2008.05.09.
2008.05.09. ялалтын баяраар Улсын маань нийслэл Улаанбаатарын төв (Сүхбаатарын) талбайд, Онцгойнх-оны сүрт жагсаал болсон.
энэ хавар, зуны дэлгэр цаг эхлэх тун дургүйхэн түймэртэй, шороотой, цасан шуургатай өдрүүд ээлжлэн солигдсоор ээвэр нартай дулаахан өдрийг тун ховор үзэж, зуны эхэн сар, зургаан сарын нэгэнтэй эгнэгт золгов оо.
Тун удахгүй Сэлэнгэд хүмүүс юунаас ч юм бэ хамуу тусаж, аль эсвэл хачигт бариулж саа тусцагаана. Налайхад ч юм уу, Багануурт ч юм уу дурын нэгэн газар аммиакийн хий ч юм уу, аль эсвэл архи, спиртэд тэртээ тэргүй үхэх гэж байсан хэдэн хүмүүс байгалийн шалгарлаар өртөж, угалзан шуурганаар тасарсан ток цахилгааны гачигдлаас Ховдод ч юм уу Баян-Өлгийд цэрэг эсвэл оюутнууд, хүн биш тул хүн итгэхийн аргагүй өөрсдөө сайн дураараа өлбөрч үхэцгээнэ. Мал мах үнэтэй ийм хэцүү үед Монголчуудын үлдсэн хэдэн цөөн хүн нь өлбөрч үхэхгүйн тулд хууль, гууль нь өөрөө мэдэгдээ гэсээр, ховдог шиг идэш ууштай нэг хүнд бол хоол болохгүй шахам жижигхэн хулгар шар амьтныг ангаж байгаад хурц ч юм уу мохоо ч юм уу, бас л бүү мэд, уушгины ч билүү тахал тусна. Монгол орныг хөгжүүлэхээр сайн харилцаат, сайхан санаат урд хөршөөс орж ирсэн ажилчин, тариачин гуйлгачин, тосгоны бөглүү мангуу ч байсан хамаагүй итгэлтэй сайн Хятад хүмүүс эх орны нийслэлд сүндэрлэх өндөр өндөр барилгуудыг баас шээсээр болтугай зуурч байгаад бариад өгчих санаатай ирцгээнэ. барьж чаддаггүй юмаа гэхэд эхний хэдэн байшингаа эв дүй муутай ч болтугай босгож байгаад сурчих санаатай ирж, эсвэл мөнөөх л газрын нэг тарсан хаа сайгүй байдаг уурхайнуудаар тарцгаана. Анхаарал болгоомж жаахан маруухан болохоос биш сайхан сэтгэлт, сайн санаат Хятадууд маань хүн ам цөөнтэй улс оронд маань тус нэмэр болчих санаатай мөнгө дор өнгө гандмой гэсээр хэдэн Монгол бүсгүйг хээлтүүлж өгөөд, санамсаргүй цоорхой саванд хийсэн мөнгө усаа энэ тэрүүгээр савируулсаар аль нэг айлын гоожуурт унагаж орхиод мартчихна. за тэгээд УИХ гишүүдийн дөрвөн жилд нэг хайр зарладаг энэ өдрүүдэд унтаад босоод ирэхэд байшин бариад тавьчихдаг шигээ орон сууцууд хоорондын зам гэдэг чинь шил толь шиг болоод л, Орос ёотон шиг нэг л мэдсэн уусаад алга болчихдог илбэ жилбийн гэмээр хурдан хямдхан замуудыг гайхалтай санаачлага-тай хийнэ дээ.
Энэ бүх муу муухайг зурагт болгоны мэдээ бүхнээр дамжуулаад мэдрэлийн ядаргаа, солио туссан хүмүүсийг хурц хордлоготой ч юмуу, гэмтэж бэртсэн хүмүүсийн түргэний дуудлага авч хүрэлцэхгүйгээс болоод гэрт нь хүлээлгэсээр байгаад эрүүл гэдэгтээ өөрсдөө итгэтэл нь мартаж орхино.
Өглөө тэр хүмүүс нь үүрэгт ажилдаа гараад төрийн хүнд суртлын золиос болж хэдэн арван байгууллын мяндагтан дарга нарын дунд майдар эргэж байгаа юм шиг сүр бараагаа үзүүлж, бархирч гүйсээр байгаад гудамжинд муужраад унаад өгөх үед нь, арчаагүй архи хэтрүүлж хэрэглээд хаа хамаагүй хэвтдэг амьтны гутлыг нь сугалаад авч одохоос биш сугадаад эмнэлэгт хүргэх өр нинжин сэтгэлттэй учрахгүй байсаар хорвоогийн мөнх бусыг үзүүлнэ. Одоо нэгт яахав үхэж гялаасанаас хойш, хонгилын үзүүрэн дахь хий юм харахгүй амар, Жасрай гуй шиг л буянтай хүн байна, зайл-уулдаа зовлонгүй явчихсан юм гэсээр сайн нэр газар авахгүй болсон хойно, тэнгэрт цав гартал, газар хотойтол магтаж байгаад л булчихна даа.
Энэ бүхнийг тоочиход бошиг үзүүлж хол ойрыг харж, тааж мэддэг хүн байх ч хэрэг алга бодоод байхад жинхэнэ мэддэг хүмүүсийн хэлснээр бол сүү уудаг ч үнээгээ саахаа нэгэнт больсон шинэ Монгол хүмүүсийн газар нь шилгээдэггүй цулгаа газарт амьдардаг гэсэн нь худлаа болж таараад, бидэнд байхгүй гамшгийн ганц дутуу нь олны амаар биелэх янзтай болоод ирэх нь тэрээ.
Ванга авгайн хэлснээр ч билүү, Нострадамусын зөгнөлөөр ч билүү Чингисийн хөх цэргүүд энэ л цаг үед тэнгэрээс буух юм яриад, тэр нь их л сайн юм болохыг feng shu-гийн Ганбаатар батлаад байсан нь үнэг хөөж яваад газар уначихдаг маневар муутайхан ми-8 ын хэрэг явдалд ерэн баатрын дууль шиг эмгэнэл тарьж орхидог Онцгой байдлын залуус биш байсан юм байгаа ?
Өглөөний хөх луу ч юм уу тэнгэрээс бууж ирээд, Асашёрю, Хакухо нар байлаа ч хамаагүй ана мана ач тач үзэлцээд зарим нь улс төрд цупари, зарим нь үндэстэнд цупари, зарим нь үр хойчид, ёс суртахуунд цупари хийцгээж дэвжээнээс бусад газруудад л дэвж үзүүлэх юм байгаа биздээ.
Адгуу зантай эхнэр шиг яам тамгийн сайд нар нь бушуу туулай борвиндоо баастайн үлгэр болж байна уу даа. Тэнгэрээс буух тэр хөх цэргүүд чинь дайн дажинтай орнуудад тэнэсэн, онилсон, оносон, олноор нь тэсэлсэн сумнуудын сүйтгэсэн амь настай тэнцүү тооноос даваад байгаа зүй бус үхлүүд-ийн эсрэг бууж ирэх,... юм бүхэнд муу нэрт гэдэг шиг яваа Онцгой байдлын залуус шивдээ.....
Сонгуулийн үеэр сайн сайхан юм бичдэггүй юмаа гэхэд амаа татаж бай гэж хэд гурван юм хялаалгасанд нь сэтгэл нь хөөрч нэр төртэй ажиллаж, засаглаж байна гэдгээ харуулах гэсэн сурвалжлагч гэсэн сэтэртэй мал шиг юмнууд, доромж үгээр борооны ямаа шиг шаагьсан яриагаараа дургүй хүргээд байгаад барьцаж байгаад бичлээ.
шуудуу малтаж байгаад хүйтэн усанд үйж үхсэн хорин хэдтэй залуугийн амь насны гарзтай эмгэнэлт хэрэг явдлаар, хүнийхээ араас харуусдаггүй хүн байдаггүйн гайгаар өнчрөл зовлонгоор нь өгөөш хийж алба хашиж яваа хүмүүсийг яаж ийж байгаад, буруу зөрүү ажилласан болгож байдлыг дутуу үнэлсэн гэж харагдуулахыг эрмэлзэж олон нийтийн хэрэгслээр түмний нүдэн дээр далжганаж байгаад нь дургүй хүрчихлээ.
Монголын ард түмэн нисдэг тэрэгтэй осолдоод зүсэр борооны хүйтэн усанд нэг нэгээрээ осгож үхэж байсан залуусыг хэний төлөө амиа өргөв гэж өөрөөсөө нэг асуугаарай !
Асгарсан мөнгөн усанд ердийн тоос сорогчоос өөр зэвсэггүй байгаа онцгой байдлынханы буруу юу ? ганц сансрын утас нь дарга даамалд нь явж байх нь л зөв ? ердийн нэг компаниас дор байгаа төрийн албаныхан хангамж тэнд ажиллагсдын буруу юу ?
Онцгой байдалд ажиллагсад гэр бүлгүй, илүүдээ гарсан амь настай, тарваган тахал, түймэр, аммиак, архи спирт, хорт утаанд, цианыт натрид хорддоггүй үхсэн хүнтэй, муу бүхэнтэй орооцолддоггүй.... өөрсдөө хэн нэгэнд хундагалж өгсөн архины гайгаар гарсан авто ослоо цэвэрлэж, өөрсдөө тамхичинд чүдэнз зурж асаагаад түймэр тавьчихаад тэрийгээ л унтрааж явдгаас хойш, бүх юм нэгэнт тэдний буруу.
эхнэр хүн нөхрөө энэ албанд, ээжүүд хүүгээ энэ албанд өгцгөө, хүүхдүүд ч бас мэдээж эцэг ээ тийш нь явуул, тэднийг жаахан л байдал эвгүйтвэл бушуухан хаа нэг муу юм заавал болох газар руу дарга нар нь томилох болно. дотнын хүнийг чинь үзэн яддагтаа золигт гаргах гээд байгаа хэрэг биш ч алба нь үнэндээ тийм. учир нь өнгөрсөн жил явсан түймэр-ийн томилолтын мөнгө цалинг аль ч юм бэ даргийнх нь үед шамшигдуулсны буянаар өнгөрсөн жил ажилласан цалинг нөхөж олгох, өөрийнхөө одоо идэж уух юмыг тооцоолоод улсаас мөнгө нэхэхийн тулд тийм л сайхан бахархалтай гарз ч ихтэй шалтгаанаар сайд нь бороотой шуургатайд нисэцгээ нисэцгээ гэж хэлэх болно.
(урд хормойгоо хэсэглэн авч хойд хормойгоо урлан нөхсөн дүйтэйсэн, уран дарга нар..)
харин тэдэнд барагтай нормын хувцаснаас өөр илүүчлэх юм байхгүй болохоор Онгой байдлын-ханыг өмөөрч дуугарах хүн гарахгүй...салбарын өндөр мэдлэгтэй, ухаалаг дарга нар улсын нэг албаны нэрийг, мөнгийг, зүтгэл бахархлыг идэж буй нь энэ ажгуу.
2008.05.09.н
Сэтгэгдэл бичих