my ideas
Саяхан олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нийтлэгдсэн нэгэн сонирхолтой статистик мэдээлэл олж уншсан маань хүн төрөлхтний төлөвшилт гэсэн сэдвээр бодолхийлж үзэхэд хүргэсэн юм.
Уг статистик мэдээлэлд хүн төрөлхтний 15н таашаалыг дурдсан байлаа. Хамгийн тааламжтай байж болох таашаалуудын арван таван нэрсийг дугаарлан жагсааж бичсэн жагсаалтын тайлбар болгож өнөөгийн олон арван улс орнуудын хүмүүсээс санал авсан тухай бичсэн байв.
Санал асуулгын үр дүнгээс үзэхэд Хүний төрөлх зөн мэдрэмжээс үүдэлтэй таашаалаас, найтаалгах,эмэгтэй хүний нүцгэн бие хасыг харах (эрэгтэйчүүдийн хувьд), сексийн харилцаанд орохыг хойшлуулах, (эмэгтэйчүүдийн хувьд) зэрэг нь 12, 13-р байранд орсон байх юм. Энэ хачирхалтай статистикт; онцгүй зочин гэртээ харих, их мөнгө тоолох, машинаар 120 км/цаг –аас илүү хурдтай давхих гэх мэт таашаал нь хамгийн тааламжтай эхний арван таашаалын байрыг эзэлсэн байх юм.
Энэ бүхэн нь надад үнэхээр хөгжилтэй байсан бөгөөд дугаарласан арван таван богинохон мөр нь хэн нэгэнтэй ярилцахад хөгжилтэй онигоо байж болмоор байлаа. Би ч түүнийг тогтоогоод авчхыг хичээж, ямар ямар зүйлс хүн төрөлхтний таашаалд багтсан тухай инээдэмтэй жагсаалтыг мэрийж байгаад цээжлээд авахыг оролдов. Дараа нь тэдгээрийн байрлах дарааллыг цээжлэхээр шийдэж, анхааран сонирхов. Харин энэ удаа тийм ч хөгжилтэй, инээдтэй санагдсангүй. Учир нь ирээдүйн хүмүүсийн хүн чанар үгүйрч буй мэт мэдрэмж, харамсал гэнэтхэн төрөөд ирэв. Яагаад ийм инээдэмтэй, харуусалтай хэрэг явдал, статистикийн энэ энгийн мэдээний үр дүн болон гарах болов гэж би тэрхэн зууртаа бодолхийлж үзсэнээс биш, өөрийн маань таашаал эдгээр жагсаалтын хаана байрлаж байгааг бодож ч үзэлгүй орхижээ1...
Миний нэгэн найзын маань хүү 4 кг жинтэй төрсөн бөгөөд түүнийг хоёр сартай болоход нөхдийн хамт шинэ хүүг харахаар очив. Бид тэднийд очихдоо New baby болон active baby гэсэн живхнүүдийн алийг нь сонгох ёстой тухай, худалдааны төвд шийдвэр гаргах хэрэгтэй болов. Бид үнэ болон савлагаан дээрх 4-өөс 9кг жинд зориулсан гэсэн бичгээр шийдвэр гаргаж чадсан2 юм. Учир нь хүүг хэдэн кг жинтэй төрснийг бид мэдэж байлаа. Харин шинэ хүүг харахад үнэхээр эгдүүтэй байснаас гадна гартаа тэвэрч үзэхэд төрснөөсөө хойш жин нэмсэн гэж бодоход чамламаар бага байсан юм. Түүний сэвлэг даахиных нь үнэр, сүү нэвт шингэсэн биенээс нь ханхалж байгаа нь нойтон сормууст үр заяах хэний ч хувьд хайр татам байлаа. Шинэ хүү миний гар дээр байхдаа найтаалгаж орхисон нь миний дотор мөнөөх таашаалын тухай хөгжилтэй бодол төрөхөд хүргэсэн юм. Харин шинэ хүүгийн аав нь хүүгийнхээ дэргэд саатуулж суухдаа ярих юм олдохгүй3 гэж хэлэхэд нь, бид шинэ хүү хэтэрхий том залуу тул түүнд хөл бөмбөгийн тухай өөрийнхөө сонирхлыг ярьж өгч болох юм гэсэн зөвлөгөөг өгч, оронд нь банштай цайгаар дайлуулсан юм.
Бусдын мөнгөөр сайхан хоол идэх нь хамгийн сайхан таашаалуудын нэг болох тухай уншиж байсан маань төдийгүй, хүн төрөлхтний өнөр бүлд бүл нэмж төрсөн нярай хүү найтаалгаж байгаа зэрэг нь надад хүний шинж төрхийн тухай (хүний таашаалын тухай) бодох хэрэгтэй болгосон.
Оюутан ахуй цагт маань тохиосон нэгэн хэрэг явдал мөн л энэхүү ярихыг хүсэж буй зүйлийг маань тодруулж өгөхөд хэрэг болох юм. Оюутны хоолны газарт хоёр залуус ийн ярилцсан:
- Чи бид ижилхэн хоол захиалсан байхад чинийх их порцитой юм, хэрэв надад их хэмжээтэй хоол таарсан бол би түүнийг найздаа өгөх байсан..,
- Тэгээд...?, би түүнийг чинь мэдэх болохоор, их порцитойг нь өөртэй авсан юм.
Энэ яриаг хөндлөнгөөс сонсоход мөн л хөнгөн хөгжилтэй байснаас гадна, залуусын яриа хүний зан шинжүүдийн4 тухай биш, харин уран сэтгэмжийн тухай л хөгжилтэй, сайн жишээ байж болмоор санагдаж болох юм.
Эцсийн дүгнэлтээ гаргахаас өмнө дахин нэгэн жишээ дурдахыг зөвшөөрнө үү.
Арлын Наран улсын хөгжлийн тухай бид сумо, sony-гоор жишээлэхэд бишгүйдээ сайн мэдэх билээ. Гэвч тэнд болсон нэгэн хэрэг явдал миний гайхшрал, хачирхалыг төрүүлээд зогсоогүй юм. 8-аас 9н настай жаал хүү гэртээ нуугдаж тоглож байхдаа хөлдөөгчдөө муураа хийгээд мартаж орхисон гэнэхэн бас эмгэнэлтэй хэрэг гарчээ. Гэвч хэрэг үүгээр дууссангүй, хүүгийн эцэг эх, шүүхдэж, муурыг (амьтныг) хөлдөөгчдөд хийж болохгүй гэсэн зураг, тэмдэгт зааварчилга5 тусгаагүй гэж гомдол гаргаад хөлдөөгч үйлдвэрлэгч компаниас заргаа авчээ.
Хүн төрөлхтний хамгийн тааламжтай таашаалуудаас ёс зүйн үнэлэмжээр төдийлөн дэмжихгүй байхаар, бусдаар дайлуулах, зожиг, өөрийгөө бодсон байх занд өнөөгийн 6н тэрбум гаруй хүмүүсийн 2/3 нь санал нэгтэй өгсөн гэдэгт би итгэл төгс байна. Хэрэв зээ бид өдөр бүр хувиа хичээсэн, албан тушаал горилсон, бусдын мууг үзэх дуртай, өөрт нь төвөг учруулсан хэн нэгэнд мөн л тийм байдалтай хандаж, гай тотгор болж чадсаныхаа дараа л сэтгэл нь тайвширч ханамж авдаг, эсвэл өөрөөс нь илүү хэн нэгний чадварыг шударгаар үнэлэхийн оронд “хүнээс заавал өө олддог юм” гэсэн бодлоор ханддаг хүмүүс тааралддаг гүйсэн бол амьдрал гэдэг хэчнээн амар, төвшин сайхан байхсан билээдээ. Гэвч бид өнөөдөр хүмүүсийн таашаалын тухай ярих гэсэн үгүйээ.
ДЭНСЛЭХҮЙ
1. Бодож үзэх. Өөрөөр жишээлэхэд би залуу хүнд байж болох: хайр сэтгэл, хүнээр хайрлуулах аз жаргалын таашаалыг илүүд үзэж чадсангүй. Учир нь өнөөгийн нийгэмд сэтгэл бус мөнгө үнэтэй байна гэсэн бодлоор бид төлөвшиж байгаа юм.
2. Шийдвэр. Бид мөнгө бүхнээс илүү хүчтэй, бүхнээс илүү үнэтэй гэж боддогтоо, хэн хүнгүй би чамд хайртай гэдэг үгийг олон арван хэлж чадах мөртлөө мөнгөний төлөө хэзээ ч би чамд хайртай гэж хэлээгүй ч түүнд л үнэнч байдаг болж, тиймдээ ч элдэв загварчлал дунд мөнгө шүтэж шийдвэр гаргах болжээ.
3. Үүх түүх ба уламжлал. Нийгмийн хөгжил хурдсах бүрийд хавтгай болж буй дэлхийн оршин суугчид өмнөх уламжлалыг гээж байгаа нь, урьд өмнө бүхнийг асууж мэдэж, туршилгыг нь хуваалцаж болдог байсан, үлгэр дууриал болох бодит амьдралын жишээнүүд улам бүр үгүйрч байгааг гэрчлэн байна. Үлгэрлэн дууриал авах, захиж залруулах хүнгүйгээр өрөөсгөл төлөвшилт тогтох нь мэдээж хэрэг.
4. Хүний зан шинжүүд. Бид нэгэнт шинэ техникийн дэвшил, физикийн онол, онгоц, машин зохион бүтээхийн төлөө энэ дэлхийд төрөөгүй болохоор амьдралаа авч явахад-аа, аливаа асуудлыг шийдвэрлэхдээ ухаан дутаж болохыг хүлээн зөвшөөрцгөөе. Гагцхүү сэтгэл л бүү дутаж байг.
5. Дахин жишээ дурдаж байгаад хүлцэл эрье.
Зам дээр аятайхан хувцаслаж гартаа нэгэн тортой зүйлс, жижиг цүнхний хамт барьсан ахимаг насны эрэгтэй хүн хэвтэж байхыг анх үзээд балмагдав. Учир нь явган замын товгор хээнүүд, хэвтэж буй хүний толгой хэсэг дороос урсах цусанд будагдаж, хээнүүд засвараар цус нэвчин урсаж байсан юм. Эхлээд яах ёстойгоо мэдэхийн тулд би эцэг рүүгээ утастаад ...105 уу, 103 юу, 102 уу гэж асуусан юм.
Хожим бодоход эцэг маань тэгээд хэвтэж байсан бол би хэнээс яах ёстойгоо асуух хүн юм бол. Аюулгүй ажиллагаа, ослын үеийн анхны тусламж, хиймэл амьсгал, зүрхний цохилт...тусламж дуудах гэх мэтэд бусдыг удирдах, ахлах ажилтан, шинэхэн инженер хүн юм шүүдээ...
Бид удахгүй, хэрхэн идэх вэ ? хэрхэн хайрлах вэ? Хэрхэн хөргөгч, зурагтыг ажиллуулах вэ гэдэг зааварчилга аа авахгүйгээр, байдлыг үнэлж, ашигтай, зөв шийдвэрүүдийг гаргаж чадахгүй хүмүүсийг бий болгох бий гэсэн эмзэглэл төрж байна. Монгол гэрт өссөн хүүхэд тулганы галаас айх ухаантай болж бойждог бол хотжиж буй шинэ Монголын хүүхэд түлэнхий-ний сорвитой өсөх нь, морь малын хөлөөс эмээж мэдэхгүй дээ, эмгэг согогтой болтол гэмтэл авч амьдралаараа хохирох нь....
Үүх түүх ээ мэддэггүй хүн эх орныхноо эзэн байж чадахгүй, Эх орноо жинхэнэ утгаар нь хайрлаж чадахгүй. Бид чинь эх дэлхийгээ эзэмшихээс урьдаар эх орноо, түүнээс урьдаар өөрийнхөө эзэн байх учиртай. Аливааг танин мэдэхгүйгээр эзэмшин удирдана гэж үгүй билээ. Тиймээс амьдралын заримуудыг ойлгож гэмээнэ, Эзэн хүний шинжүүд ба төлөвшилт гэсэн утга санаанд хүрч болно гэж та хувьдаа бодож болох юм.
Эзэн хүн гэдэг нь шинэ соёлын лидерүүд, компанийн захирал, улсын ерөнхийлөгч, эсвэл заавал уран илтгэгч энэ тэр байх ёстой бол түүний төлөвшилтөд нь хувь нэмэр болох олон арван орчуулгын ном гаргаж буй эрдэмтэд нарны бүтээлийг үнэлэхээс энэ мэт өчүүхэн эргэцүүлэл хэрэг болохгүй юм.
Эзэн хүний шинжүүд ба төлөвшилтийн тухай нээлттэй саналуудаар бодлоо өндөрлөе
Амьдралын заримуудыг ойлгох нь...
Хувь заяаны эзэн байх нь...
Эх орны эзэн болно.
Монголын үр сад бүхэн ураг төрөл, удам судрынхаа эзэн нь байх болтугай.
2008.05.02.
Нийт 1874 удаа уншигдсан | 9 сэтгэгдэлтэй
Сэтгэгдэл бичих
хүйс маань эр хүлэг маань гутал үг маань сүх бодол маань буруу ишилсэн..
aygui setgel tatagdaad ydjiihad
chi eregtei hun monu? ehehehhe
2rt, ter jp-nii jishee deer jpiii ter ys nariiin neg burchlen deatilchilj zaavarchilsan , duremdsen yumaar yvbal yu boldogiiig haruulsan saihan jishee bolson, Usa.d ylgaagui teneg teneg huuliud zondoo batalsan, chi net ugaalgiiin gazar omdoo ogood aldchihaad heden say.iig nehsen zaluug harsan bizde...
ezen hun bolj tolovshig gevuu,, ih yrichihmaar sedev bh chini, bidend gantshan ym dutdag. (ene maybe old tradition-tai holbogdood yvchih bh, )
BIY-iiig ni daalgaj SURGAH!?. (for exam: odoo 30 hurcheed gertee bgaa zaluus zondoo bii...)
гэхдээ гэрийн хүмүүжил бол нэг хэрэг
нийгмийн хүмүүжил бас нэг өөр хэрэг л гэж бодож байна, хэдийвээр хоорондоо шүтэлцээтэй ч гэсэн
Хүүхдийг албадалгүй дуртай үед нь хийх гэсэн ямар нэгэн зөв ажил, гурил зуурах, юм угаахад хажуугаар орохоор нь цаашаа явж тогло гэж хөөхгүй байх зэрэг нь хувьд хүний төлөвшилд нэмэртэй л байдаг байх. Бүх юмыг нь бас хэт бэлэнчлэн аманд нь хийж өгсөөрөн байгаад юмыг боддоггүй шууд тусган авдаг хүн болон хүмүүжих нь элбэг байх л даа..