолж ба барс хоёр
The only one
Хэрвээ
Ирээдүйд биднийг юу хүлээж байгаа вэ
39 номын худалдаа
наадамхан буюу сумын наадамд хүрэх замд
Big sales for all
Санал болгох нь*
KhuvSchool* хөгжлийг хүсдэг залууст
бүх блогчидод
Обамагийн хэлсэн үг
Гэрэлт найзуудад
Monita нөхөд өөө*
blog new year
алтайн магтаал
юмны учир сумны занги...*
блогч миний зэвсэгийн эрдэм хүрсэнгүй*
Саран...*
Хямрал
Заяаны ханиа гуйхүй*
Аdulation*
Хүн гэдэг энэ*
garvhigtai*
хайрцагны улсууд*
Smeraldo*
амьдрал үнэ цэнэтэй утга учиртай санагдах юмаа
Андрей Павлович – Obod -
дурсамж....*
хамгийн хүчтэй сэтгэгдэл*
чамайг амьдрал алгаддаг уу*
Сэтгэл гижигдэх бороон дуслууд
буруу шаахуу*
Хойд Монголчууд Оросод эзлэгдсэн нь түүх
алт... ард түмэний тайлбаргүй талархал
алуурчин би ардын баатар
Аз Жаргалыг заавал олоорой, тэнд байналээ*
бодол минь, ноймор дугаараа алдсан...бодол минь*
сэтгэл гэдэг*
жигүүртэй юм шиг залуу насны жинхэнэ болоод үнэн хайр*
хүний ганц хүү*
эзэн хүний шинжүүд ба төлөвшилийн тухай*
bhutan-d 2000
ДУР ЭЗНЭЭ ГОЛДОГГҮЙ*
....битүүхэндээ дуртай*
хүн төрөлхтний хамгийн аугаа сод ухаантан мэргэдийн санаа бодлоор сэлбэгдсэн тийм баялаг оюуны ертөнц....*
эцэгээ өмөөрөхүй...Мөнөөх хөх цэргүүд ба Эх орны Онцгой байдал*
доромжлогдсон тусгаар тогтнол минь*
хүсэл минь*
2 dollar
Jargaliin chimeetei boroo-d ireedvi hezee ?*
Сэтгэл их хөдлөж байна ээ*
Гурван шүдэтийн хүү*
хар костюм*
Demchig Monastery energy center of wold
Бодол минь*
Сайхан Сояиа*
бүтэлгүйтэл*
залхаахгүй...*
гэрэл унтрахаас өмнө*
асуулт дараа нь хариулт*
Шувуу буюу тогруу хэмээх хочийн тухайд*
дарангуйлагчийн эсрэг дарангуйлагч*
МАРШАЛЫН ШИРЭЭН ДЭЭРЭЭС ....*
ЦАГААН МАЛГАЙТ-2*
ЦАГААН МАЛГАЙТ*
МОСКВА НУЛИМСАНД ДУРГҮЙ ээ*
архи ууж сурсан минь учиртай 1 , 2*
*1
харин би*
уншаад нэг үзээрэй
шинэ жилээрээ ганцаараа*
ЭРХЭМСЭГ ОРШИХУЙН ТУХАЙД 2*
ЭРХЭМСЭГ ОРШИХУЙН ТУХАЙД*
Юу ч мэдэхгүй байх*
Ичгэвтэр байдал*
УНШВАЛ ЗОХИЛТОЙ НОМС*
МОНГОЛ-ын үр сад билээ бид*
Minii khuugiin uvriin devter, khuudas 17 (ПАренин)*
ЭЦЭСЛЭВ, БАЯРТАЙ БЛОГ ЕРТӨНЦ....*
ХИЛЭНЦ-д зориулла ХаЙр дУрЛал, гЭр БүЛ*
ХИЛЭНЦ-д зориулла аЖил МэрГэжИл*
*ЭНЭ
өөртөө, эндүүрэл-үүд минь баяртай*
ҮхэХ нь Ээ*
ГаЛт ШуВуУ*
зоргоор унших номнууд*
орхиод явсан хүмүүс ( цуврал -1)*
ганц жип авчихаад үхэх юмсаан*
АЖЛЫН ТУХАЙД НЭГ ИЙМ ЮМ БАЙДАГ ЮМ БАЙНА*
монголын шинэ өглөө*
Delhiin hun amiig odoo bgaa hemjeeg ni 100 hun amtai negen tosgon bolgon jijisgevel iim boloh bnaa.
Хилэнц-д зориуллаа эрүүл мэнд*
харамсалтай байна, ийм их гунигтай байсан үеэ мартаж,*
ЧИ ХЭН ВЭ ? *ХИЛЭНЦ* -д зориуллаа*
уулзаж учрах тоолонгоор л*
үүлнээс бичсэн дурсамж*
Такси драйвер*
парапсихологи*
солиотой юм уу хаашаа юм*
тас харанхуй *
амьдрал мөнгө 2*
бидний сэтгэл голын ус*
first love
та нар итгэх үү*
бодол минь
биегүй би*
өнгөрсөн хойн нь харамсах хэрэггүй ээ*
Хагархай тольны дууль Парени
let it real...парени
Haiku like aphorisms by Bayanaa
Dectaphone-tnuud...Парени
Галзуугийн эмнэлэг бичсэн Парени
хүн бүрийг завьжуулах төсөл pareni*
ЕРТӨНЦИЙН ӨНЦӨГ БУЛАН БҮРТ ХАЙР....*
учиргүй их хайр*
onigoo
гайтай юм аа*
зүрхээ гэж*
утга учир*
одод*
гуниггүй бай*
буудаад унaгаа*
хэвлэгдээгүй номны оршил ба миний философиуд*
хэзээ ч хайртай гэж хэлэхгүй хүнийг ч хайр хайралдаг*
“Амиа золиослогч оюутнууд”*
Хаалттай нийгмийн хар бараан нь.*
Бидний бахархдаг, миний Монгол*
иссэнүүдийн маань гарчиг*
Тааламжтай үг сонсох хэнд ч аятай*
2003 онд бичсэн шүлгүүд гэхүү дэ*
би өөрийн түүхээ бичиж эхлэв*
amidraliin shat (stair of life)
dadicte selves (one person)
Zvvd
amidralaa gej (vrgeljilel 2)
amidralaa gej (vrgeljilel 1)*
Бэр Цэцэг
ydaj baihad daa
eh oron shataj bna
welocome to my idea
not bad (Lenski ene tuhai udaan bodsoon)
zayanii hania guihui
Дууслаа дууслаа (сар шинийн мэнд)*
namar tsagaa gej |zaluu nasaa gej|*
Happy new year

[ цааш... ]


МИНИЙ ХӨРӨГ


scroll ХОЛБООСУУД

хувийн тэмдэглэл
алдахгүйгээр онохгүй
hot TIME, Ooh

scroll АНГИЛАЛ

iim negen ywdal
bvsgvichvvd
zvvdend ch oromgvi ywdal

scroll СЭТГЭГДЛҮҮД



scroll ТООЛУУР

Та 251012 дахь зочин боллоо.

// Сутайн суран хөхүүд - бодрол, хүүрнэлүүд
my ideas

Гурван шүдэтийн хүү*


хүн гэдэгт нэг тийм хэсэгхэн, зуурд-хан амарлингуйн дүрийг олж гэгээрч ухаарсан мэт төгс орших нь элбэгжүү байдаг ч гэлээ удаан үргэлжлэхгүйгээс гадна дахин давтагдашгүй байдаг нь даанч харамсалтай.

япон орны нэгэн соёл 4 мөрт шүлгүүд надад яг нэг тийм цөөн үгтэй хэр нь онож хэлсэн, олон салаа санааны огтлолцол, магадгүй үргэлжлэлийн эхлэл ч юм шиг санагддаг сан.

Под Московские вечера радиогоор явж байснаа цаг зарлаж Москвагаас ярьж байна гэдэгсэн. тэр үед ганцхан удаа сонсоод цээжилсэн дөрвөн мөрт бол магадгүй өнөө цагт би энд байхын зөгнөл ч байсан байж болох юм.

   Нутаг аа орхиод гарсан тэр өдрөөс хойш

  Нуугдаж дагасан чулуу барьсан хүн шиг

  Нууцхан гуниг наадаас үл сална гэж...

Зурав дугаар сарын нэгэнд зүйлийн хүрээнд сүү тараг аль хэдийнээ гарчихсан байгаа гэсэн сураг-аар би тийшээ явмаар санагдаж, нэг оройн сайлаар хонио холбож саах гээд байж байтал /манайханд ямар хашаа саравч гээд байх зүйл байх биш/ хонь ээрээд зогсож байгаад гэнэт зүйл /баргиад/ рүү явахаар шийдлээ. энэ хэдэн малаас сүү цагаа авна гэж байхгүй нь гэж уурлав. ажил хийхээс татгалзаж ганц бүрэлдэхүүнтэй ЖАГСААЛ хийж аглаг Алтайн уулс дахь эгэл жирийн борог амьдралтай хүмүүсийг хөгшин хөвөөгүй айлгаж орхив. түүнээс хойш ЯГ 3н жилийн дараа жинхэнэ ардчиллын ЖАГСААЛ Ард Аюушийн болон Сүхбаатарын талбайд болно гэж хэн ч зүүдлээгүй байсан юм. харин тэр үед хүн бүр хусамаа голсон нялх хүүхэд шиг 26-р тогтоолын дараа, картын системд амьдарч ядахдаа илдэвийг сэдэж л байсан хэрэг шүү дээ.

намайг уурлуулахгүй гэж ядахдаа морьтой хүн Зүйл рүү явж хоёр хонож ирэхдээ тарганы хөрөнгө авч ирж билээ. миний тэр гаргасан зангаас болж бурхан болооч өвөө маань хөгшин эхэд маань уурсаж энэ нялх юмыг хүртэл ингэж аашлах дээр нь хүргэж байдаг, хэрэг алга гэж байсансан...

намайг өглөөд сэрэхэд гэрт ааг ихтэй сүүтэй цайны үнэр ханхалж байхаас гадна тооноор мичид анивчаад үүр хаяарах болоогүй байдагсан. би эргэж унтаад амттай зүүдэндээ үнэгчлэн инээж, илдэвийн юм том дуугаар ярина. тэр үед хөгшин аав, хөгшин ээж хоёр маань хамтын амьдрал, хань ижил болсоноосоо хойших амьдралынх нь гэрэл гэгээтэй бүхнийг бөвтөнө ярилцаж сэтгэл хангалуунаар, дүүрэн үрчлээтэж, хатуу ширүүн уур амьсгалд, нар салхинд хүрлийсэн гандмал царайндаа мишээл тодруулдаг сан. тэр л царайнууд миний сэтгэлд дотоно сайхан байхаас ч аргагүй юм. учир нь гэрийн баруун хатавчинд байх гурван давхар тавиурт миний нуруу хүрдэггүй, хананаас барьж хүлсэн мөнөөх тавиурын тогоо шанага, усны сав суулга байх доод хэсэгт гишгээд дунд талынхаас нь зуурч байж хамгийн дээд тавиур дээр байгаа аяга, таваг, өглөө тавьсан шинэхэн өрөм, аль эсвэл хайч тэргүүтэнг чадан ядан авдаг байсансан. тэр тавиур хэтийдсэн өндөр байсандаа тэгж авирдаг хэрэг биш л дээ, 4 ханатын хананы эрс хир өндөр байгаа аж. чухамдаа нуруу нь он цагийн хүндийг даахаа нэгэнт больж, жижгэрч бөхийсөн хөгшчүүл чөлөөтэй хүрч ядаад байх юмгүй тэр тавиур өөд би хөлд эсвэл хэлд орж эхлэхээсээ л авирч байсан хэрэг. сургуульд сурах нас маань дөхөж байсан үе юмдаг. сураг чимээ, сонин сэтгүүлд Юмжаагийн Цэдэнбалын тухайд л гардаг байсан үе. хаяадаа Гарбочеев, Жэрновский нар ямар нэгэн хатуу ширүүн шүүмж мэт учир нь эс олдох юм ярихад миний эргэн тойронд *амар байна уу та ?* гэж асуухад *нам засгийн буянд болж бүтэж л явна* гэж маань магзим мэт автоматаар хариулдаг байсан малчин ард түмэн учир начрыг тунгаах гэж ихэд хэлэлцэж,ингэхдээ ихэвчлэн тэдний тухайд ам муутайхан л яриа болдогсон. эргэн тойронд хүүрнэх хүмүүс маань чухам  хир зэрэг улс төрчид байсныг бага балчир ухаан маань сайн мэдэхгүй ч, зуд турьхан болох үеэр цасанд хаагдсан даваан дээр нисдэг тэрэг ирж буудаг жил, эхнэр нь хөлийн хурдыг мэдэн амь зулбаж явахад амраас нь гүйж явсан манай нутгийн хөгшин *хөөе хөгшин минь үхвэл хамт үхье* гэж  дуудаж байсныг санахад сайнгүй ч байсан юм шиг хирнээ цасан шуурга тавьж нүүр нүдгүй хахаж байхад "үгүй тэр Роонаалд Реэган нь тэр пуужингийнхаа товчлуурыг дарвал дараад амраагаад өгөөсэй" гэж дуу алдаж байсныг нэхэн санахад бас ч гэж басаад байж болмооргүй л санж.

тэр хаврын наран, саран ээлжлэн хүрээлсэн нэгэн бүүдгэр цэнхэр өдөр хонь холбож саах үеэр гүйж одохдоо үгүй ядаж мөнөөх Зүйлийн хүрээнийхээ зүгээс эсрэг тийш хандаад амандаа "сарлагийн шар өрөм иднэ мэдэв үү чи" гэж өвгөн буурал аавдаа уурлаж явахдаа, араас минь нэхэж ирсэн хамгийн бага отгон нагац эгчдээ "ЧИ МУУ ГУРВАН ШҮДЭТ-ИЙН ХҮҮ надаас хол бай" гэж зандрахдаа, амандаа гурван шүдтэй үлдсэн буурал минь бусдаас илүү намайг хайрладагтаа, хот газар хүрээ нутагт хүрч ирчхээд, он удаан жил хол байсан төрөл садандаа миний л тухай ам хуурайгүй дурсаж ГУРВАН ШҮДЭТ гэдгийм гэж инээж ярьсаныг нь сонсоод түүнээс хойш 16н жилийн дараа яг тэр жихүүн цэнхэр өдөр нь зургадугаар сарын 5нд байсныг санаад Реэган тэр үед толгой дээр минь л тэр цөмийн пуужингаа онилж байгаад буудахгүй яавдаа гэж халаглах үед 2004 оны зургадугаар сарын 05нд Калифорнид тэрээр /Рейган/ насан эцэслэж байсан юм.

хөгшин аав маань өнгөрдөг тэр жил, цагаалаг хийгээгүйг анзаарсан ч, чухам хэн яваад өгссөнийг мэдэж байгаагүй юмдаг. хавар болж эзгүй гэрт яндан гунигтайхан дон дон дуугарч гадуур хэдий яргуй нүдэлж эхэлсэн ч гэлээ хахирган цагийн жихүүн салхи нэвт үлээж байлаа. нялх танхил багийнхаа цог золбоотой аашаар аймгийн төвөөс ирсэн машинаасаа үсэрч буугаад, сумын төвөөс нүүгээгүй байсан хөгшин аавындаа орлоо. саяхан нэг жаахан хаялмар аядаад өнгөрсөн армаг тармаг цасны шинэхэн цагаан өнгөнд нүд гялбуулж явсаар орж ирсэн тул хуучин модон гэрийн жижиг тооноор чамламаар бага тусах нарны гэрэлд дасаж ядан, аяга цай барин суулаа. барьсан зул авдар дээр байх агаад нэг л эзгүй болсон гэрийн эзэн, тэмүүлж ирсэн хүний маань хөрөг зураг төлөв царайтай над руу ширтэх нь тэр. надаас нуусан зүйл, хүмүүсийн айсан сэтгэл сая нэг юм айдгаа авдартай хийж байгаа нь энэ бололтой. барьсан цайгаа хоёр балгах зуур итгэж ядсан сэтгэл минь, яг одоо л гаднаас баргилдуухан хоолойтой хөгшин аав маань ороод ирмээр санагдавч, энэрэлгүй хорвоогийн гашуун үнэнийг элэг зүрхээрээ мэдэрч, хоёр нүдний аяга нулимсаар дүүрч, бага насны маань сайртай бор хацрыг шорвог нулимс эсгэн урсав. хэнд ч уйлах, уйлж байхыгаа харуулахыг хүссэнгүй. гэрт байгаа хүмүүс дуугаа хурааж зарим нь над руу зарим нь мөнөөх зураг руу харж чимээгүй нулимсаа барьж ядан урсгана. би үүнийг хүссэнгүй, уйлах минь багадаж бархирмаар болж байсанд гарч гүйлээ....

сумын төвөөс Сутай уулын мөнх цаст орой үүлс шүргэн харагдаж байснаа, хөгшин аавын маань тухай бодолд санаа алдах зуурт, тэр их уулс дайвалзаж байх шиг санагдана. хэчнээн гаславч аль эрт болсон хэрэг явдал байлаа.

 дуу нь дотогш хумигдан хий л амаа ангалзуулж шүлсээ гоожуулж зогссон хүү, ханцуй нударгаараа хайр найргүй нүдээ шудраар, өвөөтэй гээ хамгийн сүүлд уулын оройд суухад Тонхил голын ус гольдролдоо дундаа тасарсан урсаж байхыг хараад гайхаж байснаа, яагаад нутаг нутгийн гол өөр өөр тийшээ урсдаг тухай асууж шалгааж ярьж байснаа эргэн санахад өвөөгийн нь бахим том гар нүдэнд нь үзэгдэж хөгжилтэй тэр үе-ээ гунигт нулимс туслуулан инээж иргэн санана.

 өвлийн хахир хүйтэн цагт өвсний хашааны нарийн төмрийг үмхэж хэлээ наачхаад зовоож байснаа, нүднийх нь шилийг бяц гишгээд алгадуулж байснаа, нагац нарын гараас даанч зөөлхөн байсанд нь гэмшиж байсан үеэ, тэр л уулсын бэлд тэнгэр газрын савслагад тоодгорхон аз жаргалдаа хөлчүүрхэж явснаа, 3 шүдэт-ийн хүү өөрөө байснаа, хурганд явахгүй бор халзан хонийг нь аргамжиж орхиод, тоглож явсан аа өнгөрсөн бүхнийг тэрхэн зуурт зурагтаар кино үзэж байгаа юм шиг зургуудыг нэг бүрчлэн онгичин онгичин дурсахад өчигдөрхөн юм шиг санагдаж ......оны 6-р сарын 06ны өдөр дан цамц дэрвүүлэн шавар хашаанууд дээгүүр алхаж явлаа. 

 үндэсний ТВ даваа гариг бүрд ажиллахгүй байх тул мөнөөх  Москвагаас ярьж байна нэвтрүүлгээ чагнах авч хуучны тэр өдрүүдээс өөр зүйл толгой тархинд орохоо болж, түүгээр хэн юун тухай ярьж байгаа нь нэгэнт хамаагүй болжээ... тэр цагаас хойш сэтгэлд сэдрээх дурсамж л, радионы нэвтрүүлэг завсарт гурван шүдэт-ийн хүү, гурван шүдэт-ийн хүү гэсэн шуум сонсогдох болсон юм.

2008 он

 

 



Нийт 1463 удаа уншигдсан | 3 сэтгэгдэлтэй
Сэтгэгдлүүд...


Сэтгэгдэл бичих
g84 | 2008-04-13 | 12:28
???



tatah | 2008-04-13 | 01:58
crying , olon saihan dursamj, olon gunigtai bodol, haramsal dogdlol taivshral, orhij bas irdeg horvoo,,,



Зочин | 2008-04-04 | 16:09
laughing devil devil i-) Surprised) yho;winking =d> hypnotized liar






:-)