my ideas
Чи сосо соло гэдэг ундаа хэр их уудаг вэ?
Манай нутагт чацаргана урагдаг. Бас хармаг, тошлог тэргүүтэн ч бий.
Монголоос сансарт нисэх хувьтай төрсөн аавын хүү одоогоор нэг бий. Жүгдэрдэмидийн Гүррагчаа сансарт гарахдаа чацаргана хэмээх эгэл хирнээ ер бусын шидтэй жимс хэрэглэж байснаараа биеийн тархлаа эсэргүүцэл нь үнэмлэхүй сайн байсан гэдэг. тиймдээ ч уг жимс одоогоор сансрын нисгэгчдийн хүнсэнд байвал зохих нэрсийн жагсаалтад орсон хэмээн дуулдах юм. Харин Ж.Гүррагчаа гуайн зүрхнээ уяатай газар дэлхий хэмээх сансар огторгуйд хөөрөн ниссэн тухай дурдатгалын ном-онд энэ жимсний тухай нэгээхэн ч өгүүлээгүй байсан санагдах юм.
Beijing 2008 нэртэй олимп тун удахгүй болох гэж байгааг хэн хэнгүй мэдэх билээ. Бээжингийн олимпын бамбар дэлхийг тойрон аялахдаа дөрвөн ч удаа унтарсан удаа бий. учир шалтгаан нь Tibet хэмээх жижигхэн нэртэй томоохон газар нутагтай улсын ард иргэдийн тусгаар тогтнолын төлөөх эрмэлзэл билээ. Бидний олон жилийн тэртээгээс мэдэх Түвдчүүдийн тусгаар тогтнол (Tiananmen) Tяананминийн талбай дахь цуст жагсаалын 1989 оны хэрэг явдалтай тун төстэй өрнөж байгаа. Удахгүй улс төрийн гэмт хэрэгтэн гэж цоллуулсан, салан тусгаарлах үзэлтэй гэж буруутгагдсан эсэргүүнүүд, тав арваар тоологдох цөөн хүмүүс эмгэнэлт жүжгийн төгсгөл болон олны нүдэн дээр шүүгдэж ял зэм сонсоно. Харин түүний цаана дэлхий хүн төрөлхтний нүднээс далд Тяанинминийн талбайд танкинд дайруулж үхсэн зуу зуун залуус шиг үй олон хүн үрэгдэж, тэдний цусыг мөн л савандаж угаах бизээ. эсвэл Коко коло-гоор арилгаж болно.
Нэгэнт дээрх хэрэг явдал миний хэрэг биш тул нөгөөтэйгүүр Түвдчүүдийн эрх ашиг хэн нэгний эрх ашигтай хамт хөндөгдөхгүй байгаа тул хатуухан хэлэхэд бидэнд хамаа алга.
Хамгийн гол нь би танд савтай колонд хүний шүд хэд хоногийн дотор уусан алга болж, үхрийн мах хэчнээн хугацаанд задардаг тухай, мөн хөгжингүй орнуудын авто замын осол болсон газрыг тэрхүү ундаагаар угааж цэвэрлэж байдаг тухай ярих гэсэнгүй....
Бээжингийн олимпын туг тусгаар улсуудаар аялж дуусаад Hong-Kong, Makao зэрэг Хятадын хараат мужуудаар аялж байгаад одоо Монгол улсад ирэх гэж байна.
Энэ нь Монгол улс Хятадын хараат нэгэн муж гэсэн утга агуулгатай бөгөөд ерөөс Монгол улсыг тусгаар улс гэхээсээ, олимп-д КОКО КОЛА компани хувь нэмэр сайн оруулсан гэдгээр сайшаагдан ....... компаний захирал тэргүүтэй хүмүүс мөнөөх тугийг барьж дамжуулан буухиалах учиртай ...... хэрэг юм.
Доромжлогдсон тусгаар тогтнол минь, худалдагдсан эрх ашиг минь, бардам зан минь, эх орон минь, миний орны залуус минь хаана байна вэ
Нийт 1189 удаа уншигдсан | 4 сэтгэгдэлтэй
Сэтгэгдэл бичих
төвд монгол хоёрын
нэр төр үнэн хоёрыг зэрэгцүүлэхгээд бараагүй юм байна
эх сурвалжийг магдалаагүй миний буруу энэ туг монголд биш монголын тамирчид хятад улсад буухиалах байсийм байналээ
юм үзэж нүд тайлаагүй би ангайгаад л байжийна ТАТАХаа
одоо энд рэдбүлл гээд моодонд оржийнээ,,, нэг амталж үзээрэй дээ,,, уучихаар далавч бэлэглээ...д хаа сайгуй нисэээд л явах болсон шүү дээ :р
gevch odoo hujaa nar gej hiihrej suuhiin orond yamar neg zuiliig gardan hiimeer...
hench yuch hiihgui baij hujaa hujaa nar gej mair ih durguitsej uzen yaddag ichmeer.
orosuud hurtel mongol bol barag uls bish manaihaas buhniig sursan tednii gadaad ertonts bol oros gej oilgodog busdad oilguulah gej hicheedeg hun ih baidag.
Харин их гүрний дээрэгүй үзлээ гэж... Маниус өөрснөө бас олигтойхон байх хэрэгтэй байх. Алт авч чадахгүй байх л гэж бодоод байгаан. Гэхдээ энэ олимпоос олон төрөлд медалиуд аваасай. Улсын маань нэр л гарна шүү дээ Хятад гэж зарлахгүй Монгол гэж зарлах болохоор энэ тусгаар улс юм шүү гэдгийг бусдын чихэнд хүргэх юм. Хятадууд ч гэхдээ нам дарах байх л дөө Гэхдээ цэвэр цэвэр нам нам хийгээд өгвөл. Жудо энэ тэр дээр дан иппон хийгээд алт авчаасай. Залбираад л байж байя. Спорт ч угаасаа спорт шүү дээ. Бурхан харж байвал үнэхээр шууд цэвэр цэвэр хийчихвэл гарах гарцгүй юм чинь