my ideas
хайр ингэж эхэлсэн гэдэг...
хөөрхөн алаг нүдээрээ цоо ширтэж байгаад, харц мөргөлдөх үед бүлтгэнэ сандарч, хоёр том нүдээ эргэлдүүлсэн миний амраг,... харах тусам хайр хүрдэг, жаахан ихэмсэг хэдий ч түүний нууцлаг зан төрх, ичингүйрэх байдал тэргүүтэн зүрх сэтгэлийг бүрнээ эзэмдэнэ. энэ л сайхнаар сэтгэлд буух энэ хайрыг уран үгийг олж эс чадан илэрхийлнэ. тийм ээ үгээр илэрхийлэхийн аргагүй... түүнийг хайрлаад байгааг минь мэдэх болоод ч удлаа, тэр намайг ичингүйрэн ширтэх болоод удлаа, үг сольж амжсангүй ээ, гэтэл нэг удаа өөрөө өөрийгөө хорьж дийлэхгүй халамцуухан очлоо, түүнийг би тэр оройжингоо ширтэж суусан юм. тэгэхээсээ өмнө оройжингоо хайсан юм байна. би: - чамтай уулзаж болох уу гэлээ, тэр: ... хуруугаараа өөрийгөө заалаа би толгой дохилоо, надтай хамт явлаа би: -би юунаас эхлэхээ мэдэхгүй юмаа, чамайг энэ үдэшлэгт ирнэ гэдгийг мэдсэн, би чамтай шатан дээр, сургуулийн үүдэнд, гудамжинд таарахдаа баярладаг, ингээд 4 жил явлаа, тэгээд чи надад аз жаргалтай байдаг үгүй ээ чи аз жаргалыг надад мэдрүүлдэг үүнийг хэлэхгүй байж болохгүй нь, би яасан ч үүнийг чи мэдэлгүй өнгөрөөсөө гэж хүсэхгүй байна гэлээ. тэр: би мэднэ ээ, би: -юу ???.. аан...., тэр би өөр хүнд сайн яг чам шиг гэлээ,... би зүүднээсээ сэрлээ түүн дээр зүүдэндээ ч болов дахин очиж үг солих зүрх хүрсэнгүй ээ
хайр ингэж үргэлжлэв
тэр хэн нэгэнд сайн, түүнийг ээ хайрладаг, хэн хэн нь бие биенээ... гэтэл би үргэлж алсаас ажсан хэвээрээ үлдэв. би түүнийг хамт байгаа хэн нэгнээс нь ёр дутахааргүй хайрласаар л байлаа. гэтэл гэнэтхэн би нэг яриа олж сонслоо. энэ яриа түүний тухай биш, харин түүнтэй хамт байдаг залуугийн тухай яриа байв. охид хоёр тал болон ийн ярилцана. нэг хэсэг нь: - тэр ёстой азгүй залуу, би байсан бол хэзээ ч тийм сонголт хийхгүй байсан... нөгөө хэсэг нь:-хэзээ ч хайртай гэдэг үгийг сонсохгүйгээр зүгээр хайрлаж чадна гэдэг бол аугаа юм, тэр тэгж чадсан гэх юм.
би учрыг олохоо болив, тэр түүнд хайртай гэж хэлээгүй тэгвэл надад боломж байгаа юм байна, үгүй тэр надад ч бас тэгж хэлэхгүй хүн байна, ихэмсэг гэхэд дэнджээ гэж бодов, бодолдоо төөрөв, бүүр будлиж орьхив бололтой, зүрх сэтгэл минь үймэрч ч, алдуур ч болох өчүүхэн ч хамаагүй найдвар дээр л цэцэглэж орхисон хайр минь, дурлал минь, дуугүй сэтгэл зүрхэн лүүгээ чиглэсэн дотогшоо урсгалдаа улам бүр багтаж ядан хахаж цацах дээрээ тулаад байв.
утсыг нь олж авав. MSG бичлээ, хариу ирлээ. зүүд маань биелэв бололтой, би өөр хүнтэй, чи хааяа MSG бичиж байж болно шүү гэлээ, э-майл хаягийг нь авав. майл бичлээ, хариу ирлээ. майлийг чинь уншлаа гэсэн 3 үгтэй майл байлаа. MSG бичлээ, яах аргагүй төлөв даруу, ухаалаг хэн нэгэнд үнэн ч үгсийг бичжээ. улам хайр хүрэв. тэр надад би чамд аз жаргалыг мэдрүүлсэн байж болно оо гэвч үүнээс илүүг өгч чадахгүйд минь уучил, би чи намайг хайрладаг-ийг ойлгож байна. би яг ийм хайраар хэн нэгнийг хайрладаг юм шүү гэлээ, би MSG бичлээ, ганцхан удаа уулзъя гэлээ.
хариу ирэлгүй их удсан юм. тэгээд хэрэггүй биз дээ гэсэн байлаа.
энэ хайр тэр хэвээрээ үлдсэн юм.
тэр сонсголтой ч хэлгүйг нь би хожим олж мэдсэн юм. тэгсэн хэдий ч би түүнийг хайрлахаа болиогүй юм. улам хайр минь асгарч чи үүнийг надад хэлэхгүй дээ тийм байсан бол уулзъя гэж би зовоохгүй байхсан гэж, өнгөрсөнийг эргэн санаж, ахин дахин сөхөж харамсав. тэр охидын яриаг одоо л нэг юм ойлгов. хэзээ ч би чамд хайртай гэж хэлэхгүй хүнийг сонгосон залууг өрөвдөж буруутгаж магтаж байсан яриаг эргэн санав. миний тухай ийм яриа хэзээ ч байгаагүй бөгөөд байхгүй байхыг би олж харсан юм. би тэр азтай залуугаас дутуугүй байсан гэж л өөртөө бодов.
өр зүрх минь түүнд өгсөн орон зайгаа үгүйлж, амьдрал надаас миний орон зайг өгүүлж эзгүй болсон хайрын сэтгэлд эмтрэн эмтэрсээр нуран унах аль эсвэл ахин нэгэн хавар шинэ хайртай учрах алин болох тодорхойгүй цаг хугацаа хэмээх агуу юм бүхнийг элээгч тээрэмд эргүүлэгдэн бутарч улаан буудайн түрүү шиг жижиглэгдэн хэсэглэгдэж гагцхүү ганцаардан харуусах нулимсны маань амт буудайгаар хийсэн шар айргын амттай харьцуулшгүй гашуун болж, оволзсон эзгүй сэтгэл эзгүй орон зай үлдэж хоцров.
яг одоо миний сэтгэл янаг хайрын үнэнч сэтгэлээр ангаж цангаж, ганцаардаж байна.
(сэдэвчилсэн зохиол гэдгийг хэлье, энэ хүртэл анхааралтай уншсан танд баярлалаа)
Нийт 1263 удаа уншигдсан | 8 сэтгэгдэлтэй
Сэтгэгдэл бичих
hen negen helgvi ohiniig hairlah nenjin setgeltench bish...
gewch egel hvn bvrt baih zvrh setgeld busdiinhtai jishij zvirlej bolmoor medremj baidag ym
tvvniigee l ilerhiilsen hereg
oor zvilgvi
Зассан: yuki хэзээ: 2007-Jun-4 12:45
далийрлийн синдром:
...Тиймээ тэр ч бас надад хайр гэгчийг мэдрүүлээд л... Тэхдээ минийх болохгүй л дээ... тэр минь ямар сайхан гээч...
Тийм бол тэр 2 хэсэг болон ярьж буй охидуудад миний дургүй хүрч байна.
Үгүй бол яагаад гэдгийг маш их сонирхож байна.
Сорри би хэрэгтэй дуртайгаараа алдартай нэгэн.