my ideas
Өглөө нарнаас оройн наран хүртэл
Өдөр бүр өтөл насаа иртэл
Цамцаа нортол хөлс гартал
Цалин бууж хоолтой золготол
Гүрийж амьдарсан хатуу тавилан
Инээж амьдарсан хангалуун амьдрал
Шинэ зууны Монгол орны хэвийн амьдрал ердийн дундчууд
Хэнд ч падгүй тэний амьдрал, Хэн ч тоогоогүй тэдний заяа
Энэ амьдралын эрхээр явахгүй ээ…
Булшиндаа орж тагийг нь хадуулсан ч
Буцаж хойд насандаа эргэж ирээд
Буян заяаг чинь тэгшлэх гэж
Энэ насандаа амжаагүй бүхнээ
Есөн төрөлдөө эдлүүлэх гэж
Үрсээ эн бид хайрлан харамлана
Миний нас заяа дутавч
Мөнхийн үсгээ сийлэн үлдээнэ.
Амьдрал, хайр-анд дэнчин тавьж
Аз жаргалыг зугаат тооцож
Алдаж онож явсан алтан-хан үе ээ би
Амьдралын төгсгөлд эргэн дурсахдаа
Сэргэлэн залуу насны сэхүүн …….
Бүсгүйн хайрыг би эзэмдээгүй
Бүлээхэн амьсгал юуг нь мэдрээгүй
Алсхан суугаад ажиж байхдаа
Чамдаа би хайртай, чанга тэврэн үнэсье
Гарыг чинь атгая гэж, ганц удаа хэлээгүй ч
Чин сэтгэлийн угтаа цуурайтуулан дуулавч
Чи минь түүнийг эс дуулна
Чамгүйгээр ганцаар ярьсан бүхнээ
Чи минь сонссон юм шигээр санаж явдаг
Гэнэн бодлын минь алдаршгүй итгэл
Хайртайгаа батлах гэж хүлээсээр байгаад
Хүний хүн болгож дээ гэвч
Чамд хүрсэн хайр-анд садаагүй миний хайр
/чамтай учирсан хайр-анд миний хайр гай болоогүй/
Чиний дэргэд оршсоор байх болно оо
өглөө мандсан наран хүртэл
үдэш орой жаргадаг байхад
миний хайр гэрэлтэн гийсээр байх болно
Чамайг ганцаардах үед эгшиг дуу болон
Би сэтгэлийг чинь аргадна
Чамайг бүдрэх бүрийд чинь
Чанга унах бий гэж өмнөх замыг чинь
Хайраа дэвсэн зөөллөе
Чамд үл анзаарагдах сүүдэр лугаа
Даган дагасаар энэ бүхэн миний амьдрал минь болжээ.
Нийт 1310 удаа уншигдсан | 1 сэтгэгдэлтэй
Сэтгэгдэл бичих