my ideas
энэ одоо хаашаа юм бэ, суулгадаг ханиад гарсан гэнэ үү, гэдэс дотор авдаг, нэг тийм халдварт өвчин ч гэнэ үү, шингэн энэ тэр алдаад үхдэг.... янзан бүрийн химийн хорт бодистой ус, хүнсний ногоон дээрээс асгаж байхын гэнэ,.. тэгээд өтөж мууддаггүй, ялаа шумуул суудаггүй юм байх, долоо хоноод л нөгөөдөх нь ууршаад алга болчихдог юм гэнэ ээ. мэдэхгүй юм, шуудайтай ногоонуудыг нэвчин урсах цагаан хөөстэй ус газраар урссан мөр нь лав долоо хоногийн дараа байж л байсан-даг..
ямар гээгчийн ялаа шумуул яасан гэнэ үү, хүний амиа гэж хэврэгхэн юм даа... юун дээр ч тогтож байдаг юм.
Чингис хаан шархадсан /хүзүүндээ/ мэдээг Өэлүн эх сонсоод өөрийнхөө усаар арвайн гурил зуурч өгдөг /...кино дээр/ түүн шиг натурал нохойн хошуу /ургамал/ нунтаглаад л аягандаа хийж, тэр кино дээр эхтэй хүн үхдэггүй юмаа гэдэг шиг аргатай эр хүн үхдэггүй юмаа гээд л сууж байна.
цоргоны амсар бүүр эцэж ядарчих зайлуул....
за сэрэмжлүүлэг: гадуур хоол унд нээг их идэлгүй шиг долоо хоног байдлыг ажаарай, гадуур нэг биш өвчин газар авч байгаа юм байна....
Нийт 1370 удаа уншигдсан | 5 сэтгэгдэлтэй
Сэтгэгдэл бичих
өчигдөр ажил дээрээ жаахан юм хийж хонох санаатай сууж байсан юм. тэгсэн гэнэт, бие нээх сонин болоод арис арзаагаад, нурууны үс босоод ирдэг юм байна. тэгсэн халуураад гэв гэнэтхэн халуурч тархи толгой эргээд, ганцаараа сууж чадахгүйд хүрэв, ажлынхаа үүдэнд байдаг эмийн санг уудалсан ганц глюкоз гэсэн эм, даралтаа үзсэн 61 100 зүрх 73 цонхлож байна. хүзүү маань хөшиж ирээд л тархи ар дагзаараа таллан өвдөж, хамаг бие салгаж, дотор жичирээд ирдэг юм байна. эмнэлэг рүү утасдаж зөвөлгөө авах гэсэн сандарсандаа 102 руу залгачихаж, загнуулж загнуулж, түргэн тусламж руу залгасан. цочиж айсан уу, ууралсан уу, даарсан уу гэлээ, үгүй ээ зөв зүгээр ажлаа л хийж байсан,өрөө маань халуун, хамар хуурайшаад байсан... даралт чинь ихэссэн байх, уг нь минийх 75 125 байдаг юм шдээ, даралт чинь л ихсэж... би яах ёстой вэ, янз бүр болвол түргэн дууд, үгүй ээ янз бүр болохоос нь өмнө дуудмаар байна, би ганцаараа амьдардаг...
такси дуудаад харивал харих байсан ч ажил дээр урьд өмнө авч ирж тавьсан бүх хувцасаа давхарлаж өмсөөд салгалсан юм, эмнэлэг рүү явлаа. ердөө зам хөндлөн гараад л эмнэлэг байдаг ч арай гэж хүрлээ... тэгсэн хүүхдийн хүлээн авах эмчийг сэрээчихэж, уурлаж байна. 2 давхарт арай гэж гарлаа. толгой хүзүү ер бусын хөшиж нэг нүднээс маань нулимс гоожиж эхлэв, зөвхөн нэг нүднээс, нэг хамараас... зүүн мөр гар өвдөж, амьсгалах ч боломжгүй мэт...үе мөчөөрөө яангинав...
сувлагч яасан гэнээ гэж асуулаа, архи уужуу гэсэн байртай намайг үнэртэв. эмчийнхээ хаалгыг тогшив. эмч нь сэрлээ, энэ нэг ядаргай таныг сэрээчихлээ, салгалаад байгаа юм гэнэ гэж намайг илт ад үзсэн байртай их л муугаар намайг танилцуулав, эмчийн өрөөнд ортол гэрэл нь ассангүй, энэ үед эмч гарт минь хүрэнгуут өвчин миний биеээс үсрээд гараад явчих уу гэмээр болж, хар хөлс гоожоод л хэсэгхэн намжилаа, даралт хэмжих гэсэн нойрмог эмч хоёр гурван удаа наалт нь мултарсан багажаа угзачиж байгаад бүх юм хэвийн байна. гэртээ харидаа, болохгүй бол түргэн дууд маргааш дүүргийнхээ эмнэлэгт үзүүл гэлээ... зомголтож хуурайшсан уруул амаа чийгэлчих ч юм байсангүй орондоо ороод л энэ учир нь эс олдох өвчин шанлалтайгаа дан ганц биеийнхээ эсэргүүцэлээр л туллаа... одоо цээж зүүн мөр маань бүхэлдээ хүндүүр ямар нэгэн хүнд юманд даруулсан мэт байна энэ юм гэдэг өвчин юм болдоо....халуурсаар үүр цайлгаж, унтаж чадсангүй ээ
суулгадаг ханиад гарсан гэнэ үү, гэдэс дотор авдаг, нэг тийм халдварт өвчин ч гэнэ үү, шингэн энэ тэр алдаад үхдэг...
/цусаар суулгаад/