my ideas
Гараараа бичээгүй найргийг нүдээрээ уншихыг хориглоно!
Очиж үзээгүй харийн шашны сүмийн гадаа
Учирч байгаагүй бүсгүйтэй өнгөрүүлсэн таван хормыг мэдрэхүй...
Найраг ингэж өрнөдөг...
Сул асгарсан цагаан манан хөшгийг
Сэмэрч тунарсан саарал будан сүлээд л...
Сэтгэлийн зүгээс үүр тэмдэгрэх ийм л өглөөд
Чи бидэн хоёр хоёул дуртай болоод л
Сүмийн гадаах хуучин чулуун зам дээр
Чив чимээгүй биесээ ширтэлцэхээр санаандгүй учирч дээ
Улиг болсон нам гүмийн чимээг
Уянгат далсаймийн* хөнгөн анир түрээд л...
Уйтгарийн чанадаас хусэл хуглух энэ л
аялгуунд
тэр бидэн хоёр хоёул дуртай болоод л
Үхмал биш баримал булш энэ сүмийн дэргэд
тэсэлгүй гар гараасаа атгалцаад
контрадэнс** бүжсэн сэн...
Ялимгүй тунгалаг, бүдэг бадаг ахуйд
Ягаан торгон даашинз далматийн*** өмсгөлтэй
ижилсээд л...
Yardiin**** сахил, язгууртан соёлтой үл
хослох үнэнийг
та бидэн хоёр хоюул мэддэг болоод л
Яршигт тахилгийн хонх дөрвөнтэй цохих
дуунаар
тансаг харш, танилхан сүмийнхээ
зүгс яран одох болноо...
Сул асгарсан цагаан манан хөшгийг
Сэруун далайн зөөлөн салхи сэмхэн туун
одоод л...
... Найраг ингэж өндөрлөдөг
Dulcimer*: Эртний Английн нэгэн зуйл язгуур
хөгжмийн зэмсэг. Contradance бүжгийн
хөнгөн, налархай хөдөлгөөнийг
Dulcimer хөгжмийн хөг, эгшиггүйгээр
төсөөлөхөд бэрх.
Contradance**: Эртний Английн эгэл ардаас
гаралтай бөгөөд хожим Пранцууд
хөгжүүлэн дэлгэрүүлсэн нэгэн
зуйл ардийн бүжиг. Их төлөв
хүмүүс гар гараасаа барилцан
тойрог үүсгэн бүжиглэдэг.
Dalmatic vestment***: Эртний католик
шашинтнуудийн нэгэн төрөл
өмсгөл хувцас. Элбэг
ханцуйтай, шагайгаар
шүргэсэн нэлэмгэр хийцтэй,
мөнгөлөг саан хатгамлаар
чимэглэгдсэн бөгөөд
санваартан, хуваргуудаас
гадна эгэл түмэн ч өмсдөг
байжээ.
Yard****: Ямарваа нэгэн зориулалтаар
ашиглагдаж буй эзэмшил газар.
Нийт 1077 удаа уншигдсан | 2 сэтгэгдэлтэй
Сэтгэгдэл бичих
надад ч бас таалагддаг юм