header image

scrollШИНЭ БИЧЛЭГҮҮД

он цагийн алсад 2
ялихгүй буруу байна аа
Хэрэв ээ би шидтэн бол (мөрөөдөж байна)
The story of the Mongols whom we call the tartars
Намайг гаргаарай (уншсан номын тухайд)
хотын хог ба миний амьдрал
Ураны уурхайн уршиг
Сүүлийн жилийн хугацаанд уншсан номнууд
миний хийхийг хүсэж байгаа ажлууд
манайхан буюу цагаан баавгайчууд санал асууж байна
Эх орон ч гэж хэн бэ ?
блог мн-ийн 2011 оны 6 сарын байдлаарх тойм
ЕРТӨНЦИЙН ӨНЦӨГ БУЛАН БҮРД
мөнгө хэмээх орон зай дахь хүн хэмээх цаг хугацаа
он цагийн алсад
Би итгэж байна, тиймээс би амьдарч байна
Сайхны нэгэн билээ чи
хуучин хоёр гар
Арааны онол
Шадар гурван цэрэг 3н жилийн хойно
миний хүнсний аюулгүй байдал
нийтлэлээс төрсөн бодол
Хайрын тухай афоризм
Шинэ жилийн мэнд дэвшүүлье
Өчүүхэн шоргоолж ба барс хоёр
The only one
Хэрвээ
Ирээдүйд биднийг юу хүлээж байгаа вэ
39 номын худалдаа
наадамхан буюу сумын наадамд хүрэх замд
Big sales for all
Санал болгох нь*
KhuvSchool* хөгжлийг хүсдэг залууст
бүх блогчидод
Обамагийн хэлсэн үг
Гэрэлт найзуудад
Monita нөхөд өөө*
blog new year
алтайн магтаал
юмны учир сумны занги...*
блогч миний зэвсэгийн эрдэм хүрсэнгүй*
Саран...*
Хямрал
Заяаны ханиа гуйхүй*
Аdulation*
Хүн гэдэг энэ*
garvhigtai*
хайрцагны улсууд*
Smeraldo*
амьдрал үнэ цэнэтэй утга учиртай санагдах юмаа
Андрей Павлович – Obod -
дурсамж....*
хамгийн хүчтэй сэтгэгдэл*
чамайг амьдрал алгаддаг уу*
Сэтгэл гижигдэх бороон дуслууд
буруу шаахуу*
Хойд Монголчууд Оросод эзлэгдсэн нь түүх
алт... ард түмэний тайлбаргүй талархал
алуурчин би ардын баатар
Аз Жаргалыг заавал олоорой, тэнд байналээ*
бодол минь, ноймор дугаараа алдсан...бодол минь*
сэтгэл гэдэг*
жигүүртэй юм шиг залуу насны жинхэнэ болоод үнэн хайр*
хүний ганц хүү*
эзэн хүний шинжүүд ба төлөвшилийн тухай*
bhutan-d 2000
ДУР ЭЗНЭЭ ГОЛДОГГҮЙ*
....битүүхэндээ дуртай*
хүн төрөлхтний хамгийн аугаа сод ухаантан мэргэдийн санаа бодлоор сэлбэгдсэн тийм баялаг оюуны ертөнц....*
эцэгээ өмөөрөхүй...Мөнөөх хөх цэргүүд ба Эх орны Онцгой байдал*
доромжлогдсон тусгаар тогтнол минь*
хүсэл минь*
2 dollar
Jargaliin chimeetei boroo-d ireedvi hezee ?*
Сэтгэл их хөдлөж байна ээ*
Гурван шүдэтийн хүү*
хар костюм*
Demchig Monastery energy center of wold
Бодол минь*
Сайхан Сояиа*
бүтэлгүйтэл*
залхаахгүй...*
гэрэл унтрахаас өмнө*
асуулт дараа нь хариулт*
Шувуу буюу тогруу хэмээх хочийн тухайд*
дарангуйлагчийн эсрэг дарангуйлагч*
МАРШАЛЫН ШИРЭЭН ДЭЭРЭЭС ....*
ЦАГААН МАЛГАЙТ-2*
ЦАГААН МАЛГАЙТ*
МОСКВА НУЛИМСАНД ДУРГҮЙ ээ*
архи ууж сурсан минь учиртай 1 , 2*
*1
харин би*
уншаад нэг үзээрэй
шинэ жилээрээ ганцаараа*
ЭРХЭМСЭГ ОРШИХУЙН ТУХАЙД 2*
ЭРХЭМСЭГ ОРШИХУЙН ТУХАЙД*
Юу ч мэдэхгүй байх*
Ичгэвтэр байдал*
УНШВАЛ ЗОХИЛТОЙ НОМС*
МОНГОЛ-ын үр сад билээ бид*
Minii khuugiin uvriin devter, khuudas 17 (ПАренин)*
ЭЦЭСЛЭВ, БАЯРТАЙ БЛОГ ЕРТӨНЦ....*
ХИЛЭНЦ-д зориулла ХаЙр дУрЛал, гЭр БүЛ*
ХИЛЭНЦ-д зориулла аЖил МэрГэжИл*
*ЭНЭ
өөртөө, эндүүрэл-үүд минь баяртай*
ҮхэХ нь Ээ*
ГаЛт ШуВуУ*
зоргоор унших номнууд*
орхиод явсан хүмүүс ( цуврал -1)*
ганц жип авчихаад үхэх юмсаан*
АЖЛЫН ТУХАЙД НЭГ ИЙМ ЮМ БАЙДАГ ЮМ БАЙНА*
монголын шинэ өглөө*
Delhiin hun amiig odoo bgaa hemjeeg ni 100 hun amtai negen tosgon bolgon jijisgevel iim boloh bnaa.
Хилэнц-д зориуллаа эрүүл мэнд*
харамсалтай байна, ийм их гунигтай байсан үеэ мартаж,*
ЧИ ХЭН ВЭ ? *ХИЛЭНЦ* -д зориуллаа*
уулзаж учрах тоолонгоор л*
үүлнээс бичсэн дурсамж*
Такси драйвер*
парапсихологи*
солиотой юм уу хаашаа юм*
тас харанхуй *
амьдрал мөнгө 2*
бидний сэтгэл голын ус*
first love
та нар итгэх үү*
бодол минь
биегүй би*
өнгөрсөн хойн нь харамсах хэрэггүй ээ*
Хагархай тольны дууль Парени
let it real...парени
Haiku like aphorisms by Bayanaa
Dectaphone-tnuud...Парени
Галзуугийн эмнэлэг бичсэн Парени
хүн бүрийг завьжуулах төсөл pareni*
ЕРТӨНЦИЙН ӨНЦӨГ БУЛАН БҮРТ ХАЙР....*
учиргүй их хайр*
onigoo
гайтай юм аа*
зүрхээ гэж*
утга учир*
одод*
гуниггүй бай*
буудаад унaгаа*
хэвлэгдээгүй номны оршил ба миний философиуд*
хэзээ ч хайртай гэж хэлэхгүй хүнийг ч хайр хайралдаг*
“Амиа золиослогч оюутнууд”*
Хаалттай нийгмийн хар бараан нь.*
Бидний бахархдаг, миний Монгол*
иссэнүүдийн маань гарчиг*
Тааламжтай үг сонсох хэнд ч аятай*
2003 онд бичсэн шүлгүүд гэхүү дэ*
би өөрийн түүхээ бичиж эхлэв*
amidraliin shat (stair of life)
dadicte selves (one person)
Zvvd
amidralaa gej (vrgeljilel 2)
amidralaa gej (vrgeljilel 1)*
Бэр Цэцэг
ydaj baihad daa
eh oron shataj bna
welocome to my idea
not bad (Lenski ene tuhai udaan bodsoon)
zayanii hania guihui
Дууслаа дууслаа (сар шинийн мэнд)*
namar tsagaa gej |zaluu nasaa gej|*
Happy new year

[ цааш... ]


МИНИЙ ХӨРӨГ


scroll ХОЛБООСУУД

хувийн тэмдэглэл
алдахгүйгээр онохгүй
hot TIME, Ooh

scroll АНГИЛАЛ

iim negen ywdal
bvsgvichvvd
zvvdend ch oromgvi ywdal

scroll СЭТГЭГДЛҮҮД



scroll ТООЛУУР

Та 258879 дахь зочин боллоо.

// Сутайн суран хөхүүд - бодрол, хүүрнэлүүд
my ideas

үүлнээс бичсэн дурсамж*


намар нас хоёр минь

жихүүн өдөр....

шаргалтах нарны туяа уулсын оройг нил-ягаан болгож, чухамхүү өндрөөс өндөр оргилууд л тийнхүү өнгөө солиход, цэнхэртэх уулсын сүүдэр ба алсын бараа бие биедээ уусан замхрах шиг санагдана....

хорвоогийн наран жаргаж, энэ л дэлхийд нэгэн өдөр дуусаж буй нь энээ. алгуурхан босож, орхимж нөмрөг төдийхнөөр бие ээ хулдан, чулуун шалан дээр дэвссэн олбогон дээр хөдөлгөөнгүй завилан суух лам хуврагуудын дундуур алхаж, байнга шахуу дэлгээтэй байдаг хаалгаар гарлаа. /чулуун хана, хаалга, довжоо.../ төвд уулсын бэл, хицэд барьсан сүм хийдийн үүдээр дөнгөж гарах үесэд салхи сэвэлзэн үлээж, нүдний өмнө ил байх бүхэн алсад хирнээ тодоос тод ажиглагдахыг харан зогсоно. гүн бясалгаж буй тэдний /лам хуврагууд/ дүр төрх зүрх сэтгэлд хийгээд оюун ухаанд энэхүү өндөрт зогсож буйн адилаар алсыг харах боломж хайрлах юм уудаа...

би төрөөд зуун жил өнгөрсөн мэт, хөвөрсөн он жилүүд, уулсын оройг дээрээс минь унаад ороод ирж буй мэт харагдуулах хөвж буй үүлстэй адилхан санагдана. тийм ээ, миний эгэл-хэн амьдрал салхиар туугдах үүлс төдийхөн, хий хоосон зүйлс байсан гэлтэй.... би юу олж авав даа энэ л амьдралаас гэж тэрхэн үед өөрөө өөрөөсөө асууна. өмссөн хувцас идэж байсан хоолноосоо илүү юм авч үлдсэнгүй дээ. Монгол дээл хувцсыг бахархан, тэрхүү үлээх жаврыг сөрөн зогсохдоо, урсаад өнгөрсөн он жилүүдийн зураад өнгөрсөн гүн үрчлээнүүд байхгүй мэт санан, бага балчир үедээ салхиар аргадуулж явсан насандаа эргэн очсон мэт санагдах нь тэр ээ...

үүлс, уулс, сүүдрээс өөр зүйлгүй шахам.....

хийсэх навчис, шарлаж гандах өвс ногоо гэж үгүй атал энд намар болсон нь илт. аль хэдийнээ сүүдэр тусаад удсан уулсын доод хормойд хүмүүс аж амьдралаа залгуулан яаравчлан ямар нэгэн зүйлийг хийж буй нь харагдана. тэд бүгд надтай адил дээл хувцас өмссөн хирнээ би, тэд биш юм. амьсгалах тоолонд нь уур савсан ажиллах тэд шөнө оройн цагаас урьтаад, харанхуй шөнө дөл эгэл-хэн дэлхийн энэхэн хэсгийг нөмрөхөөс түрүүлж, цаг хугацаатай уралдан ажиллана.

надаас гадна, бүхэлдээ чулуугаар хийгдсэн, эв эеийг нь нийлүүлж барьсан хийдийн цонхон дээр гүр гүр дуугарах гурван тагтаа л энэ цаг хугацаанд юу ч эс хийн, эргэн тойрноо ажиглана. тэдгээр тагтаануудын пөөнийсөн төрх мөн л дун өвлийн цаг ойртсоныг гэрчилнэ. байгаль эх ийнхүү өөрийгөө хамгийн Эгэлээс нарийн хүртэл бүх зүйлд илэрхийлэн буй мэт.. гэтэл би, намайг амьдарсан гэж, буурал хорвоогийн богинохон хувь заяаны эзэн байсан гэж юу ч эс гэрчлэн үлдэх мэт санагдах юм.

хүний нутагт явахдаа нууранд нь хорогдон эргэж хурагсаар байх, хос хунд ээнэгшин дассан залуу насныхаа нэгэн намрыг нэхэн саналаа. шувуудыг нутаг буцсан гэж хэлмээргүй санагдаж билээ. нутагтаа ирээд буцсаан гэмээр... эзгүй нуурын хөвөөнд ганганалдах хунгийн чимээг чихэндээ сонсогдтол ургуулан бодож суусан тэр шөнө, нуурын толигор мандал дээр Дорнын тэргэл саран мэлтийж байсныг саналаа. эр хүн гэдэг, орь залуу насан гэдэг тийнхүү намар намрын шувуудтай буцаад эргэж ирдэггүйг би мэдсэн юм.

тээр жил цас хайлж хавар ирэхэд намар юм шигээр санагдаж байсан он жилийг бас эргэн саналаа. дун өвөл надад цэцэгтэй зун байсан нь аргагүй ээ. цэнхэр яргуйтай хавар, намар байсан нь аргагүй. шувуудтай буцсан тэр залуу насны он жилүүдийг нуруундаа даахгүй ч гэлээ сэтгэлдээ тээх зовлонгоор дүүрэн энэ амьдралыг үдсэн юм.  чамайг надтай учраагүй болохоор... би энд насаа дуусгаж байгаа юм гэж амандаа бувтна хэллээ...

бүхнийг орхиход бэлэн сэтгэлд, уяа болж үлдсэн хэн нэгний тухай бодож эхэллээ. чи надад хэзээ ч олдоогүй бол, чи миний амьдралд ирээд буцдаг шувууд шиг, үдлээд мордсон гийчин шиг байгаагүйсэн бол гэж... тэр л он жилүүдийн хэлхээнд уягдсан хэвээрээ алдуураагүй амргын тухай бодлоо юу ч биш байсан юм шиг санана.

ингэж бодсоных нь төлөө гэлтэй тогтворгүй салхи газар алагдан, түүний нүд рүү эгээл хүн шороо атгаад цацаж буй мэт үлээв... нүдэндээ торсон шороогоо гаргах гэж, нэг туригсанаа, инээд алдан, доогтойхон энэ хувь заяа намайг өвгөрсөн байхад ч амар тавихгүй нээ гэж үнэн голоосоо хэллээ.

анхны цас хаяалж эхлэх намрын тэр орой би ууланд байсан юм. насныхаа сүүлийн өдөр тэгж бодоод хонох доо, өглөө өвч бүрхсэн шинэхэн цасан дээр өөрийнхөө мөрийг гарна гэж бодсон юм.

 

өргөж яваа авсанд би хэвтээгүй ээ. өндөр уулсын хад асаг дамжин, үүлэн хээний нэгэн эрмэг дээрээс хөлөө унжуулж суугаад эрхлэн тоглосоор байсан юм. аз жаргалд хүрсэн намайг харуусан санах хүнд амжиж хэлээгүй үгийг чинь би сонсож байнаа гэмээр санагдсан юм.

алив намар минь, нас минь надад та хоёр хангалттай их байсааан... нартад эр хүн өшөө байгаа болохоор та хоёр одоо завгүй... намайг эс тоож, энэ удаа зүгээр орхижээ .....



Нийт 1166 удаа уншигдсан | 2 сэтгэгдэлтэй
Сэтгэгдлүүд...


Сэтгэгдэл бичих
g84 | 2008-10-28 | 20:16
ойлгосон уу даа фэээнээ



Зочин | 2008-10-28 | 18:21
би энийг эрөөсөө уншиж бгаагуй юм бна аа аймар гоы болжээ






:-)