my ideas
чи минь байгаа болохоор аз жаргалыг надад бэлэглэсэн
чи минь байгаа болохоо амьдрал минь гэрэл гэгээтэй......
сая нэг бичлэг уншаад сэтгэгдэл бичиж чадсангүй
нээх том тогооны таг шиг нар, эсвэл сар,.... ялгаагүй...
намар оройн Сибирийн хүйтэн уур амьсгал тэнгэрт манантайд... армаг тармаг модод хаяа нэг ижлээсээ тасарсан цагаан зээр, бор гөрөөс гэтэл.... бодвол сумын төв рүү эзэн нь унаж хүрээд, эмээл хазаараа мулталж сул тавиад хөөсөн бололтой дэлийг нь засаагүй бор азарга янцгаагаад л.. янцгаагаад л.... унаган толгодуудыг туурайгаараа бөмбөрдөөд..... сэтгэлд минь энэ адуу нутаг руугаа гүйж явсан бол борог өвсний толгой үнэрлээд л гүйн шогшоогоороо тэмүүлэх байсан гэж санахад... ижил сүргээ хайж яваа нь илт....
хөдөө хээр олон сарыг үзэж байгаа хэдий ч, хотоос ирсэн хүний өгсөн алимыг яагаад ч юм бэ түүнтэйгээ хувааж идмээр санагдаад зүлгээд л зүлгээд, зүүлгэ ногооноороо эргэлдэж явахад яг чам шиг зогсохгүй цаг хугацаа аз жаргалыг... хэнээр ч түшүүлээгүй мөрийг минь чи түшнэ мүшнэ гэж бодоод л... надад аз жаргалыг авч ирнэ гэж... шившээ салхи, хялмаалах цасны будраад хайр маань хацрыг маань улаа бутруулж явсан сан...
харин уулзахдаа гүйж ирээд тас тэвэрнэ гэж бодож байсан мөрөөдлийг нь дэмий олон үүргэвчнээсээ болоод биелүүлээгүйдээ одоог хүртэл харуусаад байдаг.... орчлон гэдэг дурласан хүнд зориулж эгшиглэж байдаг хөг аялгуу гэмээр юм даа...
Нийт 1091 удаа уншигдсан | 2 сэтгэгдэлтэй
Сэтгэгдэл бичих
олон арван амьдрах арга бий, бид заавал асуулт асууж амьдрах арга-г нь сонгох албагүй... үй түмэн боломжын өчүүхэн ганц нь энэ