my ideas
Чамайг би бусгаж зугтсан харцаар ширтэж
Чамайг би биширсэн сэтгэлээр хайрлаж
Чамайг би ичингүйрсэн үнэсэлтээр үнэсэж зүүдэлдэг.
Өглөөд өрхний оосор өөрөө даллаж алхахдаа
Өмссөн хувцастайгаа хамт ичгүүрээ тайлаад
Өвөрт минь дулаацаж хоносон амрагтай байхыг би хүсэх юм.
Өмнө минь бүхнээ далдлах зүйлгүй нүцгэн сэтгэл байвал
Тэр сэтгэл чиний сэтгэл байгаасаа гэж хүсэх юм.
Хэрэв энэ бүхэн биелэх бол
Илчилсэн сэтгэлдээ санааширч суухгүй болохсон
Намайг хайрлаж, чамайг хайрлаж байхсан
Тэгж жаргах юмсан.....
уурхайн гэр кемп 2007 оны өвөл
Нийт 1167 удаа уншигдсан | 2 сэтгэгдэлтэй
Сэтгэгдэл бичих
сонирхолтой л юм