header image

scrollШИНЭ БИЧЛЭГҮҮД

он цагийн алсад 2
ялихгүй буруу байна аа
Хэрэв ээ би шидтэн бол (мөрөөдөж байна)
The story of the Mongols whom we call the tartars
Намайг гаргаарай (уншсан номын тухайд)
хотын хог ба миний амьдрал
Ураны уурхайн уршиг
Сүүлийн жилийн хугацаанд уншсан номнууд
миний хийхийг хүсэж байгаа ажлууд
манайхан буюу цагаан баавгайчууд санал асууж байна
Эх орон ч гэж хэн бэ ?
блог мн-ийн 2011 оны 6 сарын байдлаарх тойм
ЕРТӨНЦИЙН ӨНЦӨГ БУЛАН БҮРД
мөнгө хэмээх орон зай дахь хүн хэмээх цаг хугацаа
он цагийн алсад
Би итгэж байна, тиймээс би амьдарч байна
Сайхны нэгэн билээ чи
хуучин хоёр гар
Арааны онол
Шадар гурван цэрэг 3н жилийн хойно
миний хүнсний аюулгүй байдал
нийтлэлээс төрсөн бодол
Хайрын тухай афоризм
Шинэ жилийн мэнд дэвшүүлье
Өчүүхэн шоргоолж ба барс хоёр
The only one
Хэрвээ
Ирээдүйд биднийг юу хүлээж байгаа вэ
39 номын худалдаа
наадамхан буюу сумын наадамд хүрэх замд
Big sales for all
Санал болгох нь*
KhuvSchool* хөгжлийг хүсдэг залууст
бүх блогчидод
Обамагийн хэлсэн үг
Гэрэлт найзуудад
Monita нөхөд өөө*
blog new year
алтайн магтаал
юмны учир сумны занги...*
блогч миний зэвсэгийн эрдэм хүрсэнгүй*
Саран...*
Хямрал
Заяаны ханиа гуйхүй*
Аdulation*
Хүн гэдэг энэ*
garvhigtai*
хайрцагны улсууд*
Smeraldo*
амьдрал үнэ цэнэтэй утга учиртай санагдах юмаа
Андрей Павлович – Obod -
дурсамж....*
хамгийн хүчтэй сэтгэгдэл*
чамайг амьдрал алгаддаг уу*
Сэтгэл гижигдэх бороон дуслууд
буруу шаахуу*
Хойд Монголчууд Оросод эзлэгдсэн нь түүх
алт... ард түмэний тайлбаргүй талархал
алуурчин би ардын баатар
Аз Жаргалыг заавал олоорой, тэнд байналээ*
бодол минь, ноймор дугаараа алдсан...бодол минь*
сэтгэл гэдэг*
жигүүртэй юм шиг залуу насны жинхэнэ болоод үнэн хайр*
хүний ганц хүү*
эзэн хүний шинжүүд ба төлөвшилийн тухай*
bhutan-d 2000
ДУР ЭЗНЭЭ ГОЛДОГГҮЙ*
....битүүхэндээ дуртай*
хүн төрөлхтний хамгийн аугаа сод ухаантан мэргэдийн санаа бодлоор сэлбэгдсэн тийм баялаг оюуны ертөнц....*
эцэгээ өмөөрөхүй...Мөнөөх хөх цэргүүд ба Эх орны Онцгой байдал*
доромжлогдсон тусгаар тогтнол минь*
хүсэл минь*
2 dollar
Jargaliin chimeetei boroo-d ireedvi hezee ?*
Сэтгэл их хөдлөж байна ээ*
Гурван шүдэтийн хүү*
хар костюм*
Demchig Monastery energy center of wold
Бодол минь*
Сайхан Сояиа*
бүтэлгүйтэл*
залхаахгүй...*
гэрэл унтрахаас өмнө*
асуулт дараа нь хариулт*
Шувуу буюу тогруу хэмээх хочийн тухайд*
дарангуйлагчийн эсрэг дарангуйлагч*
МАРШАЛЫН ШИРЭЭН ДЭЭРЭЭС ....*
ЦАГААН МАЛГАЙТ-2*
ЦАГААН МАЛГАЙТ*
МОСКВА НУЛИМСАНД ДУРГҮЙ ээ*
архи ууж сурсан минь учиртай 1 , 2*
*1
харин би*
уншаад нэг үзээрэй
шинэ жилээрээ ганцаараа*
ЭРХЭМСЭГ ОРШИХУЙН ТУХАЙД 2*
ЭРХЭМСЭГ ОРШИХУЙН ТУХАЙД*
Юу ч мэдэхгүй байх*
Ичгэвтэр байдал*
УНШВАЛ ЗОХИЛТОЙ НОМС*
МОНГОЛ-ын үр сад билээ бид*
Minii khuugiin uvriin devter, khuudas 17 (ПАренин)*
ЭЦЭСЛЭВ, БАЯРТАЙ БЛОГ ЕРТӨНЦ....*
ХИЛЭНЦ-д зориулла ХаЙр дУрЛал, гЭр БүЛ*
ХИЛЭНЦ-д зориулла аЖил МэрГэжИл*
*ЭНЭ
өөртөө, эндүүрэл-үүд минь баяртай*
ҮхэХ нь Ээ*
ГаЛт ШуВуУ*
зоргоор унших номнууд*
орхиод явсан хүмүүс ( цуврал -1)*
ганц жип авчихаад үхэх юмсаан*
АЖЛЫН ТУХАЙД НЭГ ИЙМ ЮМ БАЙДАГ ЮМ БАЙНА*
монголын шинэ өглөө*
Delhiin hun amiig odoo bgaa hemjeeg ni 100 hun amtai negen tosgon bolgon jijisgevel iim boloh bnaa.
Хилэнц-д зориуллаа эрүүл мэнд*
харамсалтай байна, ийм их гунигтай байсан үеэ мартаж,*
ЧИ ХЭН ВЭ ? *ХИЛЭНЦ* -д зориуллаа*
уулзаж учрах тоолонгоор л*
үүлнээс бичсэн дурсамж*
Такси драйвер*
парапсихологи*
солиотой юм уу хаашаа юм*
тас харанхуй *
амьдрал мөнгө 2*
бидний сэтгэл голын ус*
first love
та нар итгэх үү*
бодол минь
биегүй би*
өнгөрсөн хойн нь харамсах хэрэггүй ээ*
Хагархай тольны дууль Парени
let it real...парени
Haiku like aphorisms by Bayanaa
Dectaphone-tnuud...Парени
Галзуугийн эмнэлэг бичсэн Парени
хүн бүрийг завьжуулах төсөл pareni*
ЕРТӨНЦИЙН ӨНЦӨГ БУЛАН БҮРТ ХАЙР....*
учиргүй их хайр*
onigoo
гайтай юм аа*
зүрхээ гэж*
утга учир*
одод*
гуниггүй бай*
буудаад унaгаа*
хэвлэгдээгүй номны оршил ба миний философиуд*
хэзээ ч хайртай гэж хэлэхгүй хүнийг ч хайр хайралдаг*
“Амиа золиослогч оюутнууд”*
Хаалттай нийгмийн хар бараан нь.*
Бидний бахархдаг, миний Монгол*
иссэнүүдийн маань гарчиг*
Тааламжтай үг сонсох хэнд ч аятай*
2003 онд бичсэн шүлгүүд гэхүү дэ*
би өөрийн түүхээ бичиж эхлэв*
amidraliin shat (stair of life)
dadicte selves (one person)
Zvvd
amidralaa gej (vrgeljilel 2)
amidralaa gej (vrgeljilel 1)*
Бэр Цэцэг
ydaj baihad daa
eh oron shataj bna
welocome to my idea
not bad (Lenski ene tuhai udaan bodsoon)
zayanii hania guihui
Дууслаа дууслаа (сар шинийн мэнд)*
namar tsagaa gej |zaluu nasaa gej|*
Happy new year

[ цааш... ]


МИНИЙ ХӨРӨГ


scroll ХОЛБООСУУД

хувийн тэмдэглэл
алдахгүйгээр онохгүй
hot TIME, Ooh

scroll АНГИЛАЛ

iim negen ywdal
bvsgvichvvd
zvvdend ch oromgvi ywdal

scroll СЭТГЭГДЛҮҮД



scroll ТООЛУУР

Та 226775 дахь зочин боллоо.

// Сутайн суран хөхүүд - бодрол, хүүрнэлүүд
my ideas

Шувуу буюу тогруу хэмээх хочийн тухайд*


(neeh ih ym baigaa tul ongoor ylgaj temdeglesen hvrtel unshij bolno)

   

би үргэлжид гүйж явдаг л даа                                                                                         

гэхдээ улсын мэргэжлийн хяналтын газрын, цацрагийн хяналтын үүдээр бүр ч хурдан гүйж орж гарч өнгөрдөг юм. Учир нь тэр нэгэн хуучны цагаан саарал байшингийн үүдэнд байх том багануудын дээр дандаа тагтаа суудаг бөгөөд би нэг удаа тамхи татаж зогсонгоо тэднийг хэрхэн хүмүүсийн дээрээс бааж байгааг харсан юм. Илт шувууны сангас нялцгас хийтэл унаж байхад зүгээр зогсож байсан намайг хүмүүс нулимчихлаа гэсэн нүдээр олзлон харж, үзэн ядах сэтгэл нь нэвт мэдрэгдэж байхад, би тэнд оногдохгүй байх тухай л бодож зогссон юм.

Яг ийм багана дээр шувуу үүрлэх нь нэн тохиромжтойг би бүүр бага насандаа нэг жишээгээр сайн харж байсан юм. Говь Алтай аймгийн Алтай хот буюу шинэ засаг захиргааны нэгжээр бол Ёсөнбулаг сумын төвд Ч.Лодойдамба гуайн нэрэмжит хоёрдугаар арван жил гэж байдаг байлаа. Сургууль руу байгалийн зүгээр зүүн урд зүгээс хандан орох ба уг сургуулийн зохион байгуулалт нь анхнаасаа эгц баруун зүгээс орох төв хаалгатай юм. Тэр төв хаалганд яг одоогийн нэгдүгээр төрхийн ойролцоо байх тэр шувуу дандаа сууж байдаг байшинтай тун төстэй аварга том багануудтай байсан юм. Гэхдээ сургуулийн хүүхдүүд болон багш ажилчид бүгд зүүн талын хаалгаар л орж гардаг юм. Би нэгдүгээр ангид орохдоо л тэр хаалгаар орж байсан. Харин хаалгаар ороод өмнөдөөс умард руу чиглэсэн том коридорын гол хэсэг эхлэх тэрхэн хэсгийн тэнд мөнөөх ашигладаггүй хаалга руу харсан бага зэрэг өргөн цэлэрхий хэсэгт улаан өнгийн дэвсгэр байх ба, мөн цагаан дээлт Дамдины хүү гэх Сүхбаатар гуайн хөшөө, цээж баримал, яг тэр хэзээ ч нээлттэй байгаагүй хаалга өөд харан байрлана. Уг шохойн баримлын хамрын нүх рүү цаас зажилж байгаад чихэхийн тухайд хичээлийн завсарлагаа бүрд би түүнийгээ мартдаггүй байлаа.

Сургууль маань их хөгшин настай тул биднийг чанга дуугарч шуугих үед хананд нь гарсан ан цавууд тэр хэмжээгээр ахидаг байсан байх. Тиймээс сургууль нурлаа чимээгүй бай гэж багш нар дандаа айлгана. Бид ч өвөр зуураа хэрэв сургууль нурвал би тэр цонхоор харин чи энэ цонхоор үсрээрэй гэхчлэн ярилцана. Сургууль маань үнэхээр нурах дээрээ тулчих-аад байлаа. Тэгээд түүнийг авч үлдэхийн төлөө дорвитой арга хэмжээ авсан нь эгчийн үеийн арав болон наймдугаар ангийнхны томчуудыг дээд давхарт хичээллүүлэх болов. Учир нь эгч маань намайг бодвол арай бага үймүүлж, дэвхэрдэг байсан болохоор л тэр байх. Хаалга намайг сургуульд орох үед, аймгийн төвд анх зээлийн газар сургуулийн дэргэд бий болсон-тойгоор хаагдсанаас биш, нээгдэж ажилладаг байсан юм билээ. Эцэг эхчүүд аймгийн төвийн тав арваадхан машинууд гэнэтхэн бүгд энэ замаар багширтал явж өнгөрөхдөө бидний мэтийн дайсны цэрэг болсон үр хүүхдийг нь юутай хийтэй нь  дайраад гарчихна гэж гомдолсонтой ч энэ бүхэн холбоотой юм.

Одоо тэр сургууль байхгүй, эсвэл байж ч магадгүй. Ямартай ч тэнд ахин хичээл сургалт заахгүй болсон гэдэг. Сургуулийн шал хотойж дээвэр нь илт суусан байдаг нь бидэнд анзаарагдахаар харагдахаас гадна, Тэр шинэ хаалгаар ороход томоос том ан цавууд хананд гарсныг бид олж үздэг байсан юм. Ингээд хуучин хаалга нээгдэж тэр хаалгаар ороход нэг л бахархалтай сэтгэгдэл надад төрдөг байлаа. (үүний төлөө би мөнөөх баримлын хамарт ахин цаас чихэх ээ больсон юм.) Нэг удаа би тэр хаалгаар гараад сургуулийн үүдэн дахь даавуун гутлын гөвүүрийг толгой дээгүүрээ даллан эргүүлж охидыг илдэн хөөж явтал, нэгэн охин надаас огтхон ч айсангүй. Би түүнийг намайг огт анзаарахгүй байгаад нь гайхаж. Жижигхэн төмөр хашлага дээр сандайлан суугаад хөдөлгөөнгүй зогсох тэр охиныг анхааралтай ажлаа. Надаас хоёр дүү ч юм юу, жаахан охиныг би хөөе миний дөө, гэх гэснээ нэг л ам эвлэхгүй байхаар нь хөөе хөөе жаалаа, хоое охион гээд дуудлаа. Гэтэл гэнэт час хийсэн чимээ гарч би бондгос хийтэл зочиллоо....

 

УАЗ 469 машины үнэтэй гэнэ. Томчуулд хэлье гэж хүүхдүүд санал гаргалаа. Би тэдний (томчуудын) шунал сувдаг сэтгэлд итгэсэнгүй, харин томчуулд хэлэх санал гаргасан хүүхдүүдийг зодож орхилоо. Хэлбэл үүнээс ч нэт юм болохыг сануулахаа мартсангүй.

Хамгийн түрүүнд аавдаа хэллээ. “Та тэгээд үүнийг зарж чадах уу” гэж асуулаа. Ингэж асуухдаа би түүнийг эцэг маань аваад зарвал ч зараг дээ, түүнд мөнгө хэрэгтэй гэж бодов. Аав маань яг хаана байгааг нь надаас ихэд шавдангуй асууж байснаа, (би ч дотроо итгэл маань хугарч байлаа) болдоггүй юм миний хүү, энэ чинь хууль бус, тэр чинь нялах амьтан тэглээч монгол хүнд чинь лусын хорлол гэж байдаг юм гэв. Би баярласандаа, “тэгээд яадаг юм” гэж хэлээд гарч гүйлээ.

Хожмын нэгэн хаврын өдөр хөдөлмөрийн хичээл дээр, нэгэн шувуу болжморыг хөөж нисэх нь цонхны цаанаас харагдахыг ажин алмайран босож зогсож байгаад укаскаар тоншуулж билээ. Дараа зун нь хувцас угаахаар хийж тавьсан вантай усыг нарны илчинд халаахаар гадаа тавьсан байхад нэгэн болжмор айсандаа амь зулбах гэж мөнөөх усруу шумбан орж унахыг хараад, араас нь аймшиггүйгээр нэхэн довтлох Шонхор шувууны далавчны салхи зүсэх сүрт чимээг бахдан харж (сонсож), тэр миний тэжээсэн шонхор мөн гэдэгт үнэн голоосоо итгэхийг хүсэж билээ.

Түүнийг тэртээ жилүүдэд сургуулийн дээвэрт гаргах гэж оролдсон бүхийл ажиллагаа нуран унаж арга буюу мухардаж байснаа нэхэн санаж зогссон юм.

Хөгшчүүл хэлэлцэхдээ, манай нутагт шонхор, харцаганаас айсандаа болжмор шувуу морьтой явж байсан хүний дээлийн хормой руу шургаж байсан гэж ярихад би нүдээр үзсэнээрээ төсөөлөн санахад шууд итгэж билээ.

Цас салхи шуурга дагуулан ирдэг зудын цагаан гэж нутгийн хүмүүс ам муутайхан нэрлэх цахлай шувууд бүргэд, хирээ, турьлайх гээд биеэр яав ч зүйрлэшгүй том шувуутай зориг хүчээр дутахгүй тэмцэлдэж хөх тэнгэрт ээ ноёлогч эзэн нь болж явдаг тэр жижигхэн адтай шувууг өвөг дээдэс маань тахин шүтэж бэлгэдэж явсан нь бас нэгэн учир Жанцантай бизээ.

 

Оюутан ахуй цагтаа нэг том бүдүүн биетэй, бишээ намхан бүдүүн биетэй найзтайгаа бид хоёул хамт Төв аймгийн Заамар сумын нутаг, хуучин цагт буга согоо бэлчиж, тарвага зурам гүйлдсэн, бас ч үгүй Туул голын эрэг хөвөөгөөр бут сөөг элбэгжүү, өргөн ширэг, өтгөн өвстэй сайхан нутаг байсныг нутгийн хүмүүс дурсан санах нэгэн газарт хамт ажил амьдралын гараагаа эхэлсэн юм. Бидний нүдээр тэр газар хатуу ширүүн уур амьсгалтай бороо огтоос орохоо больсон, өчүүхэн төдий салхинд тэнгэр газар хоёр улаан тоосон баганаар холбогдох нэг тийм л газар байлаа. Тэр нутаг яг л Хуучин хүү хэмээх зохиолын элстэй шанд буттай цайдам...., адуу хэдийгээр алхлавч.....гэдэг шиг л тоос шороо сүйрэл нүүрлэсэн гэмээр, хаанахын ямар гээгчийн дайн дажин энэхэн эх орны маань зүрхэн хэсэгт болж өнгөр өө вэ хэмээн өөрийн эрхгүй асуухад хүргэмээр байж билээ.

Хэдийгээр тийм авах юмгүй болчихсон ч гэлээ, бид тэнд энэ удаа хог шороог түүж цэвэрлэн, уурхайн хэсгийн тос шатахуун болсон газрыг хусаж цэвэрлэн, машин техникт хэрэглэж хаясан хогийг түүж, нэг бүрчлэн түүж шатааж байлаа. Зүгээр шатаагаагүй юм. уранхай шуудай болон хаясан гутал хувцсанд үүрлэсэн хорхой шавьжийг найзынхаа хүсэлтээр нэг бүрчлэн гөвж байлаа. Үүнийг хийх хүсэл надад үнэндээ байгаагүй юм.

Найз маань надаас асуув, “чи яагаад ийм энэрэнгүй бус байдаг юм вэ”, энэ асуулт бол зуны халуунд газар малтаж, малтсан нүхэндээ хаяа нэг гэрийн шуусан хаягаар орж ирдэг голио царцааг хамтад нь хийж, хэсэг хугацааны дараа хэн хүчтэй нь хүчгүйгээ барьж идсээр нэг нь жижиг хулгана шиг хэмжээтэй болдог гэсэн яриаг батлах миний шинжлэх ухааны туршилтыг хэлж буй хэрэг байлаа.

Би тэрхүү туршилтдаа зориулж голио царцааг чимхэж барих чимхлүүр багаж болон тэднийг хамтад нь байлгах сав торыг нэг бүрчлэн өөрийн гараар төмөр утас, хөнгөн цагаанаар нямбайлан хийсэн байлаа.

Би, “чи миний шинжлэх ухааны туршилтыг хэлж байна уу” гэж асуув. Найз маань үгүйдээ би чамд итгэдэг, харин чи загас барихдаа жижигхэн мэлхийг хайрлахгүй өгөөш болгож бас намайг их чанга цохидог гэлээ. Би бүр гайхаж орхив.

Би: -Би ховорхон барьдагч, чи тэр загаснаас иддэг байхаа,

Найз: -тиймээ чамайг дагаж шөнөөр загасчилж яваад би, шаварт сууснаа санаж байна.

Би: - чи л өөрөө ядраад байна газар товчилъё гэсэн санал гаргаа биздээ

Найз маань, за за чиний зөв, гэхдээ чи, би гутлаа шаварт зоогоод үлдээхэд чиний төлөө чамтай хамт намайг шөнөөр явсан гэж бодохгүй загнаад байсанд гомдсон гэж хэлэхэд нь би хариу болгож юу ч эс хэлэв.

Би: - ингэхэд чи гэгээрэх гээд байгаа юм уу хаашаа юм.

Найз: - яаж байна ?

Би: -Яах юу байх билээ, бид чинь хоёулаа л тамд хүрэх хүмүүс шүү дээ. Эсвэл тэртээ тэргүй диваажинд очно.

Найз маань цааш ингэж ярьсан юм. Би чинь Өмнө говийн хүүхэд шүүдээ, (мэднээ би мэднэ, чи бид говийн хүүхдүүд). Би бага даа нэг удаа Өмнө Говь аймгийн төвийн нэг байшин дээр гарсан юм. Тэнд их олон тагтаа үүрлэсэн байсан. Би тэднийг модоор нэг бүрчлэн зохиж, яг нисэж гарах үүдэн дээр нь зогсож байгаад л бүх чадлаараа алж байлаа. Дараа нь үхсэн тагтаануудаа 200 кг-ийн поошкинд хийж байв. Би алаад л, модоор нэг бүрчлэн зохиж алаад л байсан. Нэг мэдсэн, үхсэн шувуу хийж байсан сав аль хэдийнээ дүүрсэн байсныг мэдсэн. Тэгээд л тэнэг зугаагаа зогсоосон юм. Харин манай хөгшчүүл дараа нь ярилцахдаа, үгүй ээ энэ тагтаа шувууд яасан их ховордоов дээ. Урьд ийм их ил хуль байдаг-гүйсэн гэж ярьж байсан. Би бараг 200 кг-ийн 2 поошкинд дүүртэл тагтаа алсандаа.... тэдний яриаг сонсох үе дээ л би хожим хойно нь харамссан юм.

Одоо би ахин нэг ч болтугай амьтны амь тасалж нүгэл үйлдэхийг хүсэхгүй байна.

Зиа, тийм байдаг байжээ, нүгэлт алуурчин гэгээрсэн юм биздээ, тэгээд одоо чи бид хоёр бээрсэн ялаа, өт хорхойг амь аврах гэж ингэж хог шороотой зууралдах ч гэждээ, хүүе наад хаясан даавуун дээр чинь нэг шоргоолж байна, хөөрхийг алхан уу чи, ха ха ха...

(бидний түүх төстэй байжээ, өвгөдийнхөө үгийг сонсдог, гэхдээ би нэгийг аварч тэр олныг алж байснаараа, өөр өөр зүйлийг амьдралдаа авч үлдэж ухаарч авчдээ)

Бид бүх хогийг нэг бүрчлэн гөвж олон тооны өт хорхойг навч ногоо гэж үгүй, өргөсөн дунд, хатмал шороонд хаяад, хөрс, ус, ургамал гэж үгүй болсон, бас алт үнэт эрдэнэс нь ч байхгүй болсон хээр талд гал асааж бүгдийг шатаав. тэр галыг асаах үед харуй бүрий болж байсан тул бид галын дөлийг хэдий хар утаа баагиулж байсан ч их л бодлогошронгуй харан зогсов. Нэг л гуниг-луун ... тэгснээ гэнэт би, найзаасаа хөөе, тэгээд танай гэрт жоом гүйж байвал чи яах вэ, гэж асуухад; хэн нэгэнд хэлнэ гэж тэнэгтэв. Найзыгаа би өршөөдөг юм, найз маань ч намайг....

Заамарын хөндийн алтны уурхайнууд дунд би нэгэн бороотой шөнө буусан юм. Улаанбаатар хотоос галт тэргээр Эрдэнэт орж, тэндээс гагнуурын баллонтой хий ачаад өдөржин Эрдэнэт хотын төвөөр элдэв ажил хөөцөлдсөөр шөнө харуй бүрий болж байх үед Эрдэнэт хотоос гарав. Би бүтэн арван цаг шавар шавхай болсон замаар явж байсан бөгөөд халамцуу, таньж мэдэхгүй хүмүүс дунд ганцаар гэнэхэн залуу байлаа. Замдаа чоно хайж, бай буудаж явахдаа, чиргүүлтэй УАЗ-469 гэх машин бараг л хөндлөн шахуу явсаар байлаа. Замын хальтаргаанд санаа зовж байсан сэтгэл, СКЗ хэмээх байлдааны буун дуунд чих маань юм сонсохгүй шахуу болохтой зэрэгцэн нэг л амарлингуй болоод явчихсан юм.

 

 

шөнө хоёр цагийн үед л сая нэг юм уурхайд хүрч очив.

хавар цагийн анхны бороо цонхны цаана асгарч, хотын гудамжин дахь модод дөнгөж ногоорч эхлэхэд гэрээс гарсан би, галт тэрэгний цонхоор нэг л сэтгэл хорогдон-гуй харж байсан тэр модод шинэхэн цасанд дарагдсан байхад харина гэж зүүдлээч үгүй байсан юм.

шөнийн тэнгэрт хааяа нэг гялс хийх аягийн гэрэл гялбалзаж, тэртээ алсад тэнгэр нүрэглэнэ. энэ үед уурхайд мөнөөх миний орж гарахдаа байнга шахуу гүйж гардаг байгууллагынхнаас шалгалт комисс ирсэн байлаа.

дуутай тэнгэр хургүй гэгчээр бороо шивэрч, бид бялбагнах шавар дундуур явсаар уурхайн төвд хүрч очиход ганц цагаан байшин гэрэлтэй байх агаад хүмүүсийн яриагаар уурхайн буудал ажээ. хожим олж мэдэхэд тэрхүү буудал хэмээн нэрийдэх байшинд гурван өрөө, нэг гал тогоо байх агаад түүнд дарга, хөрөнгө оруулагч томчууд байрлахаас гадна мөн энэ мэт хяналт шалгалтын байгаль орчны байцаагчид, хэмжээгүй эрх ээ эдлэн тухалдаг ажээ.

харин би, за одоо л нэг юм тухалж амаръя юу гэтэл, хөөе дүүхүү наад ардаа байгаа махаа гал тогоонд оруулаад орхи гэсэн хэн нэгний захирангуй дуу сонстов. хэн хэлсэн нь надад огтын чухал биш агаад би түүнийг хийх ёстойгоо сайн ойлгож байлаа. харин хоёр бүтэн үхрийн гуя байсан тул мөнөөх махыг би ганцаараа өргөж дийлж ядаж байтал, хэн нэгэн үл таних залуу ирж туслалцах агаад надтай огтхон ч үг сольсонгүй. тэрээр миний туслах болсон бөгөөд дараа нь алт угаагч болсон юм.

харин биднийг 22м-ийн өндөртэй эгц босоо хананы дэргэд дахь шурф, нүхэнд (нүх нь 6м гүн ) гэнэт босоо хананаас нуралт үүсэж дарагдаж байхад хэн ч аврах гэж оролдоогүйгээр барахгүй, бүгд амь зулбан цухдаж байсан юм. тэр залуу хэдийгээр хэлгүй ч хүч чадалтай, ухаан санаа сийрэг, сайн залуу байсандаа бид бие биенийхээ амийг аварч чадсан билээ.

махыг өргөж, чирч гудачсаар арай гэж уурхайн гал тогоонд оруултал, хутга кг хоёр авч ирж тавиад шулаад эвдэж, нэг бүр нь 3кг байхаар хуваахыг даалгавар болгов.

би үнэхээр ядрашгүй, бас барагдашгүй эрч хүчтэй нэгэн залуу болон хувирсан мэт санагдана. энэ л үеэс эхлэн хэн ч намайг хүү, найз, хүүхэд гэж нэрлэхгүй бол-соныг анзаарч билээ.

НАРИАД өгсөн-ий дараа (хөдөлмөр аюулгүй ажиллагааны заавар) өглөө 07 цаг гэхэд ажилдаа гарч уурхайн нэг ээлж 12 ажиллана. хамгийн анхны өглөө тэрхүү уурхайн дүнзэн байшингууд, ажилчдын сууц, төмөр вагончик-уудад хоног төөрүүлээд мөнөөх ганцаар зайдуу баригдсан цагаан өнгийн ЗОЧИД БУУДАЛ гэх дарга нарын байр руу, сургуулиас өгсөн томилолтын бичгийг барин алхаж билээ.

-тэгэхх хэрэгтэй л дээ, тийм байна л даа ( л даа )гэх мэт яриагаар бүхийл бодол санаагаа илэрхийлдэг ширвээ сахалтай бүдүүн эр манай дарга ажээ.  уурхайд очоод эхний үед өглөөний хоолоо идэж амжихгүй унтаж хоцроод карер буюу ил уурхайн хэсэг рүү явах ажилчдын унаанаас мөн л хоцорч, явган явдаг байлаа.

уурхайнханаас хамгийн түрүүний асуусан асуулт бол - зиа, чи чинь энэ уурхайн хэн даргийг таньдаг билээ ? гэсэн асуулт байсан юм. -хэнийг нь ч танихгүй. -за тэгвэл сайн байна, босож очоод тэрийг хийдээ, залуу гоолоог инжанаар минь.

энэ мэт өдрүүд өнгөрч Орос ялуу бакалны түрүүг эргүүлж өмсөөд өдөржин явган алхаж ирээд, хаяа нэг уурхайн төв дээр хөл нүцгэн аль эсвэл тавчик сандайлхан шургуулаад, хоол унданд орохоор алхана. ингэхдээ  нэг бүр нь 3 орчим кг жинтэй гутлаа тайлаад алхахаар хөл маань өөрийн эрхгүй дэгэн догон энд тэнд гишгэлнэ.

уурхайн талбайд цор ганцаар, хаа нэг тээ хамаагүй алхаж явдаг. цэнхэр дүрэмт хувцас, цагаан өнгийн каскан малгай тэргүүтнээс өөр хувцас сольж өмсөхгүй зэрэг нь хэн ч харсан Туул голын эрэг хөвөөгөөр хаяа нэг харагдах цагаан толгойтой, цэнхэр өнгийн талын тогорууг санагдуулна. үгүй ядаж хөл гараа зөөж тавьж байгаа нь хүртэл, дээр доор гишгэлээд, өвдөг өө өндөрт өргөж явдаг нь ТОГОРУУ хэмээх хоч нэрийг яг оносон гэхээс өөр зүйлгүй мэт санагдана.

харин шувуу хэмээх хоч нэр бол оюутан ахуй цагийн маань анд найз маань, уран илтгэлийн тэмцээнд оролцож байхыг нь нэг удаа хараад уран жиргэгч буюу шувуу хэмээн нэрийдсэн юм. хэн хүн эдгээр хоч нэрийн утга учрыг барагтай мэдэхгүй ч ямартай ч надад зохих нэр гэдгийг шууд дэмжин хүлээн авдаг нь гайхалтай....

тэр жилүүдэд хүний тоонд орж гудас хөнжилтэй болтол оо хуучны төмөр цагаан орон дээр арван хэдэн хоног хувцастайгаа хонож, оройдоо нэг гутлынхаа жийргийг янзалж аваад л унтахаар хажуулдаг байсан маань, зарим нэгнийх нь инээдийг хүргэж, зарим нэгнийх нь хүндэтгэлийг хүлээж байсан юм. хэн ч алтнаас өөр юуг ч эс тоох тэр орон зайд бибээр гагцхүү бичиглэл тэмдэглэл, байсхийгээд л нэг зураг авалт хийхээс гадна, хэн ч тоож эс хонох нэгэн гэрт ганцаар хонож өнжинө.

энэ гэр бол удахгүй гарах геологи хайгуулын өрөмдлөгийн ангид зориулсан гэр байлаа. шөнө оройд лаа асаагаад ч нэмэр байхгүй, чухам хаагуураа салхи сийгээд давтаад байгаа нь мэдэгдэх юмгүй ханхай гэрт ганцаар хаалгийг нь дэлгээд, хатавчинд сууж тамхилна. тас харанхуй дунд бусад бүх уурхайчин сэжиглэж ад үзсэн олдвор яснууд цайрах агаад тэдэнтэй хамт сэтгэл амар унтаж байсан тэр үеэс эхлээд ЯС-ЧИН гэх шинэ нэрийн түүх эхлэх юм.



Нийт 1794 удаа уншигдсан | 4 сэтгэгдэлтэй
Сэтгэгдлүүд...


Сэтгэгдэл бичих
¿¿àøø (зочин) | 2013-10-3 | 06:54
eeeeeeeeeeee ym teneg



Зочин | 2009-11-6 | 09:56
ууртай



Зочин (зочин) | 2008-11-13 | 11:04
2-р 10 жилийн барилгад хичээл хийхээ болисон одоо айлууд орсон гэж дуулсан .Гоё сургууль шүү .



Sain uu nutgiin ah mini
lg (зочин) | 2008-3-31 | 04:16
nutgaa sanaj bn a neeree l 2 arban jil gej tom tsagaan bairnii haalgiig zoolon hah gej ikh hciheesen dee. odoo nuraagyi ee ongorosn zun nutag yabahdaa harsan bn lee ah mini..

unshsan chin nutgiin slhi sebelzeed baih shig ....harimaar bn oo




Бүртгэлтэй нэрээр бичих
 
  хариу
Зочин нэрээр бичих

:-)
оруулах
 



idiomatic-dormant
idiomatic-dormant