header image

scrollШИНЭ БИЧЛЭГҮҮД

он цагийн алсад 2
ялихгүй буруу байна аа
Хэрэв ээ би шидтэн бол (мөрөөдөж байна)
The story of the Mongols whom we call the tartars
Намайг гаргаарай (уншсан номын тухайд)
хотын хог ба миний амьдрал
Ураны уурхайн уршиг
Сүүлийн жилийн хугацаанд уншсан номнууд
миний хийхийг хүсэж байгаа ажлууд
манайхан буюу цагаан баавгайчууд санал асууж байна
Эх орон ч гэж хэн бэ ?
блог мн-ийн 2011 оны 6 сарын байдлаарх тойм
ЕРТӨНЦИЙН ӨНЦӨГ БУЛАН БҮРД
мөнгө хэмээх орон зай дахь хүн хэмээх цаг хугацаа
он цагийн алсад
Би итгэж байна, тиймээс би амьдарч байна
Сайхны нэгэн билээ чи
хуучин хоёр гар
Арааны онол
Шадар гурван цэрэг 3н жилийн хойно
миний хүнсний аюулгүй байдал
нийтлэлээс төрсөн бодол
Хайрын тухай афоризм
Шинэ жилийн мэнд дэвшүүлье
Өчүүхэн шоргоолж ба барс хоёр
The only one
Хэрвээ
Ирээдүйд биднийг юу хүлээж байгаа вэ
39 номын худалдаа
наадамхан буюу сумын наадамд хүрэх замд
Big sales for all
Санал болгох нь*
KhuvSchool* хөгжлийг хүсдэг залууст
бүх блогчидод
Обамагийн хэлсэн үг
Гэрэлт найзуудад
Monita нөхөд өөө*
blog new year
алтайн магтаал
юмны учир сумны занги...*
блогч миний зэвсэгийн эрдэм хүрсэнгүй*
Саран...*
Хямрал
Заяаны ханиа гуйхүй*
Аdulation*
Хүн гэдэг энэ*
garvhigtai*
хайрцагны улсууд*
Smeraldo*
амьдрал үнэ цэнэтэй утга учиртай санагдах юмаа
Андрей Павлович – Obod -
дурсамж....*
хамгийн хүчтэй сэтгэгдэл*
чамайг амьдрал алгаддаг уу*
Сэтгэл гижигдэх бороон дуслууд
буруу шаахуу*
Хойд Монголчууд Оросод эзлэгдсэн нь түүх
алт... ард түмэний тайлбаргүй талархал
алуурчин би ардын баатар
Аз Жаргалыг заавал олоорой, тэнд байналээ*
бодол минь, ноймор дугаараа алдсан...бодол минь*
сэтгэл гэдэг*
жигүүртэй юм шиг залуу насны жинхэнэ болоод үнэн хайр*
хүний ганц хүү*
эзэн хүний шинжүүд ба төлөвшилийн тухай*
bhutan-d 2000
ДУР ЭЗНЭЭ ГОЛДОГГҮЙ*
....битүүхэндээ дуртай*
хүн төрөлхтний хамгийн аугаа сод ухаантан мэргэдийн санаа бодлоор сэлбэгдсэн тийм баялаг оюуны ертөнц....*
эцэгээ өмөөрөхүй...Мөнөөх хөх цэргүүд ба Эх орны Онцгой байдал*
доромжлогдсон тусгаар тогтнол минь*
хүсэл минь*
2 dollar
Jargaliin chimeetei boroo-d ireedvi hezee ?*
Сэтгэл их хөдлөж байна ээ*
Гурван шүдэтийн хүү*
хар костюм*
Demchig Monastery energy center of wold
Бодол минь*
Сайхан Сояиа*
бүтэлгүйтэл*
залхаахгүй...*
гэрэл унтрахаас өмнө*
асуулт дараа нь хариулт*
Шувуу буюу тогруу хэмээх хочийн тухайд*
дарангуйлагчийн эсрэг дарангуйлагч*
МАРШАЛЫН ШИРЭЭН ДЭЭРЭЭС ....*
ЦАГААН МАЛГАЙТ-2*
ЦАГААН МАЛГАЙТ*
МОСКВА НУЛИМСАНД ДУРГҮЙ ээ*
архи ууж сурсан минь учиртай 1 , 2*
*1
харин би*
уншаад нэг үзээрэй
шинэ жилээрээ ганцаараа*
ЭРХЭМСЭГ ОРШИХУЙН ТУХАЙД 2*
ЭРХЭМСЭГ ОРШИХУЙН ТУХАЙД*
Юу ч мэдэхгүй байх*
Ичгэвтэр байдал*
УНШВАЛ ЗОХИЛТОЙ НОМС*
МОНГОЛ-ын үр сад билээ бид*
Minii khuugiin uvriin devter, khuudas 17 (ПАренин)*
ЭЦЭСЛЭВ, БАЯРТАЙ БЛОГ ЕРТӨНЦ....*
ХИЛЭНЦ-д зориулла ХаЙр дУрЛал, гЭр БүЛ*
ХИЛЭНЦ-д зориулла аЖил МэрГэжИл*
*ЭНЭ
өөртөө, эндүүрэл-үүд минь баяртай*
ҮхэХ нь Ээ*
ГаЛт ШуВуУ*
зоргоор унших номнууд*
орхиод явсан хүмүүс ( цуврал -1)*
ганц жип авчихаад үхэх юмсаан*
АЖЛЫН ТУХАЙД НЭГ ИЙМ ЮМ БАЙДАГ ЮМ БАЙНА*
монголын шинэ өглөө*
Delhiin hun amiig odoo bgaa hemjeeg ni 100 hun amtai negen tosgon bolgon jijisgevel iim boloh bnaa.
Хилэнц-д зориуллаа эрүүл мэнд*
харамсалтай байна, ийм их гунигтай байсан үеэ мартаж,*
ЧИ ХЭН ВЭ ? *ХИЛЭНЦ* -д зориуллаа*
уулзаж учрах тоолонгоор л*
үүлнээс бичсэн дурсамж*
Такси драйвер*
парапсихологи*
солиотой юм уу хаашаа юм*
тас харанхуй *
амьдрал мөнгө 2*
бидний сэтгэл голын ус*
first love
та нар итгэх үү*
бодол минь
биегүй би*
өнгөрсөн хойн нь харамсах хэрэггүй ээ*
Хагархай тольны дууль Парени
let it real...парени
Haiku like aphorisms by Bayanaa
Dectaphone-tnuud...Парени
Галзуугийн эмнэлэг бичсэн Парени
хүн бүрийг завьжуулах төсөл pareni*
ЕРТӨНЦИЙН ӨНЦӨГ БУЛАН БҮРТ ХАЙР....*
учиргүй их хайр*
onigoo
гайтай юм аа*
зүрхээ гэж*
утга учир*
одод*
гуниггүй бай*
буудаад унaгаа*
хэвлэгдээгүй номны оршил ба миний философиуд*
хэзээ ч хайртай гэж хэлэхгүй хүнийг ч хайр хайралдаг*
“Амиа золиослогч оюутнууд”*
Хаалттай нийгмийн хар бараан нь.*
Бидний бахархдаг, миний Монгол*
иссэнүүдийн маань гарчиг*
Тааламжтай үг сонсох хэнд ч аятай*
2003 онд бичсэн шүлгүүд гэхүү дэ*
би өөрийн түүхээ бичиж эхлэв*
amidraliin shat (stair of life)
dadicte selves (one person)
Zvvd
amidralaa gej (vrgeljilel 2)
amidralaa gej (vrgeljilel 1)*
Бэр Цэцэг
ydaj baihad daa
eh oron shataj bna
welocome to my idea
not bad (Lenski ene tuhai udaan bodsoon)
zayanii hania guihui
Дууслаа дууслаа (сар шинийн мэнд)*
namar tsagaa gej |zaluu nasaa gej|*
Happy new year

[ цааш... ]


МИНИЙ ХӨРӨГ


scroll ХОЛБООСУУД

хувийн тэмдэглэл
алдахгүйгээр онохгүй
hot TIME, Ooh

scroll АНГИЛАЛ

iim negen ywdal
bvsgvichvvd
zvvdend ch oromgvi ywdal

scroll СЭТГЭГДЛҮҮД



scroll ТООЛУУР

Та 258878 дахь зочин боллоо.

// Сутайн суран хөхүүд - бодрол, хүүрнэлүүд
my ideas

Хаалттай нийгмийн хар бараан нь.*


 

Нутгаа орхиод гарсан тэр өдрөөс хойш

Нуугдаж дагасан чулуу барьсан хүн шиг

Нууцхан гуниг надаас үл сална.

Хаалттай нийгмийн хар бараан нь.

Бид хувьтай хүмүүс юм, шинжлэх ухаан, технологийн хөгжилтэй Монгол орон хөл нийлүүлэн зэрэгцэж ирэх үеэр эзэд нь болон амьдар ч байна.

Би өөрийн бодож буй зүйлээ танд илүү дөхөм хүргэхийн тулд юуны өмнө нэгэн үйл явдлын тухай өгүүлье:

            1998 оны үеэр анх “Hi Fi CD shop” нээгдэж байна гэсэн мэдээ, зурагт олон нийтийн хэрэгслээр түгж, би тэр үйл явцыг нэг бүрчлэн харж суулаа. Харин тэр үед, би энэ ч хэдий олон хүнд хүрээ аж дээ, өөрөөрөө л жишээлэхэд одоохондоо Монголын өнөөгийн нийгэмд CD аваад сонсох бололцоо бага л байна шүү дээ гэж бодож суулаа. Гэтэл гуравхан жилийн дотор Монгол орны нийслэл хотын өнцөг булан бүрд “Хаан бууз”,  “Hi Fi”-ийн салбарууд нээгджээ.

Энэ бүхэн нь шинэ зууны эхлэл, Монгол орны маань түүхэн хөгжлийн гэрчлэх зүйлс юм. Гэхдээ хөгжил цэцэглэлтийн үр шимийн гэрэл сүүдэр хараахан тодрон гараагүй байна.

Зуны дэлгэр цагт хотын гудамжаар алхах үеэр 5 алхаад л нэг иштэй чихэр-ний хог хөл дор таарна. Шинэ тутам өргөжин дэвшиж буй, хөгжиж буй Монголчуудын хөл дор юу үлдэж хоцорч байна вэ?

Цагаан иштэй тамхины шүүр, Mobicom-ын утасны карт, ундааны хуванцар сав, төрөл бүрийн гялгар уут хөглөрч байна эдгээр нь ядуу Монголын явж өнгөрсөн ул мөр гэж хэн ч бодохгүй нь лавтай. Бололцоотой хүмүүсийн бохир орчинд нэмэгдээд, юу бидний дунд бий болсоор байгааг бид ер анзаарахгүй, аж төрсөөр л байцгаана.

2004 оны 12 сарын 13-ны үед цасаар шуурч Улаанбаатар хот дулаахан өвөлжиж байснаа, гэнэт их хүйтэрч эхлэв. Энэ үед нийгмийн хойч үе гэрэлт ирээдүй гэгддэг оюутан залуус бид даарч бээрэн шуургатай уралдан алхах нь жирийн нэг хичээлийн өдрүүд эхэлж буй дүр зураг юм. Бусдын адил намайг даарч яаран олны дунд чихэлдэн байх зуур, ид ачаалалтай үеэр автобус, нийтийн тээвэр буудал зогсоолоо алсаглан зогсдогоороо орхин явлаа.  өвлийн хүйтэн гудамжинд яарсан даарсан хүмүүс бухимдаж байх зуур, хотын төв гудамжны эхлэлээс төгсгөл хүртэл үргэлжлэх хятад хоолны газруудын уур савсаж, хуурч шарсан хоолны үнэр ханхална. Таатай нь аргагүй энэ үнэр хотын гудамжаар ханхлах болсон цагаас эхэлж, хүн барьж идэх дөхөөд байсан зольбин ноход сураггүй алга болсон нь, дэргэд зогсох хэдэн халамцуухан залуусын ярианаас илт. Эдгээр хүмүүс бол яг одоогийн нийгмийн маань бас нэгэн хог юм. Хүн хог, тэд ийн ярцгааж байлаа: “нэг нохой олоод энд авч ирж өгье” бүгд нэг сайхан дулаацагаая л даа.

Наран-туул тэргүүтэй хар захын уур амьсгал Монгол орны зүрхний ховдолд шахах халуун цусны хэмжээг тогтооно. Тэнд буй хүмүүс бүгд өвөл зунгүй элч дулаанаа алдаж байдаг хүмүүс, тиймээс ч тэд Хараа, Ерөөгийн халуун дулаанаар цэнэг орцгоодог. Харин эрин зууны залуус нь алсын хараатай байж баасан гаригийн баяр цэнгэлийг нижгэр тэмдэглэнэ. 24 цаг болох үеэр хот нойрсох болоогүй, харин 10 жилий-хэн, оюутан залуус, настайчууд намба темпээрээ нийлж бүжнэ. Тэд бүгд бүжээд, бүжээд ууснаа шингээж амжихгүй бол гудманд гараад л хог болно. Газар хэвтэж буй тэднээс буцаж босохгүй үлдэх хүн ч цөөнгүй.

Ардчилал шинэчлэлийн 15 жилийн буянд мөнгөтэй, мөнгөгүй хүмүүсийн явах зам тодорхой болсон МорьтХангайгын Миний дэлгүүр, Түргэн үйлчилгээний цэг хоёрт түмэн олон хоёр хуваагдан үйлчлүүлэх болсон нь эмгэнэлтэй бус харин эгэл хувь заяа  юм. Нийгмийн шинэ сонголт аарцтай зайрмаг, арзгар үстэй хип хопчинд, жинхэнэ чика өдрүүд үргэлжлэхэд жирийн залуус бие сэтгэлээ нээн sale зарлах дөхнө.

Хөгжлийн эрчийг нэмэн шинээр гарах дэвшил бүрийг бид амьсгалахдаа хүртэл мэдэрдэг атлаа, алга болон үгүйрч буй бүхнийг үл анзаарна. Shaolin нэртэй ногоон автобус хэзээ ч юм бэ нийтийн тээврээр үйлчлүүлдэг эмзэг бидний дунд гарч ирээд гэнэтхэн алга болчихсон, харин 4 жил тутмын сонгуулиар бий болдог тохичуулсан хүүхдийн талбай, ногоон цэцэрлэг мөн нэг л өглөө гараад ирэхэд граж, авто зогсоол болсон байдаг.

Монголчууд хэзээнээс Сумо үздэг болсныг анзаараагүй ч би бусдын нэгэн адил уусаж автсан байна. бидний бүтээж хөгжүүлдэг, дэвшилтэт нийгэмд маргашгүй нэг зүйл байгаа нь л ундаа, жүүс, пиво, архины төрлийн бүтээгдэхүүний чанар юм. Витсамо анхдагчтай Витавит, Скайвит, Монвит, Монфэрейш зэрэг шилдэг брэнд, ард түмний хүнс гэх мэт өргөмжлөл, цол, гуншинтай эдгээр үйлдвэрүүд үндэсний үйлдвэрийн сайн төлөөлөгчид бөгөөд бүтээгдэхүүний чанараар дэлхий аль ч улс оронтой өрсөлдөх чадвартай.

Хаа сайгүй түгээмэл болсон эдгээр хөгжил дэвшлийн үр шим нь  дуу хөгжим, хөг аялгуу болон нийгэмд маань хүлээн зөвшөөрөгдөнө/ s-a-p-u зүйрлэшгүй тансаг сапу гэх мэт/. Дурлалгүйгээр үнэсэлдэх хүсэлтэй хүмүүсийн санал нэгтэй сонсдог Fm –үүд, хавар цагийн синдромыг улам бүр нэмэхэд, урин цагийн дэггүй-хэн салхи үлээж, шинэ нийгмийн маань мөн чанар тэр салхиар түгэн дэлгэрнэ. Энэ салхиар гудманд хөглөрөх гялгар уутнууд хийсэн, том нь толгойд углагдаж, жижиг нь ам руу орчих шахна.

Энэ нийгмийн эрээн бараан хосолсон хавар цагийн саарал өдрүүд хөврөхөд 24 цагт 4 улирал солигдон, эрс тэрс уур амьсгалтай Монгол орны маань хүн зоныг хүйтэн халууны шалгуур хүлээнэ. Эгэл ард түмний амьдралын сонгуультай давхцан өрнөх 4 жил тутмын алдаж оносон, сонголт авсан өгсөн нь тэнцүүхэн гайхад ёстой хэмнэл.

            Нээлттэй нийгмийн форум гэсэн хөтөлбөр шиг л сайхан нэртэй саарал амьдралыг маань бүхэлд нь үр дүнгээр л цэгнэн. Тэгвэл ардчилал, амьдрал 2 хир нийцтэй байна да гэж асуувал, түр хүлээж бай, жаахан азна, ядаж ахиад гурван 10 жил өнгөрөхийг хүлээ, тэгээд бид юу бий болгосноо, оюуг авч, өгч бүтээж хөгжүүлснээ харах болно гэж хэлэх байна. одоо үйлсдээ дүгнэлт өгч болох ч үр дүндээ дүгнэл өгөх он цаг болоогүй байна үр шим нь гараагүй байна гэж ам амандаа шаагилдах ард түмэн бодож байна.

2004 он

 



Нийт 1238 удаа уншигдсан | 1 сэтгэгдэлтэй
Сэтгэгдлүүд...


Сэтгэгдэл бичих
Зочин | 2010-05-10 | 15:31
ууртай






:-)