my ideas
Хотны тэнгэр түймрийн утаанд бүрхсэн тэр орой хотын захын өндөрлөг дэнж, толгод-ууд дээрээс миний бие энэхүү түүхийг эхлүүлэн бичиж буй нь энэ юм.
Гэрэлт хотын барааг сэргэлэн дэнжээс тольдон суух нь жаргал гэж сэтгэлд нь тийм ч цөөнгүй бууж байсан авч нэг л сэтгэл өег байж эс чадан хулган тэвдэж амьдрал ид өрнөх их хотын гүн рүү тэмүүлнэ.
Урьд өмнө бол энэ хотын тухай огтхон ч мэдэхгүй дан ганц төсөөлөл мөрөөдлөөрөө баяжуулан бодож явсан гэхэд одоо хотгүйгээр амьдарч чадахгүйгээр сэтгэл нь гүн гүнзгий уусан автжээ.
Энэ хотод анх хөл тавьсаар цөөнгүй сар жилийг үджээ. Түүнээс хойш өдөр, хоног 3711 удаа ээлжилсэн байна. Ингээд бодоход хүний амьдрал, цаг хугацаа гэдэг ус мөрөнтэй зүйрлэн урсах мэт гэж бодох нь аргагүй үнэн биз.
Шинэхэн эхэлж буй энэ түүхийн энэ мөч дахь байдлыг хэдэн хуудас ч цааш нь үргэлжлүүлэн бичээд ч барагдашгүй, учирла тохиол ундарсаар байх авч энэ бүхэн нь өнөөгийн хүн бүрийн амьдралаар шижээлээд авчхаар, тийм давтагдашгүй шинэ содон зүйл биш бөгөөд хол үргэлжлэх бололцоогүй төгсгөх хэрэгтэй болох юм.
Болж буй бүхнийг хэчнээн нуршин өгүүлсэн ч хараахан өрнөөгүй ирээдүйд тулж ирэхэд, ямар болоогүй үйл явдлыг зохион бичилтээ биш.
Хаа сайгүй дурын хот суурин бүрд байдаг хүн ард аж төрсөөр байдаг, захдуухан буйд мухарт бичигдэж буй энэ түүх хэдий хугацааны үйл явдал болох нь хараахандаа эхний ээлжид чухал биш бөгөөд үхэх тавилантад бурхнаас заяасан элбэг дэлбэг нулимсыг асгаруулсан он жилүүдийн уртад, хэн хүнд олдохгүй тийм аз тохиол заяаж байгаагүй зовлонт гэх үү, энгийнээс энгийн гэх үү,.. хэн нэгний амьдрал тэмцэл юм гэж хэлэхэд болох юм.
Энэ түүх хаанаас, ямар газраас эхлэв.
Хүү төрөлх гэртээ хавар зуны эхэн сар гэхэд бараг байж үзээгүй бөгөөд энэ удаа үргэлж очиж зуныг өнгөрөөдөг өвөг, эмэг эх дээрээ очиж чадсангүй зурав дугаар сарын эхийг үзлээ.
Яагаад юунаас болоод энд гэртээ үлдэж хоцроод байгаад байгаагаа өөрөө ч сайн мэдэхгүй жаал унтаж сэрээд гэрийнхэн нь эзгүйд үд дунд сэрж, босов.
Ээж нь өглөө бэлтгэж тавьсан ундыг уух зуураа юунд ч юм харуусалтай санагдаж сэтгэл нь гуньхарна. Ядаж халуун шатаж эхэлсэн ид зунаар дөнгөж л хар цайтай өнждөгийг нь бодоод гэрийнхэнтэйгээ чин сэтгэлээсээ өрөвдөв.
Энэ л үед балчир ухаанд нь Монголч ухаан, сэтгэлийн бяр тэнхээ бүрэлдэн байсныг хэн ч удтал олж хараагүй нь бага балчир нас, сул дорой дуу илүү юмгүй үл анзаараг-дам төрхөд нь байсан болов уу. Гэвч хальт мултхан хараад доог тохуу хийж болох юм гэж харсан хүний нүдэнд жинхэнэ нусан бурантаг, босоо ороолон гэж хэзээ ч буухгүй ч, цаанаа л нэг адтай гэж, муу “хоовон хөх” гэж хүний нүдэнд олзлогдох нь бас цөөнгүй байсан юм.
Хэзээний л, дараа, дэм хоёрын хооронд байж хоёр хөгшний бие дээр өссөн хүү юм бүхний өмнө явж эрдэж бардаж байгаагүй ч хайр, халамжаар дутаж байсангүй. өнөр бүлийн өөрийн үеийн гуч гаруй хүүхдээс ялгарч эмэг эхийнхээ халаасны хүүхэд байсаар элдэв чихэр боов амттаныг олох боломж бүрд нь бор ходоодоо бошийлгож орхидог байлаа. Энэ нь сайн муугийн аль алиных нь үлгэр болсон бөгөөд ээжийнх нь бэлддэг өглөөний унд энэ түүхийг бичигдэх үе хүртэл тасраагүй бэлэн байсаар байгаа юм.
Тусгайлсан халамж бэлэн бүхэн дээр өссөн гэхэд энэ миний аз жаргал гэж харалгүй энгийн үнэлэмжээр харж зовж зүдэрсэн олны амьдралтай нэгэн адилаар өсөж өндийв...
Нийт 1171 удаа уншигдсан | 2 сэтгэгдэлтэй
Сэтгэгдэл бичих