my ideas
1997 онд эхэлсэн нэгэн ирээдүй толгойгоо цагаан давуугаар боочихсон туг шатааж, жагсаал хийгээд явж байсныг бид харсан. ....У. Хүрэлсүх, тэр төмөрсүх ч байж чадахгүй юм шиг санагдсан. Суваг аа битгий солиорой чинь, бас залуу байсан. тэр энэ үгийг хэлсэн гэж бодьё ИРЭЭДҮЙ өнөөдрөөс эхэлнэ гэж. гэтэл тэр, за эсвэл тэд юу хийсэн гэж.....? гайхалтай нь өнөөдрийн залуус өөрсдийнх нь амьдарч буй энэ нийгэм нь ирээдүй байхад, багагүй хугацааны өмнө , 10н жилийн өмнө байсан залуусын мөрөөдөлд амьдарч байна гэдгээ мэддэггүй ....
бид өнөөдөр эхэлж буй ирээдүйд юу хийж чадна гэж, бүтсэн бүтээгүй, биелсэн биелээгүй, алдсан алдаагүй ирээдүй чинь өнгөрсөн үеийн хэн нэгний зүүд биш юм биз дээ ? тэгвэл хойч үе бидний зүүдэнд сэрнэ гэж үү ?
яг өнөөдөр, өнөөдөр дэлхийн зах зээлд түүхий эдийн үнийн өсөлт болсонтой холбоотойгоор манай эдийн засгийн өсөлтөд таатай нөлөө үзүүлснээс биш, ганц ч, өмнөх үеийнхний ирээдүй өнөөдрөөс эхэлдэг гэдэг гаруудын зөв бодлого, ултай хийсэн, шийдсэн зүйлийн үр дүн гэж байсангүй. цагийн эрхээр ирэх нийгэм соёлын, техник технологийн хөгжлийг хүртэл тэд өөртөө нааж ярих дуртай....
та бид хоёр энэ мэт хэлэлцээд ирээдүй өнөөдрөөс эхлэх үгүйг шийдчихье л дээ, тэгж чадна гэж бодьё. би л хувьдаа их ярьдаг ч, тийм олон удаа зөв байгаагүй. гэхдээ бид хэн нэгэн бидний амьдралыг сайхан болгохын төлөө мятаршгүй зүтгэж, сая нэг бидэнд урагшлах замыг нээж, тавьж өгссөний дараагаар л гутал аа өлөн тоосгүй, цамц нь хөлсгүй алхах туртай улс, их муугаар хэлж буй хэдий ч, үнэн гэдэгт итгээрэй. бидний дунд төрийн дарангуйллын эсрэг, татварын шударга бус хуваарилалт, эрх мэдэлтэнгүүдийн шамшигдуулалтын тухай хэн боловсролтой, тулахтай үг хэлж чадна гэж....? бид чинь нас тээмпээрээ баранд орж бүжиж л чадахаас, охид нь өмднийхөө тэлээг мулталж чадахаас, залуус нь архины бөглөө мулталж чадахаас өөр зүйл гавьтал сайн хийж чадахгүй шүүдээ, ийм байхыг ч тэд хүсэж байгаа... өмднийхөө товчийг тайлахаас өөр, хаалга татаж хэрэг бүтээхээр явж үзээгүй цөөхөн хүмүүс ирээдүйн маань эхчүүд, ирээдүй хойч үеийг маань хүмүүжүүлэгчид болно. тэд зарим нь үсээ хусуулж, зарим ДОХын аргалшгүй улаан тамга даруулж улам бүр цөөрнө. харин залуусын энэ мэт нийтлэг хамгийн элбэгжүү хийж чаддаг зүйлээс өөр зүйл хийж чаддаг багахан хэсэг нь зөв бодол, үнэн зам мөрийг хөөж, шударга хичээл зүтгэлээр явахын оронд бидний дургүй хүрдэг тэр хээл хахуулийг л авч байгаа шүүдээ, тэд чинь бид, бид чинь хоорондоо ялгарах юм байхгүй. бидний нэг хэсэг нь хээл хахууль авахыг чин сэтгэлээсээ хүсэвч, тийм боломж, алба тушаал олдохгүй л байгаа хэрэг шүүдээ. бид өөрсдөө биендээ авилга өгдөг шүүдэ...
тэгвэл Монголчууд энэ чигээрээ л ядраг, зүдрэг, зовж, өлсөг л дээ, хэнд хамаатай юм. хэнд ч биш, зөвхөн бидэнд хамаатай. хангалттай зовж зүдэрч, мухардсан хүн л ухаалаг амьдрах аль эсвэл нохойн амьдралаар амьдарч, нохойн үхлээр үхэх эсэх сонголтоо хийдэг. hiroshima nagasaki-д япончууд ухаарсан, vietnamчууд америкчуудтай дайтаж байж ухаарсан, германчууд 45-онд аль эсвэл Берлин-н ханыг нурааж байхад, хэн нэгэн imagine гэж дуулахад, би ганцаараа ингэж бодохгүй байна, чи ч гэсэн хэзээ нэгэн цагт надтай санал нэгдэж болох юм... гэж дуулахад өөрчлөлт авчирсан салхинд гуниглаж, баярлаж алхахдаа ухаарч байсан байх. энэ мэт олон жишээ олдож болно. монголчууд ядарлаа гэхэд 5н ямаатай хонины бор морьтой явсан улс байсан. харин одоо модоо барьсан гуйланчлалд бид унаж байна. алт байгаль хоёр, мөнгө хүн чанар хоёр дууссан. эх оронч зан гэж хэзээ ч байсангүй ээ бидэнд....
харин яг энэ цаг хугацаанд бид ямар нэгэн гарцын тухай ярилцаж, арга замыг хэлэлцэж, түүнийг сэдэж гаргаж чадаж гэмээнэ, бидний бодсон санасан үйлс бүхний үрээр бид өөрсдөө хооллоно, хувцаслана, тэр бүү хэл бүх монголчууд, хүн төрөлхтөн ч хооллож хувцаслаж болно.
харин би хувьдаа, дүү нартай хайртай, тэдэнтэй хамт ИРЭЭДҮЙ эхэлсэн гэж бодож байна. Ховдод ард Аюушийн талбай дээр ардчилал салхилж, Сүхээ ахын талбайд бид жагсаж байхад, эх нялхаст жирэмсэн байсан эхчүүдэд баярлалаа. тэд л ИРЭЭДҮЙГ тээж төрүүлсэн юм. тэд одоо бүгд үе тэнгийн 18-тууд, атаархам арван наймтууд..... ахиад таван жил, ахиад нэг арван жилийн дараа эцэг эхийн өврөөс тэд салж, эх орны толгойд гарна. тэр үед ардчилал, аль эсвэл үе үеийн өмнөх залуус бидэнд юуг авч ирэв гэж ярьж, ирээдүй хэзээ хэлэв гэж дүгнэж болох юм. жаахан хүлээ,.. үүр хаяарах болоогүй байна. бид чинь агент хэсэж шуудай тушааж, тарвас идэж өссөн хөдөөлөг, бүдүүлэг, бас төлөвлөсөн төлөвлөгөөнд алдарт эхийн 4-өөс найман хүүхдүүдийн л нэг. харин тэдний Ирээдүйн-хэний дуу чангатай цоо яриа цэцэрлэгээс цэцэрлэг дамжин өртөөлж, арван жилийн сургуулиудыг доргиож, одоо их дээд сургуулийн танхимд дөнгөж л цуурайтаж байна. тэд бүжиглэж байгдээ, тэд, баар савыг бүү хэл монгол орныг ч, дэлхийг ч доргиох хүүхдүүд. тэдэнд тэнэгхэн гэнэхэн бас жавхаалаг, бас ч үгүй омголон байх үүрэг бий. тэдэнд ямар ч элдэв шалдав гоёл чимэггүй байх нь л сайхан харагдаж байна. ирээдүй тэдний эхэн үеийнхнээс бодлог боловсруулж төр барихад л эхэлнэ. тиймээс тэднийг л ямар байлгах тухай бид энэ удаа сэтгэл чилээхэд хангалттай.
энэ хүртэл анхааралтай уншсан танд гилаалаа
гэвч сайхан бичжээ, бодолд маань зөрүү байгаа ч гэлээ......
Нийт 1289 удаа уншигдсан | 6 сэтгэгдэлтэй
Сэтгэгдэл бичих
peace friend
halhiin saikhan zaluustaa tsergiin bayariin mend hurgej als holiin australia ulsaas mendchilyee!
amjilt buteeleer arvin baihiin ulziitei yerooliig ood ood ni orgon devshuulyee!
www.gegeen.com
zah zeeleer ywaj naash tsaash heden togrog awriwjuulah gej vgvi bui gants neg owosgoitoi gej nerlegdeh neg ni hvrtel, orchin toirontoigoo hariltsah ymgvi.... zuragt sonin, medee, ali ali ni amidrald baidag bichigdeegvi engiin huuliudaar tednii bas bidnii amidral howorno.
soniuch zan ni zalhuutaiya gants neg asuult asuuhaas, sonsson hariultaas ilvv garj setgel sanaa, bodol eregtsvvlel ni tenej holdohgvigeer, ezen biy ni baigaa oron gazariig l sahij vldene.
Ирээдүйгээ бид бэлдэж, ирээдүйдээ үлдээх бүх зүйлийг бид л хийж байгаа, гэхдээ техник технологийн дэвшил хичнээн хэрэгтэй ч ганцхан зүрх сэтгэлийн боловсролыг нь орхигдуулаад байх шигээ. Ñýòãýëã¿é èðýýä¿é áýëäýýä áàéâàë áèäýí øèã ýõ îðíîî, õºðñ øîðîî, îõèä ýìýãòýé÷¿¿äýý õóäàëäñàí í¿ä íü øºíèéí ãýðýëä ºðòñºí ìàõ÷èí àìüòíû í¿ä øèã óëààíààð ýðãýñýí, ìºíãºíèé òºëºº íîõîéíû ø¿ëñ ãîîæîîä äóñëààä áàéäàã øèã äóññàí, õýëýýðýý äîëîîãîîä ë ãýõ øèã.. áèäíèé õóóëáàð ë áîëæ ãàðíà øäýý.
Õэн ч билээ нэг нь хэлсэн байдаг даа би яг таг санахгүй байна агуулага нь ..оюуны цөлжилтөд автсан улс орны байгаль нь хүртэл цөлждөг гэж.. энэ замыг бид үзэж л байна шдээ.Бидэнд сэтгэл алга, хаана гээчихсэн юм болоо эргэж хараад, тэр газраасаа эхлэх юмсан.äààí ÷ ....?
тэгээд ч Монголын ирээдүйн хөгжил Хотоос биш, Хөдөөнөөс эхлэнэ, нийт масс хаана байна хөдөөд л байна тэндээс эхлэх хэрэгтэй дээ. бас боловсролын салбарт Сэтгэлд суурилсан хичээлийн төлөвлөгөө оруулмаар ч юмшигээ. юу ч биччив дэээ
Зассан: shine хэзээ: 2008-3-14 07:50
harah yum zunduu ch hiih yum bagadaad baian adaa