header image

scrollШИНЭ БИЧЛЭГҮҮД

он цагийн алсад 2
ялихгүй буруу байна аа
Хэрэв ээ би шидтэн бол (мөрөөдөж байна)
The story of the Mongols whom we call the tartars
Намайг гаргаарай (уншсан номын тухайд)
хотын хог ба миний амьдрал
Ураны уурхайн уршиг
Сүүлийн жилийн хугацаанд уншсан номнууд
миний хийхийг хүсэж байгаа ажлууд
манайхан буюу цагаан баавгайчууд санал асууж байна
Эх орон ч гэж хэн бэ ?
блог мн-ийн 2011 оны 6 сарын байдлаарх тойм
ЕРТӨНЦИЙН ӨНЦӨГ БУЛАН БҮРД
мөнгө хэмээх орон зай дахь хүн хэмээх цаг хугацаа
он цагийн алсад
Би итгэж байна, тиймээс би амьдарч байна
Сайхны нэгэн билээ чи
хуучин хоёр гар
Арааны онол
Шадар гурван цэрэг 3н жилийн хойно
миний хүнсний аюулгүй байдал
нийтлэлээс төрсөн бодол
Хайрын тухай афоризм
Шинэ жилийн мэнд дэвшүүлье
Өчүүхэн шоргоолж ба барс хоёр
The only one
Хэрвээ
Ирээдүйд биднийг юу хүлээж байгаа вэ
39 номын худалдаа
наадамхан буюу сумын наадамд хүрэх замд
Big sales for all
Санал болгох нь*
KhuvSchool* хөгжлийг хүсдэг залууст
бүх блогчидод
Обамагийн хэлсэн үг
Гэрэлт найзуудад
Monita нөхөд өөө*
blog new year
алтайн магтаал
юмны учир сумны занги...*
блогч миний зэвсэгийн эрдэм хүрсэнгүй*
Саран...*
Хямрал
Заяаны ханиа гуйхүй*
Аdulation*
Хүн гэдэг энэ*
garvhigtai*
хайрцагны улсууд*
Smeraldo*
амьдрал үнэ цэнэтэй утга учиртай санагдах юмаа
Андрей Павлович – Obod -
дурсамж....*
хамгийн хүчтэй сэтгэгдэл*
чамайг амьдрал алгаддаг уу*
Сэтгэл гижигдэх бороон дуслууд
буруу шаахуу*
Хойд Монголчууд Оросод эзлэгдсэн нь түүх
алт... ард түмэний тайлбаргүй талархал
алуурчин би ардын баатар
Аз Жаргалыг заавал олоорой, тэнд байналээ*
бодол минь, ноймор дугаараа алдсан...бодол минь*
сэтгэл гэдэг*
жигүүртэй юм шиг залуу насны жинхэнэ болоод үнэн хайр*
хүний ганц хүү*
эзэн хүний шинжүүд ба төлөвшилийн тухай*
bhutan-d 2000
ДУР ЭЗНЭЭ ГОЛДОГГҮЙ*
....битүүхэндээ дуртай*
хүн төрөлхтний хамгийн аугаа сод ухаантан мэргэдийн санаа бодлоор сэлбэгдсэн тийм баялаг оюуны ертөнц....*
эцэгээ өмөөрөхүй...Мөнөөх хөх цэргүүд ба Эх орны Онцгой байдал*
доромжлогдсон тусгаар тогтнол минь*
хүсэл минь*
2 dollar
Jargaliin chimeetei boroo-d ireedvi hezee ?*
Сэтгэл их хөдлөж байна ээ*
Гурван шүдэтийн хүү*
хар костюм*
Demchig Monastery energy center of wold
Бодол минь*
Сайхан Сояиа*
бүтэлгүйтэл*
залхаахгүй...*
гэрэл унтрахаас өмнө*
асуулт дараа нь хариулт*
Шувуу буюу тогруу хэмээх хочийн тухайд*
дарангуйлагчийн эсрэг дарангуйлагч*
МАРШАЛЫН ШИРЭЭН ДЭЭРЭЭС ....*
ЦАГААН МАЛГАЙТ-2*
ЦАГААН МАЛГАЙТ*
МОСКВА НУЛИМСАНД ДУРГҮЙ ээ*
архи ууж сурсан минь учиртай 1 , 2*
*1
харин би*
уншаад нэг үзээрэй
шинэ жилээрээ ганцаараа*
ЭРХЭМСЭГ ОРШИХУЙН ТУХАЙД 2*
ЭРХЭМСЭГ ОРШИХУЙН ТУХАЙД*
Юу ч мэдэхгүй байх*
Ичгэвтэр байдал*
УНШВАЛ ЗОХИЛТОЙ НОМС*
МОНГОЛ-ын үр сад билээ бид*
Minii khuugiin uvriin devter, khuudas 17 (ПАренин)*
ЭЦЭСЛЭВ, БАЯРТАЙ БЛОГ ЕРТӨНЦ....*
ХИЛЭНЦ-д зориулла ХаЙр дУрЛал, гЭр БүЛ*
ХИЛЭНЦ-д зориулла аЖил МэрГэжИл*
*ЭНЭ
өөртөө, эндүүрэл-үүд минь баяртай*
ҮхэХ нь Ээ*
ГаЛт ШуВуУ*
зоргоор унших номнууд*
орхиод явсан хүмүүс ( цуврал -1)*
ганц жип авчихаад үхэх юмсаан*
АЖЛЫН ТУХАЙД НЭГ ИЙМ ЮМ БАЙДАГ ЮМ БАЙНА*
монголын шинэ өглөө*
Delhiin hun amiig odoo bgaa hemjeeg ni 100 hun amtai negen tosgon bolgon jijisgevel iim boloh bnaa.
Хилэнц-д зориуллаа эрүүл мэнд*
харамсалтай байна, ийм их гунигтай байсан үеэ мартаж,*
ЧИ ХЭН ВЭ ? *ХИЛЭНЦ* -д зориуллаа*
уулзаж учрах тоолонгоор л*
үүлнээс бичсэн дурсамж*
Такси драйвер*
парапсихологи*
солиотой юм уу хаашаа юм*
тас харанхуй *
амьдрал мөнгө 2*
бидний сэтгэл голын ус*
first love
та нар итгэх үү*
бодол минь
биегүй би*
өнгөрсөн хойн нь харамсах хэрэггүй ээ*
Хагархай тольны дууль Парени
let it real...парени
Haiku like aphorisms by Bayanaa
Dectaphone-tnuud...Парени
Галзуугийн эмнэлэг бичсэн Парени
хүн бүрийг завьжуулах төсөл pareni*
ЕРТӨНЦИЙН ӨНЦӨГ БУЛАН БҮРТ ХАЙР....*
учиргүй их хайр*
onigoo
гайтай юм аа*
зүрхээ гэж*
утга учир*
одод*
гуниггүй бай*
буудаад унaгаа*
хэвлэгдээгүй номны оршил ба миний философиуд*
хэзээ ч хайртай гэж хэлэхгүй хүнийг ч хайр хайралдаг*
“Амиа золиослогч оюутнууд”*
Хаалттай нийгмийн хар бараан нь.*
Бидний бахархдаг, миний Монгол*
иссэнүүдийн маань гарчиг*
Тааламжтай үг сонсох хэнд ч аятай*
2003 онд бичсэн шүлгүүд гэхүү дэ*
би өөрийн түүхээ бичиж эхлэв*
amidraliin shat (stair of life)
dadicte selves (one person)
Zvvd
amidralaa gej (vrgeljilel 2)
amidralaa gej (vrgeljilel 1)*
Бэр Цэцэг
ydaj baihad daa
eh oron shataj bna
welocome to my idea
not bad (Lenski ene tuhai udaan bodsoon)
zayanii hania guihui
Дууслаа дууслаа (сар шинийн мэнд)*
namar tsagaa gej |zaluu nasaa gej|*
Happy new year

[ цааш... ]


МИНИЙ ХӨРӨГ


scroll ХОЛБООСУУД

хувийн тэмдэглэл
алдахгүйгээр онохгүй
hot TIME, Ooh

scroll АНГИЛАЛ

iim negen ywdal
bvsgvichvvd
zvvdend ch oromgvi ywdal

scroll СЭТГЭГДЛҮҮД



scroll ТООЛУУР

Та 250269 дахь зочин боллоо.

// Сутайн суран хөхүүд - бодрол, хүүрнэлүүд
my ideas

мөнгө хэмээх орон зай дахь хүн хэмээх цаг хугацаа


мөнгө хэмээх орон зай дахь
хүн хэмээх цаг хугацаа
буюу
Хөгжилд хөтлөгч “хурд''

Чингис хаан Их Монгол улсыг байгуулснаас 130 гаруй жилийн дараа анхны автомашин бүтээгджээ[1]. Гэвч 1907 оны үеэс автомашин нь гадна төрхийн хувьд өнөөгийн машинтай төстэй хэлбэрийг олсон бөгөөд 1933 оныг хүртэл тэдгээр машинууд ихээхэн болих загвартай байсан байна. Харин анхны дотоод шаталтын хөдөлгүүртэй машинуудын зорчигчдод шатахуун тосны үнэр сүрчиг мэт сэнгэнэ үнэртдэг байжээ.

1900 оны үед машинууд хурдалж эхлэхэд Францын шинжлэх ухааны академийн тэргүүн 50км/цагаас илүү хурдыг хүн тэсвэрлэх боломжгүй бөгөөд түүнээс дээш хурдалбал тархи нь задарч үхэх болно хэмээн баттай мэдэгдэж байлаа. Гэвч Герман, Австри, Англи зэрэг орнуудад 19-р зуунаас “хүн тэрэг” хөлөглөхөө нэгэнт больцгоосон билээ.

“Homo sapians” үүнээс өмнө төдийлөн хурдалж байсангүй. 50кг-аас илүү ачааг төдийлөн даах чадваргүй, 5км/цаг-аас илүү хурдан явдаггүй хүн хэмээх амьтан үүнээс өмнө соёл иргэншилт эринд гэхээсээ морьдын хурдаар хурдалж байсан нүүдэлчдийн эрин үед амьдарч байв.

Төв Азийн нүүдэлчдээс хамгийн түрүүнд бүх цэргийн жанжин Солийн Данзан (1885–1924) 1924 онд Коминтерны найруулсан Монгол Ардын Намын 3-р бага хурлын дараахан шүүхийн тогтоолгүй буудуулж хороогдох хүртлээ дээрх Герман, Америкийн машин мотоциклыг анх унаж эдэлж байсан билээ. Нэмж хэлэхэд одоо ардын дунд хурдны тухай ярихдаа “хэдэн мильтэй явж байна” гэж ярьдгаар жишээ татаж анхны соёл хаанаас эхтэй байсан тухай сэтгүүлч Б.Цэнддоо бичсэн байдаг.

Өнөөгийн сансрын хурдыг эзэмшсэн хүн төрөлхтний хувьд моторын хүчийг тэдэн морины хүчтэй гэж хэлэх нь төдийлөн ойлгомжгүй хэрэг байж болох ч тухай үед үүнтэй зүйрлэх хэмжүүр гэж үгүй байсан нь лавтай. Харин одоо бид жип машинтай төдөн морь тэнцэнэ гэвэл морьдын хүчний тухай гайхшран үзэхээр болсон билээ.
Хамгийн сүүлийн үеийн эко-машин болох “2011 Peugeot 3008 Hybrid4”[2] нь 163 морины хүчтэй бөгөөд батарей дахь цэнгээрээ 27-37 морины чадал гаргадаг байна.

Сүүлийн үеийн машинууд нь хурдны галт тэрэгтэй ижил хурдлах боломжууд бий болсон бөгөөд тэдгээрийг жолоодогчдыг нисгэгч гэж дуудах нь ч бий.

Японы “MLX01” цахилгаан соронзон (JR-Maglev is a magnetic levitation train) хурдны галт тэрэг цагт 581 км туулах бөгөөд явж байхдаа газраас тохой илүү хэмжээтэй агаарт явдаг байна. Шанхайн хурдны галт тэрэг 250км/цаг хурдалдаг бол Европын холбооны хурдны галт тэрэг 200км/цаг хурдалж байна.

Хурд гэдэг харилцан адилгүй. “АК-47” автомат винтов минутад 710 ширхэг сумыг 1000м/с хурдтай бууддаг бол “М16” автомат винтов минутад 700-950 сум буудаж сум тус бүр нь 948м/с хурдтайгаар бай уруу чиглэдэг бөгөөд сум нь 550-800 метрт тусдаг байна.

Галт тэрэгний хурдыг 1206 оны үхэр тэрэгтэй, 1945 оны найман сарын 6нд Хирошимагийн тэнгэрт унаж байсан "Little Boy"-ын чөлөөт уналтын хурдтай харьцуулж, эсвэл Шибуяа өртөөний дэргэдэх Хачико хэмээх жижигхэн хүрэл хөшөөний дэргэдүүр явж байсан уурын тэрэгтэй, 1945 оны 10 сарын 20нд (487.4 мянган хүний өгсөн саналаар) өнөөгийн соёлт ертөнцөд тусгаар тогтнол оо хөршүүд дээ хүлээн зөвшөөрүүлсэн жижигхэн улсын төлөөлөгч 1967 онд НҮБ индэрт анх үг хэлж байх үед АНУ-д давхиж явсан форд мустанг “Boss 429” машинтай харьцуулж, эсвэл бүр 1981 оны 3 сарын 22-нд Байконурын сансрын буудлаас ЗХУ-ын сансрын нисгэгч Владимир Жанибековын хамт ниссэн Жүгдэрдэмидийн Гүррагчаа нарын хөөрсөн Союз-39 хөлгийн хурдыг, эсвэл 1969 оны 7 сарын 16нд Нил Армстронг, Майкл Коллинз нарын хөөрсөн СМ-107 (Аполло-11) сансрын хөлгийн хурдтай 2008 оны 7 сарын 1-ний Монгол улсад сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн иргэдийн жагсаал, хүчирхийллийн үйл явдлаар шидэлж байсан чулуунуудыг харьцуулж харвал хурд гэдэг хөнөөлт ба бүтээлч чадамжаараа харилцан адилгүй нь мэдээж хэрэг билээ.

Хүн төрөлхтний хөгжил морьдын хурдаар хурдалж сэлэмний эрээр хэмжигдэж байсан үед, урьд өмнө хэний ч мэдэхгүй нүүдэлчид гэнэтхэн их гүрнийг байгуулж олон хотуудыг балгас болгож мөн түүнээсээ ч олонд нь энх тайвныг авчирсан билээ. Тэдний эвэр нум бусдынхаас хөнгөн, холын тусгалтай, тэдний хоол хүнс нь мууддаггүй байсан л байх, тэдний гарт илд бус ган сайтай саран хэлбэрт сэлэм байсан ч байх хамгийн чухал нь тэд гүйдэл сайтай морьд хөлөглөж, хөлд нь дөрөө түшиж (цочролд ордоггүй чадвар, дасан зохицох чадвар сайтай байсан нь мөн цэргийн тактик аа эзэлсэн тосгод, хот суурин бүр дээр туршиж, эзэлсэн улс бүрийнхээ тоогоор сайжруулж) байсан нь тэдний амжилтын хамгийн чухал нууц нь бизээ.

Түүхэн хувь заяанд тохиосон олон гайхшралын нэг бол өөрсдийн унаган соёл иргэншлээс хол илүү хөгжилтэй хүн амаас нь хэдэн зуун саяар илүү цэрэгтэй улс орнуудыг хэдхэн зуун мянган цэрэгтэй Монгол нүүдэлчид олон арван жил тулалдан эзэлж байсан явдал юм. Магадгүй тэд Америк тивд 1675 оны 7-р сарын 4-ноос 1814 он хүртэлх хугацаанд болсон 12 дайн тулаануудад магадгүй түүнээс хойших 1836-1898 он хүртэлх Испани Америкийн дайнаар өндөрлөсөн дөрвөн их дайнд ч ялалт байгуулах чадвартай байсан юм. Учир нь тэд үнэхээр маневр, хурд өндөртэй байсан билээ. Тийм дээ ч хурдан буу гарснаас хойш хэд хэдэн тулаанд нүүдэлчид ялалт байгуулж байсан баримт бий. Гэвч тэдний өрсөлдөгчид мориноос илүү хурдыг эзэмшсэн билээ...

Мэдээж хэрэг цаг хугацаа хурд гэдэг ойлголтод харьцангуй шинж чанартайг харуулдаг. Чингисийн морьтон цэргүүд 1000км замыг 6 өдөрт туулдаг байсныг өнөөгийн тив алслан нисэгч пластик пуужин юм уу онгоцтой зүйрлэх нь бэрхшээлтэй. Чингис хаан олон зуун анчин, малчин, нүүдэлчин баатруудаа дагуулаад газар орныг нээж, эзлэн түрэмгийлж явахдаа найман зууны дараа түүний уугуул нутагт 800м гүнээс чулуу өрөмдөн гаргаж дэлхийд байхгүй Оюутолгойг ашиглана гэж бодоогүй бизээ. Түүнийг төрснөөс 186 жилийн дараа буюу 1348 онд (13-р зуунд) байгуулагдсан Прага дахь Карлын их сургуулийг 20-р зуунд геологич мэргэжлээр төгссөн Монгол залуу Чехословакийн геологийн экспедицэд багтан Эрдэнэтийн зэс-молибдены ашигт малтмалын ордыг судлан илрүүлнэ гэж Чингис хаан ч таамаглаагүй бизээ.[3]

Сүүлийн нүүдэлчид хөдсөн дээлтэй улаа нэхэж 1921 онтой золгоход 12-р зууны сүүлээс эхтэй их сургуулиудын шинжлэх ухааны хурд сансрынх болчихсон байлаа. МЭӨ тооллоос эхтэй Энэтхэг Хятадаас гаралтай хөгжиж ирсэн тооны ухаанд хүн төрөлхтний тэн хагас нь суралцаагүй байхад нэг үхэр, нэг хонь биш “нэг” гэдэг тоог нэг гэж арай гэж бодож байхад л Виллиам Жонс 1706 онд Пи (Pi) үсгээр тэмдэглэсэн 3.14.... гэдэг тоог бодож олоод байлаа.

4.6 тэрбум жилийн өмнө үүссэн гэж үздэг дэлхий ертөнц 10 орчим эрин, 23 орчим галавыг туулахад сүүлийн 2.6-1.5 сая орчим жилд хүний үүсэл хөгжил эхэлжээ. Дэлхий үүссэнээс хойш бүх цаг хугацааг нэг цаг гэж үзвэл сүүлийн 1.6 секундэд л хүн төрөлхтөн оршин буй болжээ.

Энэ хугацаанд бид дэлхийг 29,783 метр/секунд (30км/с) хурдтай хөдөлдөг болохыг, гэрлийн хурдыг 299,792,458 м/с болохыг тогтоож, хэмжиж чаддаг болсон төдийгүй энэ хурдаар дэлхийн экваторыг 134 м/с-д туулна хэмээн тогтоожээ.

Дэлхийн түүхийн энэ сүүлийн 2 (1.6) секундэд хүн төрөлхтөн бойжихдоо 20-р зуунд илүү их хурдалж бас илүү олон сургамж авсан юм. Австрид төрсөн Адольф Гитлер (1889–1945) хорьдугаар зууны түүхэн дахь зартай цахилгаан дайныг эхлүүлж, Гүржид төрсөн Иосиф Виссарионович Сталин (1879–1953) талын нүүдэлчдэд төдийгүй их Орост геноцит үйлдэж, АНУ-ын Жоржия мужид төрсөн Мартин Лютер Кинг (1929–1968) “бид ярих ёстой зүйлсийн тухай юу ч хэлэхгүй дуугүй суух үед амьдрал төгсөн” гэж хэлж байхад, Галилео Галилейн эхлүүлсэн “харьцангуй онол”-ыг харьцангуй тусгай, харьцангуй ерөнхий онол болгосон Германы Мюнхенд төрсөн Альберт Эйнштейн (1879-1955) гэх хүмүүс шинэ шинэ нээлтүүд гарган амьдарч ахуй үед, өнгөрсөн зуунд болсон хямрал, дайн тулаанууд, бүхэл эрдэм шинжилгээ, бизнес, урлаг, нийгэм соёл, итгэл үнэмшил, хөгжил дэвшил ололт амжилт бүгдээрээ дараах ишлэлд өгүүлсэн зүйлсийг дүгнэн хэлжээ.

“бид нар цөмөөрөө (бараг онцгойрох хүнгүйгээр) эд баялаг руу эрхгүй тэчъяадан тэмүүлдэг. Гэхдээ хүн болгонд өөрийн гэсэн хувийн хэмжээс эд баялагт ханах дээд цэг гэж бий. Хэрэв бид зайлшгүй эзэмшиж эзэмдэх ёстой оюун санааны өв, мэдлэг туршлагаа хуримтлуулж амжихгүй тэрхүү эд баялгийн дээд хэмжүүрт хүрчих аваас алт тоосго болж хувирна.”[4]
Энэ санааг тодруулахад түүх бидэнд мараал, ёс суртахуун, итгэлцэл, хүн төрөлхтний нэгдсэн (стандарт) үнэлэмжийг бий болгохыг санал болгожээ.

Дэлхийн хүн ам нь 2006 оны байдлаар 6,600,000,000 (зургаан тэрбум зургаан зуун сая) байсан бөгөөд 2013 онд 7 тэрбум, 2050 онд 9.2 тэрбум хүрнэ гэсэн тооцоог эрдэмтэд хийжээ. Хүн амын өсөлтийн дийлэнх нь хөгжиж буй орнуудад хамаарна. Дэлхийн нийт гадаргуугийн 1/8 нь хүн оршин суухад тохиромжтой гэж тооцогддог байна (2/3 нь далай, үлдэх хуурай газрын тэн хагас нь цөл (14%) мөн өндөр уулс (27%) зэрэг).5]

2007 оны байдлаар энэхүү дэлхий гариг дээр суверн статустай 201 орон, НҮБ-ийн гишүүн 192 улс байсан. Тусгаар тогтносон улсуудын хөгжлийн төлөөх холын зайн гүйлтэд 2220 жилийн түүхтэй ч байсан хамаагүй хурдыг эзэмшиж чадахгүй бол, “А” үсэг сурах гэж, “нэг”-ийн тоог таних гэж хагас мянган зарцуулж байсан хүн төрөлхтөн өдгөө хагас жилийн дотор үүнийг 6 настай байхдаа (500 жилийг нэг алхалтаар) хийдэг болсон. Тэртээ урьд цагт 12 настайдаа гэрлэж, хээр хонож ан хийж, 15 настайгаасаа эцэг эх болж 24-30 насан даа таалал төгсдөг байсан хүн гэдэг амьтан өдгөө 70-120 жил амьдардаг болсон болохоор, зайлшгүй туршлагатай, чадварлаг, шуурхай өрсөлдөгчидтэй хамт өрсөлдөн, зэрэгцэн тэмцэж амьдрах болсон. Өнөөгийн Хойд Солонгос, Казахстан зэрэг арав хүрэхгүй орны нэг зуун сая хүрэхгүй иргэдээс бусад оюутан залууст (хүмүүст) эртний грекийн төрөлх хотоосоо гарч амжаагүй хөл нүцгэн гүн ухаантны ном, их сургууль байгуулж явсан Ломоносовын хэмжээний мэдлэгээс ч арвин их, далай шиг мэдлэг боломж нээлттэй байгаа... (үүгээр түүхийг үгүйсгэх гэсэнгүй, өнгөрсөн түүхээ мэдэхгүй хүнд түүнийг давтах тавилан тохиодог гэдэг билээ)

Хөгжлийг хөдөлгөгч хүч нь нэгэнт “хүн ба хурд”-д байгаа нь тодорхой болсон өнөө үед хүмүүс мэдлэг, хөрөнгө баялгаараа бусдаас өөрийгөө ялгаж харуулж чадахгүй ба нэгэнт хүн бүр түүнийг ямарч хамаагүй аргаар эзэмшиж байгаа болохоор шинэ үеийнхэнд бусдын тэргүүнд явах хурд, багахан цаг хугацаанд амжуулах бүтээмж, ёс суртахуун чухал болжээ. (цагийг нэгэнт хий дэмий өнгөрүүлдэг хүмүүс яарах, бас хугацаа хэмнэх тухай ярихгүйгээс хойш бүтээмжтэй хурдтай байх тухай яриад байх зүйлгүй билээ, тиймээс энэ бол зорилготой, цаг хугацааны үнэ цэнийг ойлгох, өөрийгөө үнэлдэг залуусын (хүмүүсийн) ярих яриа, бодох бодол болж таарах нь...)

Өнөөдөр өдрийн 24 цагийг унтах, идэх, зурагт үзэх, компьютер тоглох, интернет ухах, зүгээр өнгөрүүлэх гэх мэтээр сэлгүүцэж буй нь олонх болжээ.

Гэтэл хүний амьдралын цаг хугацаа богино, залуу нас бүр богино билээ. Харин үүнийг бодолцон бурхан бидэнд нэмэлт боломж олгож, байгаль эх бидний энэ өчүүхэн бага хирнээ хорон амьдралд нигүүлсэл ээ харлаа болов уу.

2010 онд Чили-д болсон 8.8 баллын газар хөдлөлт нь дэлхийн тойргийг бүхлээр нь өөрчилсөн ба дэлхийн өдрүүдийг богиносгосон байж болзошгүй тухай НАСА-аас мэдэгдсэн. Мэдэгдэж байгаагаар дэлхийн түүхэнд тохиосон 7 дахь том газар хөдлөлт нь Чили-г дайрсан бөгөөд дэлхийн нэг өдрийн хугацааг 1.26 миллисекунд богиносгосон байж болзошгүй гэж НАСА-ийн эрдэмтэн Ричард Гросс Калифорниа-ийн Пасадена дахь лабораториос мэдэгдсэн.[6]

Дэлхийн хамгийн урт нуруу болох 80,000 км урт үргэлжилсэн Далайн голч нуруунд байнгын газар хөдлөлт болж далайн гүнд халуун хайлмаг царцан дэлхийн царцдасыг үүсгэж байдаг бол Өмнөд Америк тивийн баруун эргийн дагуу байрлах тус тивийн хамгийн урт уулсын систем болох Андын нуруунд болсон дээрх газар хөдлөлтөөр дэлхийн тэнхлэгийн хазайлт өөрчлөгджээ.

Дэлхийн эргэлтийн тэнхлэгийн 23.5° хазайсан байдаг нь дэлхий дээрх улирлын өөрчлөлтийн шалтгаан төдийгүй энэ дэлхийн бүхэл амьдралыг цогцлуулдаг билээ. Дэлхий тэнхлэгээрээ 23 цаг, 56 минут, 4.091 секундэд (24 цагт) нэг бүтэн эргэдэг, Нарыг дунджаар 150 сая км зайг туулан 108,000км/ц (30 км/сек) хурдтайгаар 365.2564 өдөрт нэг бүтэн тойрдог байсан аа эдүгээ эгнэгт өөрчлөгдөх болжээ.

Хүн төрөлхтөн дараагийн зууныг хир хурдан туулах бол ? бас төгсгөлд нь эргэн хараад юуг олж харах бол ? Магадгүй өдгөө эхэлж буй энэ зууныг маш удаан туулах бизээ, учир нь дараагийн зуунд тохиох үйл явдлууд нэр төрөл тоо хэмжээгээрээ өмнөх бүх цаг хугацааныхаас ч илүү өтгөн, ширүүн энэ янзаараа ихээхэн дээрэнгүй болох бизээ.

Гуравдагч мянганы 21-р зууныг “Мэдээлэл Харилцаа холбооны зуун” хэмээн урьдчилан харж байсан бол өдгөө урд хөрш маань энэ зууныг “овоглох” болсон билээ.

"Little Boy"-ын түүхээс хойш гайхам хурдтай хөгжсөн Наран улс, хөгжлийн чиглэлээ “IT”-гаар тэргүүлэгч орон болно гэсэн Энэтхэг орон гэх мэт улсуудаар жишээлэхэд, эсвэл цахилгаан, компьютерын инженер Майкал Блүмберг гэх мэдээлэл технологийн “мангас”-аар эсвэл эсперанто хэлийн орчуулагч, хөрөнгө оруулагч, буяны үйлстэн, философич, улс төрийн идэвхтэн Шварц Дёрд буюу бидний мэдэхээр “нээлттэй нийгэм” хүрээлэнгийн Эзэн Жорж Сорос гэх эрхмийн улс төрийн шалтгаанаар эдийн засгийн хориг арга хэмжээнд орсон улс орнуудад хөрөнгө оруулалт хийж, хөрөнгийн зах зээл дахь мэдээллийг өөрөө эх үүсвэрийг нь бий болгон захиалж бизнесийн тоглолт хийдэг хүмүүсийн жишээгээр харахад 21-р зуун аргагүй “мэдээлэл технологийн зуун” байлаа.

Хүн төрөлхтөнд хамгийн анх стандартчилагдсан машин болох мерседес бенцийн 2011 оны “G-CLASS” болон ровэрийн 2010 оны “LAND ROVER RANGE”-тай харьцуулахад үнэ ба үзүүлэлтээрээ тасархай тэргүүлж буй Toyota Land Cruiser 200 (4WD Land Cruiser 5.7L V) [7] болон Линөвө-гийн “ThinkPad”-тай мөн Дэллийн “dell optiplex”-тэй харьцуулахад өнгө үзэмж хүчин чадал, технологийн шинэчлэлээрээ харьцуулшгүй апплийн “Macintosh & ipad” болон үүрэн телефоны үсрэнгүй хөгжил, электрон хэрэгслийн инваци (invention), нанотехнологи, квантын физик нь биднийг гайхшруулж мөн 21-р зууныг “мэдээлэл технологийн” гэдэгт итгүүлж байв.

Гэтэл яав ? яагаад “Хятадын зуун” гэж, яагаад Вьетнам, Гонконг, Сингапур, Өмнөд Солонгос, Финлянд, “Намибын зуун” биш гэж, яагаад “Монголын зуун” биш гэж. Эсвэл яагаад “Хятадын зуун биш” гэж.

21-р зуун гарсаар болсон 3 дахь буюу 21-р өвлийн олимп 2010, Ванкуверийн өвөл цасгүй шахам болж өнгөрсөн бол өнгөрсөн зууны сүүлийн хагаст мөн Канадад болсон бас нэгэн олимп тамирчидгүй шахам болж билээ. Яагаад гэвэл Мартин Лютер Кинг “Надад нэгэн мөрөөдөл бий” гэж хэлснээс хойш ч одоо цагийн 100м, 200м-ийн зайны хөнгөн атлетикийн рекорд (9,58м/с, 19.19м/с) дээд хурдыг эзэмшиж буй Усэйн Болттой угсаа гарал нэгтэй хар арист охид хөвгүүдийг “уралдааны” загвартай хурдан машин рекламдуулах нь бүү хэл ялгаварлан гадуурхсаар байснаас болсон бөгөөд тамирчид өрсөлдөхгүй нутаг буцацагааж байсан билээ. Үүнтэй нэгэн адил хүүхдийн тоглоом хортой, хүүхнүүдийн гоо сайхны барааг хуурамч, хүчтэй үнэтэй машиныг дуураймлаар хийдэг, стандарт хангахгүй банш хүнсний бүтээгдэхүүн нийлүүлдэг, бүх хөршүүдийнхээ нийслэлийг цөмийн цэнэгтэй хошуугаар онилсон, бараг бүх зэргэлдээ улсуудтайгаа хилийн маргаантай, хүний эрхийг уландаа гишгэдэг, эрх чөлөө, ёс суртахуун боймлогдож буй гэх мэт шалтгаанаар 21-р зуун “Хятадын зуун” биш гэж холын зайны тамирчид мэтгэх болсон.

Гагцхүү технологийн шинэчлэл, хурдтай хувьсал, стратеги хөгжил нь манай хөршийг зууны эзэн гэж цоллох үгүй тухай ярианд хүргэж буй юм. Монголд зууны манлай дуучин тодруулж, 230 мянган өрх байснаа 540 мянган өрх гэр бүл бий болсон өсөлттэй бөгөөд өдий тооны хонины ууцыг жил бүрийн хаврын эхэн сарын эхний хэдэн хоногт иддэг, эсвэл ДНБ-ийн “үсрэлттэй” өсөлт, дэлхийн газар нутгийн 14 хувь нь цөл бол Монголын 90% нь хуурайшилттай, хөрсний доройтолд орсон, архины цунами, зуд, гамшиг зэрэг статистик биднийг тийм ярианд хүргэхгүй ажээ. Бангладеш, Намиб, Монгол, Гаити зэрэг улсууд тийм цолонд хүрэхэд эдгээр улсын бөө, шашин эсвэл байгаль, баялаг, хоцрогдол тус болж чадахгүй ээ.

Дэлхийн хөгжил толгой эргэм хурдаар хурдалж бөөлжис цутгам байна. Бидний нийгэм толгой эргэм тоогоор бөөлжис цутгам авилгалдаж байна. Хурдан сэрж хурдан сэхэхгүй бол ёс суртахуун гэх цор ганц үлдсэн ташуурыг алдаж буй хүний мөс дэлхийн дулаарлаас шалтгаалахгүй хайлж буй билээ.

Мөнөөх хамгийн анх стандартчилагдсан гэх машинаар амьдралынхаа хөдөлгүүрийн хүчин чадлыг нэмэгдүүлсэн залуу “алтадсан” нүдээр орчныг гүйлгэн харахдаа “өндрөөс” өндөрт буйгаа илтгэн доош хялайн харж байна.

Бүгдийн гарт буй хирнээ бидний гарт үгүй хурд, бүгдийн баримтлах мөртөө бидний сахидаггүй ёс зүй, хууль зүйг мөнгө хэмээх орон зай дахь хүн хэмээх цаг хугацаа тоолон элээсээр...

g84
2011 оны 1 сарын 27




цэрэг дайны урлаг "хурд"-ндаа байдаг байна. бид нэг үе түүнийг эзэмшиж байжээ.... цэрэг дайны ялалт хатуу чанд баримтлах хуульд байжээ, бидний өвөг дээдэс түүнийг сахидаг байж...
улс орнуудын түүхийг итгэл даах хүмүүс бичжээ... бусдад итгэл хүлээлгэж чаддаг хүн өөрөө хангалттай шударга байдаг... Хүн төрөлхтний замнал ёс суртахууныг сонгожээ...
эх орны маань улс төрчид өөрсдөөс нь өөр бусад нь улс орноо авч явж чадахгүй гэдэгт гүнээ итгэнэм

холбогдох эх сурвал:
[1] What Was The First Car?
A Quick History of the Automobile for Young People
http://www.ausbcomp.com/

[2]
http://www.kbb.com/car-news/all-the-latest/2011-peugeot-3008-hybrid4-__-first-diesel_electric-production-car

[3]
http://baabar.niitlelch.mn/

[4] Параписихологийн унших бичиг. Константин филимонов, Очирын Галаарид

[5]
http://mn.wikipedia.org/wiki/

[6]
http://earthquake.usgs.gov/earthquakes/eqinthenews/2010/us2010tfan/

[7]
http://www.toyota.com/compare/?modelCode=landcruiser#h_overview


Нийт 1375 удаа уншигдсан | 16 сэтгэгдэлтэй
Сэтгэгдлүүд...


Сэтгэгдэл бичих
Таалагдав
Сүлдээ (зочин) | 2011-04-28 | 10:24
Бүгдийн гарт буй хирнээ бидний гарт үгүй хурд, бүгдийн баримтлах мөртөө бидний сахидаггүй ёс зүй, хууль зүйг мөнгө хэмээх орон зай дахь хүн хэмээх цаг хугацаа тоолон элээсээр...
Энэ хэсэг бүүр сэтгэл хөдөллөгчлөөө
Баярлалаа таалагдлаа



Таалагдав
Сүлдээ (зочин) | 2011-04-28 | 10:22
Бүгдийн гарт буй хирнээ бидний гарт үгүй хурд, бүгдийн баримтлах мөртөө бидний сахидаггүй ёс зүй, хууль зүйг мөнгө хэмээх орон зай дахь хүн хэмээх цаг хугацаа тоолон элээсээр...
Энэ хэсэг бүүр сэтгэл хөдөллөгчлөөө
Баярлалаа таалагдлаа



g84 | 2011-03-15 | 23:09
манай блогмн-ийн шинэ мөн үү ?
европын холбоонд хүрчихсэн явна уу даа

миний бичлэгүүдийг уншдагт, таалдагт баярлалаа



shıne (зочин) | 2011-03-15 | 18:31
mash ıh taalagdlaa
алга ташилт



nikky | 2011-02-20 | 22:43
сайхан бичсэн байна шүү надад маш их таалагдлаа олон ийм сайхан зүйлс бичиж байгаарай баярлалаа оюуны тань охь мэргэн байг алга ташилт



g84 | 2011-02-07 | 23:07
мөхөс бий дутуу ойлгосон байжээ



arius (зочин) | 2011-02-07 | 16:13
chi minii commentiig buren unshiagui bololtoi баярлах. nz n zorilgotoi amidarmaar baina gesiimaa.



g84 | 2011-02-07 | 14:26
ариус-д
хурдан үхэх ий
амьдарч амжаагүй байж уу
үгүй шүү, болоогүй



arius (зочин) | 2011-02-05 | 14:49
hurdan amidarch hurdan uhmeer baina. hen negen hun uuriiguu yund hureh istoi ve gedgiig todorhoilon oilgoj chadsan ued amidral hemeeh tsag hugatsaa hurdan ongordog biz. sain bichjee баярлах



g84 | 2011-02-02 | 22:29
хундага-танд
олон юм яриад байхаар хүмүүс санаа нь юу юм гэж цохин тэмдэглэдэг болой
олон шувууд жишээ дээр нь жиргэдэг болой

оройхон гараад ширүүхэн дайрах аа гэж
би ч бухимддаггүй ээ

хурдан байна хурдан байгаа гэдэгт итгээрэй



хундага | 2011-01-29 | 00:36
оо нэг дор яасан их мэдээлэл. мөлгөр тархиндаа жаахан гомдох.

бид оройхон гараад ширүүхэн дайрчийгаа. би лав бухимддаггүйэ.



StarLight | 2011-01-27 | 15:40
Хэлэх ч үг алгаа. Сайхан бичлэг байна. Гэхдээ иймэрхүү юм уншихаар блогдоод сууж байгаадаа жаахан харамсахын гуниглах .



zochinnn | 2011-01-27 | 15:17
ydaan amidarwal ydaan vhne,amid mortloo vhsen met,vhsiimyy geheer amid,amidraadch bgaa yum shig,vhel bolcon ch yum shig чөтгөр



g84 | 2011-01-27 | 15:10
dadido
тийм байх шүү, насаа богиносгодог гэж олон хүн хэлж байсан...
гэхдээ...
хурдан амьдарч их зүйлд хүрнэ...
хурдан амьдарч эхэлбэл амьдрахгүй байсан мэт амьдралаас хурдан гарна...



dadido | 2011-01-27 | 14:02
хурдан амьдарч хурдан үхнэ.






:-)