header image

scrollШИНЭ БИЧЛЭГҮҮД

он цагийн алсад 2
ялихгүй буруу байна аа
Хэрэв ээ би шидтэн бол (мөрөөдөж байна)
The story of the Mongols whom we call the tartars
Намайг гаргаарай (уншсан номын тухайд)
хотын хог ба миний амьдрал
Ураны уурхайн уршиг
Сүүлийн жилийн хугацаанд уншсан номнууд
миний хийхийг хүсэж байгаа ажлууд
манайхан буюу цагаан баавгайчууд санал асууж байна
Эх орон ч гэж хэн бэ ?
блог мн-ийн 2011 оны 6 сарын байдлаарх тойм
ЕРТӨНЦИЙН ӨНЦӨГ БУЛАН БҮРД
мөнгө хэмээх орон зай дахь хүн хэмээх цаг хугацаа
он цагийн алсад
Би итгэж байна, тиймээс би амьдарч байна
Сайхны нэгэн билээ чи
хуучин хоёр гар
Арааны онол
Шадар гурван цэрэг 3н жилийн хойно
миний хүнсний аюулгүй байдал
нийтлэлээс төрсөн бодол
Хайрын тухай афоризм
Шинэ жилийн мэнд дэвшүүлье
Өчүүхэн шоргоолж ба барс хоёр
The only one
Хэрвээ
Ирээдүйд биднийг юу хүлээж байгаа вэ
39 номын худалдаа
наадамхан буюу сумын наадамд хүрэх замд
Big sales for all
Санал болгох нь*
KhuvSchool* хөгжлийг хүсдэг залууст
бүх блогчидод
Обамагийн хэлсэн үг
Гэрэлт найзуудад
Monita нөхөд өөө*
blog new year
алтайн магтаал
юмны учир сумны занги...*
блогч миний зэвсэгийн эрдэм хүрсэнгүй*
Саран...*
Хямрал
Заяаны ханиа гуйхүй*
Аdulation*
Хүн гэдэг энэ*
garvhigtai*
хайрцагны улсууд*
Smeraldo*
амьдрал үнэ цэнэтэй утга учиртай санагдах юмаа
Андрей Павлович – Obod -
дурсамж....*
хамгийн хүчтэй сэтгэгдэл*
чамайг амьдрал алгаддаг уу*
Сэтгэл гижигдэх бороон дуслууд
буруу шаахуу*
Хойд Монголчууд Оросод эзлэгдсэн нь түүх
алт... ард түмэний тайлбаргүй талархал
алуурчин би ардын баатар
Аз Жаргалыг заавал олоорой, тэнд байналээ*
бодол минь, ноймор дугаараа алдсан...бодол минь*
сэтгэл гэдэг*
жигүүртэй юм шиг залуу насны жинхэнэ болоод үнэн хайр*
хүний ганц хүү*
эзэн хүний шинжүүд ба төлөвшилийн тухай*
bhutan-d 2000
ДУР ЭЗНЭЭ ГОЛДОГГҮЙ*
....битүүхэндээ дуртай*
хүн төрөлхтний хамгийн аугаа сод ухаантан мэргэдийн санаа бодлоор сэлбэгдсэн тийм баялаг оюуны ертөнц....*
эцэгээ өмөөрөхүй...Мөнөөх хөх цэргүүд ба Эх орны Онцгой байдал*
доромжлогдсон тусгаар тогтнол минь*
хүсэл минь*
2 dollar
Jargaliin chimeetei boroo-d ireedvi hezee ?*
Сэтгэл их хөдлөж байна ээ*
Гурван шүдэтийн хүү*
хар костюм*
Demchig Monastery energy center of wold
Бодол минь*
Сайхан Сояиа*
бүтэлгүйтэл*
залхаахгүй...*
гэрэл унтрахаас өмнө*
асуулт дараа нь хариулт*
Шувуу буюу тогруу хэмээх хочийн тухайд*
дарангуйлагчийн эсрэг дарангуйлагч*
МАРШАЛЫН ШИРЭЭН ДЭЭРЭЭС ....*
ЦАГААН МАЛГАЙТ-2*
ЦАГААН МАЛГАЙТ*
МОСКВА НУЛИМСАНД ДУРГҮЙ ээ*
архи ууж сурсан минь учиртай 1 , 2*
*1
харин би*
уншаад нэг үзээрэй
шинэ жилээрээ ганцаараа*
ЭРХЭМСЭГ ОРШИХУЙН ТУХАЙД 2*
ЭРХЭМСЭГ ОРШИХУЙН ТУХАЙД*
Юу ч мэдэхгүй байх*
Ичгэвтэр байдал*
УНШВАЛ ЗОХИЛТОЙ НОМС*
МОНГОЛ-ын үр сад билээ бид*
Minii khuugiin uvriin devter, khuudas 17 (ПАренин)*
ЭЦЭСЛЭВ, БАЯРТАЙ БЛОГ ЕРТӨНЦ....*
ХИЛЭНЦ-д зориулла ХаЙр дУрЛал, гЭр БүЛ*
ХИЛЭНЦ-д зориулла аЖил МэрГэжИл*
*ЭНЭ
өөртөө, эндүүрэл-үүд минь баяртай*
ҮхэХ нь Ээ*
ГаЛт ШуВуУ*
зоргоор унших номнууд*
орхиод явсан хүмүүс ( цуврал -1)*
ганц жип авчихаад үхэх юмсаан*
АЖЛЫН ТУХАЙД НЭГ ИЙМ ЮМ БАЙДАГ ЮМ БАЙНА*
монголын шинэ өглөө*
Delhiin hun amiig odoo bgaa hemjeeg ni 100 hun amtai negen tosgon bolgon jijisgevel iim boloh bnaa.
Хилэнц-д зориуллаа эрүүл мэнд*
харамсалтай байна, ийм их гунигтай байсан үеэ мартаж,*
ЧИ ХЭН ВЭ ? *ХИЛЭНЦ* -д зориуллаа*
уулзаж учрах тоолонгоор л*
үүлнээс бичсэн дурсамж*
Такси драйвер*
парапсихологи*
солиотой юм уу хаашаа юм*
тас харанхуй *
амьдрал мөнгө 2*
бидний сэтгэл голын ус*
first love
та нар итгэх үү*
бодол минь
биегүй би*
өнгөрсөн хойн нь харамсах хэрэггүй ээ*
Хагархай тольны дууль Парени
let it real...парени
Haiku like aphorisms by Bayanaa
Dectaphone-tnuud...Парени
Галзуугийн эмнэлэг бичсэн Парени
хүн бүрийг завьжуулах төсөл pareni*
ЕРТӨНЦИЙН ӨНЦӨГ БУЛАН БҮРТ ХАЙР....*
учиргүй их хайр*
onigoo
гайтай юм аа*
зүрхээ гэж*
утга учир*
одод*
гуниггүй бай*
буудаад унaгаа*
хэвлэгдээгүй номны оршил ба миний философиуд*
хэзээ ч хайртай гэж хэлэхгүй хүнийг ч хайр хайралдаг*
“Амиа золиослогч оюутнууд”*
Хаалттай нийгмийн хар бараан нь.*
Бидний бахархдаг, миний Монгол*
иссэнүүдийн маань гарчиг*
Тааламжтай үг сонсох хэнд ч аятай*
2003 онд бичсэн шүлгүүд гэхүү дэ*
би өөрийн түүхээ бичиж эхлэв*
amidraliin shat (stair of life)
dadicte selves (one person)
Zvvd
amidralaa gej (vrgeljilel 2)
amidralaa gej (vrgeljilel 1)*
Бэр Цэцэг
ydaj baihad daa
eh oron shataj bna
welocome to my idea
not bad (Lenski ene tuhai udaan bodsoon)
zayanii hania guihui
Дууслаа дууслаа (сар шинийн мэнд)*
namar tsagaa gej |zaluu nasaa gej|*
Happy new year

[ цааш... ]


МИНИЙ ХӨРӨГ


scroll ХОЛБООСУУД

хувийн тэмдэглэл
алдахгүйгээр онохгүй
hot TIME, Ooh

scroll АНГИЛАЛ

iim negen ywdal
bvsgvichvvd
zvvdend ch oromgvi ywdal

scroll СЭТГЭГДЛҮҮД



scroll ТООЛУУР

Та 258879 дахь зочин боллоо.

// Сутайн суран хөхүүд - бодрол, хүүрнэлүүд
my ideas

бодол минь


монгол     бодол минь буцлаж буй боз шиг үнэртэнэ, бодол минь эссэн айраг шиг шуугина. бодол минь савныхаа хэмжээнээс халин сагаж урсана. "би саалийн хувинг томдоо л 10 литерийнх байхыг үзсэн" сүү сааль их байлаа гээд хүхүүр бариад сааж байсныг хараагүй гэж найз маань надад хэлэв. би бодохдоо бодол минь тархны тушаалаар ажиллах хурууны даралт бүрээр үсэг эвлүүлж үг болгоод, үг эвлүүлж өгүүлбэр болгохын нэр юм шиг. гадагшлах ганц араг нь энэ юм шиг санана. ширээн дээрээ үлдсэн Адольф Гитлер-ийн төлөвлөгөө шиг л бодол минь тархиндаа үлдвэл болохгүй юм шиг. дотор минь нэг юм үхчихэж байгаа юм шиг санагдана. ганцаардсан үед хань, өлссөн үед маань хоол болдог бодол минь. Иосиф Виссарионович Сталины ширүүн сахал дээр тогтсон өдрийн хоолны үүрмэг шиг дэнжигнээд, үдэш болоод, кино үзэж байхад нь хүртэл унаагүй өнөөх хоолны үртэсийг "-таны сахал дээр талхны үүрмэг" гээд хэлчих эр зориг байхгүйн төлөөд дотороо авч явсаар байлтай биш дээ чамайг. буруутгал зэмлэлээс бултах гарцгүй бодол минь тэр сахалны эзэнд -дайн, дайн дэлхийн дайн эхэллээ гэж хэлэхэд, үзэж байсан киногоо дуусгаж байж гарч ирсэн шиг урдаа байгаа бэрхшээлээс айж мэгдэн сандрахгүй, уулгамчилж бусдыг дагахгүй, бусдын аясаар  хийсэхгүй хэзээ өөрийнхөөрөө салхилах юм болдоо бодол минь... wind of change өөрчлөлт авч ирсэн салхи berlin city Берлин хотын ханыг нураасан тэртээ он жилүүдийн өмнөх салхи шиг хэзээ бодол минь, хийсэн яваа бодол минь чи, эх орныг минь  хувааж идэхээр, төрийн индрийг тойрч зогссон хүн ханыг нураах санааг олох юм болдоо. Сахалт сталинд сайран нудрага амсуулж явсан ардын хүү Гэндэнгийн ач үрс нь юмсан энэ бодлын эзэн нь... үргэлж гангардаг байсан ганс нь үнстэйгээ хамт 3 хэсэг болоод газар унахад бүх хүн бараасан, олон жилийн хойно, одоо би инээсэн, түүнийг санан үргэлж бахдан инээдэгсэн.  миний хөгжилтэйхэн бодол walt disney-ээс ч илүү хөгжилтэй байдагсан. зэрэг нэмхийн өмнөх-ийг үзэж, сүйх тэргэний гарт толгойгоо дэлсүүлдэг ноёны гуйвсан алхааг хараад, өмдөндөө тусаачих шахсан хөгжилтэйхэн бага насны маань бодол минь, он цагтаа хамт надаас хулжаад одчихож. кавказ-д болсон явдал дээр Никуулин Моргонов 2 муурч унадаг хэсэг дээр амьсгаа авч чадахгүй хөхрөж байсан элэг, тэр л үед хөшиж орихоод үлдэж дээ. хүмүүс жүжиглэж байхад инээдэг байж дээ бодол минь. холын /аймгийн/ нутгийн мөнгнөгүй оюутнуудыг даапаалж нутаг буцаагүй оюутан гэдэг жүжиг шоу зохиогоод инээж байгаа, үлгэр үзүүлж хүмүүжүүлэх ёстой ч чадахгүй байгаа хүмүүсийг үнэндээ хараад ичдэг болждээ бодол минь. adriano celentano-ийн зүрүүд эрийг номотгосон нь-ийг үзээд үг сүггүй цээжлэж, охидод хэрэглэж явсан идэр залуу хүүгийн инээдтэй хошин бодлууд, цагийн уртад ярих онигоогүй болтол оо тас мартагдаж орхигджээ. тэр л үеийн бодол минь... italy дууны эгшиг самримогийн хит болгонд үг зохиож дуулсан, орцонд,.. лагирт од болсон гитар барьсан ах нарын гар, хүүхэд тэвэрч, даавуу угааж эхлэхэд л түүнээс хойш гитараа барих завгүй ажиллах болсноос хойш, түүдэг галын дэргэд наргиж суугаа бусдаасаа жаахан суграад, нууцхан хайрын тухай бодож ичингүйч суусан бодол минь энэ цагийн аястай хамт, эд эзэндээ ойртсон гэх аминч хувичлалын шуурагтай үнэ хүрэлгүй борлогдож дээ. бодол минь чи даан ч яав даа... доллараас өөр юм хайрлахгүй бодол минь, арай ч дээ, ийм баймааргүй байгаа юм даа би. мөнгөгүй бол агааргүй юм шиг үхэх гээд, амь тэмцдэг бодол минь мөрөөдөж чадахаа болиж байж, намайг эзэмдээд яах гээ вэ? гитлерийн биелээгүй төлөвлөгөөнүүд хэрэгжиж одоо амжсан бол хүн төрлөхтөн одоо гудамжны архичидаас ангижраад, бид одоо боржигон овог гэдгийг жинхэн  ари үндэстэн гэдэг шиг тархи зүрхэндээ шигтгэх ч байсан юм билүү.  charlie chaplin-ийн киног төмөр хөшигний цаанаас үзэж чадаагүй тархи минь дутуу сэтгээд байна уу даа. гэдсээ цатгалан байлгах гэж хичээгээд бодол тархиа өлсгөж эцээгээд тураачихаа юу даа,.. бодол минь дээ...юун дээр инээж байгаагаар нь хүнийг таниж болно гэж чукча охотник ярдаг шиг хошин мэдрэмжгүй бодол минь, гуниглаж сэмэрсээр Гүрээ ахын дууны улаан пээн боллоо доо. олон гүүтэй баян айлын  зэлэн дээр малчид адуучид нь шаагилдаад, оройн саамны цагаар утаа май тавьж уугисан аргалын үнэрт унга татаж зогсон би одоо сувиа ямаа хөлдөөд бариад авч дийлэхгүй, хөгшин 80тай эмээгээсээ ичиж үхмээр сүг болоод байна уудаа, бодол минь. цайдам талын бор гэрт бойжсон бодол минь ээ чи хаана байна. зудтай жилийн цаснаар саахалт айлын хүртлэх цасыг нь цэвэрлсэн жим дээр. талийн болжмор хөл гишгэх зайгүй багширан суусан байгаад, балчир насныхаа үхрийн шир татуулсан эсгийн гуталтай сэмхэн гүйгээд очиход л дэрхийтэл үргээд нисдэг болжморууд шиг надаас хулжин нисчихээ юу даа бодол минь. чи хэрэвзээ санаж байгаа бол хичнээн удаа үргээнэ тэр тоогоороо буцаад ирдэг байсны санаж байна уу…..чи тэгэхэд яагаад тэр чигээрээ нисчихээ вэ. нуурын эрэг дээрээс дэгдээхийг нь шуурсэн бүрэгдийг,  амь тэмцэн хөөцөлдөж байж зулзагаа аварсан хос ангир-ыг санаж байна уу чи? эцэг эх хоёрыг нь эргээд иртэл үлдсэн дэгдээхийг нь дэрсний хөл нуугаад,  үрийг нь аваад явсан бүрэгдээс айгаад уйлаж байсан нэнжин сэтгэлийг минь чи бодол минь, орчин цагийн үүргийн наймачины үймрээ ногоон шиг олон халаастай залитай зангийнхаа хаагуур нь хийчих ээ вэ бодол минь. би эрээд хайгаад олохгүй юм. намар орой болоход хөгшин аав, хөгшин ээж хоёрын боддог байсан нас минь явждээ гэсэн бодлыг надад яахаараа өгдөг юм вэ чи... гурван жилд шахуу ганц удаа урсдаг нулимас, амрагийн төлөөд бус нутагаа сансан сэтгэлээс гарч байхад, бодол минь чи  нутаг орондоо буцах тухай бодлыг минь чи хаана арилжиж орихоод 10 жил өнгөрөөчих өө вэ. намарын жихүүн орой бодол жиндүүлж суугаад маргааш өглөөн наран чалхи муутайхан ээхэд нойтон шамраг эхэлж тэнгэр бүүдийх үеээр нуурандаа буцаж хорогдох балчир үрсээ дагуулаад тойрон эргэлдсээн нисэх шуувдтай цуг нисчихдэг гуниг тээсэн бодол минь. мөнхий ногоон тив дээ үлдэлгүй, өнгөрсөн жилийн төлөө тоо ёсоор нь дагуулсаар, жигүүртэн хүртэл даль жигүүрээ цуцаасаар нисээд ирдэг байхад. чи одоо яахаараа чимээгүй алга болчихдог юм вэ бодол минь. анхны хайрыг булаасан мойл хар нүдтэнийг насныхаа тоогоор өдөр бүр бодож байх юм л тэр жилүүдэд яриад байсан байж, яахлээрээ одоо хаяахан нэр дурсах гэхээр дүрийг нь санахгүй нэрийг нь мартчихсан байдаг билээ бодол минь чи яаж байнаа намайг. би чамд хайртай гэдэг үгийг тэр л охинд хэлэхгүй бол мөнгөгүй одоо амьдрахгүй гэдэг шиг ээ үхчих гээд байсан байж. тэр үед хэлсэн анхны хайрын үг, намайг тоогоогүй, дэгдээд явчихсан танхилхан охин шиг, хийсээд алга болчихно гэдгийг бодож байхгүй яагав ээ. энэ үг одоо алга надад, оронд нь i love you ... нэртээгээр нь чи бусад шиг сайн байна уу гэхийн оронд хайя ( hi ) гэж байхгүй юу миний л мэдэхий hi gitler, hi girls гэж байснаас хайя ааваа гэж сонсоогүй юм байна. адуу мал хариулахдаа д хайя гэж зандраад, дэггүй хүүхдүүдийг хаяахан адуус шиг авирлахаар нь л хайя гэж зандарч байснаас. бууц хөрзөнгийн үнэр авч чадахгүй байсхийгээд гараа угаадаг чам шиг бодол минь би байгаагүй шүү. хохино шүү чи. уурга гуйж авчихаад нэхүүлэлгүйхэн өгч чаддаггүй овьлоггүйхэн заримын зэлэн дээр ирээд, хулгаад тавьчихсан уурганыхаа хуйг нь /үзүүрийн уяаа/ тайлж аваад буцаад морьдож явахдаа, хэрүүл зодоон хийж гар хөл нь хүрэхгүй газраас утасаар уурлаж зандарч яаваагүй шүү... бодол минь барагтайхан байгаараа. би уумаар байхад захиалга бүрийн тооцоог дотроо бодож суудаг, цацаж үрэх хөрөнгөгүй байж хорголоо тоолсон зангаа затаарай чи муу, бодол минь.би тийм хүн биш шүү.. ээ бодол минь дээ. чи... оюутан ахуй цагтаа онцгой сайн ойтой байж, 5 минутанд л тив алсгалаад нисчихдэг дуунаас хурдан онгоц шиг бодож сэтгэх нь хүртэл шунгинасан чимээтэй байснаа, болиод одоо чи унадаг дугуйны шаариг нь нурж, хирээс нь сэнстэй болчихсон дугуй шиг хаа хамаагүй юм хамаж шимээд гуйвах болдээ хөөрхий, бодол минь.

Ломносовын эцгийгээ өнгөрснийг мэдэрсэн зөнтэй зүүд шиг болоогүй юмыг хүртэл хэзээ нэг цагт ингээд сууж байсан билүүдээ гэж сандаг байснаа бодол минь, одоо болоод өнгөрснийг хүртэл мартаж орхихдоо яахав дээ. бодол минь дээ.... Тургенев, Достовскийн шүлэг яруй найргаар онгодоо хөглөж, дурлал гардаг номыг уншаад, бодлоос гарахгүй болтол автдаг байсан байж, Шолхов, дөлөөн дон, Чадраагийн хүү Лодойдамба-ын манай сургуулийн нусан бурантаг чинь, чи бид хоёрын амьдрал байгаа биздээ. тээр жил бинзен анх үнэнд орж /чи тэгэхэд санаа зовдоггүй байж, бодол минь/ аймгийн хүүхдүүд бүгдээрээ л чи миний бинзений үнэ гээд гүйлдээд байхад учрыг олдоггүй байж чи бид хоёр. тэр үед шатхуун 247 төгрөг байж, гэтэл одоо талх 500 төгрөг болчоод та намайг өөр юм хийлгэхгүй, мөнгө л бодуулах юмдаа. яажшуухан амьдрана даа гэж ахин дахин асуулгах юм даа. төрийн албан хаагчийн 79 мянган, 10%-ийн нийгмийн даатгал, 22 ажлын өдөр нэг өдөрт 3231 төгрөг. автобусанд нэг талдаа 400х2+ нэмэх нь өдрийн хоол 1200 нэмэх нь гэртээ харихдаа 2 талх 1000 нэмэх нь нөгөө 2-т нэг нэг, арай нэг ус амтагдахгүй зуун төгрөгийн зайрмаг халаасанд 23 төгрөг үлдэнэ. гайгүй газар ажилвал, өдөрт 5000х22өдөр 110 мянга-сардаа авна. 30 сая-ын байрыг эдэж уухгүй цуглуулахад 272 сарын цалин, 22 жил нас маань хүрэхгүй дэгээ. доллар өнөөдөр 1175-аар  авч 1196-аар зараж $-ийн зээлийн хүү 1,7% байна сарын өмнө төгрөгийн хүү 2,4% байсан одоо 1,4% болж, чи цалингийн зээл, лизэнгийн машин цөмийг доллараа авсан хохино гэнэ. ахиад цааш нь ингэж бодно.  ажлын нэг цагийн хөлс чинь 403 төгрөг одоо дээр нь зүгээрч үгүй 100 төгрөг нэмэж байж чи, хольцгүй талх иднэ гэж хэлнэ. ресторанд суувал нойртон, хуурай салбаадагыг нь мөнгө гэж харна. би юу хийх вэ гэж надаас асууна, эмнэлэгт хүртэл зүгээр хэвтэхгүй мөнгө л гэж бүх юмыг харан. шипризний хогийг л зүгээр байлгахгүй, мөнгө мөнгө гэнэ. ямар нэгэн юм хийгээчээ тэнэгээ гэнэ. залуу насанд жаргаж амжихгүй үхэхнээ. за даа би ямар dollar биш дээ хүн бүхэнд таалагдах албагүй.

Уул нь ухаан маань саруул, уулын гол шиг тунгалаг, сэтгэд минь сэвгүй салхины хээшиг дэрэвгэр байж дээ гэтэл одоо аз жаргалтай залуухан нас минь даль жигүүрхэн дээ мөнхий шархтай л, тас хар огторгуйн дор, цор ганцаараа л алхаад байх юм. Абба бооними гээл баахан дуу сонсоол дараа нь Robbie Williams-iin better Man M2M л  гэнэ Shakira л гэнэ... тэр өдөр чи явсаан, надад баяртай гэж хэлэхээсээ өмнө зүрх сэтгэлээ сонс л гэнэ, шөнө бүр зүүдэндээ би чамайг хардаг л гэнэ. ганц эх орны дуу нойлын цаасны реклам дээрээс дутуу сурчихаа л бусдыг нь бол ангал хэл милээр дуулаа л байна. Ийм нэгэн явдал, Москва нулимсанд дургүй, загийн алим, бид мартахгүй, унган хайр, суварга цэнхэр уулс, гэрлэж амжаагүй явна тэр гэсэн сайхан дуунууд титаник кособланкаагаар солигдоо л явчихаж байгаа юм даа хөөрхий...

Цагийн аясаар илэгдэх хутганы ир нарийсаар, зүү болох шахаж байхад түүнийг үрж ирэлдэг байсан бэлүү байгаа төрхөөрөө байж л байдгийг санаад, зөөлөн байя, зөв байя гээд л хичээх л юм. Бодох л юм, хорвоо миний эсрэг эргээд байгаа юм уу, миний эсрэг бодол маань чиглээд байгаа юм уу бүү мэд....

За даа ажил минь өтгөрөөд үс маань шингэрээд, өнгөрсөн цаг хугацаанууд дорхноо л зураг шиг болж үлдээд байх юм гэж Молор маань хэлсэн л үнэн болж байх шигээ дээ. Ходоод хоол руу, гэр лүү дагуулаад, бодол маань мөнгө зүүдлэж хонох ээлжит шөнө дундад өөрийгөө өгч, өглөөд үзэн ядах сэрүүлэгнийхээ дуутай, энэ бодлын эзэн учирна. Гэр ажил, ажил гэр гэсэн үндсэн маршрутаас хааяахан нэг гажиж, 21-р зууны албадлага ба аргагүйдэл болсон байхан тайлан тавьна. Эцэгийн гэрээс өөрийн гэрт гарах замд олон зүйл үзэж, үс цайж үрчлээ суух зуур хүн гэдэг хэзээ ч мартагдахгүй олон дурсамжуудыг өвөрлөн, санах гээд дийлэхгүй гээгдэж үлдэх өдөр хонгууд, цаг хугацаа он жилүүдийг орхидог шиг ээ. шөнө дундын тэнгэрт мэлтийх өнчин саран цор ганц гэдгээрээ надтай ижилсэн шөнө дунд жихүүн салхинд цөөвөр чоно ганцаар улих нь надтай ижилсэнэ. бодол минь...би ганцаар

 ...........

 



Нийт 1396 удаа уншигдсан | 0 сэтгэгдэлтэй
Сэтгэгдлүүд...


Сэтгэгдэл бичих



:-)