my ideas
амьдралын эрхээр л хуруу гараа мойнийтол ажил хийж
зовлон нажидаа тэсэж, дааж гарах гэсэн дээ л хөмсөг нь зангирч зан нь ширүүссэн нэгэн эр
цагаан ямаа хөтөлсөн сайхан бүсгүйд дурлаагүй ч, угтаа цагаан ямаа хөтлөөд солонго-н зүг алхаж явсан бага насаа мартаагүй юм.
түүний хайр, зүрх сэтгэлийн асуудал гагцхүү нүднээ илхэн байх авч, үг хэл үйлдэлд нь үгүй ажээ....
аль нэг жаргалтай түүхийн нэгэн адил гүнжид биш, зүгээр л зурагт хуудсанд, амьдралд байгаагүй нэгэн зохиолын гол дүрд дурласан тэрээр оюуны хомстолтойгоо ч мэдэхгүй агуа хайрын тухай мөрөөдөлдөө автаж, түүнийхээ төлөө бодит амьдралдаа шаналал тээж, мөрөөдөлдөө жаргалыг мэдэрсээр мөнх нойрссон гэдэг....
түүний дурлал-хайрын эзэн зохиолын гол дүрийн бүсгүй биш үргэлж түүний дэргэд байдаг үнэн ч даруу нэгэн бүсгүй, зан айлаас өөр дүр дүрслэл байхгүй нэгэн юм...
Нийт 894 удаа уншигдсан | 7 сэтгэгдэлтэй
Сэтгэгдэл бичих
боловсон унтраадаг байх юмаа