my ideas
Цасан ширхэг хуйларч, цаана жиндүү
Монгол эр хүний хийморь жаварт сэргэдэг шигээ,
Шөнө дөлөөр, шинийн хоёрны нарийхан хавирган саран хэсэг зуур хань болж байгаад жаргана.
Нүдний үзүүрт бүрэлзэх ямар нэгэн тэмдэг,...
Харанхуй гудамжнууд дундуур, хашаанууд сүлжсээр, нохой шувуу шуугиулж явсаар нэг хашаанд тулж ирээд хөлийн чимээгээ зөөллөн цасыг сэм сэмхэн хэдий боловч шаржигнуулсаар ойртож очоод, банзнууд завсраар үлээх хүйтэн жаврыг өлийн сөрж зогслоо....
цонх, сүүмэлзэх гэрэл, ангиргүй,... хүйтэн, түнэр харанхуй ноёлно....
Үсрээд л хулгай хийх гэж яваа биздээ, чоно борооноор гэдэгсэн...
Хүн гэдэг энэ,
сүүлтэй чоно уу, сүүлгүй чоно уу гэж ?...
Хүн төрөлхтөн сониуч зангийнхаа ачаар таньж мэдэхээс илүүтэй гайхширч бас ч үгүй төсөөлөлд нь багтаж байгаагүй зүйлс Биеллээ олохыг хараад барьц алдан балмагдаж байдаг нигууртай...
Орчноос огт хамаардаггүй хүн гэж яахан байх билээ,...
Төлөв, шударга, хэнэггүй, хүлээцтэй,...өөрийн гэсэн дур сонирхолтой, хэнд ч ая тал засдаггүй, өөрийнхөөрөө, аялдан дагагч биш, өмчирхөг, найз нөхөд нь байнга үгүйлэн дуудаастай,...эрч хүч ханхлаастай....
одоо болно, энэ бүхний ард утгагүй болгож буй өнгөрсөн цагийн байсан, тийм л байсандаа гэх үг үлдээд байна.
Гэр бүл гэдэг залуу насны тарчигхан цөөхөн өдрүүдийн амь тасарч буй нэр,... салхинд хийссэн мөнгө, санаа нь бодол нь жорлонд суухдаа хорвоог эргүүлчихмээр хирнээ хүүхдийн живх сольсоор байгаад дуусдаг,..
Бүтэлтэй, бүтэлгүй дурсамж алтан үе болон хувирах эд шидийн эгшин хормууд, гайхалтай хүчин нөлөө....
Хүний хүнийг зовоож барнаас бар болон гарч ирээд буудалд бух болон хувирч, утас дуугарвал би хуралтай байна гэж зандчаагүй ч, өглөөд эрт босоод хөшгөө сархийтэл татаж орхидог, оройд зурагт ПС шагайж суудаг, дууг нь чангалдаг... эсвэл хөнжлөөрөө бүрэн өөрийгөө ороож, хөлөө хүн дээр тавьж унтдаг..... элдэвлэж маяглах дуртай, эрх мэдэлд санаархалтай, болохгүй бүхнийг хийдэг зуршилтай, хийсэн гэм бүр нь давтан давтан гэж ял нь хүндэрсэн... яалтай билээ....
гал тогоонд тас няс хийлгэж байгаад, хөгшин чүүлийг тас хийтэл татаж давхийтэл цочоогоод л халамжлах, цүдгэр гэдсийг нь гараараа
Нийт 1056 удаа уншигдсан | 2 сэтгэгдэлтэй
Сэтгэгдэл бичих
Ус шиг урссан ч уур болон замхарах хүн төрөлхтөн