header image

scrollШИНЭ БИЧЛЭГҮҮД

он цагийн алсад 2
ялихгүй буруу байна аа
Хэрэв ээ би шидтэн бол (мөрөөдөж байна)
The story of the Mongols whom we call the tartars
Намайг гаргаарай (уншсан номын тухайд)
хотын хог ба миний амьдрал
Ураны уурхайн уршиг
Сүүлийн жилийн хугацаанд уншсан номнууд
миний хийхийг хүсэж байгаа ажлууд
манайхан буюу цагаан баавгайчууд санал асууж байна
Эх орон ч гэж хэн бэ ?
блог мн-ийн 2011 оны 6 сарын байдлаарх тойм
ЕРТӨНЦИЙН ӨНЦӨГ БУЛАН БҮРД
мөнгө хэмээх орон зай дахь хүн хэмээх цаг хугацаа
он цагийн алсад
Би итгэж байна, тиймээс би амьдарч байна
Сайхны нэгэн билээ чи
хуучин хоёр гар
Арааны онол
Шадар гурван цэрэг 3н жилийн хойно
миний хүнсний аюулгүй байдал
нийтлэлээс төрсөн бодол
Хайрын тухай афоризм
Шинэ жилийн мэнд дэвшүүлье
Өчүүхэн шоргоолж ба барс хоёр
The only one
Хэрвээ
Ирээдүйд биднийг юу хүлээж байгаа вэ
39 номын худалдаа
наадамхан буюу сумын наадамд хүрэх замд
Big sales for all
Санал болгох нь*
KhuvSchool* хөгжлийг хүсдэг залууст
бүх блогчидод
Обамагийн хэлсэн үг
Гэрэлт найзуудад
Monita нөхөд өөө*
blog new year
алтайн магтаал
юмны учир сумны занги...*
блогч миний зэвсэгийн эрдэм хүрсэнгүй*
Саран...*
Хямрал
Заяаны ханиа гуйхүй*
Аdulation*
Хүн гэдэг энэ*
garvhigtai*
хайрцагны улсууд*
Smeraldo*
амьдрал үнэ цэнэтэй утга учиртай санагдах юмаа
Андрей Павлович – Obod -
дурсамж....*
хамгийн хүчтэй сэтгэгдэл*
чамайг амьдрал алгаддаг уу*
Сэтгэл гижигдэх бороон дуслууд
буруу шаахуу*
Хойд Монголчууд Оросод эзлэгдсэн нь түүх
алт... ард түмэний тайлбаргүй талархал
алуурчин би ардын баатар
Аз Жаргалыг заавал олоорой, тэнд байналээ*
бодол минь, ноймор дугаараа алдсан...бодол минь*
сэтгэл гэдэг*
жигүүртэй юм шиг залуу насны жинхэнэ болоод үнэн хайр*
хүний ганц хүү*
эзэн хүний шинжүүд ба төлөвшилийн тухай*
bhutan-d 2000
ДУР ЭЗНЭЭ ГОЛДОГГҮЙ*
....битүүхэндээ дуртай*
хүн төрөлхтний хамгийн аугаа сод ухаантан мэргэдийн санаа бодлоор сэлбэгдсэн тийм баялаг оюуны ертөнц....*
эцэгээ өмөөрөхүй...Мөнөөх хөх цэргүүд ба Эх орны Онцгой байдал*
доромжлогдсон тусгаар тогтнол минь*
хүсэл минь*
2 dollar
Jargaliin chimeetei boroo-d ireedvi hezee ?*
Сэтгэл их хөдлөж байна ээ*
Гурван шүдэтийн хүү*
хар костюм*
Demchig Monastery energy center of wold
Бодол минь*
Сайхан Сояиа*
бүтэлгүйтэл*
залхаахгүй...*
гэрэл унтрахаас өмнө*
асуулт дараа нь хариулт*
Шувуу буюу тогруу хэмээх хочийн тухайд*
дарангуйлагчийн эсрэг дарангуйлагч*
МАРШАЛЫН ШИРЭЭН ДЭЭРЭЭС ....*
ЦАГААН МАЛГАЙТ-2*
ЦАГААН МАЛГАЙТ*
МОСКВА НУЛИМСАНД ДУРГҮЙ ээ*
архи ууж сурсан минь учиртай 1 , 2*
*1
харин би*
уншаад нэг үзээрэй
шинэ жилээрээ ганцаараа*
ЭРХЭМСЭГ ОРШИХУЙН ТУХАЙД 2*
ЭРХЭМСЭГ ОРШИХУЙН ТУХАЙД*
Юу ч мэдэхгүй байх*
Ичгэвтэр байдал*
УНШВАЛ ЗОХИЛТОЙ НОМС*
МОНГОЛ-ын үр сад билээ бид*
Minii khuugiin uvriin devter, khuudas 17 (ПАренин)*
ЭЦЭСЛЭВ, БАЯРТАЙ БЛОГ ЕРТӨНЦ....*
ХИЛЭНЦ-д зориулла ХаЙр дУрЛал, гЭр БүЛ*
ХИЛЭНЦ-д зориулла аЖил МэрГэжИл*
*ЭНЭ
өөртөө, эндүүрэл-үүд минь баяртай*
ҮхэХ нь Ээ*
ГаЛт ШуВуУ*
зоргоор унших номнууд*
орхиод явсан хүмүүс ( цуврал -1)*
ганц жип авчихаад үхэх юмсаан*
АЖЛЫН ТУХАЙД НЭГ ИЙМ ЮМ БАЙДАГ ЮМ БАЙНА*
монголын шинэ өглөө*
Delhiin hun amiig odoo bgaa hemjeeg ni 100 hun amtai negen tosgon bolgon jijisgevel iim boloh bnaa.
Хилэнц-д зориуллаа эрүүл мэнд*
харамсалтай байна, ийм их гунигтай байсан үеэ мартаж,*
ЧИ ХЭН ВЭ ? *ХИЛЭНЦ* -д зориуллаа*
уулзаж учрах тоолонгоор л*
үүлнээс бичсэн дурсамж*
Такси драйвер*
парапсихологи*
солиотой юм уу хаашаа юм*
тас харанхуй *
амьдрал мөнгө 2*
бидний сэтгэл голын ус*
first love
та нар итгэх үү*
бодол минь
биегүй би*
өнгөрсөн хойн нь харамсах хэрэггүй ээ*
Хагархай тольны дууль Парени
let it real...парени
Haiku like aphorisms by Bayanaa
Dectaphone-tnuud...Парени
Галзуугийн эмнэлэг бичсэн Парени
хүн бүрийг завьжуулах төсөл pareni*
ЕРТӨНЦИЙН ӨНЦӨГ БУЛАН БҮРТ ХАЙР....*
учиргүй их хайр*
onigoo
гайтай юм аа*
зүрхээ гэж*
утга учир*
одод*
гуниггүй бай*
буудаад унaгаа*
хэвлэгдээгүй номны оршил ба миний философиуд*
хэзээ ч хайртай гэж хэлэхгүй хүнийг ч хайр хайралдаг*
“Амиа золиослогч оюутнууд”*
Хаалттай нийгмийн хар бараан нь.*
Бидний бахархдаг, миний Монгол*
иссэнүүдийн маань гарчиг*
Тааламжтай үг сонсох хэнд ч аятай*
2003 онд бичсэн шүлгүүд гэхүү дэ*
би өөрийн түүхээ бичиж эхлэв*
amidraliin shat (stair of life)
dadicte selves (one person)
Zvvd
amidralaa gej (vrgeljilel 2)
amidralaa gej (vrgeljilel 1)*
Бэр Цэцэг
ydaj baihad daa
eh oron shataj bna
welocome to my idea
not bad (Lenski ene tuhai udaan bodsoon)
zayanii hania guihui
Дууслаа дууслаа (сар шинийн мэнд)*
namar tsagaa gej |zaluu nasaa gej|*
Happy new year

[ цааш... ]


МИНИЙ ХӨРӨГ


scroll ХОЛБООСУУД

хувийн тэмдэглэл
алдахгүйгээр онохгүй
hot TIME, Ooh

scroll АНГИЛАЛ

iim negen ywdal
bvsgvichvvd
zvvdend ch oromgvi ywdal

scroll СЭТГЭГДЛҮҮД



scroll ТООЛУУР

Та 250270 дахь зочин боллоо.

// Сутайн суран хөхүүд - бодрол, хүүрнэлүүд
my ideas

Хямрал


Хямрал


Одоо үед ч юмыг урьдчилан таахад үнэн хүнд болж дээ. Дэлхийн хамгийн шилдэг шинжээч, судлаач, риск менежерүүд ажилдаг хүчирхэг санхүүгийн корпорациуд шил шилээ даран дампуурлаа зарлалаа. 2008 оны 09 дүгээр сарын 15-нд нийт 639 тэрбум ам.долларын хөрөнгөтэй Lehman Brothers банк дампуурлаа зарласан. Энэ Америкийн түүхэн дэхь хамгийн аврага том дампуурал болон түүхэнд бичигдсэн юм. Гэтэл үүнээс ердөө 11 хоногийн дараа Washington Mutual дампуурсныг нийтэд зарласан /АНУ-ын бүх цаг үеийн 2 дахь том дампуурал/. Мөн энэ үеэр даатгалын аврага корпораци AIG нь золтой л нөгөө ертөнц рүү явахаа шахсан нь АНУ-ыг төдийгүй дэлхий дахиныг шоконд оруулаад авсныг бид харсан. Санхүүгийн зах зээл дээр эдгээр корпорациуд нь багахан донсолгоонд үсрээд явчихдаг жижиг гарын тоглогчид биш ээ. Хүсвэл харманы хэдэн бутархай зоосоороо Монголын бүхий л өнгөтэй өөдтэй бүхнийг худалдаад авчихаар чадалтай, триллион ам.долларын хөрөнгөтэй, ААА зэрэглэлийн бонд гаргадаг 100 гаруй жилийн баялаг түүхтэй том гарууд. Тэдний насаараа тооны машин цохиж явсан нөхдүүд юугаа хийж байсан юм болоо гэж гайхмаар. Ёстой гай газар доороос л гэж энэ байх. Банк гэдэг итгэл дээр тогтож байдаг юм хойно нэг нь дампуурлаа гэж сонсогдонгуут хүн бүр эртхэн дээр нь гээд хадгаламжаа банкуудаас татаад ирэхээр зүгээр байсан банкууд ч ганхаж эхлэж байгаа юм. Эдийн засгийн цогц системийн зүрх нь болсон санхүүгийн салбар салгалаад ирэхээр бусад бүх салбарт тодорхой хэмжээгээр нөлөөлөх нь ойлгомжтой. Энэ аймшигт хямрал юунаас үүсэв???

Дэлхийн эдийн засаг ид цэцэглэж байсан 2006 онд Германы эдийн засагч Max Otte нь "Der Crash kommt" буюу "Хямрал айсуй" хэмээх номондоо АНУ-ын орон сууцны хөөс, mortgage-ийн талаар дурьдаж байсан байх юм. Тэрээр Америкчууд өөрсдийн дааж чадах хэмжээнээсээ хэтэрхий ихийг зээлж орон байраа худалдаж авч байна гээд энэ нь уналтыг бий болгож улмаар дэлхийн эдийн засгийн хямралд хүргэнэ гэсэн санааг номондоо оруулсан юм. Тэр үед би түүний номыг уншсан бол жаахан сумтай баагий юу да гэж бодохоор байлаа. Харамсалтай нь түүнийхээр болсон юм. Америкчууд цаашид зээлээ төлж чадах эсэхээ төдийлөн нухацтай бодолгүйгээр маш өндөр үнээр орон, байраа худалдаж авч байлаа. Хэсэг хугацааны дараа орон байр нь банкны барьцаанд хураагдах нь тэр. Маш их хэмжээний үл хөдлөх хөрөнгө ийнхүү хураагдсан юм. Зарим гудамж тэр чигээрээ "Bank owned" гэсэн бичгээр дүүрч байсан гээд бодохоор хир ширүүн юм болсон нь төсөөлөгдөж байгаа биз. Ингээд зах зээлийн хуулиар эрэлтээс нийлүүлэлт давсан тул яалт ч үгүй нөгөө тэнгэрт хадаад байсан орон сууцны үнэ навс унаж эхэлсэн юм. Банк ч өндрөөр үнэлж барьцаандаа авсан үнээрээ зарж чадахаа больж байдал хүндэрсэн юм. Ингээд хөөрхий mortgage-д хэт их анхаарал хандуулсан Lehman Brothers мэтийн банкуудын пассив тал муудаад ялзраад ирсэн нь түүнийг даатгасан даатгалын компани /AIG/-ий активт сөргөөр нөлөөлсөн. Гар гараасаа чангаас чанга зуурцгааж байсан нөхдүүдийн нэг нь ойчоод өгөхөөр нөгөөдүүл нь дагаад л үсрээд өгцгөөж байгаа юм. Энэ л 9 сарын Америкийн санхүүгийн хямралын эмэгнэлт дүр зураг.

Өнөөдөр Монгол оронд маань мөн адил санхүүгийн тийм ч таатай бус уур амьсгал үүсчихээд байгаа. Монголчууд бид бага зэрэг цаг хугацааны хоцрогдолтой ч Америкчуудтай нилээд төстэй замаар явсан. Толгойтой болгон л зээл авч Америкт орон сууц гэж хэлэхэд хэцүү хэдэн тоосгоны цуглуулгыг хэдэн зуун мянган доллараар үнэлэн худалдан авцгаасан. Ялгаа нь жилийн 60, 70 мянган долларын орлогтой америк гэр бүл 100 мянган америк долларын байшинг бага хүүтэй зээлээр худалдан авч байгаа бол жилийн 1000 ч хүрэхгүй долларын орлогтой монгол өрх 50, 60 мянган долларын байрыг өндөр хүүтэй зээлээр худалдан авч байгаад юм. Сонирхолтой нь сэгсгэр ч гэсэн эжий минь гэдэг шиг зээлээр авсан хэдий ч муу орон гэрээ бусдад хураалгаж булай болохгүй гэсэн Монгол хүний шазруун зангаас болсон уу, ямартай ч Америк шиг хавтгайгаараа өр зээлд их хэмжээгээр байр сав хураагдсангүй. Харин ч үл хөдлөх хөрөнгө худалдаж авах сонирхолтой хүний тоо ихэссэн. Банкинд зоостой зарим нэг нь бага хүүтэйгээр ингээд мөнгөө банкинд хэвтүүлээд байх уу эсвэл гэрлийн хурдаар үнэ нь өсч буй байр болгох уу гэсэн сонголттой нүүр учирсан. Та ямар шийдвэр гаргах байсан бэ? Мөнгө харахаар дотор чинь муухайрдаггүй л бол сүүлийнхийг нь сонгох нь ойлгомжтой биз дээ. Ингээд л хүмүүс депозитоо татаж банкууд эх үүсвэрийн дутагдалд орж байгаам. Эх үүсвэргүй болсон банкууд юугаараа зээл олгох вэ, зээл ч гэсэн зогсож байгаам. Үр дүнд нь өнөөдрийн явахаа байсан хэдэн орон сууцны барилга, зээлэнд хатсан түм буман хүн, банк дампуурах талаар цуурхал. Бодит байдал дээр Монголын банкууд тэгтлээ дампуурахдаа тулчихсан гэвэл бас үгүй юмаа. Харин цуурхал хүчтэй тархвал ямар ч хүчтэй байгаад итгэл дээр тогтох банк гээч чинь өнхрөөд өгөх нь жам юмдаа хөөрхий... Цаашид юу болохыг ажиглаж л байя.

эх сурвалж: http://bankchin.blogspot.com/


Нийт 1080 удаа уншигдсан | 2 сэтгэгдэлтэй
Сэтгэгдлүүд...


Сэтгэгдэл бичих
g84 | 2008-12-09 | 23:53
эхлээд зээлийн байруудаа хурааж хямдхан зараад өөрийгөө хохиролгүй болгон биз дараа нь хадагламжтангуудыг дараа нь зээлтэнгүүдийг...
мэдэхгүй юмдаа сайн мэдэхгүй мөртөө сайн мэдэж байх ёстой салбар байгаа юм ...



xvv | 2008-12-05 | 22:19
Тэр банк дампуурвал иргэдийг хохиролгүй болгоно энэ тэр гэдэг ер нь хэр утгатай зүйл вэ? нэг л сонин санагдаад байгаа юм даа... ай мэдкүй мэдкүй confused






:-)