header image

scrollШИНЭ БИЧЛЭГҮҮД

он цагийн алсад 2
ялихгүй буруу байна аа
Хэрэв ээ би шидтэн бол (мөрөөдөж байна)
The story of the Mongols whom we call the tartars
Намайг гаргаарай (уншсан номын тухайд)
хотын хог ба миний амьдрал
Ураны уурхайн уршиг
Сүүлийн жилийн хугацаанд уншсан номнууд
миний хийхийг хүсэж байгаа ажлууд
манайхан буюу цагаан баавгайчууд санал асууж байна
Эх орон ч гэж хэн бэ ?
блог мн-ийн 2011 оны 6 сарын байдлаарх тойм
ЕРТӨНЦИЙН ӨНЦӨГ БУЛАН БҮРД
мөнгө хэмээх орон зай дахь хүн хэмээх цаг хугацаа
он цагийн алсад
Би итгэж байна, тиймээс би амьдарч байна
Сайхны нэгэн билээ чи
хуучин хоёр гар
Арааны онол
Шадар гурван цэрэг 3н жилийн хойно
миний хүнсний аюулгүй байдал
нийтлэлээс төрсөн бодол
Хайрын тухай афоризм
Шинэ жилийн мэнд дэвшүүлье
Өчүүхэн шоргоолж ба барс хоёр
The only one
Хэрвээ
Ирээдүйд биднийг юу хүлээж байгаа вэ
39 номын худалдаа
наадамхан буюу сумын наадамд хүрэх замд
Big sales for all
Санал болгох нь*
KhuvSchool* хөгжлийг хүсдэг залууст
бүх блогчидод
Обамагийн хэлсэн үг
Гэрэлт найзуудад
Monita нөхөд өөө*
blog new year
алтайн магтаал
юмны учир сумны занги...*
блогч миний зэвсэгийн эрдэм хүрсэнгүй*
Саран...*
Хямрал
Заяаны ханиа гуйхүй*
Аdulation*
Хүн гэдэг энэ*
garvhigtai*
хайрцагны улсууд*
Smeraldo*
амьдрал үнэ цэнэтэй утга учиртай санагдах юмаа
Андрей Павлович – Obod -
дурсамж....*
хамгийн хүчтэй сэтгэгдэл*
чамайг амьдрал алгаддаг уу*
Сэтгэл гижигдэх бороон дуслууд
буруу шаахуу*
Хойд Монголчууд Оросод эзлэгдсэн нь түүх
алт... ард түмэний тайлбаргүй талархал
алуурчин би ардын баатар
Аз Жаргалыг заавал олоорой, тэнд байналээ*
бодол минь, ноймор дугаараа алдсан...бодол минь*
сэтгэл гэдэг*
жигүүртэй юм шиг залуу насны жинхэнэ болоод үнэн хайр*
хүний ганц хүү*
эзэн хүний шинжүүд ба төлөвшилийн тухай*
bhutan-d 2000
ДУР ЭЗНЭЭ ГОЛДОГГҮЙ*
....битүүхэндээ дуртай*
хүн төрөлхтний хамгийн аугаа сод ухаантан мэргэдийн санаа бодлоор сэлбэгдсэн тийм баялаг оюуны ертөнц....*
эцэгээ өмөөрөхүй...Мөнөөх хөх цэргүүд ба Эх орны Онцгой байдал*
доромжлогдсон тусгаар тогтнол минь*
хүсэл минь*
2 dollar
Jargaliin chimeetei boroo-d ireedvi hezee ?*
Сэтгэл их хөдлөж байна ээ*
Гурван шүдэтийн хүү*
хар костюм*
Demchig Monastery energy center of wold
Бодол минь*
Сайхан Сояиа*
бүтэлгүйтэл*
залхаахгүй...*
гэрэл унтрахаас өмнө*
асуулт дараа нь хариулт*
Шувуу буюу тогруу хэмээх хочийн тухайд*
дарангуйлагчийн эсрэг дарангуйлагч*
МАРШАЛЫН ШИРЭЭН ДЭЭРЭЭС ....*
ЦАГААН МАЛГАЙТ-2*
ЦАГААН МАЛГАЙТ*
МОСКВА НУЛИМСАНД ДУРГҮЙ ээ*
архи ууж сурсан минь учиртай 1 , 2*
*1
харин би*
уншаад нэг үзээрэй
шинэ жилээрээ ганцаараа*
ЭРХЭМСЭГ ОРШИХУЙН ТУХАЙД 2*
ЭРХЭМСЭГ ОРШИХУЙН ТУХАЙД*
Юу ч мэдэхгүй байх*
Ичгэвтэр байдал*
УНШВАЛ ЗОХИЛТОЙ НОМС*
МОНГОЛ-ын үр сад билээ бид*
Minii khuugiin uvriin devter, khuudas 17 (ПАренин)*
ЭЦЭСЛЭВ, БАЯРТАЙ БЛОГ ЕРТӨНЦ....*
ХИЛЭНЦ-д зориулла ХаЙр дУрЛал, гЭр БүЛ*
ХИЛЭНЦ-д зориулла аЖил МэрГэжИл*
*ЭНЭ
өөртөө, эндүүрэл-үүд минь баяртай*
ҮхэХ нь Ээ*
ГаЛт ШуВуУ*
зоргоор унших номнууд*
орхиод явсан хүмүүс ( цуврал -1)*
ганц жип авчихаад үхэх юмсаан*
АЖЛЫН ТУХАЙД НЭГ ИЙМ ЮМ БАЙДАГ ЮМ БАЙНА*
монголын шинэ өглөө*
Delhiin hun amiig odoo bgaa hemjeeg ni 100 hun amtai negen tosgon bolgon jijisgevel iim boloh bnaa.
Хилэнц-д зориуллаа эрүүл мэнд*
харамсалтай байна, ийм их гунигтай байсан үеэ мартаж,*
ЧИ ХЭН ВЭ ? *ХИЛЭНЦ* -д зориуллаа*
уулзаж учрах тоолонгоор л*
үүлнээс бичсэн дурсамж*
Такси драйвер*
парапсихологи*
солиотой юм уу хаашаа юм*
тас харанхуй *
амьдрал мөнгө 2*
бидний сэтгэл голын ус*
first love
та нар итгэх үү*
бодол минь
биегүй би*
өнгөрсөн хойн нь харамсах хэрэггүй ээ*
Хагархай тольны дууль Парени
let it real...парени
Haiku like aphorisms by Bayanaa
Dectaphone-tnuud...Парени
Галзуугийн эмнэлэг бичсэн Парени
хүн бүрийг завьжуулах төсөл pareni*
ЕРТӨНЦИЙН ӨНЦӨГ БУЛАН БҮРТ ХАЙР....*
учиргүй их хайр*
onigoo
гайтай юм аа*
зүрхээ гэж*
утга учир*
одод*
гуниггүй бай*
буудаад унaгаа*
хэвлэгдээгүй номны оршил ба миний философиуд*
хэзээ ч хайртай гэж хэлэхгүй хүнийг ч хайр хайралдаг*
“Амиа золиослогч оюутнууд”*
Хаалттай нийгмийн хар бараан нь.*
Бидний бахархдаг, миний Монгол*
иссэнүүдийн маань гарчиг*
Тааламжтай үг сонсох хэнд ч аятай*
2003 онд бичсэн шүлгүүд гэхүү дэ*
би өөрийн түүхээ бичиж эхлэв*
amidraliin shat (stair of life)
dadicte selves (one person)
Zvvd
amidralaa gej (vrgeljilel 2)
amidralaa gej (vrgeljilel 1)*
Бэр Цэцэг
ydaj baihad daa
eh oron shataj bna
welocome to my idea
not bad (Lenski ene tuhai udaan bodsoon)
zayanii hania guihui
Дууслаа дууслаа (сар шинийн мэнд)*
namar tsagaa gej |zaluu nasaa gej|*
Happy new year

[ цааш... ]


МИНИЙ ХӨРӨГ


scroll ХОЛБООСУУД

хувийн тэмдэглэл
алдахгүйгээр онохгүй
hot TIME, Ooh

scroll АНГИЛАЛ

iim negen ywdal
bvsgvichvvd
zvvdend ch oromgvi ywdal

scroll СЭТГЭГДЛҮҮД



scroll ТООЛУУР

Та 258878 дахь зочин боллоо.

// Сутайн суран хөхүүд - бодрол, хүүрнэлүүд
my ideas

Сэтгэл их хөдлөж байна ээ*


дурсамж

...найз бүсгүйтэйгээ таксинд суугаад явж байгаад, хүрэх газартаа хүрээд буух болов

-хэд гарсан бэ ?

-тэд гарлаа

-өө зиа, та шударга байнээ. май, гилаалаа.

-за баярлалаа....

бид таксинаас буугаад, миний бүсгүй намайг шоолж ханатал аа инээв. учир нь "байнээ" гэдэг чинь нутгийн аялга... би яриандаа нутгийн аялга хэрэглэх бол, түүний хувьд бөөн баяр. учир нь дооглох, тохуу хийх гэдэг бол түүний ганц хийж чадах зүйл. одоо тэр таксинд сууж байсан өдрөөс хойш бүтэн нэг жил хагас болсон байна. энэ чинь юу гэсэн үг вэ гэвэл, нэг хүүхэд төрүүлчих хугацаа. яагаад заавал нэг хүүхэд төрүүлэх гэж ?. учир нь хүүхдүүд төрж байгаа болохоор, ....(тийм үү, хэний хүүхэд, хэнээс, хэзээ хаанаас,.... -байжээ,.....аялга ! )

харин хоёр жилийн өмнө хаврын сүүлийн цас, тавдугаар сарын цас орж байхад, 4 сарын хорин хэдэн ч байлаа даа, би нэг компанид ажилд орж, удсан ч үгүй, таксинд цуг сууж явсан бүсгүйн нэрийн ард хамаатуулахын тийн ялгах нөхцөл залгаад байх шаардлагагүй болсон юмдаг.

харин дотроо нэг жаахан бачуурч, уур хүрээд байгаа хэрнээ, сонсохоос дургүй хүрэм үгийг хайртай хүн маань хэлэхээ больсон цагаас эхэлж хэгжүүн үгээр дутагдаад байх шиг санагдаж байснаас хойш интернетийн энэхэн хэсэгт жаал үг үсгийн алдаа мадагтай юм хөтөлж байх болсоор энэ хүртэл цагийг, бас сэтгэлийг ханьтай өнгөрүүлсэн юмсанж. завсар зайл-хайнд нь нэг бака гэж хэлээд лийвэл ээ 2 шат ахиулж амжсан хэдий ч сурсан юм гэдэг тун бага.

юутай ч өнөөдөр цас, хаврын цас орж байна. өглөө ажилдаа, мартагдаж алга  болох учиртай зуршил ёсоороо эртлэн босож, хоёр дусал усаар нүдээ нэг нэг арчаад, аяга сүүтэй цайгаар өл тайлаад ирсэн маань энэ. мснжр тээ "today is my last working day in WNP"  статус тавьчих-аад тун ч ярихгүй, зав муутай сууж байсан чинь мөн л орхихоор шийдсэн зуршил маань зулгааж ийнхүү элдэв юм эрээчив.

баруун Алтайн хад асгатай өндөр уул шиг  хатуу хэл ярианы маань ганц зөөлөн хэлэгддэгт нь тэгтлээ эгдүүцэж байдгийнх нь төлөө "ЗҮҮДЭН ГЭРИЙН МИНЬ Хойморт ШӨНӨЖИН ЭРХЭЛЖ ХОНООД ӨГЛӨӨД ЭЗГҮЙ БАЙДАГ АМРАГ МИНЬ" гэсэн нэртэй хуудас нээсэнсэн. тун саяхан  цаг хугацаа гэдэг бас нэгэн жилийг элээж, эрэгддэгээрээ эргэхэд нь Without You  болгохдоо, энэхүү блог хуудсанд ихэд талархаж байсан байхад одоо БЛОГГҮЙгээр... гэдэг амьдралд орж байдаг.

тэр хоёр жилийн өмнө орж байсан цас өнөөдрийн-хөөс арай илүү нэвсгэр бас дэндүү дулаахан байсан юм. шинэ ажлын танихгүй дарга нар цайллага хийж Сөүл рестаурантад орж, тэнд Канад Монголчууд ижилхэн тухай үгийг, би хувьдаа порист гамп гэсэн нэр өгсөн монгол гаралтай америк даргын өмнө байсан хүн, чухам одоо миний таних болсон хүмүүсийн хэн нь юм бүү мэд тэр хүн хэлж билээ. учир нь тэдний нутагт өдийд цас ордог, бид савхаар хоол идэж байна, үүнд бидэнд аль алинд нь тулгарах бэрхшээл алга гэж хэлж байсан санагдана.

анх удаа гадаад хүмүүсийн дунд орж ангал хэлийг гадарлах нь бүү хэл доторлох ч үгүйдээ, дэмий л улам бүр биеэ барьж, бүлтэлзтэл усан нүдээ гүйлгэж, улаан хацраа хүрлийтэл зуун граммаар хань хийчхээд сууж байсан юм би.  цайллага дээрх бүх Монголчууд яг одооных-тойгоо адил, архи уун гэмц Англиар согтоцгоож, тэр үед би зиа, гээд босож ирээд одооных шиг үгийг нь тасалдаг байсан биш чимээгүй хараад л, сонсоод л сууж байв. Нэг монгол, /тэр хэн байсныг санаж байна/ босож ирээд урьд өмнө үзэж хараагүй утсаар хүмүүст ээлж дараагаар нь ямар нэгэн видео бичлэг үзүүлж хүмүүс тас тас инээлдэж байв. би ширээний хамгийн мухарт суусан тул над дээр тэр Монгол ирэхэд нилээ зай байлаа. намайг нягталж харахад Монголчууд инээвэл инээчихдэг инээхгүй бол инээдгүй улс шиг анзаарагдаж байхад, яг тэр мөчид нэгэн гадаад эмэгтэйд мөнөөх бичил-гийг хүн бүрд үзүүлж явсан монгол очиж үзүүлтэл тас тас хийтэл инээд алдсанаа мөнөөх монгол дэргэдээс нь холдож амжаагүй байхад л гадаад бүсгүйн царай, үзүүр нь үл ялиг гэдгэр нарийхан өндөр хамар нь ягаарсан аа, царайгаа төв төвшин болгож орхив. түүний инээсэн дуу бараг хоол идэж буй танхимд цуурайтаад, арилж замхарч амжаагүй байхад царай нь тийм хурдан өөрчлөгдөж магадгүй тэгтлээ хүчтэй инээсэндээ эсвэл уусан хатуухан юмандаа хамар нь улайсан бүсгүй нүүрээ арчиж орхих мэт өөрчилсөнд би тэр бичлэг бол түүний энэ мэт эвгүй байдалтай хоол идэж байхад нь хийсэн бичлэг байж таарах нь гэж бодов. төд удсан ч үгүй бичлэг барьсан Монгол над дээр ирж мөнөөх бичлэгийг үзэх завшаан олдов. би дотор оо бодохдоо хүний эвгүй хоол унд идэж байгаа бичлэгийг шимтэн үзэхгүй юм шүү гэж бодож байлаа. би хир зэрэг шимтэн үзнэ төдий хэмжээний инээд алдана түүнд төдий хэмжээний эвгүй сэтгэгдэл төрнө гэж хувьдаа бодохдоо, бусад Монголчуудын гадаад хүн л бол доль зантай байдгаас тусдаа, бүсгүй хүн гэсэн, хүний сэтгэл гэсэн бодлоор л энгүүн-ээр бодолхийлж байв. харин бичлэг үзүүлж яваа Монгол эрийг яасан ухамсаргүй этгээдэв дээ гэж санав. больчхоосоо гэж бодов.

гэтэл бичлэгийг дурамжхан янзтай анхаарлаа мөнөөх гадаад эмэгтэйгээс салгахгүйгээр хартал. нэгэн жаахан хүүхэд газар сууж байв. мөнөөх хүүг хартал араас нь эмээ нь бололтой хөгшин гүйж ирээд л өшиглөөд, цөлж орхив. араас нь гараа саравчлан харах зууртаа, "алэээе" гэж үл мэдэх хэлээр ярихад ,Латин, Бразил хавийн хэлээр ярьж байх шиг байлаа. ердөө ийм богинохон бичлэгт хүний инээд хүрэх нь ховор ч гэлээ таалагдаагүй байхдаа тааламжтай байгаа мэт худал инээж чадсанаас миний гадаадуудтай тулж ажиллах гараа эхэлсэнсэн. ткс гэдэг үг ихэнх төлөв баярлалаа гэхээсээ илүүтэй үгүй гэсэн санааг ч агуулж байдгийг, үл мэдэх соёлын боловсон зангаас ялгаж харах үнэхээр хэцүү байдаг юм.

бодол

тэр өдөр энэ өдөр шиг тэгж ингэсгээд л дуусна. хүний амьдралд гээгдэж мартагдах олон өдрүүд, бүр жил, бүр амьдралынх нь зарим нэгэн хэсэг бүхлээрээ ой санамж, дурсамжаас нь мартагдан арчигдаж алга болдог нь ерөөс энэ цаг хугацаа гэдэг чинь эргэж ирдэггүйтэй, биднийг хүлээж түр ч болтугай зогсолт хийдэггүйтэй л холбоотой байдагшиг. заримдаа өглөө эрт эсвэл орой хотын гудамжаар явж байхад яг тэр үеийн цагийг бичсэн замын тэмдэг нүдэнд маань их содон тусдаг сан. тэр тэмдэг, дугуй хүрээтэй хоёр хэрчлээс бүхий түр зогсох тэмдэг байдаг юм. цагаан дэвсгэр дээр улаанаар чагталсан байх тэр тэмдэг цаг хугацаа биднийг басамжлан буй мэт, завгүй амьдралын маань түр  зогсолт бүр, бусад яарч буй хүмүүсийн бөөгнөрөлд шахцалдаж туугдаж байдгийг сэм гэрчлэх мэт байдаг юм. тиймээс яаруухан энэ амьдралд шатар шиг л заримдаа шалуулж, заримдаа цодлуулж хүн гэдэг теннисний бөмбөг шиг ийш тийш ойж явсаар дуусдаг гэмээр. тэгээд хаа нэгтэйгээс өөр хаа нэгтээ рүү ойж явахдаа, бөмбөг биш болохоороо, хаанаас ойсоноо эсвэл хаана байснаа бодох гэхээр, мөнөөх хэнийг  ч үлдээхгүй хамж одогч цаг хугацаа нь түүнийг нисэж явахдаа зөөлөн газардах тухай санаа зовох завдал олгодоггүй тул хүн эргэн дурсаж бас бодолхийлж амжихгүй утга учиргүй ойсоор байдаг шигээ. зарим хүмүүс их хүчтэйгээр хатуу гадарга дээр ойж өндөрт хөөрөхийг илүүд үзэж, тэгэх зууртаа алсыг харахаасаа илүү, өдөө хөөрөх, доошоо буух аль алинд нь цаг хугацаа өнгөрч байгаад санаашрах юмгүй эргэн дурсаж аль эсвэл бодолхийл-дог байх. би хувьдаа гарч буй ажилдаа анх ороод гурван сарын туршилтын хугацаанд бүх өдрүүдийг тоолсон юм. 97 дахь өдөр би оффис дээрээ аяга аа авч ирж тавьсансан. гэтэл би 97 дахь өдрийг санаж байгаа хэрнэ, бүр тодоос тод санаж байгаа хирнээ, түүнээс өмнөх өдрүүдийг санахгүй байна. гэхдээ юу болж байсныг мэдэж байгаа юм. харамсалтай нь мэдэж байгаа тэр зүйл маань 17 дахь өдөр үү, аль эсвэл 38 дахь өдөр үү гэдэг нь ч мэдэгдэхгүй, эрэмбэ дараа нь алдагдаж мартагнах, аль эсвэл мартах гэдэг тархины ганц авууштай үйлдэл рүү түлхэгдэн орсон байна.

сэтгэл гэдэг

....байнга, юм угаагаад хэцэн дээр тохчихсон юм шиг, зураглагдаж байдаг юм. зарим хувцаснаас ус тусаж байхад, зарим нь хатчихсан салхинд дэрвэж байдаг. бүгд нэг хүний хувцас ч бай, аль эсвэл бүгдийг нь нэг хүн угаасан ч бай, хувцаснууд хэцэн дээр өөр өөрийн жингээр дарж, өөр өөрийн гэсэн нар салхины үйлчлэлтэй байдаг юм. хэрэв хүний сэтгэл гэдэг хувцас тэр тусам аа хэцэн дээр тохсон хувцас байлаа гэж бодоход, насан туршдаа угааж байгаагүй тийм хувцас хэцэн дээр тохойтой байхыг харъя, аль нэгэн хаврын шавар шавхай үсэрч наалдаад хатуурсан, хэзээ нэгэн өдөр хамраас гоожсон цус болчихсон хэсэг нь харлаж дарайсан, ямар нэгэн иртэй зүйлд огло татсан байя, саяхан нэг, бүүр эрт нэг огло татсан,... зарим нь түүнийхээ дагуу сэмэрсэн. зарим хэсэгтэй өвдөг тохойн хэсэгт элэгдэж нимгэрсэн, бөөгнөж бүрийсэн, наранд гандсан байя гэж бодьё. эсвэл угааж цэвэрлэсэн хирнээ хувцсаа хэцэн дээр тохоод он удаан жил орхисон гэж бодьё. хэрэв тийм хувцсыг хэн нэгэн авч өмсөх бол тэр хэвээр нь өмссөн байхад л муухай харагдана. би л хувьдаа тийм хувцас та өмссөн байвал ярихыг ч хүсэхгүй. гэтэл яагаад зөвхөн хувцас, ажлын хувцас поором оо хүртэл тос будаг болгосон, хайнгадуухан хүн, аль эсвэл үнэхээр тийм хүнд нөхцөлд байгаа хүний хувцас муухай байхад бидэнд таалагдахгүй байна вэ. маш сайхан бүсгүйн торкой жаахан хэсэгтээ сэмэрсэн байхад л, сайхан залуу гутлынхаа хоншоороор газар өшиглөж орхиод, шороо болчихсон байхад л тэр өчүүхэн зүйл л бүхийл оршин буй үнэ цэнийг нь унгаж орхидог. бид тэгвэл ухаандаа "сэтгэлээ хэзээ ч угааж байгаагүй", хүнийг төсөөлөн бодьё. ямар шившигтэй гэхээрээ хүмүүс халаасандаа муудаж эвгүй үнэр гаргах юмыг хийчхээд мартдаг байнаа. эсвэл бүтэн зуун доллар халаасандаа хийсэнээ мартаад мөнгөгүй явж байгаа хэн нэгнийг бид хөөрхийлөх хэрэгтэй юм уу? ингэж бодвол өөрийнхөө зүрх тархи хоёр чинь зөрчилдөөд нэгдэхгүй байгаа хайр сэтгэл, амьдрал мөнгө, шударга ба шударга бусын тухай ярихад бие сэтгэл ээ ердийн барааны савангаар аль эсвэл угаалгын шингэн  fairy пэрийгээр ч болтугай нэг удаа угааж байгаагүй хүмүүстэй бид өдөр бүр харилцаж байдаг юм. тиймээс бидний эргэн тойронд худал үг, хов яриа, зовлон бас нүгэл, сэтгэл хангалуун биш байдал, хууран мэхлэлт, хайгаад олдохгүй байгаа аз жаргал тэргүүтэн оршиж бас эс оршиж байна. хүн бүр сэтгэлэээ хувцас шиг угааж бүр индүүдэж өмсдөг байя гэж бодьё, за жишээ болгож би эхлэе л дээ, С.Зориг оо чи үхсэнээрээ миний амьдрал төдийгүй монголчуудын ардчилалд том гарз боллоо би үүний чинь төлөө чамд дургүйцэж, зэвүүцэж явдаг байлаа, одоо чамайг уучиллаа, гэдэг ч юм уу. даргаа чи дандаа миний мууг үздэг цалин бага өгдөг гэвч би нинжин сэтгэл гаргаж гэмээнэ өөрийнхөө хир дагнаас салж байгаа тул нигүүлсэж байна гэдэг ч юм уу. 21-р зуун чи эхлэхдээ ийм олон өлмөн зэлмэн хүн гуйлгачдыг байлгасаар байгаа төдийгүй нэмж эгэл жирийн амьдралтайчуудаас ч тийш нь чирч байгаад чамд бид хэдий дургүй ч өнөөдөр би сэтгэлээ нэг угаамаар байна... гэдэг ч юм уу. бурхан минь гэж бид заримдаа уулга алддаг, би эмээ шиг ээ ээээцэг нь тат гэдэг ч юм уу, өөрөөр уургамчлаж байсангүй гэхдээ бас би ямар нэг бурхан танихгүй. жанрасаг надад ганц ч үг хэл байгаагүй. гэхдээ бодол маань сэтгэл маань намайг авардаг бурхан биш гэдэгт батлан хэлэх арай зориг хүрэхгүй байна. харин итгэл үнэмшил ба дотоодтойгоо ярилцана гэдэгт агуулгад гүнээ хүндэтгэлтэй хандана.

сэтгэлийн маань хөдлөл

миний сэтгэл хажууд маань ямар нэгэн аятайхан бүсгүй суугаагүй тохиолдолд нэг бол дээшээ нөгөө бол доошоо хөдөлдөг байхад, хэн нэгэн суувал зүүн баруун тийш ээ тэр тусам аа, зүүн гар тийш зүрхэн тушаа үйлчлэл аваад байдаг юм. а харин

 

 

гүйцээхгүй бичлэгүүдийн нэг боллоо доо



Нийт 1267 удаа уншигдсан | 3 сэтгэгдэлтэй
Сэтгэгдлүүд...


Сэтгэгдэл бичих
g84 | 2009-02-17 | 18:06
he he sonin ym say ajilaar WNP orchihood irlee
uuchilaaraa hvn ym asuuj bhad tiim heder muuhai aashlaj bsand,... hojimdson ch gesen sorry
London-d sonin hachin yutai ?

nemeegviee, hvv chinii tarhi martah gedeg vnelvvshtei chadwartai bgaad bayarlaarai



xvv | 2009-02-17 | 10:42
Хаанаас ухаад гаргаад ирэв ээ happy Энэ бичлэгийг дараа нь нэмж хачирлаагүй биз дээ миний тархи ч өөрөө өөртөө угаалга сайн хийдэг юм байна. Энд байгаа зарим хэсгүүдийг нь тодоос тод санаж байгаа хирнээ заримыг нь огт санахгүй байна. Бараг 1 жил өнгөрчихжээ гэж..



Зочин | 2009-02-17 | 00:41
"today is my last working day in WNP" bi ene status-ig sanaj bna shuu bi bas l heregt durlaad ajlaasaa garah gej bga yumuu gej asuuj bsan ene deer ch biluu yun deer ch bilee chamd hamaagui gedeg hariult avsan muuhai sanagdaj bsan shuu sad






:-)