my ideas
Бодол минь
21-р зууны нийгмийн ажилтан ба 20-р зууны эхэн үеийн шилийн сайн эрчүүдийн хийдэг боддог зүйлс нь нэг байсан шиг санагдах юм. Ерөөс саяхнаас ийм бодол төрөх болоод нийгэм журмыг үүсгэсэн цагаас Дарьгангаас адуу туухаас илүүтэй Засагт Хааны Хөх харчуулын хийдэг боддог зүйл нь өөрчлөгдөж, цагийн аясаар тодрох роль нь нэг биш, хэд хэдэн төрхөөр тодроод байх шиг.
за за би энэ тухай ярих гэсэнгүй...
ойрд оюун ухаан маань орон гаран, алдаг оног л ажиллагаатай байх шиг байна. сэрүүхэн байна, сэтгэл жиндээд тэр биз...
хотод ирсэн шөнө.
хөвөрсөн бодлынхоо сэмэрсэн үзүүрт намирч яваа хүний ургуулан бодох, ухаарч гэгээрэхийн завсарт... ийн ажгуу...
хотын зах руу шөнө орж иртэл, голын нэгэн жижигхэн гүүрээр гаталж явтал цаана нь гэрэлд үл мэдэгдэх цагаан шороо босож, хөшиг мэт цаана нь чухам юу байгааг харагдуулсангүй. явган явж байсан гэмээнэ гараа урагш болгож тэмтэрч үзмээр, хий хоосон мөртлөө биетэй мэт нэгэн хөвсгөр зүйлийг болгоомжтой гэгч нь гаталж эсвэл нэвтэрч оров.
тэр зүйл гэрэлд харагдах даа хөшилдсөн цав цагаан зүйл байх агаад бодоход ямар нэгэн осол аваарын үүдэлтэй баймаар-санж. эсвэл ямар нэгэн нунтаг зүйл бургиж байна уу гэмээр, эсвэл тэрхэн хэсэгт ямар нэгэн ер бусын гэрэл тусаад, түүний нөлөөгөөр орчин нь тийн харагдаж байна уу гэлтэй.
энэ бүх бодол хэсэгхэн зуур зураглаг-дан өнгөрөх агаад машины гэрэл мөнөөх цагаан зүйлд тулж ирэхэд улам бүр үзэсгэлэнтэй цагаанаар гэрэлтэж байх түүнийг яг нэвтрэх агшинд бүх зүйлийн учир нь олдох нь тэрээ.
хэдийгээр гол, ус гэдэг хөлдүү ч гэлээ агаарын урсгалыг ямар нэгэн байдлаар тусгаарлаж байдаг гэж бодогдмоор...
гэрлийн тусгал хийгээд хугарал эрс өөрчлөгдөн мөнөөх цав цайн цайрах зүйл рүү ормогц бүүдгэр саарал өнгөөр орчныг хучих агаад энэ нь ердөө л их хотын ямар ч салхигүй тогтуун шөнийн агаар ажээ.
тэрхүү утаан хөшгийн, бүр бодит мэт хана үүсгэж байсан хязгаарыг нэвтрэн орсон цагаас омголон хамрын эрх чөлөөний мэдрэмж, зүрх тархины бүх эд эсийн ажиллагаанд зөвхөн уур унтууцалыг л үүсгэхээс өөр юм хийсэнгүй.
мөнөөх ханыг нэвтрээд цааш явахад туждаа байдал тийм ажээ.
ямар ч их өндөр нягтралтай орчин бэ...
хэдийгээр гол, ус гэдэг хөлдүү ч гэлээ агаарын урсгалыг ямар нэгэн байдлаар тусгаарлаж байдаг юм байна гэсэн бодлоос өөр юм толгойд бодогдсонгүй явсаар л
золгуул
үглүүлж дуулуулж байж гэмээнэ сар шинээр хэдэн айл хунараар орохдоо 21-р зууны албадлага ба арга-гүйдэл гэсэн нийтлэл бичмээр болж байтал....
Монгол орны залуус, эрчүүд цөм архичин гэмээр, хөөр-хийс муусайн эгч нар, бүсгүйчүүд, миний хэдэн бэрүүд... тэд амьдралдаа хайртай, махруу зүтгэж, байгаагаараа болгох гэж эмэгтэй хүний дааж давшгүй олон ачаанд дарагдаж хотойсон нуруундаа нэмэр нэрмээсийг бишгүй дээ л нэг үүрчээ.
-бэр ээ, том хүү чинь хайчаав
-мммм......
- /бага хүү нь/ энүүхэн дахь дэлгүүр гарсан
-...................
бидний саяхан ууж дуусгаад султгаад тавьчихсантай яг ижилхэн нэг шил юм, мөн бидний л ууж барсан Бидний ундаа гэсэн дээрээ бичигтэй ундаа барьсаар том хүү орж ирэхэд яагаад ч юм мөнөөх эрх чөлөөг үгүйлж уур унтууцлаас өөр юм надад өгөөгүй хамрын самсаа шархирч, нүдэнд минь нулимс хуралдаад ирэх нь тэр.....
бодол минь хөвөрсөөр, хүмүүн-ий амьдрал урссаар....
Sergei Bodrov
хэдийгээр хөрөнгө чинээ багатай ч гэлээ, үүх түүхээ мэддэг, үнэнээр нь таньдаг хүмүүс өнөөгийн Монголд амьдарч байдгаас гадна тэнэг ч гэлээ тэд уурсаж, уурссандаа Sergei Bodrov мэтийн түүхийг доромжилсон хүнийг алж мэдэхээр авиртай гэдгийг санаж явмаар юм. Бөртэ үжинг эсвэл Монгол хүний эхийг садар эм, шалиг явдалтан мэт дурсаад, эцгийг нь эсвэл хааныг нь шорон оронгийн боол мэт дурсвал амьдралынх нь төгсгөлийн бөгөөд цорын ганц эцсийн зорилго өшөө авахад чиглэгдэх болохыг бодож үзмээр санж. ....
эхнэр нэхсэн яриа
хөдөөний нэг айлын морины уяа, адуун зэл дээрх хүлэг нь эзгүй нойтон хомоолыг харахдаа, хөгшин ижий нь хүргэнтэй болох нь ээ манайх гэдэг бол...
хотын өнөөгийн амьдралд, утсан дахь мсж-ийг нь хулгайгаар уншаад нэг юм олж хэлэх юм уу, яадагшуу юм байгаа юм....
- эхнэр ав, алив яар, хүн байна уу, тэдний хүүхэн.....
- за больж үз
-за тэгээд....
300гр-ын дараа, утсанд маань өөр өөр бүсгүйчүүдээс ирсэн өөр өөр өнгө аястай, намба ухаантай үг, эсвэл хэрэн хэсэж хүн бүрийн утасны дугаар л шинээр бичигдсэн шалиг мэндчилгээний тухай ярьдаг ч юм билүү.....
эцэг эх минь дээ эрт унтаяаа, бага уурлаж, их идэж ахиухан амарч байялдаа.... тэхүү... машин аа мөргүүлсэн үү, хүргэн хүү ирсэнгүй юу хамаа алгаа, ажин түжин аахар шаахарт нухлагдахгүй хэн мэлэн хойлог баймаар байна тайван байлгаа. бухимдлаас өөр юм түрүүлэхгүй бодол, ... мэдрүүлэх үнэртэн алга
2008оны өвөл
Нийт 1200 удаа уншигдсан | 1 сэтгэгдэлтэй
Сэтгэгдэл бичих