my ideas
хүн бүр олон зүйлийн тухайд бодож түүндээ, бодол эргэцүүллээ сийрүүлэн үлдээх нь бий,..
би гунигтай байхдаа, гуниггүй байх тухай бодож, гунигийн тухай огт бодохгүйгээр, өөрийгөө инээлгэж, урам зориг, эрч хүчээр дүүргэх гээд л, яг энэ өгүүлбэр шиг нуршсан их зүйлийг бичлээ..
тэр нь буудаад унаа гэж эхэлсэн миний бичлэг байсан юм.
хайртай хүн маань харахыг хүсэхгүй байна гэхээр нь л,...
..., би цааш амьдрах хэрэгтэй байсан юм л даа.. одоо ч тэр...
аргадаж гуйгаад дийлдэхгүй миний зүрх , гунигт олзлогдсон миний зүрх сэтгэл,... ухаан бодлоос минь даван гарсан зүрх сэтгэл, энэ хайрын сэтгэл. эргэж хариу нэхээгүй, өрөвдүүлээгүй, хайрлуулаагүй миний зүрх сэтгэл, өөрөө өөрийнхөө үгэнд орохгүй.... нэг бүдрээд, ахиж бүдрээд газар унаж хамраа авсан харалган зан маань, ааш нь хөдөлж уур нь хүрсэн байна.
за тэгээд гомдол харуусал уур бухимдал гэдэг, уурлаад уугаад, үглээд, удахаараа аясаараа алга болдог өчүүхэн л зан төрх юмаа даа.
олон зүйлийг, хүнд учирсан асуудлыг зүрхээ дайруулан боддог хүмүүст зориулан би ингэж хэлэх гэсэн юм.
бодлогогүй олон үг булзааруулахад төвөгтэй, хэлчхээд бодох бус бодсоноо хэл, залуу нас гэдэг илд лугаа адил, худал үг гэдэг 2 иртэй илд лугаа адил, өөнтөгч зан нөхөрт халтай, үнэн үг үхэр занд халтай гэж. илдээр цавчсан гар тасарч унасан ч эдгэрнэ. үгээр цавчуулсан гар буглаж идээлээд үлддэг.
зуун жил наславч зуурдын дурсамж мөнхөрдөг.
бид аливаа бэрхшээлийг шийдчих боломж байхад шаналж суухгүй нь мэдээж хэрэг, шийдэх аргагүй байхад санаа сэтгэлээр унаж, зовж зүдэрлээ гээд нэмэргүй. ингээд бодоход уурлаж бухимддаг зан, санаа зовних өвчин чинь мухар хуудуу, өчүүхэн бодол ухааны илрэл юм. хүн бүр ухаантай биш тул тийм байхыг хичээх хэрэггүй ч юм ямрыг мэдэхэд илүүдэхгүй бизээ.
битгий бухимд, битгий гунигла
(өөртөө зовлон зохиогчоос өрөөл бусдад номчирхсон нь)
би бол гунигийн дуу юм, намайг битгий аялаач !
Нийт 1133 удаа уншигдсан | 0 сэтгэгдэлтэй
Сэтгэгдэл бичих