my ideas
Дуугүй суухаар дуу аялж байядаа...
Гудамжаар яваа хэн нэгэн амандаа дуу аялж яваа бол тэр хэн нэгэнд ямар нэгэн муу юм хийх хүн биш гэж би гэнэхэн-ээр боддог. Тийм дээ ч өөрөө бусдад хор хүргэхгүй гэдгээ илэрхийлж дуу аялж явах маань элбэг...
Хүн гэдэг хорвоогийн хэрэг явдлыг ухаан бодолдоо тунгааж бодохдоо ихэнхдээ бодит байдлыг гэхээсээ өөрийнхөө төсөөлөл, мэдлэг боловсрол, туршлага, сурган хүмүүжүүлсэн арга барил, дадал зуршил гэх мэтчилэнгээр нөхөж, гүйцээн ойлгодог. Тиймдээ ч хорвоогийн амьдрал гэдэг чухамдаа ямар байхаас бус, бид түүнийг чухамхүү юу гэж төсөөлөн бодож байна түүнээс огт зөрөх юмгүй байх нь элбэг.
ингэхээр бидний амьдрал бодол санаатайгаа адил, бид зовлон шаналал, бэрхшээлд хэр хэмжээгээр автаж байна тэр хэмжээгээр бэрхшээл нүүрэлдэг....
эргэн тойронд маань байгаа болон байх, байсан, болж өнгөрсөн, болох, яг одоо өрнөж буй үйл явдлууд дундаас үнэндээ ДУР ЭЗНЭЭ Голохгүй юмдаа гэж л бодлоо.
Ичиж байна ийм байгаад... Эмгэнэлтэй, танхайрал, хүчирхийлэл, овилгогүй зан чанарт, ёс суртахуунгүй үйлдэлд,
заавал буруутан олж өгөх гэж байгаа шүлэнгтэн буй хүсэлд, тоглоом хийж буй улс төр, үйлдлээ зөвтгөж буй тэнэглэлд хүргэсэн зорилгод, жинхэнэ эх оронч гэж үгүй нийгэмд...
хоёр хуваагдсан итгэл үнэмшил, нэг нь тэнэг үйлдэл хийсэн нөгөө нь, дан ганц талыг барьсан мэдээлэл цацаж байгааг нэгэнт аль нэгэнд нь харьяалагдсан бол өөрсдийнхөө алдаа бурууг дутагдлыг нүдээ аньж шүд зууж өнгөрсөн үзэл сурталтанууд...
та бүхэнд амжилт хүсье....
ДУР ЭЗНЭЭ ГОЛДОГГҮЙ
Нийт 1127 удаа уншигдсан | 8 сэтгэгдэлтэй
Сэтгэгдэл бичих
би ч бас амтай болгоныг дагаж ярьж л байсан байна
Ардчилсан нам жаахан урам хуглаж байна...
МАХН байсхийгээд л ер нь урам хуглаж байдаг...
Ардчилсан намын авч ирсэн ардчиллаас татгалзаж чадахгүй гэхдээ, үүний төлөө бурууг нь зөвтгөж чадахгүй...
шудраг үнэлэхийг хичээе...
Чадахгүй л байна шүүдээ, гэтэл тэд өөрсдийгөө бид л чаддаг гэж бодох юм....
бид удахгүй... өнгөлөж зүлгэж сайжруулна...