my ideas
ерөөс бидний амьдралд хамгийн их нөлөөлдөг зүйлс нь бидний дур хүслүүд хийгээд зуршлууд маань юм. гэтэл ихэнх дээ бид энэ хамгийн чухал нь энэ гэж аливаа зүйлсийг ялгаж салгаж үздэг энэ нь нэн харамсалтай.
хэдийгээр тийм авч, бүхийл амьдрал чинь, бидний жижиг сажиг гэж ярьдаг, бас тийн боддог зүйлсийн цогц байхаас, дан ганцаар чухал бүхний л цоморлог байна гэж үгүй байлтай.....
айл хэсэхийн дон шүгэлсэн байсан байхаа,... тэр жилүүдэд дүүгээ дагуулаад л нусаа татаад л явдаг байсан юм. тэгсэн нэг удаа дүү маань айлд орж явсан нохой дайраад, би ч түрүүлээд гүйгээд орчихсон байсан юм. тэгсэн дүүгийн маань цээжин бие нь гэрт, бөгсөн бие нь гадаа байж байхад нохой давхиж ирээд хазаж орхидог юм байна. дүү айлын гэр дотор дуу хадаад, орилж байгаа юм. тэгээд уйлж байхад нь би инээж байж билээ. гадаа бөгснөөс нь нохой хазаж байхад орилохоос ч яах билээ дээ.
энэ мэт хойно өгүүлэх жишээ нь ерөөсөө бидний амьдралд тийм ч их чухал биш авч элдвийг эргэцүүлэн нэхэн харахад, хүн чухамдаа юунаас ч ухаарч болохоосоо наана айдас, эмзэглэл нь хэтийдсэн хүмүүс л ихэнх төлөв гарчигт бичсэн ганц үгийн эзэд байдгийг хэлж болох юм.
найз маань их сайхан залуу, тэр тамирчин хүний л бие хаатай хүн. гэхдээ түүнд хүүхэд ахуй цагт нь тохиолдсон нэг бүтэлгүй явдлыг яръя.
айлын хүүхдүүдтэй муудалцаад, бүр зодолдох дээрээ тулжилдээ, хоёр ч хүүхдийг нийлүүлж байгаад л зодож байж, тэгсэн гэнэт тэр хоёр хүүхдийн ах нь тэдэн рүү ирж яваа харагдаж гэнэ. мань эр төмөр хайсны завсраар гарч цухдах гэж байгаад, ухаанаа алдсан амьтан гүйж очоод, толгойгоо хавчуулаад гацаж орхисон гэдэг. тэгээд нэгэнт наашаа ч үгүй цаашаа ч үгүй болж, бөгс рүүгээ ээлжлэн өшиглүүлж баахан зодуулсан гэдэг.
би ч нэг удаа сургууль дээрээ айлын хүүхэд шоглоод ахад нь хөөгдөж явахдаа, цухдаж цухдаж тэдний анги руу нь гүйгээд очихсон байж таарсан юм. харин тэр нь надад их золтой хэрэг болж билээ. бүтэлгүйтэл хүнийг урамгүйтэлд хүргэдэг нэг жишээ байхад бүтэлгүйтэл хүнийг хурцалдаг тухай жишээг бид олон арванаар нь гаргаж чадна. ингэхээр хүнийг асуудалд, тэр тусам бэрхшээлд хэрхэн хандаж байгаагаар нь үнэлж болох юм гэсэн чухал санааг ямар ч хүнд хэцүү бодолхийл-ол бясалгалаас ангид олж мэдэж болж байна.
харин хүн шатаар уруудаж өгсөж байхдаа бүдэрч унахгүй тухай бодож байхаас илүүтэй хэн нэгний үнэлэмжид таатай санагдахаар биеэ авч явдаг нь эмгэнэлтэй юм. тэд үгүй ядаж үүдэн шүдгүй хүн хэнбэгуайд ч тийм таатай бишийг бодож үзээгүйдээ ийм алхам хийдэггүй байлтай.
гүн ухаанд дурлан шүтэх нь гагцхүү өөрөөрөө байж, өрөөл бусдад нийцтэй байх хандлагаас илүү өөрийн аз жаргал баяр баясгалантай байдлын төлөөх эрэл хайгуул байхаас, түүнийг олж эзэмшихэд байдаг гэж би бодохгүй байна. энэ бүхэнд дөхөж очиж, ойртон ижилсэж хүний эрхэм чанар үнэт зүйлс бүхнийг ухааран үзэх нь гагцхүү би хэмээх хязгаараас даван гарах эрмэлзэл байхаас өөр зүйлгүй....
миний бүтэлгүйтлүүд, би түүндээ хайртай.
Нийт 1063 удаа уншигдсан | 1 сэтгэгдэлтэй
Сэтгэгдэл бичих