my ideas
2010 оны бар жил ба монгол залууст зориулав
Нэгэн учир битүүлэг этгээд шоргоолж байж гэнэ. Тэрээр байнга доншуучлан аль болохгүй бүтэхгүйг үзэж сонирхдог нэгэн байв. Эхээс төрөх дөө тэр бусдаас илүү сониуч төржээ. Түүнийг бусад шоргоолжнууд хүндэлдэг гэхээсээ өөрийг нь сониучирхдагын хувьд тэр бүгдийн анхаарал дунд байдаг байв. Нэгэн удаа тэр бусдадаа: та нарын зорилго бол 200л-ын пошиг. гэтэл магадгүй та нөхөдтэй байшингийн өнцөг булангаас мултарч ойчсон ч юм уу аль эсвэл зүгээр л барилгын ажлаас үлдэж хоцорсон улаан өнгийн, 250 х 120 х 65 мм, хэмжээтэй жин нь 3,75 кг-аас илүү гарахгүй тоосгоны хэмжээтэй бартаа саад таарахад та нөхдийн буруугаас ч юм уу, муу муухай, дорой буурай байгаагаас тань үл шалтгаалан та нөхөд зорилгоо, зүг чиг болгон явсан 200л-ын пошиг оо олж харахгүйд хүрнэ. Хэдийгээр бид шоргоолж боловч сэтгэлдээ өөрсдийнхөө хэмжээнээс хэдэн арав, зуу дахин их зүйлсийг агуулж явдагтаа 2–25мм урттай бидний бие 145 живаа жилийн тэртээх цэрдийн галавын эрин үеэс эдүгээг хүртэлх цаг хугацааг туулж чадсан билээ. Тийм дээ ч бид өнөөдөр арван хоёр мянга (12500) гаруй төрөл зүйлээрээ нэг бүрчлэн өөрсдийнхөө жинтэй харьцуулшгүй их ачааг өргөж даадаг билээ.
Эрхэм нөхдөө бидний барьж идэж үзээгүй амьтан гэж үгүй, бидний байхгүй байсан цаг хугацаа, соёл гэж үгүй, бид хаа саагүй сахарын цөл, ой ширэнгэ, говьд гээд бүх газарт оршин суудаг... гэтэл бид олон арван нийгэм соёлын үрийг суулгаж, анги колониудыг төрөл бүрээр хөгжүүлж иргэншил нийгэм, дэд бүтцийг удирдан авч явж, зохион байгуулж байсан хэдий боловч өдгөө бид байсхийгээд л орц хонгилыг чөлөөлөх, нурсан дарагдсан байгууламж сэргээх, үр хойч оо хог дунд төрүүлж өсгөхгүй, төрж өсөж бойжиж буйг нь элдэв аюул гэмтэлд өртүүлэхгүй байхсан гэхдээ нэгэн шоргоолжны нас нийтлэг хэмнэлээр замнаж хүн төрөлхтөн үүссэн цагаас хойш хөгжлийг урагш эс ахиуллаа. Хэдийгээр энэ хорвоо ертөнц үүссэнээс хойших бүх хугацааг нэг цаг гэж үзвэл хүн үүссэнээс хойш 2 секунд өнгөрчээ. Бидний хувьд энэ хугацаа түр амсхийлт болог. Одоо бид урагшлах болно. Хүний хөгжлийн нууц нь хувьсан өөрчлөгдөхдөө бус хурдандаа байгаа юм. Хойд Португалийн Сабросад төрсөн балчир Фернан Магеллан биднээс холыг харахдаа, өөрсдийн төрөлтнүүдээ хөгжилд дагуулахыг хүсэхдээ одод өөд ширтсэнийг санацгаа. Одоо бид угсармал 9 давхруудын нийтийн байрны дэргэд байсхийгээд согтуу хүн, нохой шээдэг хогийн бункерын дэргэд оршин сууж байна. Зэлүүд хээр оршин суусан үеэ дурсах аа нэгэнт больё, бидний харах зорилго маань энэ бункерын аль ч хэсэгт явж байхад харагддаг 100 давхар өргөөшөө 700 метр байхаар байшин шиг байж болох юм. Магадгүй бидэнд дахин тоосго зорилгодоо хүрэхэд минь саад бүү болог. Та бүхэнд Уссур Амурын нутгаас надтай хамт ирсэн нэгэн шоргоолжны халуун мэндийг хүргэхийн ялдамд тэнд ч бас бидэнтэй адил асуудал нүүрлэж байдаг тухай өөрийнхөө өгүүлэх ярианд жишээ болгон дурдах гэсэн юм. Тэдний нийгэм соёл эм хүйстнийг хүндэтгэн үздэг бөгөөд барилгачин, анчин, асрагч шоргоолжнуудын нийтлэг амьдралын хэмнэл цөм бидний адил нэгэн ижил юм. Гэхдээ тэд нуралтыг зогсоож чадсан байна. 10−8 метр хүртэлх хэмжээтэй био-нано генератор бүхий шинэ эрчим хүч гарган авч буй Японы лабораторид амьдардаг cryptopone sauteri төрлийн шоргоолж тэнд гайхалтай инженерийн шийдэл хийж өгчээ. Гэтэл бидний хэсэг нөхөд нааш ирэх замд мөн ижил тохиолдлыг Чита муж болон Улаан-Үүдэд Иволгиний дацанд тохиосон болохыг үзсэн боловч учир шалтгаан нь өөр зүйл ажээ. Ангар мөрний дагуух шугуйд нэгэн бар төрх дөхөж байгаа бөгөөд түүний хөлийн гишгэлтээр дэлхий чичирхийлж байгаа хэрэг гэнэ. Ийнхүү тэртээ 1470 онд тохиосонтой ижил хэрэг явдлын угтал бол угтаа энэ бүхэн мөн гэжээ.
Иймийн учир мөнгө эдлэл, мөнгөлөг өнгө, залуу нас, зорилго зөрүүд зан, тууштай байдал тэргүүтнийг урдаа барьж нэг шоргоолжны амьдралын хугацаагаар он цагийг элээхгүй дараа гурван үеэр залгамж болох үйл хэргийг өдгөө эхлүүлэн, биднээс хэлэлцэж сонгогдсон хүмүүс догшин архирах чимээг тааж бодохын оронд түүнтэй танилцаж цааш ханьсан нөхөрлөж явахын бэлгэдэл болгон зорихоор шийдэх хэрэгтэй гэжээ.
Дутуу...
Нийт 943 удаа уншигдсан | 4 сэтгэгдэлтэй
Сэтгэгдэл бичих