my ideas
Тунгааж бодоогүй юуханд ч гэсэн
Туйлын дvгнэлт битгий хий!
Тусдаа өөрөө толгойтойн учир
Тулгарсан юманд, сvvлд нь дуугар.
Хvний амьдралд чухаг мөртөө
Хvvхдэд хэлдэггvй сургаал гэж бий.
Хvй ертөнцөд элбэг мөртөө
Хvvхэнд хэлдэггvй vг гэж бий!
Өнөө vдэш голсон хоол
Өглөө Босоход эрдэнэ болдог.
Өсөхийн цагт хайхраагvй янаг
Өтлөхийн vед бурхан гэгддэг.
Зун цагт новш болсон юм
Зудтай өвөл аминд орох ч бий.
Хот газар булаацалддаг зvйл
Холын хөдөөд, хог дээр хэвтэх ч буй.
Хадтай газар хадуур хэрэггvй,
Модтой газар савар хэрэггvй,
Морьтой хvнд бензин хэрэггvй,
Мотоциклтой хvнд ташуур хэрэггvй,
Аргалын эвэр тэмээнд хэрэггvй,
Адууны сvvл ямаанд хэрэггvй,
Архины лонх шувуунд хэрэггvй,
Алтан бөгж сармагчинд хэрэггvй.
Бөөгийн хэрэгсэл ламд гай,
Бөхийн зодог эхнэрт лай,
Бурхан тахил чөтгөрт дараа,
Буу саадаг чавганцад төвөг.
Байгаль болоод хvний ёсонд
Байх байр, зохицох зохицол гэж бий.
Амьдрал болоод номын ёсонд
Арцаж болдоггvй орон зай гэж бий.
Хэн бvхэн, балчир хvvхдийг өхөөрдөвч
Хээр тааралдвал айж зэвvvцнэм зээ.
Хэвтэж байхдаа, амьтны яс сонин ч
Хэл ороод босож ирвэл, аюул гэдэг тэр!
Ууланд байхдаа мод гэдэг vзэсгэлэн ч
Унтаад босоход, гэрт ургасан байвал ямар вэ?
Усанд байхдаа загас гэдэг хөөрхөн ч
Уртын замд шөнө, морьтой загас таарвал ямар вэ?
Оронд тэврэхэд бvсгvй хvн тааламжтай ч
Олны газар тэр шалдан харагдвал ямар вэ
Од мичид, огторгуйдаа чимэг,
Ойчоод ирвэл нь дэлхий юу болох вэ?!
Хөлийн оймсыг гарт өмсгөвөл ямар вэ?
Хөхөөний дуугаар нохой донгодвол ямар вэ?
Хөхний даруулгыг нvдэндээ зvvвэл яах вэ?
Хөрсний анжсаар дээл эсгэвэл яах вэ?
Зохицохгvй юмыг зохицуулах гэвэл
Зовлон болохоос ашиг болохгvй.
Зохицох ёсон гэвч, дотроо бас
Зориуд тааруулсан өөрийн цагтай.
Yлгэрлэвээс, өглөө галлах эхнэр
Yд өнгөрөөд босвол хэрэг юун.
Yерхэж явсан нөхөр, туслах тусаа
Yхсэн хойно санавал, тус юун.
Yелзvvр залууд гоёж явсан гоёл
Yсэн бууралтахад инээдэм төдий.
Yймээний жил, тvмнийг аварсан зэвсэг
Yе нь өнгөрөхөд тvvхийн дурсгал төдий.
Учир иймээс, амьд сэрvvн цагтаа
Урьд хойныг нь бодож юм бvхнээ зохицуул.
Улс амьтны ёс горимыг дагаж
Ул суурьтай, зvйн дотор яв!
Бусдыг хэлэхээсээ өөрийг урьтаж шинж.
Буруу зөвөө, ухаант хvнээс асуу.
Цагийн юмыг цаг алдалгvй хэрэглэ.
Цагаас урьтаж элдэвт битгий сvйд!
Нийт 1106 удаа уншигдсан | 2 сэтгэгдэлтэй
Сэтгэгдэл бичих