my ideas
Хотын гудамжинд намаржиж буй шинж аль хэдийнээ илэрчээ.
Намайг гуниг найзаа гэж боддог болоод ч тэр үү үргэлжид дагаж явдаг сан
Харин би өөрөө шарласан навчсыг түүж хардаг....тэгээд гуньдаг.....намар хүн илүү өтөлдөг шиг санагддаг...
Ер нь долоон сарын нэгэнд зуны улирал эхлээд, наадмын маргааш дуусдаг болчихсон юм шиг санагдах юм.
Ойрд нуруу маань артук-лазан-тери гэдэг юм тусаад ха ха, хоолой хошного болчихсон, халуурч бүлээрч хоноод гар ганзага сулраад байсан одоо харин байсхийгээд чангарч байна. Улам чиг чангарах аястай...баяртай гуниг, гутрал, бүтэлгүйтэл, зовлон нажид минь, одоо эрч хүч минь урагшаа...
Өнөө орой оддын,.. биш юм даа солирын бороо эсвэл урсгал цэлмэг тэнгэрт ажиглагдана.(энэ талаар ярих мэдлэг хомсхон юм байна даа би.., гэвч дурладаг...)
Ээлжлэх хөгжмийн аяс солигдох бүрийд сэтгэлийн гүнд бүүдийж байдаг дурсамжууд маань хаа нэгтэйгээс хийсэн ирж намайг чимээгүй нам гүмийн дунд голын тохой дээр хэрэв зээ шумуул гүйсэн бол бодлын үзүүрт сарних зүйлгүй хэн суулгахаар байнавшдээ.
Би гэдэг хүн хорвоогийн өдрүүдийг тоотой цөөхнийг инээж ханиахад идэж уухад үрсэн гээд хүний хүрэшгүйд хүрсэнгүй.... гэвч сэтгэлд минь бөглүү эсвэл тэр чигээрээ онгойж үлдэх найзын нандин зүрх сэтгэлийн зайнууд онгойж үлджээ....
Чухамдаа миний хувьд Д'Артаньян-д байдаг шиг Атос, Портос, Армис болон Де Бержелон шиг шил-мэл сайн андууд байдаг ч амьдралын олон салаа замын эрхээр алслан холдсон байна. Соронзон шиг татагдаж байдаг хирнээ хэт ойрхон зайд түлхэлцэж байдаг... яг тийм хүч үйлчилдэг, .............чид нэг доор байдаггүй нь энэ юм болов уу даа.....
За ямартай ч хотын тойргоос хэдэн залуус гарч өдөр хоног цаг хугацааг хамтдаа өнгөрүүлж сайхан яваад ирлээ. Гэвч, хэдийвээр тавхан секундийн амьдралтай ч бүхийл хүн төрөлхтний амьдралд энэ мэт нь юуны хамаа байх билээ дээ.
Өчүүхэн бид бие сэтгэлийн жаргалыг Орхон Ерөөгийн бэлчирт эрж Орхон Сэлэнгийн бэлчрээс олж бишгүйдээ нэг тарвалзаж байгаад ирэвшдээ.
Аз Жаргалыг заавал олоорой, тэнд байналээ аяллын зураг, аз жаргал руу очиж үзээрэй
Хүний сайхан орчлонд нөхөрлөл зохиосон андууд мээнь.....
дараа замын тэмдэглэлээ оруулна аа !
Нийт 1129 удаа уншигдсан | 4 сэтгэгдэлтэй
Сэтгэгдэл бичих