my ideas
уулзаагүй бүсгүйчүүд хүлээж байгаа
уугаагүй цайг минь чанаж байгаа
уул тал цавцааж байгаа
урагшлах зам ахисаар байгаа
би явж байна би аялж байна
би амьд байна бас жаргалтай...
тайван байна талийгаач болчихсон юм шиг
уурлах хорогдох юм үнэндээ алга, нүцгэн сэтгэлд
чамайг санахаа больсон, үнэрийг чинь, зүсийг чинь, нэрийг чинь
харин би ээжийгээ урьд шөнө зүүдэлж хоносон
хууч өвчин нь хөдөлж дээ гэж зөнгөөрөө мэдсэн
намайг наран цэцэг шиг ургаж байхад
нар руу тонгойх мэт тэргүүн минь гудайсан юм
намхан ээжий дээ үнэсүүлэх гэж тэр....
намар намраар навчтай модод шарлахад
намайг түүнээс хорвоо холдуулж байгааг анзаарах болсон
үгүй ээ, би түүнтэй адил чамайг ч хайрладаг юм байна
үүр цайтал нэрийг чинь тарни мэт уншиж хоносон юм байна
үйлийн үргүй амраг минь намайг санаасай гэж л тэр ээ...
шившлэг дуудлага мэт үгс минь, чиний нэр
шившээ хонгор салхиар бээрсэн талыг гаталж
үнгэн гэгээ тодрох үеийн зөнтэй зүүдэнд ч өөрийн минь дүрийг оруулаасай гэж.л тэр...
даамаа ихээр дасах гэж хайрласан зүрхээ
дам дамаа салах гэж учирсан учрал аа
........................................
Нийт 1682 удаа уншигдсан | 9 сэтгэгдэлтэй
Сэтгэгдэл бичих
нар руу тонгойх мэт тэргүүн минь гудайсан юм
намхан ээжий дээ үнэсүүлэх гэж тэр....
ene heseg ontsgoi taalagdlaa. shuleg baina
арай манийг бас нэг бүсгүй цайгаа гашилгаал хүлээжийгаан биш байгаа yho:d==
tsaana chini tom tengee irej ywne geel aay yaa yaa, udahgviee tun udahgvi