юм бүхэн үнэтэй
юун түрүүнд нэртэй
нэр бүхэн цаана
нэг юмсын төлөөлөл
төлөөлөл бүхэн тоотой
тоо бүхэн хэмжээтэй
хэмжээ бүхний харин хэтэрсэн утгууд бүхэн хэрэггүй
инээж уурлахын завсар эгэл жирийн гэж бий
эдэлж хэрэглэхийн завсар хорогдож багасахын нэр
нэр, юмс, тоо гурав нэг үнэний гурван тал
зэрэг хэлэхгүйн тулд түрүүлж ярихын учир
зөрж ярихгүйн тулд чимээгүй суухын учир
зөв байхын учир зүгээр л чамайг залхаахгүй ээ....
/.....-ндаа зориуллаа/
Сэтгэгдэл бичих