header image

scrollШИНЭ БИЧЛЭГҮҮД

он цагийн алсад 2
ялихгүй буруу байна аа
Хэрэв ээ би шидтэн бол (мөрөөдөж байна)
The story of the Mongols whom we call the tartars
Намайг гаргаарай (уншсан номын тухайд)
хотын хог ба миний амьдрал
Ураны уурхайн уршиг
Сүүлийн жилийн хугацаанд уншсан номнууд
миний хийхийг хүсэж байгаа ажлууд
манайхан буюу цагаан баавгайчууд санал асууж байна
Эх орон ч гэж хэн бэ ?
блог мн-ийн 2011 оны 6 сарын байдлаарх тойм
ЕРТӨНЦИЙН ӨНЦӨГ БУЛАН БҮРД
мөнгө хэмээх орон зай дахь хүн хэмээх цаг хугацаа
он цагийн алсад
Би итгэж байна, тиймээс би амьдарч байна
Сайхны нэгэн билээ чи
хуучин хоёр гар
Арааны онол
Шадар гурван цэрэг 3н жилийн хойно
миний хүнсний аюулгүй байдал
нийтлэлээс төрсөн бодол
Хайрын тухай афоризм
Шинэ жилийн мэнд дэвшүүлье
Өчүүхэн шоргоолж ба барс хоёр
The only one
Хэрвээ
Ирээдүйд биднийг юу хүлээж байгаа вэ
39 номын худалдаа
наадамхан буюу сумын наадамд хүрэх замд
Big sales for all
Санал болгох нь*
KhuvSchool* хөгжлийг хүсдэг залууст
бүх блогчидод
Обамагийн хэлсэн үг
Гэрэлт найзуудад
Monita нөхөд өөө*
blog new year
алтайн магтаал
юмны учир сумны занги...*
блогч миний зэвсэгийн эрдэм хүрсэнгүй*
Саран...*
Хямрал
Заяаны ханиа гуйхүй*
Аdulation*
Хүн гэдэг энэ*
garvhigtai*
хайрцагны улсууд*
Smeraldo*
амьдрал үнэ цэнэтэй утга учиртай санагдах юмаа
Андрей Павлович – Obod -
дурсамж....*
хамгийн хүчтэй сэтгэгдэл*
чамайг амьдрал алгаддаг уу*
Сэтгэл гижигдэх бороон дуслууд
буруу шаахуу*
Хойд Монголчууд Оросод эзлэгдсэн нь түүх
алт... ард түмэний тайлбаргүй талархал
алуурчин би ардын баатар
Аз Жаргалыг заавал олоорой, тэнд байналээ*
бодол минь, ноймор дугаараа алдсан...бодол минь*
сэтгэл гэдэг*
жигүүртэй юм шиг залуу насны жинхэнэ болоод үнэн хайр*
хүний ганц хүү*
эзэн хүний шинжүүд ба төлөвшилийн тухай*
bhutan-d 2000
ДУР ЭЗНЭЭ ГОЛДОГГҮЙ*
....битүүхэндээ дуртай*
хүн төрөлхтний хамгийн аугаа сод ухаантан мэргэдийн санаа бодлоор сэлбэгдсэн тийм баялаг оюуны ертөнц....*
эцэгээ өмөөрөхүй...Мөнөөх хөх цэргүүд ба Эх орны Онцгой байдал*
доромжлогдсон тусгаар тогтнол минь*
хүсэл минь*
2 dollar
Jargaliin chimeetei boroo-d ireedvi hezee ?*
Сэтгэл их хөдлөж байна ээ*
Гурван шүдэтийн хүү*
хар костюм*
Demchig Monastery energy center of wold
Бодол минь*
Сайхан Сояиа*
бүтэлгүйтэл*
залхаахгүй...*
гэрэл унтрахаас өмнө*
асуулт дараа нь хариулт*
Шувуу буюу тогруу хэмээх хочийн тухайд*
дарангуйлагчийн эсрэг дарангуйлагч*
МАРШАЛЫН ШИРЭЭН ДЭЭРЭЭС ....*
ЦАГААН МАЛГАЙТ-2*
ЦАГААН МАЛГАЙТ*
МОСКВА НУЛИМСАНД ДУРГҮЙ ээ*
архи ууж сурсан минь учиртай 1 , 2*
*1
харин би*
уншаад нэг үзээрэй
шинэ жилээрээ ганцаараа*
ЭРХЭМСЭГ ОРШИХУЙН ТУХАЙД 2*
ЭРХЭМСЭГ ОРШИХУЙН ТУХАЙД*
Юу ч мэдэхгүй байх*
Ичгэвтэр байдал*
УНШВАЛ ЗОХИЛТОЙ НОМС*
МОНГОЛ-ын үр сад билээ бид*
Minii khuugiin uvriin devter, khuudas 17 (ПАренин)*
ЭЦЭСЛЭВ, БАЯРТАЙ БЛОГ ЕРТӨНЦ....*
ХИЛЭНЦ-д зориулла ХаЙр дУрЛал, гЭр БүЛ*
ХИЛЭНЦ-д зориулла аЖил МэрГэжИл*
*ЭНЭ
өөртөө, эндүүрэл-үүд минь баяртай*
ҮхэХ нь Ээ*
ГаЛт ШуВуУ*
зоргоор унших номнууд*
орхиод явсан хүмүүс ( цуврал -1)*
ганц жип авчихаад үхэх юмсаан*
АЖЛЫН ТУХАЙД НЭГ ИЙМ ЮМ БАЙДАГ ЮМ БАЙНА*
монголын шинэ өглөө*
Delhiin hun amiig odoo bgaa hemjeeg ni 100 hun amtai negen tosgon bolgon jijisgevel iim boloh bnaa.
Хилэнц-д зориуллаа эрүүл мэнд*
харамсалтай байна, ийм их гунигтай байсан үеэ мартаж,*
ЧИ ХЭН ВЭ ? *ХИЛЭНЦ* -д зориуллаа*
уулзаж учрах тоолонгоор л*
үүлнээс бичсэн дурсамж*
Такси драйвер*
парапсихологи*
солиотой юм уу хаашаа юм*
тас харанхуй *
амьдрал мөнгө 2*
бидний сэтгэл голын ус*
first love
та нар итгэх үү*
бодол минь
биегүй би*
өнгөрсөн хойн нь харамсах хэрэггүй ээ*
Хагархай тольны дууль Парени
let it real...парени
Haiku like aphorisms by Bayanaa
Dectaphone-tnuud...Парени
Галзуугийн эмнэлэг бичсэн Парени
хүн бүрийг завьжуулах төсөл pareni*
ЕРТӨНЦИЙН ӨНЦӨГ БУЛАН БҮРТ ХАЙР....*
учиргүй их хайр*
onigoo
гайтай юм аа*
зүрхээ гэж*
утга учир*
одод*
гуниггүй бай*
буудаад унaгаа*
хэвлэгдээгүй номны оршил ба миний философиуд*
хэзээ ч хайртай гэж хэлэхгүй хүнийг ч хайр хайралдаг*
“Амиа золиослогч оюутнууд”*
Хаалттай нийгмийн хар бараан нь.*
Бидний бахархдаг, миний Монгол*
иссэнүүдийн маань гарчиг*
Тааламжтай үг сонсох хэнд ч аятай*
2003 онд бичсэн шүлгүүд гэхүү дэ*
би өөрийн түүхээ бичиж эхлэв*
amidraliin shat (stair of life)
dadicte selves (one person)
Zvvd
amidralaa gej (vrgeljilel 2)
amidralaa gej (vrgeljilel 1)*
Бэр Цэцэг
ydaj baihad daa
eh oron shataj bna
welocome to my idea
not bad (Lenski ene tuhai udaan bodsoon)
zayanii hania guihui
Дууслаа дууслаа (сар шинийн мэнд)*
namar tsagaa gej |zaluu nasaa gej|*
Happy new year

[ цааш... ]


МИНИЙ ХӨРӨГ


scroll ХОЛБООСУУД

хувийн тэмдэглэл
алдахгүйгээр онохгүй
hot TIME, Ooh

scroll АНГИЛАЛ

iim negen ywdal
bvsgvichvvd
zvvdend ch oromgvi ywdal

scroll СЭТГЭГДЛҮҮД



scroll ТООЛУУР

Та 251017 дахь зочин боллоо.

// Сутайн суран хөхүүд - бодрол, хүүрнэлүүд
my ideas

Сайхан Сояиа*


..........................

...Всей хорошо !

 Не беспокойся !

Дугарова Сояиа. Улан-Удэ .....год

 

Ай, хар нүдэн бүсгүй Сояиан, Чиний бичсэн хаяг, надад үлдээсэн үгийг ийм олон сар жилүүдийн дараа олж уншина гэж даанч санасангүй. Хар нүдэн бүсгүй Сояиан, чиний сэтгэл булаам төрх миний сэтгэлээс хэзээ ч мартагдашгүй.

Марион Уэдынх1 шиг чиний цагаан бээлий гарт минь бий. Миний том улбар шаргал бээлий чиний гарт бий. Тэр үдэш чамайг үнэсэхээр тэмүүлээ-гүйсэн бол чи андуурч өөр залуутай бүжиглэхгүй байхсан. Чи надаас айж цухдахгүй байхсан. Чамтай учрахаас өмнө тийм олон хоног дүрийг чинь зүүдэлж хоноо гүйсэн бол, хонгорхон дүрийг чинь сэтгэлдээ таньдаг мэтээр төсөөлөө гүйсэн бол, энэ бүхэн ийм байхгүй байхсан...

 

Ленски тэмдэглэлээ эргүүлж суугаад нэгэн уранхай хуудсыг сөхөж харлаа. Түүний гарт тал хэсгийг нь урж тасалж авсан хуудас чичгэнэж байх агаад мөнөөх хуудас дээрх бичигдсэн үгсийг уншихын тулд тэрээр дэвтрээ эргүүлж толгойг нь уруу нь харуулж барина. Тээр нэгэн үдэш Ленски яг энэ хуудсыг сөхөж хэсэгхэн цаасыг урж аваад ямар нэгэн зүйл тэмдэглэж авч байснаа санахгүй байгаа хэдий ч, уншиж буй зүйлсийг нь мөн тэр үдэш дэлгээтэй орхисон дэвтэрт нь бичиж үлдээсэн Сояианыг мартаагүй, магадгүй хэзээ ч мартахгүй бизээ.

Түүнтэй уулзсан уулзалт яагаад тийм яаруухан болж өнгөрсөнийг, яагаад тийм олон будлиантай зүйлс болж, бие биенээ олоогүйг санахгүй байгаа хэдий ч Сояианы дүрэлгэр хар нүд, зөнтэй харцных нь дор ямар нэгэн гуниг хургасан гэлтэй эсвэл сэтгэл татаг-дам,  хорогдмоор сэтгэгдэл төрүүлэм дүрээр, дөлгөөн-өөр ширтэхийг нь санаж Ленски бодол болон зогсоно.

Олон арван удаа ахин дахин сөхөн харж, байнга шахуу биедээ авч явдаг энэ дэвтэрт элдвийн юм бишгүйдээ л нэг бичигдэж бусдыг төдийгүй, заримдаа тэр зүйлс нь Ленскиг өөрийг нь ч гайхширна алмайруулж байсан хэдий ч энэ удаагийнх шиг тэгж ихээр харуусан гуньхруулж байсангүй.

Яагаад энэ уран-хай хуудас дээр Сояиан, Ленскид зурвас бичиж үлдээснээс хойш дахин /одоог хүртэл / сөхөгдөөгүй гэвэл Ленски дахин ямар нэгэн зүйл тэмдэглэхээр хуудас цаас хэрэг болох доо тохиолдлоор энэ хуудсыг олж нээгээгүйгээс гадна, тэр дэвтэртээ бичигддэг аяллынхаа хэрэггүй олон тэмдэглэлийг дахин үргэлжлүүлэхээ больсон юм.

Харин өчигдөрхөн уусан юмандаа шартсан даа л Ленскигийн гаран дахь хуудас чичгэнэж байснаас биш мөнөөх бичгийг уншаад төдийлөн гар нь салгалж хөдөлсөнгүй.

Монгол хэлний орчуулагч багш мэргэжилтэй, Оросын бага ястан бүсгүй болох зүүд нойронд нь эргэлдсээр тэр нэгэн өдөр нэг л удаа уулзсанаас хойш ахиж зүүдэнд нь ч ороогүй, амьдралд нь ч тааралдаагүй, уулзаа ч үгүй Сояианы өөрт нь бичсэн зурвасыг уншихдаа, яг л өөрийнх нь төрсөн өдрөөр анх танилцаад, өөрийнхөө төрсөн өдрөөр тэр чигээрээ алга болсон Кристиний төрсөн өдрийн үдэшлэгийн маргааш нь олж уншиж байгаа, Ленски магадгүй түүнийг л хэн нэгнээр орлуулах гэсэн дээ .....-г,Отгоог, Ган-туяаг, Кристинийг хамт байхад жаргалтай мэт байдаг байж дээ гэж бодож сууна.

Хувь заяаны тойрогт жижигхэн биендээ баймгүй их эрч хүчтэй, гоолиг турьхан биетэй тэр басганд Ленскигийн сэтгэл татагдаж ямар нэгэн зүйл тэднийг холбосоор байгааг дахин анзаарч зогсохдоо, хар нүдэн Сояиа минь чи энэхэн хорвоогийн хаана нь явна даа...

Ай, хар нүдэн бүсгүй Сояиан, Чиний бичсэн хаяг, надад үлдээсэн үгийг ийм олон сар жилүүдийн дараа олж уншина гэж даанч санасангүй. Хар нүдэн бүсгүй Сояиан, чиний сэтгэл булаам төрх миний сэтгэлээс хэзээч мартагдашгүй.

Гэж шивнэнэ.

Ленски утас аа шүүрч лавлахаас код аваад 00173012 гэсэн кодоор 1, 61064679, 7768, 1699....  дугааруудыг залгуулан хийж хэнтэй ч холбогдож чадсангүй.

Байякаль руу тэгтэл ээ их яараа гүйсэн бол, хайсан бол, сайхан Сояианыг олж уулзах л байсан гэж бодохдоо, өнгөрсөн бүхнийг нөхөх гэсэн дээ, яарч сэтгэл нь догдолсон Ленски тэр жилүүдэд аялж явахдаа тэмдэглэл хөтөлж байсан дэвтэртээ, хожим нь ажин түжин суух болсоноор энд тэнд тавьсан өрийн дансаа хөтөлсөөр өнөөдөр сөхсөн уранхаа хуудсан дээрх бичгийн эзнийг олж уулзахыг чин сэтгэлээсээ хүссэндээ гартаа нааш цааш эргүүлсээр байв.

Сояиантай дайралдсан тэр орой багш нарын баяр болж байж билээ. Яг өчигдрийнх шиг. Гэхдээ мөн л  Кристиний төрсөн өдөр болж л байсан байх л даа. Яагаад энэ бичгийн бичсэн тэр өдрийнх нь зургаан жилийнх нь ойн дээр би үүнийг олж үздэг байнаа гэж Ленски гайхан бодов.

 Харин нэг ширээний хоёр талд суугаад Ленски утсаар ярьж байх зууртаа өмнөө байсан дэвтрийг дэлгэж өөдөс цаас тасалж авч ямар нэгэн чухал зүйл тэмдэглэж байхыг Сояиа хүлээн харж суух зууртаа ширээний нөгөө талаас дэвтрийг хөдөлгөхгүйгээр яг дэлгээтэй байгаа хуудсан дээр, хөгжилтэй инээмсэглэл нүүрэндээ тодруулж байснаа гэнэтхэн царайгаа төвшин болгоод сэмхэн бичсэн зурвасын толгой буруу харсныг хэн ч анзаараагүй юм. Ленски ч мөн тэр зурвасыг унших гэж дэвтэртээ гартаа эргүүлэн барьж буйгаа ажсангүй.

Яг л гурван зуун жаран градусаар (3600 –аар) хорвоо эргэх шиг болж, тэрхүү жижигхэн хар дэвтрийг  Ленски гартаа эргүүлж байхад Сояиан түүнийг ахин хүлээж, бодож байхаа нэгэнт болихоор шийдэж байв. Одоо хорвоо дэлхий дээрх сүүлийн өнгөрсөн жаранд байсан сүүлчийн зургаан жилийн Ленски, Сояиан хоёрын амьдрал байраа сольж ийнхүү цааш үргэлжлэх болов.

Саявтар хөдөөнөөс томилолтоор ирэхдээ авч ирсэн үзэмчин хонины гулууз бариад, хэдийгээр амьдралын эрхээр салан одсон авч, хамт амьдарч байсан бүсгүйнхээ ээжид дөрвөн давхрын шатаар өгсөж очихдоо Ленскигийн гар салгалж байсан шигээ /одоо л/ сэтгэлд нь үймрэх элдэв бодлууд, архинд нэвчсэн бие организмынх нь эд эсүүд яг энэ мөчид давхар давхар чичрэн салгалж байв.

Хар нүдэн Сояианыг архи их уусандаа үнэсэхээр илдэж хөөж явснаас биш, хайрлаж дурласандаа Ленски түүнийг мартаагүй хэрэг биш байлаа. Түүний амьдралд учирсан бүсгүйчүүдээс цорын ганц удаа бие биесээ зүүдэлж, хэн хэн нь нэгнийхээ хэлийг мэдэхгүй шахам атал, тун ч ховорхон үг солилцож байсан хирнээ, хэзээ ч тийнхүү харцаараа ойлголцож, хэн нь юу хийх гэж байгааг мэддэг байгаагүй юм. Цуг зүүдэлдэг зүүдэндээ тэд заяаны ханиуд байх ёстойг гэдгийг мэдэж байсан ч Ленски ч, Сояиан ч тэр итгээгүй бөгөөд энэ тухай шоолон инээлдэж байснаас өөрөөр санаа нэгдэж байсан удаагүй. Тийм дээ ч Ленски өөр хэн нэгэнд дурлаж түүнтэйгээ амьдралаа эхлүүлсэн юм. Одоо түүнийг хаяа нэг утастаж дүүтэй нь, эгчтэй нь, ээжтэй нь, гэр бүлтэй нь холбогдож байдгийн төлөө үзэн ядаж, ууртай байгаагаа илэрхийлж, дахин тийм тэнэг алхам хийхгүй байхыг сануулж загнадаг билээ.

Сояианыг айлгаж орхиод байхад, хэлний сургуулийн оюутнуудыг хариуцаж явсан нутгийн нэгэн зальжин багш залуу дээр гүйж очоод, түүнтэйгээ хамт бүжиглэхийг харж, хамгийн анх бөгөөд сүүлийн удаа уулзсан уулзалт тэр чигээрээ өндөрлөнө гэж мэдээгүй Ленски тэдний сууж байгаа ширээнд нь уух юм захиалж, Сояианы найзуудад түүнийг зүүдэлдэг тухайгаа тиймээс аль эртний танилууд мэт сэтгэгдэл төрдөг өө түүнийг зөвхөн үнэсэх гэснийгээ хэлэхэд тэд гайхаж, хэн нэгний тухай өгүүлсэн Сояианы зүүдийг Ленскид ярьж өгч байлаа. Харин Ленски, Сояиан дээр дахин очих гэж байгаад хүний нутагт согтуучуултай, төрүүлсэн эх нь танихгүй болтлоо нанчилдаж, тиймдээ ч маргааш нь Сояианыг хайх нүүргүй байсан тухайгаа эргэн бодох доо, тэрхүү бичгийн утга санаа Сояианы өөрийнх гүйж одсоны дараа бичигдсэн баймаар утга санаатай байхыг гайхан анзаарав.

Ленски энэ бүхнийг нэхэн санаж тэр өдрийн болж өнгөрсөн бүхнийг бодохдоо, огт танихгүй тэр залуу багш, залуухан эхнэртэй тэгээд тэдний хүүхэд нь нялах, ой хүрээгүй байгааг мэдэж, Сояианыг буруу хүнтэйгээ бүжиглэж байна гэж согтуу яриандаа нэгд нэгэнгүй хэлж байхыг бусад бүсгүйчүүд сонсож, зарим үнэн учрыг мэдэх нэгэн нь Ленскигийн ярианы үнэн мөнийг магадалж байсныг тэр харин санасангүй. Тэр бүү хэл хэн тэрхүү нанчилдааныг өдөөн турхирч, чухам юу болсныг ч сайн мэдэхгүй байлаа.

Ленски Сояиантай таарснаас хойш дахин зүүдлээгүй зүүд ээ, тааж мэддэг зөн билээ үгүйдэлгүй амьдарч болоод л байлаа. Харин Сояианыг олж уулзвал амьдралд нь хэрэгтэй ямар нэгэн зүйлийн учир нь тайлагдана гэж бодох болов. Зөвхөн энэ бодлоор л түүнийг хайж уулзахын мөрөөдөл болж байлаа.

Хожмын нэгэн өдөр Ленскигийн төрсөн өдрөөр бугуйн дээр нь утасныхаа дугаарыг бичиж үлдээж байсан Кристины зурвасыг олж  үзээд Remember me  гэсэн зурвас, бас түүний өөрийгөө эв хавгүй хэн, жаахан хүүхэд шиг сараачиж зурсан зургийг нь өөр нэгэн дэвтрээс  олж харахад, нэгд нэгэнгүй ажихдаа, мөн л өөртэй нь заавал ч үгүй учрах л тавилантай байсан мэтээр дурсан санана.

Харин хожмын тэр өдөр өөрийнх нь төрсөн өдөр байхыг Ленски одоо мэдээгүй байгаа юм. Мөн түүнийг найзуудтайгаа тэрхүү тэмдэглэлт өдөрт зориулж оройн хоол идэж буй ширээнд хэн нэгэн уриалгагүй зочин өөрийнх нь төрсөн өдөр мөн тэр өдөр тохиож буй мэтээр худал хэлж ирээд найзуудынх нь нэгнийх нь цүнх, нөлөөнийх нь гар утсыг хүмүүсийн яриан дундуур дүүгүүлээд аваад гарахыг урьтаж мэдсэн ээ, түүнийг яг баярын ширээнд оргилуун дарстай хамт ирэхэд нь хөөж явуулахаар шийдэхэд нь нөхөд нь ятгаж түүнтэй хамт суух болохоо, зөн совин нь буцаж ирснийг анзаарахгүй өнгөрөхийгөө мэдэхгүй байгаа юм.

тиймээ хэн ч тэр ирээдүйгээ мэдэхгүй байсан нь дээр. бас түүнд итгэж байх хэрэгтэй.....

Амьдралын учрал болгоныг бэлэгшээмээр байдаг юм. G84. hulunbuir & tsagaanovoo 2007.Dec.



Нийт 1196 удаа уншигдсан | 0 сэтгэгдэлтэй
Сэтгэгдлүүд...


Сэтгэгдэл бичих



:-)