my ideas
Жинхэнэ Сайн найзууд илүү
үггүйгээр ойлголцдог
Жинхэнэ сүжиг бишрэлд бол
ямар ч үг хэрэггүй .
ОРШИЛ
Миний бие хэзээ нэгэн цагт өөрийн бодол ухаарал гэж, бодож, санаж явснаа бусдад үнэлж цэгнүүлэх боломж олдохыг эрж хайж, нээлттэй байхыг хүсэж байсан билээ.
Хүний амьдралд их бага гэхгүй, зорьсон санасан, хийсэн бүхэнд саад мундах биш. Харин энэхүү ганц хувь номыг гаргах арга, нэгэн цэцэн ухаан олсон нь 5 жилийн турш бичиж, тэмдэглэсэн 30 гаруй эссенүүдээ нэгийг нь хагас мянган төгрөгөөр бусдад худалдах болсон ба олсон төгрөгөө бага гэж бодолгүй ном хэвлэх сандаа хийдэг байсан маань юм.
Хүн гэдэг бага гэж биеэ чамлалгүй, хэцүү гэж ажлаас хойш суулгүй, би чадна, хийнэ, бүтээнэ гэсэн бодолтой явахад хэрхэн, яаж,“би үүнийг хийх вэ?”гэсэн бүтээлч сэтгэлгээтэй болдог. Ийн чин сэтгэлээсээ хичээнгүй байх нь хэцүү ч, хаа ч явсан, юу ч хийж байсан завчлаад, бүхнийг амжуулдаг, сүйхээчлээд хэрэгтэй, шаардлагатайгаа олж авч чаддаг болчихвол та өөрийгөө өмсөх, хувцаслах, идэж уухаар дутаахгүй байхаас гадна таны санасан сэдсэн ажил хэрэг, үйлс бүхний үрээр бүх хүн төрөлхтөн хувцаслана хооллоно.
Бидний анзаардаггүй аар саар-хан гэж боддог, тийн ярьцгаадаг жижиг асуудал л амьдралын бодит бэрхшээл, проблем болж байдгаас биш, хамгийн хэцүү, хамгийн чухал болгон амьдралыг дангаар авч явдаг юм биш.
Их далай дусал бүрээс тогтоно, их хүмүүн-ий амьдрал хором бүрд мэдсэн сурснаараа, хураасан цуглуулсан хөрөнгөөрөө арвижна.
Хүн гэдэг багаасаа, дуудах нэр, дурсах алдраа бид олны дундаас олж авдаг билээ. Цагаан цааснаа нэртэй, цасны хунгарт мөртэй явсан Монгол гүрний удам судар, угсаа гарал орчлон хорвоод данстай, олны дунд нэртэй, алдартай гавьяатай аавын хүү олныг төрүүлсэн. Хятад шиг шунал, башир аргагүй, Орос шиг согтуу, тэнэг Ивангүй, Солонгос шиг явган ард түмэн биш болохоор эртнээсээ Догшин хутагт, Догсом хурц, Дамдин-Барга, Чойномын судсаар Чингисийн эрчилсэн цус гүйж байсны адилаар бидний биеэр нэгэн ижил тэр дуусашгүй эрч хүч урсаж байгаа. Өвөг дээс маань эртнээс тийн өөд тэмүүлсэн хүсэлтэй, үнэн зөв мөртэй явсан нь бидний өдөр бүр унтаж амардаг гэр орон, өглөө оройгүй амарч зугаалдаг гэрэлт гудамж, хүсэл мөрөөдлөөр үргэлжилсээр байгаа. Эрт үеэсээ улбаатай эрин үеийн дэнчин болж, донсолж явсан эгэлгүй хувь заяаны эзэн байг гэж, ирэх он жилүүдийн итгэл, түшиг билээ гээд анхны эссений цоморлогийг сорчилон байж сайн найз анд даа зориулсан болно.
Бусдад буян болох сайн үйл бүхэн дэлгэрч, номын цагаан буян арвижих болтугай. Бууч Г. Ганзориг /2005 оны 3 сар 19/
Ажилтай хүнд сахилгагүйтэх
цаг зав гардаггүй.
Ихэнх муу үйл хийх юмаа олж
ядсаны үр дүн байдаг.
G84 & Z85, философийн Афоризм
- Хэлсэн үг хийсэн алга болдог бол бичсэн үгс мөнхрөн үлддэг.
- Бид амьдрал гэж юу болохыг мэдэхгүй шүү дээ, тэгэхээр үхэл гэж юу болохыг мэдэж чадна гэж үү.
- Бүх зүйлийн буцах замыг олж хардаг, хоёр толгойтой юм шиг сэтгэгчид байдаг. Тэдний нотолдгоор бол “бид байвч, байдаггүй” өгсөх уруудах хоёр үнэндээ нэг л зам юм.
- Мэддэг байхаас Сэтгэдэг байх нь илүү дээр.
- Бид дан ганц өөрийн туршлага дээр сэтгэдэг юм биш, бас бусдын туршлагыг ашигладаг. Тийм ч учраас бид өөр хоорондоо маргаж мэтгэлцдэг.
- Үнэн гэдэг эрээд хайгаад олддоггүй байсан нь дээр. Тийм-гүйсэн бол түүний үнэ цэнэ гэж юу байх билээ.
- Юм гэдэг бат нот байх тусмаа шинэ сэтгэлгээг дарж, боймлон, алдаа нь нуугдмал оршдог.
- Хүн хүссэн бүхнээ бий болгодог. Тухайлбал: хайр. Бүх юмыг хэрэв хүсэх л юм бол ариун, шударга яг л хайрыг төсөөлдөг шигээ байлгах боломжтой.
- Хүний итгэлийг алддаг хөсөрийн зантай хүмүүс нь дан ганц өөрт нь хандах хандлагыг бус, бас бусад бүх хүнд хандах итгэлийг хулгайлан авч оддог гайхамшигтай дээрэмчид юм. Энэ дээрмийн бүлэгт царайлаг охид, сайхан бүсгүйчүүд, эрхэмсэг боловсон гэгддэг залуус цөм элсэн орсон байдаг нь миний гайхшралыг бүр ч илүүтэй төрүүлдэг.
- Цөхрөлтгүй хүнд л амжилт нэр төр эргэн хургаж байдаг. “оролдлого ихэд нь оройд нь гарна” гэдэг энэ.
- Эцэг эхчүүдийг үр хүүхэд нь, эцэг эх болсон хойноо л ойлгох юм. Гэтэл хүүхдүүдийг хүмүүжүүлэх гээд байж яадаг байн-аа. Хүүхдээ хүмүүжүүлэх гээд зодох нь өөрийг нь хэрхэн сургаж байсныг санаад л, эх тэнэгээс удаах тэнэгт уламлаж буй үйл явц юм.
- Хүнийг хэн гэдгийг таних амархан. Хүн гэдэг ямар л дүр эсгэж байна. түүгээрээ өөрийн төвшнийг харуулдаг.
- Оюун ухааны хэлхээ бүр нэг нь нөгөөдөө хүрэх зам байдаг. Энэ нь цаг хугацааны ганцхан агшинд нээгдэх хаалга бүхий төвөгтэй түлхүүртэй юм.
- Хүн бүр л нэг насныхаа амьдралд “би зүүдэлж байна уу даа” гэмээр итгэмээргүй гайхамшиг над дээр ирнэ гэж итгэн хүлээж байдаг. Харин дараа нь тэрхүү гайхамшгийг эрж хайдаг. Тийнхүү яваад олдохгүйг нь мэдэхээр түүнийг өөрөө бүтээхийг оролдож, тийнхүү гайхамшгийг бүтээдэг.
- Сэтгэл догдлолгүй тийм тайвуу назгай байх нь тэнэг хөшүүн хэрэг гэж сэтгэлдээ тийм амар амгаланг бүрдүүлж үзээгүй хүмүүс боддог.
- Оюун ухаан төгс хүнийг олох хэцүү. Тийм ухаант хүн газар сайгүй төрх нь үгүй. Хэрэв тийм оюун төгс хүн төрөх аваас түүнийг дагасан хэн бүхний овог удам нь жаргал цэнгэлд умбан, цэцэглэн мандах болно.
- Хүнийг сэтгэл нь дагуулдаг. Тэгвэл сэтгэлээрээ хүн үхдэг бол, хүнийг үхэл рүү нь сэтгэл нь дагуулдаг байж таарна. Тиймээс “би үхэх болоогүй”, “би дордож, доройтох учиргүй” гэсэн бодол ухаан л эцсийн эцэст хүнийг авардаг.
- Бэл бэнчин хүний араншинг захирдаг болсон үед хүн гэдэг хөөрхийлөлтэй.
- Хорин нас гэдэг нийт насны маань ј % гэж бодвол үлдсэн амьдралд маань ямар-хан хувь заяа хүлээхийг шийддэг нэлээд чухал үе юм.
- Бусдын буруу гэдгийг битгий батал, чи өөртөө нэг дайсан л нэмэх болно. Энэ чинь амьдрал шүү дээ, бүү шүүмжил.
- Баяр хөөр хэдий чинээ их байна, түүний гүнд нуугдсан уй гуниг төдий чинээ эрчимжинэ. Уй гуниг хэчнээн гүн байх тусам, түүний доторх баясал төдий чинээ амархан оргилон гарна. Гуниг, баясал хоёр сүлэлдэн байдгаас тэр.
- “Цоож” гэдэг маш олон цоожны ерөнхий л нэр, гэвч цоож бүрд өөрийн гэсэн онцлог, хэв маяг байдгаас гадна зөвхөн өөрийн гэсэн тохирох түлхүүр байдаг. “хүн” гэдэг үүнтэй нэгэн адил, тиймээс түүнд тохирох түлхүүр хэрэгтэй нь мэдээж.
- Чиний хүрсэн амжилт бусдад хэзээ ч төсөөлж байгаа шиг чинь тийм чухал санагддаггүй.
- Ажилтанд хүрнэ гэдэгтээ итгэвэл, өөртөө хормын төдийд ч болов эргэлзэхгүй байх юм бол, ажилтанд хүрдэг.
- Амжилт гэдэг түүнд зориулсан цаг хугацаа, би чадна гэсэн итгэл юм. Түүнээс бусдаас илүү гоц, суут гэдэгтээ байдаггүй.
- Хүн гэдэг идсэн хоолныхоо хэмжээгээр инээж, өмссөн хувцасныхаа хэмжээгээр сэтгэдэг.
- Үнэн гэдэг /тогтсон/ ноёлсон үзэл, олонхын итгэл үнэмшил л юм.
- Хүчтэй ангилал зааг нь хоёр адил ач холбогдолтой зарчмыг сөргүүлэн тавьдаг муу талтай. Ялгаж зааглах, хил нь нөгөө хэсгийнхээ зөв үзэл санааг хүлээн зөвшөөрөх дургүй байдаг.
- Амжилтын нэгэн энгийн зарчим бол: хаана байгаагаа сайтар шинжээд түүнд тохирсон үзэл үнэлэмжийг төлөвшүүлж, хаа хүрэхээ шийдэх хэрэгтэй.
- Хүн амьдрах явцдаа бүхий л зүйлийг хийж үзсэн байх учиртай. Тэр бүхнээсээ аль нэгийг нь илүү их чадварлаг сайн хийж чадах ёстой, түүгээрээ амьдрах хэрэгтэй.
- Сонголт, өөрийн зорилго хоёрын үндсэн дээр л амьдар. Бусдаас их юм харах хэрэггүй, өнөөдрийн амьдрал, маргаашийн төлөвлөгөө, хэтийн зорилго бүхнийг хэн нэгний оролцоотойгоор бус өөрийн хүч чадалдаа найдаж төлөвлө. Ингэвэл л чи жинхэнэ амьдрах болно.
- Өнгөрсөнийг бус, өнөөдрийг, маргаашийг өгүүлэх нь чухал юм. Анхдагчийн тухай асуудал бол ямар ч ач холбогдолгүй, юунаас үүсэн гэж нотлохоос үл хамаарч өнөөдрийн бодит ертөнц байгаагаараа л байх болно.
- Энэ бүхэн нь бүхэлдээ хорин насны түүх, оны жилүүдийн дурсгал болон үлдэж, биднээс төдийгүй бусдаас шүүмжлэл хүлээн үлдэх гэнэхэн алдаа юм.
- Аз жаргал гэдэг үргэлжид л өнгөрсөн цаг дээр байдаг. 2002 он
Нийт 1786 удаа уншигдсан | 3 сэтгэгдэлтэй
Сэтгэгдэл бичих
иссэнүүдийн маань гарчиг (unshihiig hvssen sedewee setgegdel deer vldeene vv) gesen bichlegiig unshij vzeerei
Чиний бичлэг таалагдлаа. Байнга шинэ содон, хүмүүст ухаарал хайрласан зүйл бичиж байгаарай. Амжилт хүсье.