my ideas
нарийхан гольдролоор багтаж ядан урсах уулын гол нь өндөр цавчим эрэгтэй ажээ...
түүний нүргээнтэн шуугих урсгал нь хөөсрөн урсах агаад нэгэн модон гүүр голын өрнөд дорнодыг холбох ажээ. голын ус тэр нутгийн хүмүүсийн араншин мэт ширүүн тогшин омголон байх агаад их л бахим, бүдүүн баараг хийсэн мөнөөх гүүрэн дээр тэр гүүр болон дэргэдэх байгальтайгаа ерөөсөө зохицохгүй хувцастай нэгэн эрхэм хүн зогсох нь хэн ч харсан содон тусахаар аж.
гэвч түүнийг энэ удаа хэн нэгэн анзаар ч харахгүй байв. учир нь явуулын тэр хүн түнэр харанхуйд бодол болон зогсож буй нь тэр юм. гол руу бууж ангасан сэтгэлээ тайлмаар байв ч урсгалын хэтэрхий шуугиан түүнийг төвөгшөөж үзэхэд хүргэжээ. харин гүүрний хашлагат тохойлдсон ханцуйд нь нар салхинд онгож гандсан модон гүүрний арзгар өргөснүүд том томоор зоогдож дахин хөдөлгөж холдуулахыг хүсэхгүй байгаа мэт барьцалдаж авахыг эрмэлзэнэ.
гэвч ихэд соёрхог хувцаслаж гүн бодолд орсон тэр хүний хувьд энэ бүхэн нь ердөө л үл анзаарагдам зүйл ажээ. төлөв царайн даа байн байн хорсолтой хурц харц тодруулж хөмсгөө зангидаж ширүүн-ээр гараа угз-чин хөдөлгөж агаарт хуруугаа гозойлгон барихдаа ямар нэгэн санаа төрсөн гэж бодогдмоор...
ингэхдээ түүний тохойноос өргөснүүд татвалзаж байгааг анзаарсан шинжгүй зогсох аж. харин түүний бодсон бодол нь хийсэж яваа навчис голын усанд унамагц усны урсгалд туугдан одох мэт, үүр хаяарахын хэрээр балартаж байлаа. амраг сэтгэлтийнх нь хурим ийнхүү наран мандахтай зэрэгцэн эхлэх учиртай нь энэ ажгуу.
ширүүн салхинд хийсэж яваа нэгэн бараан зүйл бол ..... мөн тийм нэгэн өнгийн хувь заяаны сүүлийн гэрч юм.
Нийт 1409 удаа уншигдсан | 2 сэтгэгдэлтэй
Сэтгэгдэл бичих