header image

scrollШИНЭ БИЧЛЭГҮҮД

он цагийн алсад 2
ялихгүй буруу байна аа
Хэрэв ээ би шидтэн бол (мөрөөдөж байна)
The story of the Mongols whom we call the tartars
Намайг гаргаарай (уншсан номын тухайд)
хотын хог ба миний амьдрал
Ураны уурхайн уршиг
Сүүлийн жилийн хугацаанд уншсан номнууд
миний хийхийг хүсэж байгаа ажлууд
манайхан буюу цагаан баавгайчууд санал асууж байна
Эх орон ч гэж хэн бэ ?
блог мн-ийн 2011 оны 6 сарын байдлаарх тойм
ЕРТӨНЦИЙН ӨНЦӨГ БУЛАН БҮРД
мөнгө хэмээх орон зай дахь хүн хэмээх цаг хугацаа
он цагийн алсад
Би итгэж байна, тиймээс би амьдарч байна
Сайхны нэгэн билээ чи
хуучин хоёр гар
Арааны онол
Шадар гурван цэрэг 3н жилийн хойно
миний хүнсний аюулгүй байдал
нийтлэлээс төрсөн бодол
Хайрын тухай афоризм
Шинэ жилийн мэнд дэвшүүлье
Өчүүхэн шоргоолж ба барс хоёр
The only one
Хэрвээ
Ирээдүйд биднийг юу хүлээж байгаа вэ
39 номын худалдаа
наадамхан буюу сумын наадамд хүрэх замд
Big sales for all
Санал болгох нь*
KhuvSchool* хөгжлийг хүсдэг залууст
бүх блогчидод
Обамагийн хэлсэн үг
Гэрэлт найзуудад
Monita нөхөд өөө*
blog new year
алтайн магтаал
юмны учир сумны занги...*
блогч миний зэвсэгийн эрдэм хүрсэнгүй*
Саран...*
Хямрал
Заяаны ханиа гуйхүй*
Аdulation*
Хүн гэдэг энэ*
garvhigtai*
хайрцагны улсууд*
Smeraldo*
амьдрал үнэ цэнэтэй утга учиртай санагдах юмаа
Андрей Павлович – Obod -
дурсамж....*
хамгийн хүчтэй сэтгэгдэл*
чамайг амьдрал алгаддаг уу*
Сэтгэл гижигдэх бороон дуслууд
буруу шаахуу*
Хойд Монголчууд Оросод эзлэгдсэн нь түүх
алт... ард түмэний тайлбаргүй талархал
алуурчин би ардын баатар
Аз Жаргалыг заавал олоорой, тэнд байналээ*
бодол минь, ноймор дугаараа алдсан...бодол минь*
сэтгэл гэдэг*
жигүүртэй юм шиг залуу насны жинхэнэ болоод үнэн хайр*
хүний ганц хүү*
эзэн хүний шинжүүд ба төлөвшилийн тухай*
bhutan-d 2000
ДУР ЭЗНЭЭ ГОЛДОГГҮЙ*
....битүүхэндээ дуртай*
хүн төрөлхтний хамгийн аугаа сод ухаантан мэргэдийн санаа бодлоор сэлбэгдсэн тийм баялаг оюуны ертөнц....*
эцэгээ өмөөрөхүй...Мөнөөх хөх цэргүүд ба Эх орны Онцгой байдал*
доромжлогдсон тусгаар тогтнол минь*
хүсэл минь*
2 dollar
Jargaliin chimeetei boroo-d ireedvi hezee ?*
Сэтгэл их хөдлөж байна ээ*
Гурван шүдэтийн хүү*
хар костюм*
Demchig Monastery energy center of wold
Бодол минь*
Сайхан Сояиа*
бүтэлгүйтэл*
залхаахгүй...*
гэрэл унтрахаас өмнө*
асуулт дараа нь хариулт*
Шувуу буюу тогруу хэмээх хочийн тухайд*
дарангуйлагчийн эсрэг дарангуйлагч*
МАРШАЛЫН ШИРЭЭН ДЭЭРЭЭС ....*
ЦАГААН МАЛГАЙТ-2*
ЦАГААН МАЛГАЙТ*
МОСКВА НУЛИМСАНД ДУРГҮЙ ээ*
архи ууж сурсан минь учиртай 1 , 2*
*1
харин би*
уншаад нэг үзээрэй
шинэ жилээрээ ганцаараа*
ЭРХЭМСЭГ ОРШИХУЙН ТУХАЙД 2*
ЭРХЭМСЭГ ОРШИХУЙН ТУХАЙД*
Юу ч мэдэхгүй байх*
Ичгэвтэр байдал*
УНШВАЛ ЗОХИЛТОЙ НОМС*
МОНГОЛ-ын үр сад билээ бид*
Minii khuugiin uvriin devter, khuudas 17 (ПАренин)*
ЭЦЭСЛЭВ, БАЯРТАЙ БЛОГ ЕРТӨНЦ....*
ХИЛЭНЦ-д зориулла ХаЙр дУрЛал, гЭр БүЛ*
ХИЛЭНЦ-д зориулла аЖил МэрГэжИл*
*ЭНЭ
өөртөө, эндүүрэл-үүд минь баяртай*
ҮхэХ нь Ээ*
ГаЛт ШуВуУ*
зоргоор унших номнууд*
орхиод явсан хүмүүс ( цуврал -1)*
ганц жип авчихаад үхэх юмсаан*
АЖЛЫН ТУХАЙД НЭГ ИЙМ ЮМ БАЙДАГ ЮМ БАЙНА*
монголын шинэ өглөө*
Delhiin hun amiig odoo bgaa hemjeeg ni 100 hun amtai negen tosgon bolgon jijisgevel iim boloh bnaa.
Хилэнц-д зориуллаа эрүүл мэнд*
харамсалтай байна, ийм их гунигтай байсан үеэ мартаж,*
ЧИ ХЭН ВЭ ? *ХИЛЭНЦ* -д зориуллаа*
уулзаж учрах тоолонгоор л*
үүлнээс бичсэн дурсамж*
Такси драйвер*
парапсихологи*
солиотой юм уу хаашаа юм*
тас харанхуй *
амьдрал мөнгө 2*
бидний сэтгэл голын ус*
first love
та нар итгэх үү*
бодол минь
биегүй би*
өнгөрсөн хойн нь харамсах хэрэггүй ээ*
Хагархай тольны дууль Парени
let it real...парени
Haiku like aphorisms by Bayanaa
Dectaphone-tnuud...Парени
Галзуугийн эмнэлэг бичсэн Парени
хүн бүрийг завьжуулах төсөл pareni*
ЕРТӨНЦИЙН ӨНЦӨГ БУЛАН БҮРТ ХАЙР....*
учиргүй их хайр*
onigoo
гайтай юм аа*
зүрхээ гэж*
утга учир*
одод*
гуниггүй бай*
буудаад унaгаа*
хэвлэгдээгүй номны оршил ба миний философиуд*
хэзээ ч хайртай гэж хэлэхгүй хүнийг ч хайр хайралдаг*
“Амиа золиослогч оюутнууд”*
Хаалттай нийгмийн хар бараан нь.*
Бидний бахархдаг, миний Монгол*
иссэнүүдийн маань гарчиг*
Тааламжтай үг сонсох хэнд ч аятай*
2003 онд бичсэн шүлгүүд гэхүү дэ*
би өөрийн түүхээ бичиж эхлэв*
amidraliin shat (stair of life)
dadicte selves (one person)
Zvvd
amidralaa gej (vrgeljilel 2)
amidralaa gej (vrgeljilel 1)*
Бэр Цэцэг
ydaj baihad daa
eh oron shataj bna
welocome to my idea
not bad (Lenski ene tuhai udaan bodsoon)
zayanii hania guihui
Дууслаа дууслаа (сар шинийн мэнд)*
namar tsagaa gej |zaluu nasaa gej|*
Happy new year

[ цааш... ]


МИНИЙ ХӨРӨГ


scroll ХОЛБООСУУД

хувийн тэмдэглэл
алдахгүйгээр онохгүй
hot TIME, Ooh

scroll АНГИЛАЛ

iim negen ywdal
bvsgvichvvd
zvvdend ch oromgvi ywdal

scroll СЭТГЭГДЛҮҮД



scroll ТООЛУУР

Та 251144 дахь зочин боллоо.

// Сутайн суран хөхүүд - бодрол, хүүрнэлүүд
my ideas

эзэн хүний шинжүүд ба төлөвшилийн тухай*


Саяхан олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нийтлэгдсэн нэгэн сонирхолтой статистик мэдээлэл олж уншсан маань хүн төрөлхтний төлөвшилт гэсэн сэдвээр бодолхийлж үзэхэд хүргэсэн юм.

Уг статистик мэдээлэлд хүн төрөлхтний 15н таашаалыг дурдсан байлаа. Хамгийн тааламжтай байж болох таашаалуудын арван таван нэрсийг дугаарлан жагсааж бичсэн  жагсаалтын тайлбар болгож өнөөгийн олон арван улс орнуудын хүмүүсээс санал авсан тухай бичсэн байв.

Санал асуулгын үр дүнгээс үзэхэд Хүний төрөлх зөн мэдрэмжээс үүдэлтэй таашаалаас, найтаалгах,эмэгтэй хүний нүцгэн бие хасыг харах (эрэгтэйчүүдийн хувьд), сексийн харилцаанд орохыг хойшлуулах, (эмэгтэйчүүдийн хувьд) зэрэг нь 12, 13-р байранд орсон байх юм. Энэ хачирхалтай статистикт; онцгүй зочин гэртээ харих, их мөнгө тоолох, машинаар 120 км/цаг –аас илүү хурдтай давхих гэх мэт таашаал нь хамгийн тааламжтай эхний арван таашаалын байрыг эзэлсэн байх юм.

Энэ бүхэн нь надад үнэхээр хөгжилтэй байсан бөгөөд дугаарласан арван таван богинохон мөр нь хэн нэгэнтэй ярилцахад хөгжилтэй онигоо байж болмоор байлаа. Би ч түүнийг тогтоогоод авчхыг хичээж, ямар ямар зүйлс хүн төрөлхтний таашаалд багтсан тухай инээдэмтэй жагсаалтыг мэрийж байгаад цээжлээд авахыг оролдов. Дараа нь тэдгээрийн байрлах дарааллыг цээжлэхээр шийдэж, анхааран сонирхов. Харин энэ удаа тийм ч хөгжилтэй, инээдтэй санагдсангүй. Учир нь ирээдүйн хүмүүсийн хүн чанар үгүйрч буй мэт мэдрэмж, харамсал гэнэтхэн төрөөд ирэв. Яагаад ийм инээдэмтэй, харуусалтай хэрэг явдал, статистикийн энэ энгийн мэдээний үр дүн болон гарах болов гэж би тэрхэн зууртаа бодолхийлж үзсэнээс биш, өөрийн маань таашаал эдгээр жагсаалтын хаана байрлаж байгааг бодож ч үзэлгүй орхижээ1...

Миний нэгэн найзын маань хүү 4 кг жинтэй төрсөн бөгөөд түүнийг хоёр сартай болоход нөхдийн хамт шинэ хүүг харахаар очив. Бид тэднийд очихдоо New baby болон active baby гэсэн живхнүүдийн алийг нь сонгох ёстой тухай, худалдааны төвд шийдвэр гаргах хэрэгтэй болов. Бид үнэ болон савлагаан дээрх 4-өөс 9кг жинд зориулсан гэсэн бичгээр шийдвэр гаргаж чадсан2 юм. Учир нь хүүг хэдэн кг жинтэй төрснийг бид  мэдэж байлаа. Харин шинэ хүүг харахад үнэхээр эгдүүтэй байснаас гадна гартаа тэвэрч үзэхэд төрснөөсөө хойш жин нэмсэн гэж бодоход чамламаар бага байсан юм. Түүний сэвлэг даахиных нь үнэр, сүү нэвт шингэсэн биенээс нь ханхалж байгаа нь нойтон сормууст үр заяах хэний ч хувьд хайр татам байлаа. Шинэ хүү миний гар дээр байхдаа найтаалгаж орхисон нь миний дотор мөнөөх таашаалын тухай хөгжилтэй бодол төрөхөд хүргэсэн юм. Харин шинэ хүүгийн аав нь хүүгийнхээ дэргэд саатуулж суухдаа ярих юм олдохгүй3 гэж хэлэхэд нь, бид шинэ хүү хэтэрхий том залуу тул түүнд хөл бөмбөгийн тухай өөрийнхөө сонирхлыг ярьж өгч болох юм гэсэн зөвлөгөөг өгч, оронд нь банштай цайгаар дайлуулсан юм.

Бусдын мөнгөөр сайхан хоол идэх нь хамгийн сайхан таашаалуудын нэг болох тухай уншиж байсан маань төдийгүй, хүн төрөлхтний өнөр бүлд бүл нэмж төрсөн нярай хүү найтаалгаж байгаа зэрэг нь надад хүний шинж төрхийн тухай (хүний таашаалын тухай) бодох хэрэгтэй болгосон.  

Оюутан ахуй цагт маань тохиосон нэгэн хэрэг явдал мөн л энэхүү ярихыг хүсэж буй зүйлийг маань тодруулж өгөхөд хэрэг болох юм. Оюутны хоолны газарт хоёр залуус ийн ярилцсан:

-        Чи бид ижилхэн хоол захиалсан байхад чинийх их порцитой юм, хэрэв надад их хэмжээтэй хоол таарсан бол би түүнийг найздаа өгөх байсан..,

-        Тэгээд...?, би түүнийг чинь мэдэх болохоор, их порцитойг нь өөртэй авсан юм.

Энэ яриаг хөндлөнгөөс сонсоход мөн л хөнгөн хөгжилтэй байснаас гадна,  залуусын яриа хүний зан шинжүүдийн4 тухай биш, харин уран сэтгэмжийн тухай л хөгжилтэй, сайн жишээ байж болмоор санагдаж болох юм.

Эцсийн дүгнэлтээ гаргахаас өмнө дахин нэгэн жишээ дурдахыг зөвшөөрнө үү.

Арлын Наран улсын хөгжлийн тухай бид сумо, sony-гоор жишээлэхэд бишгүйдээ сайн мэдэх билээ. Гэвч тэнд болсон нэгэн хэрэг явдал миний гайхшрал, хачирхалыг төрүүлээд зогсоогүй юм. 8-аас 9н настай жаал хүү гэртээ нуугдаж тоглож байхдаа хөлдөөгчдөө муураа хийгээд мартаж орхисон гэнэхэн бас эмгэнэлтэй хэрэг гарчээ. Гэвч хэрэг үүгээр дууссангүй, хүүгийн эцэг эх, шүүхдэж, муурыг (амьтныг) хөлдөөгчдөд хийж болохгүй гэсэн зураг, тэмдэгт зааварчилга5 тусгаагүй гэж гомдол гаргаад хөлдөөгч үйлдвэрлэгч компаниас заргаа авчээ.

 

Хүн төрөлхтний хамгийн тааламжтай таашаалуудаас ёс зүйн үнэлэмжээр төдийлөн дэмжихгүй байхаар, бусдаар дайлуулах, зожиг, өөрийгөө бодсон байх занд өнөөгийн 6н тэрбум гаруй хүмүүсийн 2/3 нь санал нэгтэй өгсөн гэдэгт би итгэл төгс байна. Хэрэв зээ бид өдөр бүр хувиа хичээсэн, албан тушаал горилсон, бусдын мууг үзэх дуртай, өөрт нь төвөг учруулсан хэн нэгэнд мөн л тийм байдалтай хандаж, гай тотгор болж чадсаныхаа дараа л сэтгэл нь тайвширч ханамж авдаг, эсвэл өөрөөс нь илүү хэн нэгний чадварыг шударгаар үнэлэхийн оронд “хүнээс заавал өө олддог юм” гэсэн бодлоор ханддаг хүмүүс тааралддаг гүйсэн бол амьдрал гэдэг хэчнээн амар, төвшин сайхан байхсан билээдээ. Гэвч бид өнөөдөр хүмүүсийн таашаалын тухай ярих гэсэн үгүйээ.

 

 

ДЭНСЛЭХҮЙ

1.    Бодож үзэх. Өөрөөр жишээлэхэд би залуу хүнд байж болох: хайр сэтгэл, хүнээр хайрлуулах аз жаргалын таашаалыг илүүд үзэж чадсангүй. Учир нь өнөөгийн нийгэмд сэтгэл бус мөнгө үнэтэй байна гэсэн бодлоор бид төлөвшиж байгаа юм.

2.    Шийдвэр. Бид мөнгө бүхнээс илүү хүчтэй, бүхнээс илүү үнэтэй гэж боддогтоо, хэн хүнгүй би чамд хайртай гэдэг үгийг олон арван хэлж чадах мөртлөө мөнгөний төлөө хэзээ ч би чамд хайртай гэж хэлээгүй ч түүнд л үнэнч байдаг болж, тиймдээ ч элдэв загварчлал дунд мөнгө шүтэж шийдвэр гаргах болжээ.

3.    Үүх түүх ба уламжлал. Нийгмийн хөгжил хурдсах бүрийд хавтгай болж буй дэлхийн оршин суугчид өмнөх уламжлалыг гээж байгаа нь, урьд өмнө бүхнийг асууж мэдэж, туршилгыг нь хуваалцаж болдог байсан, үлгэр дууриал болох бодит амьдралын жишээнүүд улам бүр үгүйрч байгааг гэрчлэн байна. Үлгэрлэн дууриал авах, захиж залруулах хүнгүйгээр өрөөсгөл төлөвшилт тогтох нь мэдээж хэрэг.

4.    Хүний зан шинжүүд. Бид нэгэнт шинэ техникийн дэвшил, физикийн онол, онгоц, машин зохион бүтээхийн төлөө энэ дэлхийд төрөөгүй болохоор амьдралаа авч явахад-аа, аливаа асуудлыг шийдвэрлэхдээ ухаан дутаж болохыг хүлээн зөвшөөрцгөөе. Гагцхүү сэтгэл л бүү дутаж байг.

5.    Дахин жишээ дурдаж байгаад хүлцэл эрье.

Зам дээр аятайхан хувцаслаж гартаа нэгэн тортой зүйлс, жижиг цүнхний хамт барьсан ахимаг насны эрэгтэй хүн хэвтэж байхыг анх үзээд балмагдав. Учир нь явган замын товгор хээнүүд, хэвтэж буй хүний толгой хэсэг дороос урсах цусанд будагдаж, хээнүүд засвараар цус нэвчин урсаж байсан юм. Эхлээд яах ёстойгоо мэдэхийн тулд би эцэг рүүгээ утастаад ...105 уу, 103 юу, 102 уу гэж асуусан юм.

Хожим бодоход эцэг маань тэгээд хэвтэж байсан бол би хэнээс яах ёстойгоо асуух хүн юм бол. Аюулгүй ажиллагаа, ослын үеийн анхны тусламж, хиймэл амьсгал, зүрхний цохилт...тусламж дуудах гэх мэтэд бусдыг удирдах, ахлах ажилтан, шинэхэн инженер хүн юм шүүдээ...

Бид удахгүй, хэрхэн идэх вэ ? хэрхэн хайрлах вэ? Хэрхэн хөргөгч, зурагтыг ажиллуулах вэ гэдэг зааварчилга аа авахгүйгээр, байдлыг үнэлж, ашигтай, зөв шийдвэрүүдийг гаргаж чадахгүй хүмүүсийг бий болгох бий гэсэн эмзэглэл төрж байна. Монгол гэрт өссөн хүүхэд тулганы галаас айх ухаантай болж бойждог бол хотжиж буй шинэ Монголын хүүхэд түлэнхий-ний сорвитой өсөх нь, морь малын хөлөөс эмээж мэдэхгүй дээ, эмгэг согогтой болтол гэмтэл авч амьдралаараа хохирох нь....

Үүх түүх ээ мэддэггүй хүн эх орныхноо эзэн байж чадахгүй, Эх орноо жинхэнэ утгаар нь хайрлаж чадахгүй. Бид чинь эх дэлхийгээ эзэмшихээс урьдаар эх орноо, түүнээс урьдаар өөрийнхөө эзэн байх учиртай. Аливааг танин мэдэхгүйгээр эзэмшин удирдана гэж үгүй билээ. Тиймээс амьдралын заримуудыг ойлгож гэмээнэ, Эзэн хүний шинжүүд ба төлөвшилт гэсэн утга санаанд хүрч болно гэж та хувьдаа бодож болох юм.

Эзэн хүн гэдэг нь шинэ соёлын лидерүүд, компанийн захирал,  улсын ерөнхийлөгч, эсвэл заавал уран илтгэгч энэ тэр байх ёстой бол түүний төлөвшилтөд нь хувь нэмэр болох олон арван орчуулгын ном гаргаж буй эрдэмтэд нарны бүтээлийг үнэлэхээс энэ мэт өчүүхэн эргэцүүлэл хэрэг болохгүй юм.

Эзэн хүний шинжүүд ба төлөвшилтийн тухай нээлттэй саналуудаар бодлоо өндөрлөе

Амьдралын заримуудыг ойлгох нь...

Хувь заяаны эзэн байх нь...

Эх орны эзэн болно.

 

 

 

 

 

 

Монголын үр сад бүхэн ураг төрөл, удам судрынхаа эзэн нь байх болтугай.

2008.05.02.

 



Нийт 1874 удаа уншигдсан | 9 сэтгэгдэлтэй
Сэтгэгдлүүд...


Сэтгэгдэл бичих
g84 | 2009-01-15 | 19:05
big hug



Зочин (зочин) | 2009-01-15 | 13:00
winking



Зочин | 2008-07-26 | 20:49
ок



tatah | 2008-07-26 | 01:37
bi ug ni chalchaa hun l dee,,, her baragtai bol ulaan holtontei yrihkui urduuraa gargadaggui hun gejuugaa,,, tegtel yav, chinii bichlegiig unshaad ooroosoo neg dor iiim ug garna gej neg l itgej ogohgui teged asuusiiim. zolig gej iim er huisten bas bdg l yum bn.... eheeheheh... hamt suugaad uuval chi nadaas iluuu ih yum yrih bhaa,,, ehehehehehehe,, aan ter "erhemsegt" thks orno odoo..tongue




g84 | 2008-07-25 | 15:14
зиа би болгооёоо тэр эрхэмсэг оршихуйг чинь
хүйс маань эр хүлэг маань гутал үг маань сүх бодол маань буруу ишилсэн..



tatah | 2008-07-25 | 06:02
uuy bi ug ni nz chini ym bnshdee.. yaad ter ERhemseg orshihuiruu orj bolohguibnee....

aygui setgel tatagdaad ydjiihad tongue



tatah | 2008-07-25 | 06:00
нэг асуулт бн.

chi eregtei hun monu? ehehehhe

2rt, ter jp-nii jishee deer jpiii ter ys nariiin neg burchlen deatilchilj zaavarchilsan , duremdsen yumaar yvbal yu boldogiiig haruulsan saihan jishee bolson, Usa.d ylgaagui teneg teneg huuliud zondoo batalsan, chi net ugaalgiiin gazar omdoo ogood aldchihaad heden say.iig nehsen zaluug harsan bizde...

ezen hun bolj tolovshig gevuu,, ih yrichihmaar sedev bh chini, bidend gantshan ym dutdag. (ene maybe old tradition-tai holbogdood yvchih bh, )

BIY-iiig ni daalgaj SURGAH!?. (for exam: odoo 30 hurcheed gertee bgaa zaluus zondoo bii...)



g84 | 2008-07-08 | 13:29
магадгүй л юм
гэхдээ гэрийн хүмүүжил бол нэг хэрэг
нийгмийн хүмүүжил бас нэг өөр хэрэг л гэж бодож байна, хэдийвээр хоорондоо шүтэлцээтэй ч гэсэн



xvv | 2008-07-07 | 16:24
Одоогийн нийгэмд хувь хүний төлөвшилд мэдээллийн хэрэгслэл, тэр дотроо телевиз хамгийн чухал гэж бодож явдаг... Мэдээж хүүхдээ өөрийн бодолтой, юмыг тал талаас нь хардаг болгож сургая гэвэл дэлхийн алдартай шилдэг зохиолчдын уран зохиолын номыг номын сандаа байлгаж, өөрөө заримдаа дэлгэн уншиж харагдах хэрэгтэй ч байж магадгүй юм...
Хүүхдийг албадалгүй дуртай үед нь хийх гэсэн ямар нэгэн зөв ажил, гурил зуурах, юм угаахад хажуугаар орохоор нь цаашаа явж тогло гэж хөөхгүй байх зэрэг нь хувьд хүний төлөвшилд нэмэртэй л байдаг байх. Бүх юмыг нь бас хэт бэлэнчлэн аманд нь хийж өгсөөрөн байгаад юмыг боддоггүй шууд тусган авдаг хүн болон хүмүүжих нь элбэг байх л даа..






:-)