my ideas
Энэ бол бидний шинэ үеийн түүх билээ. Монголчуудыг КИМYРА АЯАКО шиг ойлгодог хүмүүст зориулав.
Намайг багад хажуу айлаас давс, хайч, бахь бүр цайны ус зэрэг ахуйд дутагдсан зүйлс гуйлгахаар зараалд их явуулдаг байлаа. Би Довдон гэдэг өвгөнийд хүрч очин заримдаа асууж чаддаг, заримдаа асуулгүй гараад ирдэг хүү байсан юм. Өвгөн 16 настайдаа тэмээгээр оргож Монголд ирсэн гэж ярьдаг бөгөөд хатуу ширүүн зантай, амьдралынхаа туршид бүхнийг өөрөө хийдэг сүрхий өвгөн байсан юм. Тэр цагаас хойш би хүнээс юм гуйна гэдэг "хүний юм илүү харна" гэдэг яс хавталзсан хэрэг болсон билээ.
2007 онд байгуулсан компани маань "L’ age des Lumieres" (The age of Enlightenment) гэдэг франц уриатай байв. Бид бүхнийг эсвэл зөвхөн өөрсдийгөө өөрчлөхийг хүсдэг байлаа. Бид эх орондоо шинэ эрин үеийг эхлүүлнэ гэдэгт гүнээ итгэж, энэ маань дан ганц бидний гэр бүл, улс үндэстэнд маань тустай хэрэг бус хүн төрөлхтний хувьд шинэ ба дэвшилтэд бүтээл байна гэсэн бат итгэл үнэмшилтэй байсан юм. Ажил маань зогссон хэдий боловч одоо ч тэр үнэмшил маань хэвээрээ байна. Манай байгууллагад ердөө гуравхан ажилтан ажилладаг байсны дээр бид жилдээ 15 орчим байгууллагатай хамтарч ажиллах ба ойролцоогоор 56 мянган ам долларын эргэлттэй сардаа 5.9 сая төгрөгийн зардал гаргаж жилд дунджаар 55сая төгрөгийн зарлагатай ажиллаж байв. Өнөөдөр би тэр үед олж авсан танилын хүрээнд ажиллаж амьдарч явна.
Хамтрагч маань нэгэн үдэш бидэнд огт дуулж байгаагүй "CEO management" (Chief Executive Officer) гэдэг үгийг танилцуулав. Түүнийг хөгжүүлэхийн тулд бид "Time sheet" гэдэг бас нэгэн гадаад үгийг байнга ашиглах болж, үүнээс үүдэн бусад холбогдох зүйлсийг судалж бүтээмжийг дээшлүүлэх талаар судалгаа хийх болов.
Оройдоо бид оффисе-ийн цэвэрлэгээгээ хийж дуусгаад "Time sheet" дээрээ цагийн бүртгэл болон ажиллаж буй төслийнхөө үе шат хийгдсэн ажлынхаа тухай хөтөлнө. Түүнийгээ улам бүр боловсронгуй болгож дээр нь зарим асуултуудад оноо баалын системээр үнэлгээг өөрөө өөртөө өгөх болж үүнийгээ бүтээмжийн мониторинг гэж нэрлэх болов. Сарын эцэст мониторингийн хуудаснууд халтар болсон байх бөгөөд дээр нь өдөр бүр өнгө өнгийн балаар "өнөөдөр би ажлаа баяр баясалтай хийсэн", "шударга ажилласан", "хамтрагчид маань надаар бахархсан","хир их энерги шингээнэ тэр хэмжээгээр хүлээн зөвшөөрөгдөнө гэсэн зарчмаар ажилласан", "Монгол хэл бичгээр зөв цэгцтэй ярьж бичсэн" гэх мэт бидний ажил даа баримтлан мөрдлөг болгон хэвшүүлэх зарчмуудаа хэрхэн биелүүлсэн тухайгаа өөртөө шударга үнэлгээ өгдөг байв. Одоо бодоход үнэт зүйлсээ биелүүлэхэд түүнийг шударга хэрэгжүүлэхэд зөвхөн тухай хүний дотоод мөн чанар л үнэн мөн эсэхэд шалгуур болдог байж. Энэ бүхнээс өөртөө асар хүчирхэг хувь хүн бүрэлдэн бий болж буйг мэдрэхэд сайхан байсны хажуугаар би огт цаг баримталж чаддаггүй тэгж сураагүй этгээд болохыгоо хатуу ухаарсан билээ. Энэ зарчмууд алдагдсан тохиолдолд, биелүүлээгүй үед би нөхдөө гомдоож урмыг нь хугалдаг байсны дээр энэхүү шалгуурыг хангаж ажиллаж чадаагүйгээс бидний хамтын ажиллагаа төгсгөл болсон гэдэг шаналал, надад дотроос минь ихээхэн зэмлэл өгдөг байсан билээ.
Харин тухайн үед олон улсын эдийн засгийн хямрал бидний ажиллаж буй салбарт хүчтэй нөлөөлж бидний өрсөлдөгч болон ажил олгогч томоохон байгууллагууд хурдан хариу үйлдэл үзүүлж чадаагүй маневр муутай "толгой нь булан тойрч байгаа хэдий боловч бөгс нь үлдсэн байгаа могойтой зүйрлэж болохоор" байгааг бид анхандаа ойлгоогүй юм. Мөн манай орны хууль эрх зүйн шинэтгэл, татварын таатай бус орчныг бүрдүүлсэн өөрчлөлтүүд бидэнд нэг талаараа асар том боломж өгсөн ба нөгөө талаараа уналтын үеийн эдийн засгийн орчинд ажиллах тактик байхгүй, ашгийн бүс өөрчлөгдөн шилжиж буйг хожимдож харсан зэрэг нь зайлшгүй алдаа дутагдлуудыг биднээр хийлгэсэн билээ.
Хэдий тийм боловч "Эврика-14" нэртэй төсөл санаачилж төслөөр бид байгаль экологид ээлтэй, хөрөнгө оруулалт бага, хөрөнгө оруулалт нөхөх хугацаа богино, өөрсдийн байгаа боломжийг ашиглах боломжтой, зах зээлд эзлэх байр суурины давуу болон сул талын судалгааг хийсэн, хүний анхдагч хэрэгцээнд суурилсан, улирлын биш гэх мэт олон шалгуурт нэмэх оноо авч чадах төслүүдийг 2 долоо хоног бүрд (14 хоногт) хэлэлцэж сургалт, үйлчилгээ, үйлдвэрлэлийн олон төслүүдийг бичиж өөр хоорондоо өрсөлдүүлж байв. Энэ үед уналтад дунд биш бөөн боломж шинэ санаан дунд ажиллах болов.
Ажил маань миний амьдрал байлаа. Бидний байгууллага энэ үед дүүргийн шилдэг татвар төлөгч болж байхад бид цалингаа тавьж чадалгүй 2 дахь сартайгаа золгож шинэ хөрөнгө оруулалт хайж банкнууд болон бусад хамтрагч байгууллагуудыг гүйцээгээд хүлээгдэж буй орлогоос өмнө нэхэгдэж буй урсгал зардлаа төлөх гэж найз нөхдөөсөө бүх боломжоо ашиглан тусламж гуйж байв. Энэ үед амьдралдаа баримталдаг нэр хүнд, бат шударга зан, бардам, чадварлаг, магадгүй ихэмсэг байх, Довдон гуайгаас авсан хувь хүнийхээ үнэт зүйлсээсээ зорилгоо дээгүүрт тавьж байсандаа тайлбарлашгүй их бухимдал дотоод зөрчил дунд явах болсон юм.
Хамтарсан байгууллагуудын зарчимгүй байдал, төрийн байгууллагуудын хүнд суртал эргэн тойронд буй моралиуд биднийг хэмлэн мэрж байсан юм.
Тухай үед 4 сараас 1 жилийн зайтай төрсөн хамтрагчид бидний хүүхдүүдэд пампрасгүй байсны дээр гэр бүлүүд маань бидний ажилд сэтгэл ханамжгүй байсан юм. Учир нь бид орлогогүй бөгөөд их олон зүйлийг шинээр ахин дахин эхлүүлж байв.
Хар зах дээрээс машинд дайж явуулсан цайны пичень живхний хамт явуулсан 5 мянган төгрөгийг андуурч 20 мянган төгрөг өгсөн тээврийн жолоочоос болоод эхнэр маань намайг сюрприз барилаа хэмээн ойлгож байхад түүнд би жолооч эхнэртэй бас хүүхэдтэй тэгээд тэдэндээ чихэр боов бусад юм авч очиж байгаа байх тэгээд тэр эхнэртэй 20 мянган төгрөг өгөхөөр халаасандаа хадгалж явсан бизээ хэмээн хэлсэн юм...
2 дахь хүүхэд маань төрөх үед би номын сангаа дуудлага худалдаанд оруулсан, мэдээж олон өдөр бид өдрийн цайнаар гадагш гардаггүй байсан юм. Оюутан ахуй цагт хийж байсан бизнест менежерүүдэд "211-ийн карт" нэртэй утасны карт өгч түүгээр бид УИХ-ийн гишүүдтэй болон компаниудын маркетингийн албаны захирлуудтай утсаар холбогдож ажлаа бүтээж болдог байлаа өнөөдөр бидний амьдрал нийтээрээ дээшлэн дэвжихийн дээр дээд доодын ялгаа асар их болсоор байна. өмнө байсан боломжууд үгүй болсноос гадна өөр хурдац өөр боломжууд бий болж түүнийг дан ганцаар бүх салбарт ажилладаг ноёлогч монополиуд эзэлж байна. Бидэнд хэн ч бизнесийн талбар дахь шатрын өрөг шиг эрээн талбарт гишгэх зайг ямар ч тохиолдолд тавихгүй боловч "хүн чанараа" амьдрах боломжоо дээшлүүлэхийн тулд "өглөө ажилдаа ирэхдээ гэртээ мартдаг" тэдгээр хүмүүсийн хэтийн хандлага, хэт нүсэр бүтэц зэрэг нь өөрөө бидэнд олон жижиг ба ашигтай боломжуудыг бий болгосоор байна.
зурагт үзэж сонин уншдаггүй байж болох ч гэлээ амьдралд өөрийн төрхөө алдсан, харахад ялгаж таних боломжгүй хүмүүсээс өөр хавгүй олон залуус үнэнхүү зүтгэлтэйгээр эх орныхоо өөрчлөлт шинэчлэлтэд шийдэл болохоор зорьж яваа.
Бидэнд хүрээлэл бий бидэнд боломж ба чадвар бий энэ бол шинэ төрж буй үндэстэн доторх үндэстэн... (Монголын Энтрепренёрууд*)
(ядарсан ч зарчим аа худалдаагүй бөгөөд хариулт олдохгүй үед зарим аа л дагадаг) ...........
Үнэт зүйлс, хүн чанар, ёс зүйгээ гээхгүйгээр, албан тушаалаа ашиглахгүйгээр амьдарч, хөгжих ажиллах асар олон боломж буй**
2010 он
Нийт 1231 удаа уншигдсан | 12 сэтгэгдэлтэй
Сэтгэгдэл бичих
Za nom bichih ni ch haashaa ym
Gehdee hicheeej amidardag shv
би бол амьдралаас анхнаасаа өгсөн өгөгдлүүдийг тэвчдэг хүлээн зөвшөөрч чаддаг л даа
хүч хүрэхгүй юмандаа санааширч шалтаглаж суудаггүй эсвэл ингэж болно бүгдийг Энхбаяр гэдэг эцэгтэй болгож болно кккк
ymar negen ymand ehleed hurtlee gesiii
urgeljilsen temtsliig heleeguuldee gehdee ymar bi uuruu tegj helcheed zutgeed bga bish hunuusees sonsiiimoo baij bolhii gj bodsii
амьд хүнийг дагаад хэрхэн өсөж өндийдөг болохыг нь долоо нас хүртэл нь дагдаггүй бизээ
чингис хэдэн жил тэмцэж их монголыг байгуулав
манай бизнесийнхэн хэдэн настайгаасаа хэд хүртэлээ хэдэн жил тэмцсэн бол
долоон жил ... гэж үү
энэ хатуу ширүүн ч амттай, азтай амьдралын шуурганд, уруудаж сөрсөн ч урагшаа алхах чадалтай, халууцаж даарсан ч нөмрөөд халхлах итгэлтэй хэн нэгэн тэнүүлчний чалчаа ярианаас авах гээхийн ухаантай шүү миний Монголчууд
баярлалаа би мундаг залуу бишээ
зүгээр л азаар миний дэргэд дандаа сүрхий залуус байдаг юм
өөрөө сүрхий биш юм аа гэхэд хэрэгтэй газартаа байна гэдэг чинь.... хэрэгтэй л юм
Монголчууд хэн ч биш юу ч биш хөгийн дур гутмаар амьтад биш гэдгийг л мэдрүүлмээр санагдах юм