my ideas
усны шувуудаа гэж,..
буудаад унагаа, ахиад бууд !, гайгүй ээ буцаад ирнэ ээ та нар....
хөөрхийсдөө тэд, ийм л хувь заяатай байж дээ, ингээд төрчихсөн юмаа зайлуул гэж.
би нэг удаа өдрийн цайны цагаар ажлаасаа гараад замын урагш байдаг нэг буузны газар хоолонд орсон юм. би ёр нь идсэнээ ярих гэсэн-гүйлдээ, ...тэгэх гээд л явж байсан юм. хаврын урь ороод ч тэр үү, ногоорч, өнгө зассан юмгүй ч нэг л сайхан ээвэр наран налайж байсан үд дунд, манай ажлын маань байшингийн хажууханд бензин түгээгүүрийн дэргэд нэг хэсэгхэн модод, жижигхэн хайс байдаг юм. тэнд өөртөө нь тоглоход дэндсэн том нохойтой тоглоод л, өнхөрч унаад байгаа нэг хөөрхөн жижигхэн, сэгсгэр гөлөгийг би харсан юм. ёстой хөөрхөн гэж, амьтан бүхний нялх үрс бүгд хөөрхөн л дөө. тэгээд хоолоо идчихээд буцаад ирсэн тэр гөлөг их л оодгор байна аа. яагаад ч юм вэ тэр тэнэмэл биш, алдуурсан баймаар,.. харахад л нэг сэргэлэн, цатгалан харагдаж байсан.
би өдөр ажлаар гадуур явлаа. хэсэг хугацааны дараа би эргээд ирэхэд өнөөх гөлөг харагдсангүй, би ч мартсан байлаа, яг тэрүүхэн хэсэгт ирээд саналаа, хайж ийш тийш харлаа. тэрийг олж харлаа. нөгөө тоглоод байсан том нохой нь байсангүй ээ. тэр гөлөг үхсэн байлаа. өдөрхөн л сэвсийсэн хөөрхөн амьтан байсан бол одоо тэр навтайсан хавтгай харагдаж байлаа. би эхлээд тэр том нохой ийм болгочих-оод явчихлаа гэж бодлоо. үнэндээ тэр машинд дайруулсан нь илт байна. би чин сэтгэлээсээ өрөвдөж тэр хамт байсан нохой хамгаалахгүй, үхэхээр нь хаяад яваад байхдаа яахав дээ гэж бодлоо. тэгснээ өдөр дунд дэндүү сэргэлэн тэгээд бас сагсайж сэгсийсэн байсныг нь саналаа, одоо байгаа байдлыг нь харж зогссон миний хувьд үхсэн гэж өрөвдөхөөс илүү инээд маань хүрч эхлэв. би тэсгэл алдаад инээлээ. пис хийтэл нэг инээд алдсанаа тэрхүү гөлөгний үхсэн байдлыг хүндэтгэж хэсэг намжлаа, тэгээд тэссэнгүй ээ ахиад л инээлээ ха ха ха гээд л инээж гарлаа. солиотой юмаа, үхсэн гөлөгний хажууд инээж зогссон хүний бичгийг уншиж л байдаг, түүнийгээ бичиж л байдаг бид солиотой юмаа. (би ганцаараа тийм баймааргүй байна, тиймээс уншигч таныг хань татсан юм)
тэгээд би тэндээс инээж инээж, инээсэн тэр л хэвээрээ эгэл гөлөгний хувь заяа ийм л байж дээ гэж амандаа бувтнасаар явж одсон юм. одоо надад үхэл тохиолдоогүй ч муухан маруухан зүйл болох болгонд би өөртөө эгэл миний заяа ийм л байж дээ гэж хошин өнгө аясаар хэлэх болсон юм. байдал ямар байгаа нь бус, бид юмыг яаж харж байгаагаас их зүйл шалтгаалдаг гэдгийг та бид хамт ойлголоо. тэр гөлөгний үхэл зүгээр үнэн цэнэгүй үхэл байгаагүй юм. хамгийн чухал нь тэнэг намайг инээлгээд л орьхиогүй, өөрийн үхлээрээ миний учраагүй зовлонг нимгэлж ухааруулсан билээ. /түүнийг би гартаа барьж тэврээд хооллохгүй яавдаа,/
амьдралтай дүйцэхгүй жишээ гэж үгүй ээ гэж бодоод бүхнийг тийнхүү зүйрлэн санавал, гол, гүүр, зам ,барилга бүгд нэгэн зүйлийг ухааруулдаг хүн хүндээ хэлж ухааруулахаас гадна, нэг ч үг солиогүй хүн ч бусдад юм зааж байдаг. бас амьтад хүртэл,...
амьд байгаль өөрөө түүнийг бүтээдгээс тэр биз дээ.
Нийт 1145 удаа уншигдсан | 7 сэтгэгдэлтэй
Сэтгэгдэл бичих
Зассан: g84 хэзээ: 2007-Jun-26 08:40
Зассан: g84 хэзээ: 2007-Jun-11 06:05
Баахан Бла, Бла, Бла!!
Алив сайхнаас бусдаас битгий харамла гэдэг...
-Амьдрал юун дээр тогтдог вэ?
-Хайр?
-Бишээ
-Мөнгө
-бүр ч биш
-Итгэл
-бишээ
-Мөрөөдөл, зорилго
-үгүйээ дэлхий дээр тогтдог юм... гэж онигоо байдаг ххх
Нээрээ амьдрал хайр дээр тогтдог юм гэжүү?