my ideas
Күүээ энэ барагдашгүй энэ тэр гээд байсан банхар жил дуусааский болох нь ээ хөөрхий
Үгүй ер нь тэгээд юм бүхэн худлаа болчхоод байна уу даа...
Алтан гахай жил нь тэгээд бас алтан гайхал жил юм болов уу, алтан гайхах жил юм болов уу, за да бүү мэдээ...
Гэхдээ яахав 25-р суваг ТВ-н Алтай шиг эх орноо нэг яримаар санагдаад: үгүй ээ энэ Монголчууд чинь аягүй сониоон, цагаан сар ч гэх шиг, наадам ч гэх шиг,
үгүй тэгээд энэ нөхдүүд чинь 2 сарынхаа цалингаар 3 долоо хоног хүнс бэлтгэчхээд 3 хоногт идчихдэг юм байна. яасан ч хордлого энэ тэр болдоггүй ходоод гэдэсэв дээ,...
за яахав бэ,үзлээ харлаа, дахиж цагаан сараар Монголд байхгүй ээ явлаа,... хогийн юм байна.
Эсвэл энэ өрөөсөн оймс тэргүүтэй бэлэг ээ болих хэрэгтэй эсвэл, эсвэл гэж эсвэл яах ёстойг нь би мэдэхгүй л юм байна. хөгшчүүл бэлгийн замаар ДОХ халдана гээд л нэг хэсэг цуурсан, залуус нь одоо хүүхэдтэй болох эсвэл ДОХ тусах эрсдэлтэй учрахаас өөр олигтой ажил хийх сонирхолгүй болсон хойно траст бэлэглэвэл таарна. за тэгж байтал өөрт маань баахан траст энэ цагаан сараар цугларчих бий дээ, хэхэ
Ухаан бодол нь бүсэлхийнээсээ дээшлэхгүй байгаа амьтдын удам судар арвижаад ч яах билээ, тийм тэнэг юмнуудын мөнгөний хариултад бэлгэвч өгдөг боловсон зан байвал дээр л юм.
за за хайя, халло гэхгүйгээр нэг хэсэгхэн ч болтугай мэндлэхнээ дээ янз нь
Би лав хайя Гитлер, хайя гиолор гэж л сонсож байсан юм байна даа
Багад маань хүмүүс сайхан хаваржиж байна уу, мэндээ бие тань амар байна уу, та биеэр сайн оров уу, сайн, чи хүүхээ биеэр сайн оров уу, даага далантай бяруу булчинтай тарган сайхан хаваржиж байна уу гээд л хүнийг бүдүүн нарийнаар нь тавлаад ч байгаа юм уу, малийн хулгай хийх гээд ч байгаа юм уу мэндэлдэг байсансан. (одоо ч сэтгэлгээ ийм л болж дээ)
одоо хүмүүс дээрэмдэж, орон гэр ухах гэж байгаа юм шиг л мэндэлдэг болсондоо.
юу байна, хаанахынх бэ, хаана байдаг бэ ч гэх шиг асуулт асууж чадахаа байчихсан юм уу Монголоор ярьж чадахаа байчихсан юм уу
бүгд төрөлх хэлээ над шиг энглишээр ярих гэж гараа чилтэл ярьдагтай адилаар мэддэг бололтой юмаа даа янз нь.
за Монголчуудаа, зон олон минь (эзэн Чингэс шиг л ярьчих уу да) сар шинэ дээ сайхан шинэлээрэй.
Бууз энэ тэр хулгайлдаг булай юм бага байгаасай.
Эрчүүд бага ууж, малгай толгойтойгоо бүтэн шинэлээрэй, эмэгтэйчүүд гоо үзэсгэлэн Монгол намба төрхөө гаргаарай, гялалзсан шуналын нүдээ затаарайдаа, хүүхэд багачууд бэлэг их цуглуулж, өрхийн орлог нэмэгдүүлээрэй, бууз баншаа тааруулж идээд хордлого энэ тэр шааваа.
за, үеийн залуус даа нээг их алдагдаж гай бололгүй шиг л дагаад яваарай айл хэсээрэй, эргүү юм шиг тэгж тэнэж явахаасаа өмнө, боов бууз хийх ажил их байгаа туслаарай.
би ч бөмбий элдээд л цагаан сараар лайтай л ажил ихтэй байдагсан. сумынхаа сар шинэд нэг очихсон цайных нь үнэр хүртэл данги байдагсан даа хөөрхий ..........
сар шинэ дээ сайхан шинэлээрэй
(одоо тэгээд хүн ерөөж байхад сайхан шинэлэхийг чинь харна аа гэж байгаа юм шиг ойлгодог хүмүүс бий..)
өвөр Монголд хуримд очсон халхчууд ерөөлийг нь ер ойлгохгүй инээлдээд байдаг юм гэсэн
-шинэ бэрийн царай болор тунгалаг оршиг гэж ерөөлч хэлэхэд цугласан олон
- яг болор тунгалаг ш дээ гэж хэлээд,...
-асаасан гал нь мандан бадраг гэхэд нь
-яг мандан бадарна ш дээ гэхэд нь өнөөх халхчууд саваад унаж байна гэг чинь билээ.
Өвөр Монголоор би чамд хартай гэдгийг, би чамд учиртай гэж хэлээд, би чамд маш их хайртай гэхийг, би чамд бачим учиртай гэдэг юм байна л даа. Хүн хайраа илчлэхэд нь бас саваад уначих бий дээ манайхан.
за да өмхий хужаагын цус холилдсон этгээдтэй учир ургуулснаас, учрыг нь ололгүй саваад унаж байсан нь дээрдээ...
Монгол маань Монголоороо байж сумо биш монгол бөхөө харж, бахдаж, үзэж, дэмжиж, өөд нь татаж уламжлалаа бид хадгалахгүй бол, мань мэтийн үесээс морин хуур тоглодог монгол хүн ховордоод ирэх бий дээ, хөөмий энэ тэр сурдаг юм билүү дээ.
За дараа жилийн шинийн нэгэнд манайд алаг мэлхий өрж тоглоё тэр үеэр гарыг чинь атгачхаад, Итгэлт баян шиг маасайгаад, аятайхан дамшиг шүү гэхээр бас ойлгохгүй урвалзаад байв даа хайртууд минь...
Санаатай санаандгүй эх орныг маань газрын зурагт буулгахаа байчихсан оноо цагт би Монгол хүн гэж хэлэхгүйгээр тийм гэдэг ээ баталцгаая даа....
гартаа илдийн бариул атгаж
хурдан чийрэг мориндоо мордож
ган дороо жийсэн, галын дөлөнд хүрэл нүүр нь гийсэн
Монгол баатрууд унтахдаа ч ууж идэх дээ ч хуяг дуулгатайгаа байж энэ улсыг байгуулсан, (оо тийм үү солонгосчууд бас хувцастайгаа унтдаг юм билээ кинон дээр энэ тэр гэж эргүүтэв ээ)
2007 он УБ
Нийт 1107 удаа уншигдсан | 7 сэтгэгдэлтэй
Сэтгэгдэл бичих
ийм л юм бичдэг л хэмжээний хүн ш дээ
Сайхан шинэлээрэй Ард түмээн
"the birth took place at the couple's home (just outside oslo)," says the palace, adding mother and baby were both well.
bye.