header image

scrollШИНЭ БИЧЛЭГҮҮД

он цагийн алсад 2
ялихгүй буруу байна аа
Хэрэв ээ би шидтэн бол (мөрөөдөж байна)
The story of the Mongols whom we call the tartars
Намайг гаргаарай (уншсан номын тухайд)
хотын хог ба миний амьдрал
Ураны уурхайн уршиг
Сүүлийн жилийн хугацаанд уншсан номнууд
миний хийхийг хүсэж байгаа ажлууд
манайхан буюу цагаан баавгайчууд санал асууж байна
Эх орон ч гэж хэн бэ ?
блог мн-ийн 2011 оны 6 сарын байдлаарх тойм
ЕРТӨНЦИЙН ӨНЦӨГ БУЛАН БҮРД
мөнгө хэмээх орон зай дахь хүн хэмээх цаг хугацаа
он цагийн алсад
Би итгэж байна, тиймээс би амьдарч байна
Сайхны нэгэн билээ чи
хуучин хоёр гар
Арааны онол
Шадар гурван цэрэг 3н жилийн хойно
миний хүнсний аюулгүй байдал
нийтлэлээс төрсөн бодол
Хайрын тухай афоризм
Шинэ жилийн мэнд дэвшүүлье
Өчүүхэн шоргоолж ба барс хоёр
The only one
Хэрвээ
Ирээдүйд биднийг юу хүлээж байгаа вэ
39 номын худалдаа
наадамхан буюу сумын наадамд хүрэх замд
Big sales for all
Санал болгох нь*
KhuvSchool* хөгжлийг хүсдэг залууст
бүх блогчидод
Обамагийн хэлсэн үг
Гэрэлт найзуудад
Monita нөхөд өөө*
blog new year
алтайн магтаал
юмны учир сумны занги...*
блогч миний зэвсэгийн эрдэм хүрсэнгүй*
Саран...*
Хямрал
Заяаны ханиа гуйхүй*
Аdulation*
Хүн гэдэг энэ*
garvhigtai*
хайрцагны улсууд*
Smeraldo*
амьдрал үнэ цэнэтэй утга учиртай санагдах юмаа
Андрей Павлович – Obod -
дурсамж....*
хамгийн хүчтэй сэтгэгдэл*
чамайг амьдрал алгаддаг уу*
Сэтгэл гижигдэх бороон дуслууд
буруу шаахуу*
Хойд Монголчууд Оросод эзлэгдсэн нь түүх
алт... ард түмэний тайлбаргүй талархал
алуурчин би ардын баатар
Аз Жаргалыг заавал олоорой, тэнд байналээ*
бодол минь, ноймор дугаараа алдсан...бодол минь*
сэтгэл гэдэг*
жигүүртэй юм шиг залуу насны жинхэнэ болоод үнэн хайр*
хүний ганц хүү*
эзэн хүний шинжүүд ба төлөвшилийн тухай*
bhutan-d 2000
ДУР ЭЗНЭЭ ГОЛДОГГҮЙ*
....битүүхэндээ дуртай*
хүн төрөлхтний хамгийн аугаа сод ухаантан мэргэдийн санаа бодлоор сэлбэгдсэн тийм баялаг оюуны ертөнц....*
эцэгээ өмөөрөхүй...Мөнөөх хөх цэргүүд ба Эх орны Онцгой байдал*
доромжлогдсон тусгаар тогтнол минь*
хүсэл минь*
2 dollar
Jargaliin chimeetei boroo-d ireedvi hezee ?*
Сэтгэл их хөдлөж байна ээ*
Гурван шүдэтийн хүү*
хар костюм*
Demchig Monastery energy center of wold
Бодол минь*
Сайхан Сояиа*
бүтэлгүйтэл*
залхаахгүй...*
гэрэл унтрахаас өмнө*
асуулт дараа нь хариулт*
Шувуу буюу тогруу хэмээх хочийн тухайд*
дарангуйлагчийн эсрэг дарангуйлагч*
МАРШАЛЫН ШИРЭЭН ДЭЭРЭЭС ....*
ЦАГААН МАЛГАЙТ-2*
ЦАГААН МАЛГАЙТ*
МОСКВА НУЛИМСАНД ДУРГҮЙ ээ*
архи ууж сурсан минь учиртай 1 , 2*
*1
харин би*
уншаад нэг үзээрэй
шинэ жилээрээ ганцаараа*
ЭРХЭМСЭГ ОРШИХУЙН ТУХАЙД 2*
ЭРХЭМСЭГ ОРШИХУЙН ТУХАЙД*
Юу ч мэдэхгүй байх*
Ичгэвтэр байдал*
УНШВАЛ ЗОХИЛТОЙ НОМС*
МОНГОЛ-ын үр сад билээ бид*
Minii khuugiin uvriin devter, khuudas 17 (ПАренин)*
ЭЦЭСЛЭВ, БАЯРТАЙ БЛОГ ЕРТӨНЦ....*
ХИЛЭНЦ-д зориулла ХаЙр дУрЛал, гЭр БүЛ*
ХИЛЭНЦ-д зориулла аЖил МэрГэжИл*
*ЭНЭ
өөртөө, эндүүрэл-үүд минь баяртай*
ҮхэХ нь Ээ*
ГаЛт ШуВуУ*
зоргоор унших номнууд*
орхиод явсан хүмүүс ( цуврал -1)*
ганц жип авчихаад үхэх юмсаан*
АЖЛЫН ТУХАЙД НЭГ ИЙМ ЮМ БАЙДАГ ЮМ БАЙНА*
монголын шинэ өглөө*
Delhiin hun amiig odoo bgaa hemjeeg ni 100 hun amtai negen tosgon bolgon jijisgevel iim boloh bnaa.
Хилэнц-д зориуллаа эрүүл мэнд*
харамсалтай байна, ийм их гунигтай байсан үеэ мартаж,*
ЧИ ХЭН ВЭ ? *ХИЛЭНЦ* -д зориуллаа*
уулзаж учрах тоолонгоор л*
үүлнээс бичсэн дурсамж*
Такси драйвер*
парапсихологи*
солиотой юм уу хаашаа юм*
тас харанхуй *
амьдрал мөнгө 2*
бидний сэтгэл голын ус*
first love
та нар итгэх үү*
бодол минь
биегүй би*
өнгөрсөн хойн нь харамсах хэрэггүй ээ*
Хагархай тольны дууль Парени
let it real...парени
Haiku like aphorisms by Bayanaa
Dectaphone-tnuud...Парени
Галзуугийн эмнэлэг бичсэн Парени
хүн бүрийг завьжуулах төсөл pareni*
ЕРТӨНЦИЙН ӨНЦӨГ БУЛАН БҮРТ ХАЙР....*
учиргүй их хайр*
onigoo
гайтай юм аа*
зүрхээ гэж*
утга учир*
одод*
гуниггүй бай*
буудаад унaгаа*
хэвлэгдээгүй номны оршил ба миний философиуд*
хэзээ ч хайртай гэж хэлэхгүй хүнийг ч хайр хайралдаг*
“Амиа золиослогч оюутнууд”*
Хаалттай нийгмийн хар бараан нь.*
Бидний бахархдаг, миний Монгол*
иссэнүүдийн маань гарчиг*
Тааламжтай үг сонсох хэнд ч аятай*
2003 онд бичсэн шүлгүүд гэхүү дэ*
би өөрийн түүхээ бичиж эхлэв*
amidraliin shat (stair of life)
dadicte selves (one person)
Zvvd
amidralaa gej (vrgeljilel 2)
amidralaa gej (vrgeljilel 1)*
Бэр Цэцэг
ydaj baihad daa
eh oron shataj bna
welocome to my idea
not bad (Lenski ene tuhai udaan bodsoon)
zayanii hania guihui
Дууслаа дууслаа (сар шинийн мэнд)*
namar tsagaa gej |zaluu nasaa gej|*
Happy new year

[ цааш... ]


МИНИЙ ХӨРӨГ


scroll ХОЛБООСУУД

хувийн тэмдэглэл
алдахгүйгээр онохгүй
hot TIME, Ooh

scroll АНГИЛАЛ

iim negen ywdal
bvsgvichvvd
zvvdend ch oromgvi ywdal

scroll СЭТГЭГДЛҮҮД



scroll ТООЛУУР

Та 258877 дахь зочин боллоо.

// Сутайн суран хөхүүд - бодрол, хүүрнэлүүд
my ideas

УНШВАЛ ЗОХИЛТОЙ НОМС*


шинэ үеийн Монгол орны хөдөөгийн болон хотын залуусын сэтгэлгээнд, өөрийгөө үнэлж хүндэтгэх сэтгэлгээтэй хүмүүст дөхөм болгож миний мэдэх зарим нэгэн номын тухай бичиж байя гэж саналаа.

үүнд юун түрүүнд харилцааны сэтгэл зүйн тухай буюу өөрөө өөртөө боловсрох тухай надад төдийгүй олон хүнд их зүйл өгсөн гэж боддог, байнга шахуу эргүүлж тойруулж байдаг хэдэн номыг, өөрийн үнэлэмжээр дараах байдлаар танилцуулж байна.

нэгдүгээрт Дейл Карнегийг танилцуулах хүсэлтэй байна.

түүний 3н боть ном байнга шинэчлэгдэн хэвлэгдэж байдгаас үзэхэд, залуу хүмүүсийн мөнхийн сэдэв болох нь дамжиггүй мэт санагдана. энэ бол бидний оюуны хэрэглээнд зайлшгүй хэрэгтэй номын нэг мөнөөсөө мөн юм.

анх би түүний эдгээр цувралыг 8-р ангидаа уншиж байсан юм. сонин-гийн цаас шиг зузаан бор хуудаснуудтай, хатуу бор хавтастай, ид шидийн гэмээр нэртэй ном намайг өөрчилсөн юм. түүний номыг эхлээд уншихдаа би түүнийг ойлгосон гэхээсээ илүү зүгээр л уншсан гэхэд болно. энэ ном намайг аливаа номыг хөтөлж тэмдэглэж уншиж байхад сургасан юм. хожим оюутан ахуй цагтаа эдгээрийг бүх цувралаар нь дахин гүйцээн уншиж, ахин дахин сөхөж харах болсон юм. дейл карнег надад, энэ бол заль биш, манж зан биш, энэ бүхэн харилцааны зарчим гэсэн ухагдахууныг өгч, тэдгээр номуудын, миний өмнө дурайлгах жанжин шугамыг бибээр барин алхах болсон юм. 6 жил шахамд би энэхүү номоос гажаагүй ч нэг л өдөр тэсэрч дэлбэрч, хамт амьдрагч найз нөхдөө орхин, нэг үдэш цүнх пүүгээгээ чирэн тэднээс тасран одохдоо, би өөрөөрөө байж чадаагүйдээ, зүгээр л хэтэрхий нийцтэй хандлага маань намайг бусдад төдийгүй өөртөө үнэ цэнэгүй мэт болгосон гэж бодож билээ.

Дейл Карнегийн "Нөхдөө өөртөө татаж хүмүүст нөлөөлөх ёсон"  №1

'олны өмнө үг хэлэхдээ яаж өөртөө итгэлтэй байж, хүмүүст нөлөөлөх вэ'  №2

"Яаж санаа зовохгүйгээр тайван амьдарч эхлэх вэ " №3

гэсэн эдгээр цуврал нь юун түрүүнд зайлшгүй дагаж мөрдөх хууль мэт санах хэрэггүй ч үүнийг мэддэг, түүнийгээ ашигладаг байх нь, та амьдралдаа юуг ч хүсэж мөрөөдөж зорьж байсан хамаагүй, таны ажил мэргэжлийн салбараас үл хамаарч, таны хүрэхийг хүссэн амжилтын оргилын зүг чиглэх хамгийн дөт замуудын нэг байх юм гэдгийг батлан хэлье.

Дейл-ийг шүтэгч ахуй цагт нэг ширээнд суусан найзуудыг нэгэн удаа хичээл дээр найзуудынхаа тухай бич гэсэн 6 асуулт бүхий анкет ирэхэд анд маань миний шүтэж явдаг хүн нь гэж түүний нэрийг л ганцхан зөрүүлж бичсэн байж билээ. би өөрийнхөө тухай бичих дээ, 17-р Далай ламыг бишрэн хүндэтгэж явдаг гэсэн байсан юм. ямартай ч бид бие биенээ хоёр талаас хамгийн сайн мэддэг найзууд болж таарсан юм. ерөөс бусдыгаа ойлгодог байх, хүн төрөлхтөн өвөр зуураа ойлголцдог байх нь л хамгийн амар амгалан амьдралын эх үндэс юм. энэ тухай дахин хэлэхэд CNN ТВ-ийн newsman Лarry king-ийн нэгэн ярилцлагад оролцож байсан хүнээс Ларри *та ямар үед хүн төрөлхтөн амар амгалан тайван сайхан амьдарна гэж боддог вэ* гэсэн асуултыг тавих үед шууд нэвтрүүлэгт оролцогч, /олон улсын энх тайвны, нийгмийн чиглэлийн томоохон зүтгэлтэн нэгэн/ би дайн дажин дуусаж, хүмүүс хүнс болон цэвэр усаар гачигдахаа байсан үед ч хүн төрөлхтөн сайхан амьдарч чадахгүй гэж боддог. гагцхүү do you understand me хэмээн асуухад, яг ийм бүх асуултад үргэлж, yes, i understand you гэж хариулж байх үед л бид амар амгалан амьдрах болов уу гэж хариулсныг хэлэх нь зүйтэй юм.

дейлийн номоос хамгийн олон удаа уншсан ном бол миний хувьд 2-р боть нь юм. ер хүн зорилготой байгаа бол, өнөө үед мөнгө болон бусдад нөлөөлөх чадвар буюу дээрх /ларрикингийн ярилцлага/ санаанаас авахад өөрийгөө ойлгуулж хүлээн зөвшөөрөх чадвар хамгаас чухал юм. гэтэл бусдыг ятган үнэмшүүлэх чадвар дан ганц уран илтгэгчид бус бүх сайхан амьдралыг хүсэн мөрөөдөгчид байх ёстой зүйл юм. нэг удаа олон илтгэгчдийн цуврал илтгэлүүдийн араас гарч хэлсэн үгэндээ *та бүхний үг амнаас бус, зүрхнээс, тархинаас гарч, чихэнд бус зүрх рүү чиглэсэн үг байлаа* хэмээн хэлсэн юм. энэ нь миний хувьд ердөө л нэг хошин шогийн, чи чих рүү биш зүрх рүү дуулаач гэдэг үгнээс авсан санаа байлаа. гэтэл би энэ үгийг тэдэнд өнгөн дээрээ мундаг магтаал мэт боловч, чин сэтгэлээсээ хэлэх гэсэн үгээ илүү юмгүй хэлээд тэгээд болоош дээ гэж хэлэх гэсэн санаа байсан юм. харин түүнээс хойш мундаг сайн илтгэлийг магтах магтаалын үг болон хувирсныг хожим олон хүний амнаас сонсохдоо инээдтэй санагдаж билээ.  хамгийн муу илтгэгч байж болох ч гайхалтай санааг төрүүлсэн нэгэн залуу, тэмцээний ялагдлынхаа дараа ингэж хэлсэн юм. би, уран сайхан илтгэгч гэж өөрийгөө боддоггүй ээ. би илтгэгчдийг уран сайхан зүйлийг уран сайхан ярьдаг гэж боддог байлаа. харин ямар ч чухал бус зүйлийг ч бас уран сайхан ярьдаг улс юм байна. миний бодлоор УРАН ИЛТГЭГЧ ГЭДЭГ гарцаагүй байдалд орчиход, ганц үг хэлээд л гараад явчихдаг хүнийг хэлдэг юм байна. гэж хэлсэн нь хамгийн үнэн зөв дүгнэлт болсон юм.

үүнтэй холбогдуулж, сайхан ярихаас илүүтэй юун тухай ярих нь ихэд чухал байдаг тухай хэлье. Филипп Киркоров Монголд айлчлан тоглолт хийхээр ирэх үед Монголын сурвалжлагчид ярилцлага авч, ихэд олон зүйлийн тухай асуусан нь Алла Пугачёва болон түүний тухай гэх мэт ихэнхдээ, асуулт асууж буй сурвалжлагчийн өмнөөс үзэгч олон ичгэвтэр байдалд ормоор зүйл олон  байсан юм. энэ үед нэгэн саваагүй сурвалжлагч Ф.Киркоров-оос та хайрын тухай юу гэж боддог вэ гэж асуухад, тэрээр шууд эргэлзэж тээнэгэлзэх зүйлгүйгээр *энэ миний мэдлээс хэтэрсэн зүйл байна, үүнийг Киркоров мэдэхгүй* гэж хариулсан юм. тэрээр яриагаа таслалгүй цааш үргэлжлүүлэх дээ: *би боддог юм л даа, гол шиг сайхан залуу хэн нэгэн эгэл жирийн онцлох юм юу ч байхгүй бүсгүйтэй /магадгүй гишгээ доголон/ ихэд баяртайгаа хөтлөлцөөд, эсвэл сугадаад, хамтдаа баяр хөөртэйгөөр алхаж явдаг. би тэднийг хараад тэдний дунд юу, энэ хоёрыг ижилсүүлж аз жаргалтай байлгана вэ гэж, өөрөөсөө асуудаг. магадгүй тэр хайр л байх* гэж хэлээд яриагаа дуусгасан юм. манай өнөө үеийн, олны өмнө өөртэй итгэлтэй үг хэлэгчид индэр дээр гарч ирүүтээ буухаа мэдэхгүй болдгоос гадна, өөрийгөө энэ хорвоогийн бүхий л зүйлийн тухай мэднэ гэж андуурдаг. тиймээс тэднийг индэрт гарсан үед юуны ч тухай асуусан ижилхэн бөөрөнхийлсөн хариултыг байнга хэлэх болно.

харин нэгэнт илтгэл тавихаар шийдсэн бол юуны төлөө, чухам юуны тухай ярихаар гарч ирснээ хэлсэн өгүүлбэр болгондоо бодож байх хэрэгтэй юм. 

юунд чиглэх нь л хамгийн чухал гэдэг санааг баян аав ядуу аав /Роберт Киуозаки/  хэмээх номоос харж болно. бидний ердийн дундаж, боловсрол нимгэн амьдралтай, ажилчин гаралтай хүмүүсийн хувьд, дэлгүүрийн шилэн хоргонд буй үзвэрийг шүүрс алдан шохоорхон буй хүүхдүүд дээ, *үүний төлөө битгий хий хоосон мөрөөд* гэж зөвлөдөг байхад, сэхээтнүүд үр хүүхэд дээ, *чи үүнийг авах эрхтэй, авах ч ёстой, гагцхүү чи үүнийг өөрөө л авах ёстой. үүний төлөө сайн сур, сайн ажилла, сайн компанийн эзэн бол гэж зөвлөдөг байхад. бид *чи сайн сур, сайн ажилла, сайн компанийн сайн ажилтан бол* л гэж зөвлөж чаддаг. үүнээс харахад амжилтын үндэс нь хүн боловсрох явдал гэдгийг аль ч жишээнээс харж болох ч гэлээ, зорилго, ямар зорилго тавих нь л бид бүхний  эцсийн ямар үр дүнд хүрэхийг шийддэг гэсэн бодит үнэн байгаа юм.

Баячууд хvvхэддээ монгоний талаар юу гэж сургадаг вэ? Ядуу ба дундаж ангийнхан юуг сургаж чаддагvй вэ? Хэрхэн баяжих талаар маш сонирхолтой ном.Дейл карнег ном-ондоо сэтгэлгээний тухай бичихдээ Чарльз Диккенс-ээр жишээлэн, нэлээдгүй бишрэнгүй, хүндэтгэлтэй дурдсан байсан нь намайг Ч.Диккенс-ийн Оливер Твист гэдэг зохиолыг уншихад хүргэсэн юм. Диккенс тус зохиолыг Олевир Твист хаана, ямар байдалд Төрсөн тухай гэж эхлээд цааш *...тэр нэг хотын нийтийн байшингуудын дотор эрт урьд цагаас эхлэн том жижиг алин боловч бараг хот бүхэнд тохиолддог байшингуудаас ялгагдах онцын юмгүй нэг байшин байх бөгөөд түүнийг үйлтгэлийн газрын байшин гэцгээдэг…* гэж үргэлжлүүлэн бичсэн байдаг юм.

Диккенс ор хоосноос ургуулан бодсон гэж би бодохгүй байгаач түүний сэтгэлгээг үнэхээр бишрүүстэй. харин миний хувьд хэн нэгнээс чи намайг ойлгож байна уу гэж асуух нь /do you understand me/ доромжилсон хэрэг гэж үзнэ. харин энэ асуултыг арай өөрөөр, би танд ойлгомжтой зүйл ярьж байна уу гэж асууж болох юм. дээр жишээ болгосон зүйлсийг амьдралдаа ягштал нь хэрэгжүүлдэг гэж хэлэхгүй ч Дейл Карнег хийгээд түүний ном дахь зүйлийг уншиж судлаагүй бол би хэзээ ч өөрийгөө эрж хайх аянд мордохгүй байхсан. энэ бүхэн нь хүнд эртнээс уламжлан ирсэн хөдөлбөргүй санаанууд, онол таамаглалууд хийгээд бусдын ярианд үл автах зан төрхийг, ерөөс сонссон бүхэндээ бүрэн итгэл хүлээлгэдэггүй занг, өөрийн бодол үзэл үнэлэмжээр тунгааснаа илүүд үзэхэд болон эсрэгээрээ бусдад хүндэтгэлтэй хандах зан суртахууныг суулгаж өгсөн гэж хэлнэ. мөн энэ бүхэнд Карлл Поперийн чи өөрийнхөө үнэн гэж бодсон оо хэл, би өөрийнхөө үнэн гэж бодсоныг хэлье, бидний санаа нийлээд жинхэнэ үнэнд илүү ойртох байх гэсэн санаа хамгийн том үүрэг гүйцэтгэсэн гэж бодож байна.

ажилтанд хүргэнэ гэсэн баттай амлалт өгөх номууд болон эдгээр номууд нь өвөрмөц соёлтой Монголын өнөөгийн нийгэмд тун ч бага таарч тохирохыг бодож үзэх нь эдгээр агуай хүмүүсийн үг худлаа биш гэдэг санааг орхихгүй юмаа гэхэд дэмжихэд тустай юм.

дараагийн дугаарт

*Сэтгэхүйн цар хүрээний гайхамшиг* Дейвид Жозеф Щварц-ийн тухай

Аюурзанын орчуулан хүргэж буй *Шинэ үеийн номын сан цуврал*

мөн түүний өөрийн бичиж, уншигч түмэнд хүргэсэн мета роман

 мөн Өөртөө туслах ухаан болон Эрнст мулдашев-ийн бүтээлийн тухай бодол эргэцүүллийг хүргэх болно.

 best seller-үүдийг хүргэе гэвч монсудар гэх мэт хэвлэлийн газраас гаргасан хэл шинжлэлийн ухааны номууд түлхүү байсан тул түр хойш тавилаа



Нийт 2945 удаа уншигдсан | 11 сэтгэгдэлтэй
Сэтгэгдлүүд...


Сэтгэгдэл бичих
g84 | 2010-10-18 | 11:19
одоо өөр хавтас өөр хаягтай болсон л байх гэх дээ хэзээ ч автор нь солигддоггүй...
авч явахад хялбар хөнгөхөн сайн хэвлэлтэй англи хэл дээр эдгээр номууд бий дээ
нэг газрын менежер нийж байгаа юм биш шүү интэр ном гэдэг дэлгүүрт сонголт бий төрөлх хэл дээрээ унших боломжтой



hi
nomin (зочин) | 2010-10-18 | 02:40
bi gadaadad bdag l daa yaaj ene nom nuudiig unshij boloh we yamar delguurt zardiin bol odoo oor hawtas oor hayagtai boltson blgui dee te yor setgehuin talaar goyo goy nomnuud unshmaar bdag yamar nom zugeer we thank u



g84 | 2010-01-16 | 00:49
Карнегийг тэгж хэлж байгаа бол ч ....



director | 2010-01-15 | 19:03
аль аль нь надад таалагдаагүй ээ бидний нөхцөлд сураад мэдээд авчих авцалдаатай юм цөөхөн юм билээ



g84 | 2010-01-15 | 11:09
бэлхэн цаас бий гэж
учиргүй их хайр-афоризм 9*

1. хайрыг түүний төлөө хир их тэнэглэл хийж байгаагаар үнэлж болно....

2. урд урдаасаа харж буй хосуудыг бус хоёул нэгэн зүгт харж буй хосуудыг хайртууд гэнэ....

3. хайр оршин тогтнох гол нөхцөл нь- нэг нь нөгөөгөөсөө хүсэж буй зүйлээс өгч чадах зүйл нь даван гарч байхад оршино.



???? (зочин) | 2010-01-13 | 19:15
hey hairiin tuhai mergediin helsen ug niitleed ogooch ярзайтал инээх



mst | 2009-10-04 | 17:03
миа bayan aav yaduu aaviin tuhai bichehgui



g84 | 2009-03-19 | 19:27
чи ном унших завтай байгаа бол аваарай



Сэтгэгдэл
Angaahai | 2008-12-13 | 13:43
Би тэр яаж санаа зовохгүйгээр тайван амьдарч эхлэх вэ гэдэг номыг авч уншиж болох уу? мэдээж эргүүлж өгнө.



g84 | 2008-12-12 | 13:05
наадаас аваад уншиж болно бас
naad nomnuudiig chini unshihsan гэвэл юу ч ойлгоогүй байж таараа naad nomnuudiig chini unshihiinsannaad nomnuudiig chini unshihiinsan гэж байгаа бол тус болж болно...



Зочин | 2008-12-11 | 16:21
naad nomnuudiig chini unshihiinsan






:-)