my ideas
.. эцэг нь хүүгээ унтаж байхад ирлээ... эцэг нь хүүгээ сэрэхээс өмнө буцна.
хань минь, чи минь, би чамгүй яаж амьдарна даа гэж бодож байлаа ..., чи минь амьд уу,
энхрий хайрт амраг минь чи минь яаваа, миний хувь заяа шийдэгдсэн... яагаад, юу болоо вэ, учрыг хэлэлцэж амжихгүй нь ганц хүүгээ л хүний дайтай хүн болгоорой....
.. эцэг нь хүүгээ унтаж байхад ирлээ... эцэг нь хүүгээ сэрэхээс өмнө буцна.
чи минь хаагуур яваад байнаа, ямар их санаа зовлоо гэж бодно. одоо санаа зовох хэрэггүй болсоон, яагаад, яах юу байдгийн чи бид хоёрын хувь заяа шийдэгдсэн... чи арай.. тийм ээ, би шийдсэн.... үгүйдээ чи ингэж болохгүй ганц үрээ бодооч, бодсоон бодсон, чамтай үлдээхээр болсон.. намайг үзэн ядуулахаар хүмүүжүүлнэ биз... чи арай ч дээ, чамд тэр хань болж чадахгүй дээ.. би мэдэж байна.
Сид-даартха чи хайчхан нь вэ харанхуй шөнөөр.... би явлаа...хүү чинь өглөө босоод чамайг асууна-даа... би би явахгүй байж чадахгүй нээ....
зуны богинохон шөнө дуусах дөхөж байх үед, эсгий гэрээс гарч, баруун хойд зүг тийш чиглэн хөлийн хурд мэдэн гүйлээ. сүмийн ном бурхан шүтээнийг зөөж буй, цагаан тэмээнүүд бүхий ачаа бараа болсон хүмүүс газрын холоос бараатай харагдана. нэгэнт очих газар зүг тул тэднийг гүйцэхээр яаравчлав. Зүйлийн хүрээний мянга гаруй лам нараас тарж бутарсаар зуу гаруйхан нь үлдсэн нь эдгээр хуврагууд байлаа. Да-багштан, за хүүхдүүд минь бидний амьдрал энд төгсөх нь дээ.. жингээ зогсоогоод түр буудаллая гэв.... үүр тэмдэгрэх үесэд, өглөөний уншлага хараахан дуусаж амжаагүй байхад л хэсэг морьтон тэднийг чиглэн давхилдсаар ирлээ.....
судрын ном, хуудаснууд нэг нэгээрээ салан хийсэж, туйлсан тэмээнд чирэгдэх ачаа бараа энд тэндгүй тарж, нэгэнт амьсгал хураасан хуврагуудын орхимж салхины аясаар даллан хийснэ. толгой гар нь хугарсан алтан бурхнууд хаа сайгүй хөглөрчээ. цувааг гүйцэж ирсэн хүний цус болсон монгол гутлыг, хээрээс нохой нь олж ирэхэд, унтаад үлдсэн хүү эцгийнхээ гутлыг эс таньж, бузар муу, муухайг зайлуулана.... тэр шөнөөс хойш шөнө бүр цагаан тэмээтэй ачаа хөллөсөн хүмүүс хийгээд, хэн нэгэн явган хүн гүйсээр одох, жим харгуйд насан багаас ухаан сууж, тэрхүү хугархай гартай бурхан шүтээнээс багадаа олж явлаа. баргийн хүнд харагдахгүй гэх, тэр судрууд гэнэ гэнэхэн гарч ирдэг юм....
унтаад үлдсэн хүү, 37 оны хүү биш 2007 оны босс болжээ. тэр ингэж бодно. эцсийн эцэст би, хоёр эхнэр тэжээчих хөрөнгөтэй ч энэ муу, унхаагүй юмтай зууралдсаар л байх гэж... байр машинаа орхиод явлаа үүнээс илүү яах гэсэн юм гэж бодсоор тэнгэр уйлгинасан намрын шөнө дундад, хар цувыг намируулсаар гүн харанхуйд уусан одно оо.... гэрээсээ гарахдаа гал тогооны өрөөний том ширээн дээр, хуруунаасаа мулталж шидчихээд гарсан бөгж, хэд гурав эргэлдэж эргэлдэж газарт унаад, өнхөрсөөр шүүгээний доогуур орчихов. элгээ тэвэрсээр чимээгүй уйлж хоцрох гэргий нь, хүүхдүүд нь тэртээ тэргүй мэдэх үнэнийг, ядаж энэ шөнө бүү мэдэг гэсэн шиг чимээгүй мэгшин уйлна. тэгснээ яаравчлан бөгжний араас тонгойж, гар нь хүрэхгүй жижигхэн завсраар орсон бэлзгийг авах гэж чичирсэн гар хуруугаараа хэсэг маажсанаа, хүйтэн хана налан цөхөрч харууссан нулимсыг асгаруулан шалан дээр сууж үлдэнэ. өөрийн хуруун дахь бөгжөө тэмтэрнэ гашуунаар уйлах хань, бүсгүй, ээж, ....
эх хүн үрээ хаяад явж чадна гэж үү.. надад хэлээч, чи юуны төлөө, юуны төлөө ийм шаналал хагацалд үлдээнэ гэж... чи намайг бодооч гэсэн шивнэн хэлэх үг зүрхийг эс зүснэ гэж үгүй....гашуунаар уйлж үлдсэн эхнэр нэг насаа хүлээж дуусах хувь заяанд өгч, юуны ч төлөө юм бэ явсан эрчүүдийн зам хаа нэгтэй төгсөнө.
зарим нь үхлээс цухдаж үхэлд хүрнэ. зарим нь жаргалаас цухдаж зовлонд хүрнэ. зарим нь хорвоод хэн нэгэн олшгүйг олно.
/зохиол төдийхөн...үргэлжлэлтэй.../
Нийт 984 удаа уншигдсан | 8 сэтгэгдэлтэй
Сэтгэгдэл бичих
gehdee irj butsdag hvmvvsiin ylgaa shaltag ih oor baih ymdaa gej,...
би Лүндэг ажаа гэдэг хүний зээ, Тумба гэдэг хүний ач нь юм....