my ideas
Хүн бусдыг дагуулахад юутай ч өөртэй итгэлтэй байдал нэн чухаг юм.
Дагалдагчид юун түрүүнд өөртэй итгэлтэй хүнд итгэн үнэмшдэг.
би чамд хайртай киноны 2-р анги гарсан нь "хайртай гэдэг үгээр хамаагүй тоглож болдог юм уу ?", "хайр магадгүй ухамсраас ангид үйлдэл хийхэд хүргэдэг" гэдэг үгсийг сэтгэлд хоногшуулав...
Азаар миний зүрх учиргүй туйлбартай нь сайн хэрэг...
дурламтгай биш ч гэлээ романтик байх дуртай сан,... тийм дээ ч дурлал хайрын тухай бодож байгаа нэгэнд дараахыг зориуллаа
* Дурлалгүй үнэссэнээс доромжлон ярьсан нь дээр
* Хайр бол ертөнцийг үзэх үзэл юм
* Нандин бас аз жаргалгүй бол хайр биш
* Хайрын төлөө үзэн ядаж бус гомдож чаддаг зүрх жинхэнэ дурлал мөн
* Бусдын жишгээр биш өөрийнхөө үнэлэмжээр дурлах нь жаргал
* Хайр амьдрал хоёрт эм шиг жор гэж үгүй
* хайрыг түүний төлөө хир их тэнэглэл хийж байгаагаар үнэлж болно....
* урд урдаасаа харж буй хосуудыг бус хоёул нэгэн зүгт харж буй хосуудыг хайртууд гэнэ....
* хайр оршин тогтнох гол нөхцөл нь нэг нь нөгөөгөөсөө хүсэж буй зүйлээс өгч чадах зүйл нь даван гарч байхад оршино.
Амьдралын нугачааг бардам-хан туулж үргэлж хаврын цэцэг шиг инээмсэглэж яваарай...
Нийт 4583 удаа уншигдсан | 18 сэтгэгдэлтэй
Сэтгэгдэл бичих
Нэгэн шувуухай жиргэнэ...
Чанга атгавал үхчихнэ
Алгаа дэлгэвэл нисчихнэ
Халуухан зүрхний чин мөчирөөс үүрээ эрэх
Хайр гэдэг тэр шувуухй би юм
Хаашаа ч нисэхгүй ээ, чинийх ээ чинийх
Харин нисчихвэл эргэж буухгүй ээ
Тэнгэрийнх ээ, тэнгэрийнх
сэку баярлалаа чамд